Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/05319

 

 

 

 

 

 

 

 

2022 .2 .6 .0./ШШ2022/053.9

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, дүгээр хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Д.А /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Хүннү гудамж, хаягт оршин байрлах, Т ХХК/регистрийн дугаар: /-д холбогдох,

 

20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.А болон Т ХХК-тай байгуулсан .0./00. дугаартай, Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээний дагуу Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж, . байрны . тоотод орших, үйлчилгээний зориулалт бүхий .34.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Аод хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгах, .34,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжэлэгдсэн төлөөлөгчид Ш.О, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ш.О, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.А нь 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Тайгам Аптай ХХК-тай .0./00. дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-г байгуулж тус гэрээний дагуу Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Олимп хотхоны .0. дүгээр байрны . дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын .34.8 м.кв талбайтай байрыг .9,600,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч буюу Т ХХК нь уг байрыг 20.3 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Захиалагч Д.А төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хутацаанд нь буюу 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 80,880,000 төгрөг, 20.2 оны 8 дугаар сарын .4-ний өдөр 43,920,000 төгрөг, 20.2 оны 8 дугаар сарын .5-ны өдөр .0,000,000 төгрөг, 20.3 оны 0. дүгээр сарын 22-ны өдөр 53,980,000 төгрөг, 20.3 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 53,920,000 төгрөг, нийт 242,640,000 төгрөгийг Т ХХК-д төлсөн. Харин үлдэгдэл .,300,000 төгрөгийг талууд хооронд байгуулсан гэрээний 2.5-д заасны дагуу захиалсан байраа хүлээн авахдаа төлөхөөр тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу байрыг 20.3 оны 2 дугаар улиралд хүлээн авах байсан боловч хариуцагч тал барилгын зураг төсөлд өөрчлөлт орж байгаа, барилга нэмэгдэн баригдах болсон талаар мэдэгдсэн бөгөөд ийнхүү өөрчлөлт орж буйтай холбогдуулж талбай нэмэгдүүлэн авах санал тавьж хөнгөпөлт эдлүүлнэ (хөнгөлөлт нь талбай нэмж авах тохиолдолд анх гэрээ байгуулсан үнээр тооцох) хэмээн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ гэрээний нэмэлт өөрчлөлтөнд байрыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаагүй болно.

Гэвч өнөөдрийг хүртэл Д.А байраа хүлээж аваагүй, өмчлөгч болоогүй, эзэмшиж ашиглаагүй байна. Д.А гэрээнд заасны дагуу байраа хүлээн авахдаа үлдэгдэл төлбөр болох .,300,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. Гэтэл 20.7 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Т ХХК-иас гэрээнээс татгалзах агуулга бүхий 02/309 тоот албан бичгийг ирүүлсэн ба тус албан бичигт миний биеийг дээрх гэрээнээс татгалзах хүсэлтийг тус компанид хандан гаргасан мэтээр тайлбарлаж, татгалзах санал, хүсэлтийг хүлээж авлаа гэх агуулга бүхий албан бичиг ирүүлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд ийм хүсэлтийг тус компанид хандан огт гаргаж байгаагүй болно.

Хариуцагч Тайгам Алтай" ХХК нь тус албан бичгийг ирүүлснийхээ дараа Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-ний дагуу миний өмчлөлд шилжүүлэх ёстой Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Олимп хотхоны .0. дүгээр байрны . дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын .34.8 м.кв талбайтай байрыг бусдад түрээслүүлэн ашиглуулж эхэлсэн байх ба тус байрыг бусдын өмчлөлд шилжүүлсэн байж ч болзошгүй байна.

Талууд хооронд 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан .0./00. дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-ний дагуу Баянзүрх дүүрэг, .-р хороо, Олимп хотхоны .0. дүгээр байрны . дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын .34.8 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.А өмчлөх бүрэн эрхтэй. Тус гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх надад үүссэн. Би тус үл хөдлөх эд хөрөнгийг захиалж, төлбөрийг нь гэрээнд заасан журмын дагуу төлсөн.

