Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04538

 

 

 

 

 

 

 

 

2022.0 31.01/ШШ2022/04538

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн. дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө.. хаягт оршин байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК /регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн. дүгээр хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, . байр . тоот хаягт оршин суух, Бовогт Г-ийн М/регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 235,857,647.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.М нь Худалдаа, хөгжлийн банктай 201. оны 02 дугаар сарын.4-ний өдөр №ЗГ/ВСС..0213018-2 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС..0213018-2-1, №ЗБ/ВСС1.0213018-2-2, №ЗБ/ВСС..0213018-2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ №БГ/ВСС..0213018-2-1, №БГ/ВСС1.0213018-2-2-н тоот "Баталгааны гэрээ-г байгуулан.50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь №ЗГ/ВСС..0213018-2 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, хороо, Х хотхон, Б.Доржын гудамж, .-р байрны .-н тоот 80 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,.-р хороо, Х хотхон, Б.Доржын гудамж, .-р байрны .-н тоот 74.5 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,.-р хороо, .-р гудамж -р байрны зоорийн давхарын. тоот.55.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний.0 дугаар зүйлийн.0.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг цуцлуулах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл:.37,425,000.00 төгрөг;

Зээлийн үндсэн хүү: .3,747,612.22 төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү:.,65.,534..4 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 25,500.00 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамж:.,337,238.00 төгрөг;

Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС1.0213018-2 тоот Зээлийн гэрээ-г шүүхийн журмаар зээлдэгч Г.М-аас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 235,857,647.16 төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэнэ үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБ/ВСС..0213018-2-1, №ЗГ/ВСС..0213018-2-2, №ЗГ/ВСС1.0213018-2-3-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Г.М гийн өмчлөлийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,.-р хороо, Х хотхон, Б.Доржын гудамж, .-р байрны .-н тоот 80 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,.-р хороо, Х хотхон, Б.Доржын гудамж, .-р байрны -н тоот 74.5 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,. -р хороо, Хүрхрээ. -р гудамж -р байрны зоорийн давхарын. тоот.55.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны.2-р сард Глоб констракшн" ХХК-ийн захирал Ж.М ажил гүйцэтгэх гэрээ байгуулан БЗД,.-р хороо, Доржийн гудамж, Глоб хотхон .-р байрны ., . тоот 3 өрөө 2 ш орон сууцыг хууль ёсны дагуу худалдан авсан билээ. Захиалагч М түүний хүү М.Ө нар нь байрны төлбөрөө бүрэн авах, барилгын ажлаа хурдан гүйцэтгүүлэхийн тулд надад худалдсан орон сууцнуудаа банкинд барьцаалж зээл авч барагдуулахыг шаардсан тул миний бие арга буюу ХХБ-ны Гурвалжин" салбараас "Чингис хаан" банкны эдийн засагч Б гэх хүнээр зуучлуулан.50,000,000 төгрөгийн зээл авсан билээ. Зээлийн барьцаанд өгөх орон сууцыг . тоотод С.Н, . тоотод О.О гэх хүмүүс эзэмшдэг байсан юм билээ. Ж.М одоохондоо байраа үзүүлэх боломжгүй байна, хавар суллаж өгнө гэсний дагуу барьцаа хөрөнгөө үзүүлэхгүй зээл гаргуулахын тулд ХХБ-ны эдийн засагч У-д .5,000,000 төгрөгийн хээл хахуулийг Бар дамжуулан өгсөн билээ. Уг .,. тоот 2 ш орон сууцанд ХХБ.00,000,000 төгрөгийн зээл олгосон ба.0,000,000 төгрөгийг Ж.М,.5,000,000 төгрөгийг У, Б нарт, үлдсэн.5.000.000 төгрөгийг М, Ө нарын. айлын пентхауз амины орон сууцны дээвэр, гадна фасад, засал чимэглэлийн ажилд зарцуулсан болно. У нь зээлийг хурдан гаргаж өгөх, барьцаагаа үзэхгүй зээл олгох, мөн ахин 500,000,000 төгрөгийн зээл олгохоор амлаж зээлийг олгосон боловч амлалтандаа хүрч 500,000000 төгрөгийн зээлийн судалгаа нь ХХБ-ны зээлийн шийдвэр гаргах хурал дээрээ бүтэлгүйтэж миний бие эргэлдүүлэх мөнгөгүй хоцорч бидний хооронд маргаан гарч зээлээ төлж чадаагүй болно. Мөн худалдаж авсан орон суууцнуудаа зарж борлуулж зээлийг төлөх гэхээр С.Н, О.О нар нь байрыг чөлөөлж өгөхгүй, өнөөдрийг хүртэл цагдаа, шүүхийн маргаан дуусаагүй байх тул байраа зарж борлуулж эргэлтэнд оруулж чадахгүй өнөөдрийг хүрсэн билээ. Миний бие ХХБ-тай маргасан шалтгаан нь У-ийн хахуульд авсан.5,000,000 төгрөгийг, хүүтэй нь төлөхгүй гэж маргасан ба уг асуудлыг БЗДИХАШШүүхийн 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн № тоот даргалагч шүүгч Б.М шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болно. Ингээд миний бие хүү, алданги зогсож зөвхөн үндсэн зээлээ төлөх юм байна гэж ойлгоод үндсэн зээлээ төлөх гэтэл банкны зүгээс хүү, торгууль, алданги, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул ахин бидний хооронд маргаан үүсэж хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон болно. Мөн " " ХХК-ийн захирал Ж.М нь гэрээн дээр оны 04-р сарын.5-ний өдөр орон сууцнуудаа суллаж өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлж байрнуудаа суллаж өгөөгүй, суллах талаар ч хөөцөлдөөгүй болно. Миний бие уг орон сууцнуудыг нэгийг нь суллуулах гэж, нэгийг нь хоригийг цуцлуулах гэж 3 жил цагдаа, захиргааны шүүх, иргэний шүүх, АТГ гэх мэт байгууллагаар хөөцөлдөж өмгөөлөгчийн зардалд маш их хөрөнгө, мөнгө зарцуулж цаг хугацаа алдаж хохирч байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Ж.М болон захиргааны шүүхийн гурван шатны шийдвэр миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж гарсан байтал одоо хүртэл байр суллаж өгөхгүй маргаж байгаа С.Н нарыг гүравдагч этгээдээр хариуцагчаар татуулж банкны хүү,алдангийг төлүүлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Би дээрхи хүмүүсээс болж зээлийн муу түүхтэй болж ахин зээл авах эрхгүй болж амьдралаараа хохирч байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Зээлийн гэрээний үүрэгт 235,857,647.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн бол нэр дурдагдсан 3 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсэн 3 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 235,857,647.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд.52,8.6,256.02 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч 201. оны.1 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед Г.М-тай байгуулсан 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн..0213018-2-2 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл.3.,000,000 төгрөг, зээлийн хүү.3,777,.1.22 төгрөг, нэмэгдүүлсэн.18,.34.80 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан ба уг үнийн дүнг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 201. оны.1 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа зээлийн гэрээний . дүгээр зүйлийн ..2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг удирдлага болгон банкны зүгээс тухайн зээлийн гэрээг цуцалсан байдаг. 201. оны 04 дугаар сарын.4-ний өдөр гэрээ байгуулахдаа 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын.4-ний өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч тал гэрээгээ шүүхийн журмаар цуцлахаа зээлдэгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8242 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Шийдвэрлэх гол үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой зээл олголт болон үндэслэлтэй холбоотой цагдаа, хүчний байгууллагаар шалгагдаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэгдэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн байдаг. Тухайн зээл олгосон нь гэмт хэргийн шинжтэй байвал уг зээлийг хүчин төгөлдөр байх эсэх дээр шүүхээс түрүүлж дүгнэлт хийх боломжгүй байна гэж шийдвэрлэж байсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуульд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн байна. Хүчин төгөлдөр үйлчилж байсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, мэдэгдээд тодорхой төлбөр шаардаж байсан хэрнээ ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 25,5000 төгрөг буюу нотариатын зардлыг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч уг төлбөрийг Иргэний хуулийн 21. дүгээр зүйлд зааснаар шаардаад байгаа нь ойлгомжгүй. Уг төлбөр үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж төлөгдсөн нь нэхэмжлэлийн үндэслэлд харагдахгүй байна. Иймд төлөхөөс татгалзаж байна. Мөн барьцааны зүйл болох 3 нэр дурдагдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага маань хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд төлбөл зохих хэмжээний төлбөр болох.52,8.6,256.02 төгрөгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Худалдаа, хөгжлийн банк ХХК болон Г.М нарын хооронд 201. оны 02 дугаар сарын.4-ний өдөр №ЗГ/BCC..0213018-2 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь. хх8-10

2.    201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗБ/ВСС1.0213018-2-1, №ЗБ/ВСС1.0213018-2-2 дугаартай, №ЗБ/ВСС1.0213018-2-3 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ хх.1-16

