Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 01с 13ө

Дугаар 101/ШШ2023/00409

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК

Нэхэмжлэгч: Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н

Хариуцагч: Е ХХК нарт холбогдох,

 

10,575,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч буюу захирал Н.Гантулга, нэхэмжлэгч Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч Н.Намнансүрэнгийн өмгөөлөгч Э.Амархүү, хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, иргэдийн төлөөлөгч И.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Г, нэхэмжлэгч Э  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... С ХХК-ийн эзэмшлийн Тоёота раш /Toyota rush/ маркийн 1дугаартай автомашиныг Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахад 2021 оны 9 сарын 13-ны өдөр өглөөний 7 цаг 40 минутад Тоёота ками /Toyota Cami/ маркийн 2дугаартай автомашинд мөргүүлж, Э  эрүүл мэндээрээ, автомашин, эд хөрөнгөнд хохирол учирсан. Сүхбаатар дүүргийн замын цагдаагаас Тоёота ками маркийн 2дугаартай автомашины жолооч Н.Намнансүрэнгийн буруутай үйлдлээс осол гарсан болохыг тогтоогдож, С ХХК-ийн эзэмшлийн Тоёота раш маркийн 1дугаартай автомашиныг үзлэг оношлогоо, машинд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн үнэлгээний ХХК 5,169,000 төгрөгөөр гаргасан. Гэтэл энэхүү үнэлгээгээр тухайн машиныг засаж хуучин хэвэнд оруулах боломжгүй байсан тул шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж Гэрэгэ эстимэйт үнэлгээний ХХК 5,070,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Гэвч осол гаргасан жолооч, машины эзэмшигч компаниас хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, мөн шүүх удаа дараа нэхэмжлэлийг буцааж маш их цаг хугацаа алдагдсан тул засварлах зардалд 6,500,000 төгрөг гарган засуулсан. Энэхүү ослын улмаас Э ын биеийн эрүүл мэндэд эмчилгээ хийгдэж 1,726,990 төгрөг зарцуулсан. Э ын эмчилгээний төлбөрийг Э  болон түүний эхнэр Б данснаас тухай бүрэн нь гарган эмчилгээ хийлгэсэн. Осол гарсан өдөр Тоёота раш маркийн 1дугаартай автомашиныг тээвэрлэлтийн машинаар чирч замын цагдаагийн харьяа журмын хашаанд тавьсан, ямар ч ашиглах, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж өдөр бүр журмын хашааны төлбөр нэмэгдэж, ослын улмаас учирсан хохирол дээр маш их нэмэгдэл зардал гарч давхар давхар хохирсоор байна. Уг машины зах зээлийн үнэ 45 000 000 төгрөг бөгөөд ямар ч сэвгүй машин байсан тул элэгдэл хорогдлыг тооцоод 31,000,000 төгрөгөөр үнэлж байна. Энэхүү осол Тоёота ками маркийн 2дугаартай автомашин нь Есөн шижир ХХК-ийн өмчлөл эзэмшлийн автомашин болох нь уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Ямар ч арга хэмжээ авч төлбөр барагдуулахгүй шүүх