Гэвч хариуцагч нь миний мөнгийг авсан боловч гэрээний дагуу тус үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж өгсөнгүй. Би маш их хохирч, цаг хугацаа алдаж, хариуцагчийн араас хөөцөлдөж явсаар өнөөдрийг хүрлээ. Тиймээс талууд хооронд байгуулсан гэрээг болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..-д заасныг үндэслэн захиалан бариулсан байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох, уг байрыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Мөн талуудын хооронд байгуулсан 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .0./00. дугаар гэрээний 3.3-д байр ашиглалтанд орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног дутамд нийт дүнгийн 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно гэж заасны дагуу байрыг хүлээлгэх өгөх хугацаа болох 20.3 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 4798 хоногг (хоногт тооцох алдангийн хэмжээ .34,470 төгрөг) алданги тооцоход 645,.87,060 төгрөг болж байна. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан гэрээний нийт дүнгийн 50 хувиар тооцон .34,800,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Талууд хооронд байгуулсан .0./00. дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийг хангана уу.

Дээрх гэрээний дагуу Д.Аод шилжүүлэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь Б.Э шилжүлүсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, хэмжээ нь гэрээнд зааснаас өөрчлөгдсөн.

Иймд Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж  байрны . тоот хаягт байрлах 203,2 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн .дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын .34,8 м.кв талбайн өмчлөгчөөр Д.Аыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Аод хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгах, байрыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний торгууль .34,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Т ХХК, Д.А нарын хооронд 20.2 оны 6 сарын 23-ны өдөр .0./00.2 тоот Орон сууц үйлчилгээ захилгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн . дугаар хороо Олимп хотхоны .0. дүгээр байрны . давхрын үйлчилгээний зориулалттай .34,8мкв талбайг Д.А захиалж, үнийн дүнгийн 90 хувийг цувуулж төлсөн.

Тус барилга 20.4 оны 7 дугаар сарын 04-нд ашиглалтад орсон ба Д.Аын зүгээс тус талбайн тааз хэт намхан олон тооны багантай, бохирын шугам ил явсан гэх зэргээр гэрээ цуцлах асуудлаар ханддаг байсан.

Мөн гэрээнээс татгалзсан агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өгсөн мөнгөө буцааж, торгууль нэхсэн шаардлагыг 20.6 оны 6 дугаар сарын 02-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Энэхүү хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татаж авсаныг баталж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.6 оны .02/Ш320.6/03000 дугаар захирамж гаргаснаар хаасан байдаг. Үүний дараа Т ХХК нь Д.Аод хандан таны зүгээс гэрээнээс татгалзах талаар удаа дараа гаргасан саналыг хүлээн авсан болохоо үүгээр мэдэгдэж байна гэх агуулга бүхий албан бичгийг өгсөнөөр гэрээ эцсийн байдлаар албан ёсоор цуцлагджээ.

Ингээд маргаан бүхий хөрөнгө 20.7 оны 4 сарын .9-ний өдөр иргэн Б.Э-ын өмчлөлд шилжсэн.

Иймд тус хөрөнгийг Т ХХК нь Д.Аод хүлээлгэж өгөх боломжгүй бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн байрыг ашиглалт оруулах хугацаа хэтрүүлсний торгууль нэхэмжилсэн шаардлагыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан ба тухайн нэхэмжлэлээ татан авсан явдал нь түүнийг дахин гаргах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би, үл хөдлөх эд хөрөнгийг Д.О-д зарсан тул надад хамааралгүй. Иймд гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.О 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Г.А итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх боловч төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

20.2 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц, үйлчилгээ захиалгаар барих тухай .0./00. тоот гэрээ /.-р хх5-../, Т ХХК-ийн 20..03.29№02/309 албан бичиг /.-р хх.3/, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /.-р хх34/, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар /.-р хх35/,