3.    Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000684640, 000610375, 00068463. дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар. хх..-21

4.    Г.Мгаас Худалдаа, хөгжлийн банкинд гаргасан Зээлийн хүсэлт. хх 22

5.    Худалдаа, хөгжлийн банкнаас 2021 оны 5 дугаар сарын.4-ний өдрийн 6/36.0 дугаартай Мэдэгдэл. хх-23

6.    Зээл, зээлийн хүүгийн тооцол. хх24-25

7.    Нийслэлийн прокурорын газрын 2021.01.25№1/255 дугаартай, Г.Мд хаягласан Хариу мэдэгдэх хуудас. хх 26

8.    Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоол. хх.-30,

..    Чингэлтэй дүүргийн 304 дүгээр тойргийн нотариатч Х.Ц-н нэхэмжлэх, бэлэн мөнгө төлсөн тасалбар хх31-.

 

Хариуцагч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Иргэний хэрэг үүсгэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны.2 дугаар сарын 01-ний өдрийн.01/ШЗ2021/21058 дугаар захирамж. хх44

2.    Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.05.11№4/675, 2022.03.30№4/471 дугаартай Хариу мэдэгдэх хуудсууд. хх45-46

3.    2022.02.2., 2021.11.30 өдрүүдэд Худалдаа, хөгжлийн банкинд хаягласан, Г.Мгийн хүсэлтүүд. хх47-48

4.    Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.11.15№4/1254 дугаартай, Г.Мд хаягласан Хариу мэдэгдэх хуудас. хх4.

5.    Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.14.08№4/524, 2021.08.02№4/784 дугаартай, Г.Мд хаягласан Хариу мэдэгдэх хуудсууд. хх53-54

6.    Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021.06.14№3/26. дугаартай Гомдол шилжүүлэх тухай албан бичиг. хх50

7.    Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2020.12.08№ТГ/780 дугаартай Өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг. хх51

8.    Нийслэлийн прокурорын газрын 2021.01.25№1/255 дугаартай, Г.Мд хаягласан Хариу мэдэгдэх хуудас. хх52

..    Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021.12.06№484 дугаартай тогтоол. хх56-57

10. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.10№0761 дүгээр шийдвэр. хх58-62

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.12№1. дугаартай магадлал. хх63-66

12. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.06.07№8. дугаартай тогтоол. хх67

13. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.31№101/ШЗ2022/07.24 захирамж. хх 68-6.

14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоол. хх70-71

15. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.30№101/ШЗ2020/08242 захирамж. хх 72-73

16. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.25№181/ШШ2022/00.52 дугаар шийдвэр. хх74-77

17. Худалдаа хөгжлийн банкнаас Г.Мд холбогдуулан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 201..11.04 өдөр гаргасан нэхэмжлэл. хх107-10.

18. Иргэний хэрэг үүсгэх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 201..11.11№101/ШЗ2021/18203 захирамж. хх110-11

1.. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны. дүгээр сарын 30-ны өдрийн 8242 дугаартай тэмдэглэл. хх112-114

20. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.30№101/ШЗ2020/08242 захирамж. хх115-118

21. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.0..16№210/МА2022/01735 магадлал. хх11.-121

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК нь хариуцагч Г.Мд холбогдуулан, үндсэн зээл.37,425,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү .3,747,612.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү.,65.,534..4 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 25,500.00 төгрөг, нийт 235,857,647.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын.51,.1,256.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Худалдаа, хөгжлийн банк ХХК болон Г.М нарын хооронд 201. оны 02 дугаар сарын.4-ний өдөр №ЗГ/BCC..0213018-2 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Г.М нь.50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, мөн өдөр №ЗБ/ВСС..0213018-2-1, №ЗГ/ВСС1.0213018-2-2, №ЗГ/ВСС..0213018-2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ №БГ/ВСС..0213018-2-1, №БГ/ВСС1.0213018-2-2-н тоот "Баталгааны гэрээ-г тус тус байгуулсан байна.

4. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн.51 дүгээр зүйлийн.51.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5. Зээлдэгч нь гэрээгээр хүлэээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний Хавсралт.-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлөлөлтөд.2,575,000 төгрөг, үндсэн хүү .,.66,625..0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,25.,672.04 төгрөг төлж, төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл.37,425,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү .3,747,612.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү.,65.,534..4 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний Хавсралт., Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлаа талбарлахдаа, ...нэхэмжлэгчийн 201. оны.1 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалтай холбоотойгоор, тус шүүхийн шүүгчийн 2020 оны. дүгээр сарын сарын 30-ны өдрийн.01/ШЗ2020/08242 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тухайн үед Г.Мтай байгуулсан 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн..0213018-2-2 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл.3.,000,000 төгрөг, зээлийн хүү.3,777,.1.22 төгрөг, нэмэгдүүлсэн.18,.34.80 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан ба уг үнийн дүнг зөвшөөрнө, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуульд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн, хүчин төгөлдөр үйлчилж байсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, мэдэгдээд тодорхой төлбөр шаардаж байсан хэрнээ ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй...151,.1,256.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө хэмээн маргасан.