нь ямар нэгэн шалтаг шалтгаанаар шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Ослын хэрэг шалгагдаж байх үед цагдаагийн шатанд Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн төлбөрт 265,000 төгрөг, Шүүхийн шатанд Гэрэгэ эстимэйт үнэлгээний ХХК-ийн шинжээчийн төлбөрт 183,600 төгрөг, осолд орж эвдэрсэн машиныг цагдаагийн журмын хашаанд тээвэрлэх хөлс 160,000 төгрөг, хашааны төлбөрт 1,310,000 төгрөг төлсөн, машинд 150,000 төгрөгөөр зүүн хойд хаалга, 280,000 төгрөгөөр урьд шил авч тавиулсан. Нийт 2,348,600 төгрөгийн нэмэгдэл зардал гарсан. Энэхүү зардал дээр машины эвдрэл гэмтлийг засварлуулахад гарсан 6,500,000 төгрөгийг нэмээд 8,848,600 төгрөгөөр машинаа бүрэн бүтэн болгосон. Мөн Э ын эмчилгээ хийлгэхэд 1,726,990 төгрөг зарцуулсан. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 10,575,590 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжилж байна.... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зам тээврийн осол гарч 2 жил өнгөрсөн байна. Тухайн осол гарсан газарт ажилласан цагдаагийн бүрэлдэхүүний дүгнэлт гарч, хариуцагч талыг 100 хувь буруутай гэж хуулийн дагуу тогтоосон, энэ нь иргэн болон компанид хохирол учруулчихсан. Бидний зүгээс мөнгө зээлж машиныг засуулж байна явж байна, энэ бүхэн нь хохирол болж байна. Манай мөргүүлсэн машин Монгол улсад орж ирээд тодорхой хугацаа болсон боловч эдэлгээ болон ашиглалт нь их яваагүй, 1улсын дугаартай машин байсан. Энэхүү машин нь засварт орж байгаагүй, сэв будаг, замаск байхгүй, өмнө нь Монголд болон Япон улсад осол, аваарт бүртгэгдэж байгаагүй, байнга дулаан гараашинд зогсож байсан, бидний амьдралыг залгуулдаг, хөдөө орон нутаг руу явж байгаагүй машин байсан, хүн өөрийнхөө эд хөрөнгийг үнэлэх ёстой гэвэл машиныг эвдэлсэнд үнэхээр гомдолтой байгаа. Зам тээврийн осол болсон шалтгаан нь 100 хувь осол гаргасан этгээдийн буруу юм, зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байсан машиныг хажуугаас нь мөргөж унагаад, замаас гартал мөргөсөн том хэмжээний осол гарсан. Харин азаар Энхбат нь тухайн үед бүсээ зүүсэн, ном ёсны дагуу байсан учир машин эвдэрч, Энхбатад хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул үүнийг эрүүгийн хэргээр шийдвэрлээгүй, иргэний хэргээр шийдвэрлэж байгаа гэж би ойлгож байна. Осол гарсны дараа хариуцагч нар нь огт тоохгүй хаясан, машин нь хадгаламж зээлийн хоршооны машин болчхоод, хадгаламж зээлийн хоршоо нь манай машин биш байна, Намнансүрэн гэх хүн хариуцах ёстой болохоос биш бид нар хариуцахгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулсаар бидэнд их хэмжээний хохирол учирсан. Энэхүү зам тээврийн осолд хариуцагч тал 100 хувь буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэв.