тус шүүхийн шүүгчийн .0./ШЗ202./.... дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан хэргийн материалаас авсан нотлох баримтууд: - Т ХХК-д холбогдуулан 20.7.05.24-ний өдөр тус шүүхэд гаргасан Д.Аын нэхэмжлэл /.-р хх44-45/, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж 420/6 байрны . тоот хаягт байрлах объектын фото зураг /.-р хх54-59/, Б.Эын өмчлөлийн .дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /.-р хх68/, Д.Аоос Ц.Х-д олгосон 20.7.04..9-ний өдрийн итгэмжлэл /.-р хх69/, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар /.-р хх70/, 20.4 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20.4/378 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /.-р хх7.-74/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.7 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн .02/ШЗ20.6/03999 дүгээр захирамж /.-р хх75/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 20.7.08.03№.3073, мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх77-8./, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 20.7..0..6№8/.542 дугаар албан бичиг /.-р хх82/, Т ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 20.6.06.02-ны өдрийн Д.Аын нэхэмжлэл /.-р хх83/, Д.Аоос 20.6.03.2.-ний өдөр Т ХХК-д гаргасан хүсэлт /.-р хх84/, Т ХХК-иас Д.Аод өгсөн 20.6.04.25№0./.44 дугаартай мэдэгдэл /.-р хх85/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.6 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн .02/ШЗ20.6/.8240 дүгээр захирамж /.-р хх86/, Д.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрх, үүргийг Т ХХК-иас 20.6.06.27№286 албан бичгээр Б.Туулд олгосон итгэмжлэл /.-р хх87/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20.6.07.08-ны өдөр хариуцагчийн гаргасан хариу тайлбар /.-р хх89/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.6.08.30-ны өдрийн 2295. дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх92-94/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .02/ШЗ20.6/2425. дүгээр захирамж /.-р хх.00/, Л.Д эзэмшдэг Хас банк дахь Хадгаламж эзэмшигчийн дэвтрийн хуулбар /.-р хх.0.-.02/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /.-р хх.03/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .02/ШЗ20.6/24287 дугаар захирамж /.-р хх.04-.05/, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Олимп плаза дэлгүүрийн . давхарт 20.6..0..2 өдөр хийсэн /Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх/ үзлэгийн тэмдэглэл /.-р хх.06/, 20.2.06.23 огноотой Т ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /.-р хх.07/, 20.2.08..4 огноотой Т ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /.-р хх.08/, 20.3.0..22 огноотой Т ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /.-р хх.09/, 20.3.06.24 огноотой Т ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /.-р хх..0/, 20.2.08..5 огноотой Т ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /.-р хх.../, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.6.....8-ны өдрийн .892 дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх..2-..3/, Олимп плазагийн . давхарт 20.6....2. өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /.-р хх..4/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой тухай Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т Т ХХК-д хүргүүлсэн санал /.-р хх..5/, нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг удирдлагадаа танилцуулах шаардлагатай хэмээн шүүх хуралдаан хойшлуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20.7.03.06-ны өдөр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын хүсэлт /.-р хх..6/, Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийг татан авах тухай, нэхэмжлэгч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 20.7.03.22-ны өдрийн хүсэлт /.-р хх..7-..8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.7.03.22-ны өдрийн 03999 дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсхыг батлах тухай шүүгчийн захирамж /.-р хх..9-.20/, гуравдагч этгээд Б.Э нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай 20.7.....5 өдрийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.6.....8-ны өдрийн .892, 20.6.08.30-ны өдрийн 2295., 20.7.03.22-ны өдрийн 39999 дугаартай тэмдэглэлүүд /.-р хх.22-.24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд хариуцагчийн гаргасан 20.6.07.08 огноотой тайлбар /.-р хх.25/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.7....28-ны өдрийн 20294 дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх..-.29/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.8.02.06-ны өдрийн 2848 дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх.33-.39/, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 20.8.02.2.№8/237 дугаартай албан бичиг, уг албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн 20.7.04..4-ний өдөр Т ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан Үйлчилгээ захиалгаар барих гэрээ /.-р хх.40-.43/, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .0./ШЗ20.8/04773 дугаар захирамж, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 20.8.04..№.49 дугаартай тэмдэглэл /.-р хх.44-.47/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн .0./ШЗ20.8/.0230 дугаар захирамж /.-р хх.49/-.53, Т ХХК-ийн 20.7.04..4 өдрийн Кассын орлогын ордер /.-р хх.55/, Б.Эын эзэмшдэг Төрийн банк дахь 346900.9.422 дугаартай дансны 20.8.0..23-20.8.06..3 өдрийг хүртэл хугацааны дансны хуулга /.-р хх.59/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20.8....23-ны өдрийн .9997 дугаартай тэмдэглэл болон мөн өдрийн огноо дугаар бүхий шүүгчийн захирамж /.-р хх.70-.76/, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Одсүрэнгийн шинжээчээр ажилласан дүгнэлт /.-р хх.8.-.85/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Д.Аын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /.-р хх.89-.9./,