7. Хариуцагчийн дээрх татгалзал нь дор дурьдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

7.1. Худалдаа, хөгжлийн банкнаас 2021 оны 5 дугаар сарын.4-ний өдрийн 6/36.0 дугаартай Мэдэгдлээр, чанаргүй зээлийн муу ангилалд 201. оны.0 дугаар сарын.4-ний өдөр шилжсэн, 2021 оны 5 дугаар сарын.4-ний өдрий байдлаар үндсэн зээлийн зөрчил 53,225,000 төгрөг, үндсэн хүүгийн өр 61,88.,650.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр.,.46,220.67 төгрөг, нийт.17,070,871.52 төгрөгийн зөрчил үүссэн болохыг зээлдэгч Г.Мд мэдэгдсэн.

7.2. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор ...Чингис хаан банкинд харилцааны менежерээр ажилладаг байсан Г.Б нь хүссэн хэмжээний зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж өгнө хэмээн Г.Мгаас.5,000,000 төгрөг авахаар урьдчилан тохиролцсон, ...Худалдаа хөгжлийн банкны Гурвалжин салбарын зээлийн эдийн засаг О.Унь Г.Мгийн зээлийн хүсэлтийг судалж 201. оны 02 дугаар сарын.4-ний өдөр.50,000,000 төгрөгийн зээл олгуулсан, ...Г.Б нь дээрх мөнгөнөөс О.У өгсөн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй... гэх үндэслэлээр Г.Мгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.

7.3. Талуудын хооронд байгуулагдсан 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗГ/BCC..0213018-2 тоот Зээлийн гэрээ цуцлагдаагүй буюу тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, 201. оны.1 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хэдий ч хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

.. Иргэний хуулийн.8. дүгээр зүйлийн.8..1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.

10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 21..3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж,

11. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.

12. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн.52 дугаар зүйлийн.52.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн.53 дугаар зүйлийн.53.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

13. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад, нотариатаар үйлчлүүлж, нийт 25,500 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан, Г.Мд холбогдох бичиг баримтын хуулбарын үйлчилгээ 2,500 төгрөг, бичиг баримт гэрчилсэн үйлчилгээний 23,000 төгрөгийн зардал нэхэмжлэх тухай Чингэлтэй дүүргийн 304 дүгээр тойргийн нотариатч Х.Цогзолмаагийн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү зардлыг Иргэний хуулийн 2. дугаар зүйлийн 2..1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 2..3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Мгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 235,857,647.16 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

15. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн.75 дугаар зүйлийн.75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн.74 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээ тус бүрт тусгагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

16. Тодруулбал, Иргэний хуулийн.56 дугаар зүйлийн.56.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

17. Зохигчдын хооронд байгуулагдсан 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗБ/ВСС..0213018-2-1, №ЗБ/ВСС1.0213018-2-2, №ЗБ/ВСС..0213018-2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус бүрийн барьцаалбаруудыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн.53 дугаар зүйлийн.53.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн.15 дугаар зүйлийн.15.1,.15.2.1 дэх хэсэг,.16,.18 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн.51 дүгээр зүйлийн.51.1,.53 дугаар зүйлийн.53.1, 2. дугаар зүйлийн 2..1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Мгаас 235,857,647.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн.75 дугаар зүйлийн.75.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай. Үүнд:

2.1. 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗБ/ВСС..0213018-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Г.Мгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22040..3. дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн. дүгээр хороо, Хүрхрээ. дүгээр гудамж 24 дүгээр байрны зоорийн давхрын. тоот.55.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗБ/ВСС..0213018-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Г.Мгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн. дүгээр хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, . дугаар байрны . тоот 74.5 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. 201. оны 02 дугаар сарын.4-ний өдрийн №ЗБ/ВСС1.0213018-2-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Г.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн. дүгээр хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, . дугаар байрны . тоот 80 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө;

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн.,407,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамж.,407,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн.1. дүгээр зүйлийн.1..2,.20 дугаар зүйлийн.20.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш.4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У