 

Нэхэмжлэгч Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү машин нь С ХХК-ийн машин, яагаад гэвэл 2021 оны 12 сарын 15-ны өдөр С ХХК-ийн эзэмшилд энэхүү машин шилжиж ирсэн. 2022 оны 09 сарын 19-ний өдөр бид одоогийн энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа бид машины осол цагдаагаас шалгагдаж байх үед Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ гарсан. Тухайн үнэлгээгээр энэхүү машин нь 5,169,000 төгрөгийн үнэлгээтэй. Энэхүү үнэлгээг гаргуулах шинжээчийн төлбөрт 265,000 төгрөгийг төлсөн. Үүний дагуу машиныг засуулах гэж засварын газарт очиход машин журмын хашаанд байсан ба тухайн журмын хашаанд машин маш удсан. Иймд авч явах боломжгүй байсан тул зургийг нь авч засварын газарт очиж үзүүлэхэд энэхүү 5,169,000 төгрөгт засварлагдахгүй, шинэ эд анги авч тавина гэж хэлсэн. Эвдэрсэн машиныг журмын хашаа руу 80,000 төгрөг, 80,000 төгрөгөөр 2 удаа нийт 160,000 төгрөгөөр тээвэрлэсэн. Тухайн машиныг журмын хашаанд аваачихад 160,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 1,310,000 төгрөг төлсөн, машинд 150,000 төгрөгөөр зүүн хойд хаалга авч тавьсан, 280,000 төгрөгөөр урд шил авсан, тухайн автомашиныг засварлах засварын хөлсөнд 6,500,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн ба нийт 8,848,600 төгрөгийг энэхүү машинд зарцуулж осолд орохоос өмнөх байдалд нь оруулж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнээс өмнөх буцаасан захирамжид байгаа тухайн захирамж энэхүү хэрэгт хавсаргагдсан, түүнд Гэрэгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн. Учир нь 5,169,000 төгрөгийн үнэлгээгээр тухайн автомашин нь засварлагдахгүй гэх засварын мэдээллийг авч одоогийн зах зээлээр үнэлүүлэхээр Гэрэгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ гаргуулсан. Гэрэгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгоход шинжээчийн төлбөрт 183,000 төгрөгийг төлсөн. Гэрэгэ эстимэйт ХХК-аас энэхүү машиныг засварлахад 5,070,000 төгрөг гэж үнэлсэн. Гэхдээ 2 үнэлгээ гаргасан боловч аль ч үнэлгээгээр машиныг засварлаж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нар нь өөрсдөө 8,846,800 төгрөгийн зардал гаргаж машиныг засварласан. Тухайн үед компанийн жолооч Энхбат энэхүү машиныг унаж явж байсан. Энэ үед осол гарсан ба тэр үед Энхбатад тодорхой хэмжээний гэмтэл учирсан. Гэтэл хариуцагч Намнансүрэн нь гэмтэл аваагүй гэж хэлсэн, энэ нь байж болохгүй юм. Эмчид үзүүлэхэд толгой, тархиндаа гэмтэл авсан гэсэн тул өөрөөсөө эмчилгээний төлбөр гаргаж эмчилгээ хийлгэсэн, өөрөө хувийн эрүүл мэнддээ анхаарахгүй бол хэн ч анхаарахгүй. Иймд компанийн жолооч Энхбат, мөн энэхүү компанийн менежер Бархас нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд тус тусын банкны дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэхүү хавсаргасан данснуудаас тухайн үед Э-ын эмчилгээний зардалд гарч байсан хохирол нь гарч байна. Э-ын эмчилгээнд 1,726,990 төгрөгийг зарцуулсан. Энэхүү машины нийт зардал, эмчилгээний зардал нийлж нийт 10,575,590 төгрөгийн зардал гарсан. Хавтаст хэрэгт эмчилгээний зардлыг дэлгэрүүлэн гаргасан байгаа. С ХХК-ийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр энэхүү хэрэгт өгөхөөр болж, хавтаст хэрэгтэй танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Есөн шижир ХХК-ийн 500,000 төгрөгийн барьцаанд энэхүү машиныг барьцаалсан байсан, түүнээс өмчлөгч нь болоогүй байсан. Үүнээс би энэхүү хэрэгт Есөн шижир ХХК-ийг хариуцагч биш гэж үзэж байна. Хариуцагч Есөн шижир ХХК-ийн тайлбарт энэхүү машиныг буцаан эзэнд нь шилжүүлэхээр манайхаас албан тоот аваад явсан гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд одоо тухайн машин хэний эзэмшилд байна вэ гэдэг нь гэрчилгээнээс тодорхой харагдаж байна. Зээлийн гэрээний барьцаанд байсан машин нь одоо эзэндээ очсон байх тул энэхүү хэрэгч Есөн шижир ХХК-ийг хариуцагч биш гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө, мөн хуулийн 229 зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн ослоос үүдэн эд хөрөнгөдөө учирсан бодит хохирол, түүнийг засахад гарсан зардал зэргийг шаардах эрхтэй. Тус машины хаалга солих, урьд шил солих, зардлууд авто машин техникийн эвдрэл хохирол үнэлгээний тайланд тусгасан байгаа болно.Түүнчлэн тухайн үед буюу зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчилд оногдуулсан шийдвэрт зөвхөн автомашинд л хохирол учирсан болохыг тогтоосон болохоос биш жолооч Э ын биед ямар нэгэн гэмтэл хохирол учирсан асуудал байгаагүй ба хэрэв тухайн уед биед нь хохирол учирсан бол уг авто тээврийн ослыг зөрчлийн хэргээр ус эрүүгийн хэргээр шийдвэрлэх байв. Иймд эмчилгээний зардал гэх 1,726,990 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Иймд 5169000 төгрөгийг даатгалын байгууллагаар гаргуулан Э ыг хохиролгүй болгоно. 2021.11.20-ний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Э  нь Тоёота раш /Toyota rush/ маркийн ..... улсын дугаартай машины өмчлөгч биш болох нь тогтоогдсон. Гэтэл уг машин С ХХК-ийн нэр дээр шилжсэн байна. Иймээс С ХХК нь .... дугаартай машины өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй байна.... гэжээ.