Гуравдагч этгээд Б.Эын шүүхэд гаргасан тайлбар /.-р хх250/, Д.О, Б.Э нарын хооронд хийгдсэн хэлцэл /2-р хх5/, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022.03.02№8/329 дугаар албан бичиг, уг албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн .дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, шилжүүлгийн баримт, Б.Э, Д.О нарын хооронд байгуулагдсан 202...0.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/2-р хх .0-.7/, Б.Эын эзэмшдэг Төрийн банк дахь 346900.9.422 дугаартай дансны 20.7.0..0.-2022.05.05-ны өдрийн дансны хуулга /2-р хх 46-5./, Б.Эын эзэмшдэг Хаан банк дахь 50094.772 дугаартай дансны 202...0..0-2022.06.20 хүртэл хугацааны дансы хуулга /2-р хх 82/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022.09.30№./4097 дугаартай албан бичиг, Т ХХК-ийн 20.7/2 тайлант хугацааны Татварын тайлан / 2-р хх.22-.28/, Т ХХК нь 20.7.04..7-ны өдөр Баянзүрх дүүргийн .-р хороонд байрлах 203,2 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг Б.Э худалдаж иргэний и-баримт олгоогүй тухай Т ХХК-ийн 2022......№02/205 дугаартай албан бичиг /2-р хх .6./, Т ХХК-ийн 20.7.04.0.-20.7.07.0. хугацааны Мөнгөний орлогын журнал /2-р хх .62-.65/

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

.. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц, үйлчилгээ захиалгаар барих тухай .0./00. тоот гэрээний дагуу, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж 420/6 байрны . тоот хаягт байрлах 203,2 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн .дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын .34,8 м.кв талбайн өмчлөгчөөр Д.Аыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Аод хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгах, байрыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний торгууль .34,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

3. Талуудын хооронд 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих тухай .0./00. тоот гэрээ байгуулагдаж, Т ХХК Баянзүрх дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй .0. дүгээр байрны орон сууц, үйлчилгээний зориулалттай .34.8 м.кв талбай бүхий .9,600,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 20.3 оны хоёрдугаар улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, Д.А нь гэрээнд заасан хуваарь, хугацаанд үнийг төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч гэрээнд заасан үнээс 242,640,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлтэй тухайд талууд маргаагүй.

4. Хариуцагч 20.2 онд барилгын ажлын ажлыг эхлүүлж Баянзүрх дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээ, автозогсоолын зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулсан, барилгыг баригдаж байх хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч баригдаж буй барилгаас тодорхой тоо, хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонгосон гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байхаар хариуцагчтай тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..-д зааснаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

5. Өөрөөр хэлбэл, 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .0./00. тоот гэрээ нь Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ нэртэй байх боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343..-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээ, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссийн 20.4 оны 20.4/378 тоот актуудыг харьцуулж үзэхэд хариуцагч дээрх барилгыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө барилгын ажлыг эхлүүлж, нэхэмжлэгчийн ямар нэгэн оролцоо, хамааралгүйгээр барилгыг барьж ашиглалтад оруулжээ. Барилгын тухай хуулийн .8 дугаар зүйлийн .8..-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж зааснаар хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг батлагдсан зураг төслийг дагуу гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35..-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна.

7. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь өмчлөх эрхтэй холбоотой гэрээний үүргийн хувьд гагцхүү гэрээгээр үүрэг үүсэх бөгөөд гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлснээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэх үүрэг үүссэн байна.

8. Гэрээний 3.., 3.2-т зааснаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн 20.3 оны 2 дугаар улирал буюу 6 дугаар сард багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 2.5-д зааснаар нэхэмжлэгч төлбөр төлөхгүй байх үндэслэл болжээ.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206..-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208..-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Т ХХК-иас шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөлдөө шилжүүлэхээр шаардах эрх нэхэмлэгчид үүссэн болох нь тогтоогдож байна.

.0. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

.0... Хэрэгт авагдсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.7 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3999 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах тухай захирамжаас үзэхэд, нэхэмжлэгчийн 20.2 оны .0./00. тоот гэрээний талаар хариуцагчтай зөвшилцөх, шийдэл хайхаар нэхэмжлэлээ татан авах санал гаргасныг хариуцагч шүүх хуралдаанд дэмжиж байсан нь нэхэмжлэгчийг .0./00. тоот гэрээнээс татгалзсан гэх тайлбарыг үгүйсгэнэ.

.0.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.7 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3999 дугаартай захирамжид дурьдсан зөвшилцөл хийгдэх бус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч бусдад шилжүүлж, 20.7 оны 04 дүгээр сарын .9-ний өдөр Б.Э өмчлөгчөөр бүртгэгдсэн, Б.Э нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 202. оны .0 дугаар сарын 06-ны өдөр Д.Од худалдаж, 202. оны .0 дугаар сарын ..-ний өдөр Д.О өмчлөгчөөр бүртгэгджээ.

.0.3. Талуудын байгуулсан .0./00. тоот гэрээний 2.5-д зааснаар, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авмагц, .,960,000 төгрөгийн төлбөрийг биелүүлэх үүрэгтэй байх ба мөн гэрээний 5.2-т заасан үндэслэл үүсээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн хариуцагчийн дээрх үйлдлийг гэрээний үүргээ зөрчсөн буруутай ажиллагаа гэж үзнэ.

... Иймд нэхэмжлэгч Д.Аыг Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж 420/6 байрны . тоот хаягт байрлах 203,2 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн .дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын .34,8 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Аод хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

.2. Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний торгууль .34,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч тал гэрээний 3..-д заасан үүргээ биелүүлж маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь мөн гэрээний 3.3-т заасны дагуу хариуцагч хэтрүүлсэн хоног тутамдаа гэрээний үнийн дүнгээр торгууль төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар тохиролцжээ.

.3. Гэрээний 3.3-т ... хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.05 хувийн торгууль тооцож захиалагчид олгох... тухай заалт оруулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд торгууль гэж нэрлэсэн байх боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгууль бус 232.6-д заасан алдангийн агуулгийг тусгасан байх тул талууд алданги төлөхөөр тохирсон гэж үзнэ.

.4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн ...20.3 оны 2 дугаар улиралд багтаан түлхүүр олгох, ...байр ашиглалтат орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшлох тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,05 хувиар алданги тооцох тухай 20.2 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .0./00. тоот гэрээ болон уг барилга байгууламж 20.2 оны 4 дүгээр сараас барьж эхлэн 20.4 оны 6 дугаар сарын 08-ны өдөр барьж дуусгасан гэх 20.4 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20.4/378 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээс үзэхэд, гэрээний үүргээ зөрчсөний хариуцлагад .34,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Аод олгох үндэслэлтэй байна.

.5. Гуравдагч этгээд Д.Оын тухайд, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Г.А итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх боловч төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.

.5... Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн .07 дугаар зүйлийн .07.3-т зааснаар хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж мэтгэлцэнэ.

.5.2. Гэвч гуравдагч этгээд нь дээр дурьдсанаар эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч болон гуравдагч этгээдүүд, тэдгээрийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .00 дугаар зүйлийн .00.3-т зааснаар, хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..5 дугаар зүйлийн ..5.., ..5.2.., ..6, ..8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

..  Иргэний хуулийн .00 дугаар зүйлийн .00.., 206 дугаар зүйлийн 206.., 243 дугаар зүйлийн 243.., 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж 420/6 байрны . тоот хаягт байрлах 203,2 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн .дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын .34,8 м.кв талбайн өмчлөгчөөр Д.Аыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Аод хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгаж, алданги .34,800,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Аод олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7...., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,337,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-иас 2,337,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Аод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..9 дүгээр зүйлийн ..9.2, .20 дугаар зүйлийн .20.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш .4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У