 

Хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан осол гаргасан гэх 2улсын дугаартай автомашиныг Нгэх хүн 2016.02.05-ны өдрийн ЗГ0500160106 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 500,000 төгрөг зээлсэн байна. Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээний 2.9-д Барьцаалуулагч нь барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ба замын хөдөлгөөний дүрэм журам зөрчих, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч би учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж тусгайлан зааж зээлдэгч Нгарын үсэг зурсан. Зээлдэгч Ннь 2020.04.06-нд зээлээ бүрэн хааж, манай компанийн 2020.04.06-ны өдрийн 149 дугаартай албан тоотоор барьцаа хөрөнгө болох 2улсын дугаартай Тоёота ками /Toyota Cami/ маркийн машины өмчлөх эрхээ шилжүүлэх авах албан тоот авч, машинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн байна. Тиймээс дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн осол гаргасан, шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Нбайна. С ХХК-ийн машин болон Есөн шижир ХХК-ийн хооронд ямар нэгэн үйлдэл гаргаж, хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа учир манай тал хариуцах боломжгүй юм. Манай байгууллагыг хариуцагч биш гэж нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хэлж байна. Нэхэмжлэлд дурдсан хэргийн хариуцвал зохих этгээд нь манай компани биш Н.Намнасүрэн гэх иргэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, компанийн дүрэм 3 хуудас, Тоёота раш /Toyota rush/ маркийн 1 улсын дугаартай авто машины гэрчилгээний хуулбар 1 хуудас, Э ын дансны хуулга 6 хуудас, эхнэр Б дансны хуулга 13 хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, С ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт 1 хуудас, С ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 06 сарын тайлан 1 хуудас, Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, Э ын эмчилгээний зардлын задаргаа 1 хуудас, ибаримт 1 хуудас, кассын орлогын ордер 1 хуудас, Э ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, кассын орлогын ордер 1 хуудас, борлуулалтын хуудас нэртэй баримт 1 хуудас, нэхэмжлэх 1 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт 1 хуудас, Монгол сервис ХХК-ийн ибаримт 1 хуудас, Бүргэд бамбай ибаримт 1 хуудас, Хаан банкны шилжүүлгийн баримт 2 хуудас, Ашидбилгүүний ибаримт 1 хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 1 хуудас,эрх бүхий албан тушаалтны тогтоол 1 хуудас, эрх бүхий албан тушаалтны магадалгаа 1 хуудас, Тоёота ками /Toyota Cami/ маркийн авто машины гэрчилгээний хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 387 дугаартай тогтоол 3 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 08-ны өдрийн 20808 дугаартай захирамж 2 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 4435 дугаартай захирамж 4 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг 1 хуудас, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан 4 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинжээчийн хувийн байдал, мэргэжилтэй танилцаж, татгалзлыг шалгасан тухай баримт 2 хуудас, Хаан банкны дансны хуулга 13 хуудас.

 

Хариуцагч Н.Намнансүрэнгээс шүүхэд гаргасан нотлох баримт: Ашид билгүүн ХХК-ийн авто машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан 1 хуудас, Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 486 дугаартай тогтоол 4 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Тоёота ками /Toyota Cami/ маркийн авто машины гэрчилгээ 1 хуудас.

 

Хариуцагч Е ХХК-ийн шүүхэд гаргасан нотлох баримт: Есөн шижир ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С ХХК, Э  нар хариуцагч Н, Е ХХК нарт холбогдуулан гэм хорын хохирол болох Э ын эмчилгээний зардалд 195,000 төгрөг, дутуу авсан цалингийн зөрүүд 1,531,990 төгрөг, нийт 1,726,990 төгрөг, С ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 1улсын дугаартай тоёота раш /toyota rush/ маркийн авто машинд учирсан эвдрэлийг засуулахад гарсан зардалд 8,846,800 төгрөг, нийт 10,575,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч НЭ ын биед гэмтэл учраагүй, автомашинд учирсан бодит хохирлыг төлнө, Ашид билгүүн ХХК-д төлсөн гэх 265,000 төгрөгийг төлсөн, бусад хохирол миний үйлдэлтэй холбоогүй, 1улсын дугаартай авто машин С ХХК-ийн өмч болох нь эргэлзээтэй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаас 5,169,000 төгрөгийг даатгалаас авч төлнө гэж маргаж байна.

 

1улсын дугаартай тоёота раш маркийн авто машины өмчлөгч С ХХК болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг авто машинд учирсан хохирлыг С ХХК шаардах эрхтэй байна. /хх-9/

 

2021 оны 9 сарын 13-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Циркийн уулзварт хариуцагч Ннь тоёота ками /toyota Cami/ маркийн 2улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Э ын жолоодож явсан 1улсын дугаартай тоёота раш маркийн автомашиныг мөргөж, осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

Энэ ослын улмаас Э ын биед гэмтэл учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

С ХХК-ийн өмчлөлийн 1улсын дугаартай тоёота раш маркийн автомашинд 5,169,000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд энэ хохирлын хэмжээ болон гэм буруугийн талаар хариуцагч Нмаргаагүй болно. /хх-ийн 70/

 

Осол хариуцагч Н.Намнансүрэнгийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э ын эрүүл мэнд, нэхэмжлэгч С ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан эмнэлэгт мөнгө төлсөнтэй холбоотой баримтуудаас үзэхэд авто машиныг жолоодож явсан нэхэмжлэгч Э ын биед гэмтэл учраагүй хэдий ч осолтой холбоотой эрүүл мэндийн байдлаа үзүүлж, Люкс центр ХХК-ийн эмнэлэгт 2021.09.13-нд 140,000 төгрөг, 2021.09.14-нд 55,000 төгрөг, нийт 195,000 төгрөг төлсөн нь осолтой холбоотой байх тул хариуцагч Н.Намнансүрэнгээс эрүүл мэндэд учруулсан хохиролд 195,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ад олгох үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн 34-38/

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэг хүлээдэг хэдий ч Э  2021 оны 9-10 сард 1,531,990 төгрөгийн цалин хөлсийг дутуу авснаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх түүнийг 1,531,990 төгрөгийн цалин хөлсөө дутуу авсан гэж үзэж хариуцагч Н.Намнансүрэнгээс мөн төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Ослын улмаас нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн тоёота раш маркийн 1улсын дугаартай автомашинд 5,169,000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч С ХХК нь бодитоор хаалга 150,000 төгрөг, салхины шил 280,000 төгрөг, хохирлын үнэлгээнд тусгагдсан эвдрэл гэмтэл, засварын ажлын хөлсөнд 6,500,000 төгрөг, нийт 6,930,000 төгрөгөөр автомашинаа засуулсан болох нь Тарант ХХК-ийн борлуулалтын хуудас, Вимон ХХК-ийн нэхэмжлэх, Вимон ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгч С ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд тооцож хариуцагч Н.Намнансүрэнгээс 6,930,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

С ХХК ослын газраас 1улсын дугаартай авто машиныг журмын хашаа уруу ачих, журмын хашаанаас буцааж авахад 160,000 төгрөг, хохирлын үнэлгээг гаргуулахад Ашид билгүүн ХХК-д 265,000 төгрөг тус тус төлсөн болох нь НӨАТ-ын буцаан олголттой баримтаар тогтоогдож байх тул уг зардал хариуцагч Н.Намнансүрэнгийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэн 425,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С ХХК журмын хашааны төлбөрт 262 хоногт 5,000 төгрөгөөр тооцож 1,310,000 төгрөг нэхэмжилсэн ба авто машиныг журмын хашаанд 262 хоног байлгасан нь хэний үйлдлээс шалтгаалсан нь тодорхойгүй, журмын хашааны төлбөр гэх 1,310,000 төгрөгийн Успех ХХК-ийн кассын орлогын ордер нь огноогүй байх тул уг дүнгээр журмын хашааны төлбөрийг тооцох боломжгүй. /хх-41/

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж заасан байх ба зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас Н.Намнансүрэнгийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан, Э ын биед гэмтэл учраагүй тул зөрчил гаргагч Н.Намнансүрэнгийн үйлдлийг 14 хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Н.Намнансүрэнгийн үйлдэлтэй 1улсын дугаартай авто машин 14 хоног журмын хашаанд байсан нь шалтгаант холбоотой гэж үзэж, дээрх хуульд заасан 14 хоногт Успех ХХК-ийн кассын орлогын ордерийг үндэслэн, 5,000 төгрөгөөр тооцож, 70,000 төгрөгийг журмын хашааны төлбөрт гаргуулах үндэслэлтэй. /хх-36/

 

Нэхэмжлэгч тал урьд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан Гэрэгэ эстимэйд ХХК-иар дүгнэлт гаргуулах хөлсөнд Э ын эхнэр Б  тоот дансанаас Гэрэгэ эстимэйт ХХК-ийн   тоот данс уруу 183,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-49/

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргийн дагуу шинжээчийн хөлсөнд төлсөн гэх 183,500 төгрөгийг хариуцагчид хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул 183,600 төгрөгийг хариуцагч Н.Намнансүрэнгээс гаргуулах боломжгүй.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт фидуцийн гэрээний дагуу 98-07 УНЕ улсын дугаартай тоёота ками авто машиныг Есөн шижир ХХК өмчилж байсан боловч уг авто машин Н.Намнансүрэнгийн эзэмшил, өмчлөлийнх тул хариуцагч Есөн шижир ХХК хариуц үндэслэлгүй, хариуцагчаас татахаас татгалзаж байна гэж тайлбарласан ба энэ талаар талууд маргахгүй байх тул хариуцагч Есөн шижир ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Н.Намнансүрэнгээс Э ын эрүүл мэндэд учирсан хохиролд 195,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ад, С ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд 7,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д тус тус олгож, Э ын нэхэмжлэлээс 1,531,990 төгрөг, С ХХК-ийн нэхэмжлэлээс 1,423,600 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Есөн шижир ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүх баримтын хүрээнд хохирлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-ээс 6,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ад, 133,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Намнансүрэнгээс 195,000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ад, 7,425,000 /долоон сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д тус тус олгож, Э ын нэхэмжлэлээс 1,531,990 төгрөг, С ХХК-ийн нэхэмжлэлээс 1,423,600 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Е ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Намнансүрэнгээс 6,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ад, 133,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