Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 150/шш2022/00190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Алтайн 0 дугаар гудамж 0тоотод оршин суух Хотгойд овогт ******* /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг,  0 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:М-/-д холбогдох,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг 00 дугаар байрны 00 тоот 0 өрөө байрыг бэлэглэсэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн “Орон сууц бэлэглэсэн” бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн  улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагч ******* түүний өмгөөлөгч Б.Буманзаяа нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “0000 оны 00 сарын 00-нд бэлэглэлийн гэрээ хийсэн гэдгийг би өөрөө баталж хүчингүй болгох хүсэлт гаргаж байна. 2000 оны 00 сарын 00-нд би аав миний эмэгтэй дүүгийн хамт амьдардаг байсан. Аав минь ийш тийшээ явахад ганцаараа явдаггүй байсан. 0000 онд эд өвлийн хүйтэн үе байсан. Миний аав тахир дутуу группт байдаг. Аль нэг хүүхэд нь дагаж явдаг. 2000 онд ******* ямар утсаар холбогдож яаж хуурамч бичиг баримт бүрдүүлж миний 2 дүүг аавыг минь оролцуулж хуурамчаар бичиг баримт бүрдүүлснийг ойлгохгүй байна. Ямар ч байсан хуурамч гэдгийн батална. Аав минь хар залуугаасаа дарга цэргийн үүрэг гүйцэтгэж явсан ийм гоомоо зүйл хийхгүй. 0000 онд байгуулсан гэрээг бид нар мэдээгүй байсан. 0000 онд асуугаад сурагласан. 0000 онд 00 сарын 0-нд гэрээ байгуулсан байна гээд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлээс сураглаад архиваас нь шүүлгэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн гээд батлагдаад гарч ирсэн. Бид нар энэхүү нэхэмжлэлээ бататгахын тулд шүүхийн дүн шинжилгээнд эмэгтэй дүүгийнхээ тэр үеийн банкны дэвтэр, эрэгтэй дүүгийнхээ бичиг баримтын олж чадаагүй гарын үсгийг мөн эсэхийг тодорхойлуулахаар өгсөн. Ямар ч байсан гомдолтой байна. Гомдож байна. Эцгээсээ өмчлөх эрхээрээ авсан эрхийг минь сэргээж өгнө үү гэж хүсэж байна...” гэв .

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа : “...0000 онд арктай 0 өрөөтэй байж байгаад Ч.... гэж хүнд зараад манай эхнэр төрөх болцон байсан. Тэгээд 0000 онд байраа томруулаад энэ байрыг авч байсан. Тухайн үед ******* гэж хүн 0 өрөө байр авах гээд хайж байсан. Тэгээд ийм 0 өрөө байр зарах гэж байна гэж аав ээжид хэлсэн. Тэгээд ******* гуайн байрыг очиж үзээд авахаар болоод үзэж байсан. Бэлэглэлийн гэрээ гэж байгаа нь  захиргаан дээр Д.. гээд бүдүүн хөгшин, ******* гуай 0 захиргааны 0 давхарт байсан. Бэлэглэлийн гэрээ гэж бэлдсэн байсан. Яагаад ингэж байгаа юм гэсэн чинь ах нь хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хот руу нүүдэл суудал хийж байгаа мөнгөнөөсөө 1% гэнэ үү? 2%-ыг татварт өгдөг гэнэ. Бэлэглэлийн гэрээ хийвэл энэ мөнгийг төлдөггүй юм байна гэж гуйгаад байсан. Байрны гэрчилгээ гэж энийг өгсөн гээд гэрчилгээг харуулав. Танайхаас би энэ гэрчилгээг хулгай хийгээд авсан юм уу? ийм юм болсон уу?. Тэгээд мөнгө төгрөгөө өгөөд ордероо сольж авч байсан тэр үед охин төрөх болсон байсан. Мишээл гээд охин маань байрандаа ороод төрсөн. 5-6 жил байр түрээсэлж явсан гээд байгаа. Тэр үед Сайхан суманд түрээс гэж юм. байгаагүй. Эргээд бид нар уулзах гэж ирэхэд эднийд хүн байгаагүй гэж байгаа Жилийн 4 улиралд манай гэрийнхэн гэртээ байдаг. Манай орцныхон ч мэднэ. Ийм юм худлаа ярьж байгаад гайхаж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар багийн 000 тоот 0 өрөө орон сууцыг бэлэглэсэн гэх 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* “...энэ байрыг Ч.******* гуай татварт их мөнгө төлдөг юм байна гэж бэлэглэлийн гэрээ хийсэн, энэ байрыг худалдаж авсан... гэж маргаж байна.

Шүүх зохигч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р багийн 00 тоот 0 өрөө байрыг   эцэг Ч.******* болон түүний хүүхдүүд болох *******, нарын  хамт  дундаа хамтран өмчилж байсан болох нь хэргийн 38,39 дүгээр хуудаст авагдсан орон сууц өмчлөх гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Дээрх байрыг  0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр нагац ахаас зээ дүү *******д гэж бэлэглэлийн гэрээ хийж ******* түүний эхнэр Э.... нар өмчлөх эрхийг шилжүүлж авсан болох нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нотолж байна.

Нэхэмжлэгч тал энэ байрыг бусдад зараагүй, бэлэглээгүй, түрээсэлж байсан, удаа дараа байрны талаар уулзах гэж Хөтөлд ирж байсан, аав 0000 оны 00 сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод манайд байсан гэж тайлбарлаж байгаа ч байрыг тухайн үед сарын хэдэн төгрөгөөр түрээсэлсэн, *******тэй байрыг удаан хугацаагаар түрээсэлсэн талаар хийсэн гэрээ түүнийг нотолсон баримт, мөн *******тэй уулзахаар ирсэн  байдлыг болон Ч.*******ыг Улаанбаатар хотод охин гэрт байсныг  нотолсон нотлох баримтууд  хэрэгт байхгүй болно.

Нэхэмжлэгч тал орон сууц бэлэглэлийн гэрээн дээрх хамтран эзэмшигчийн  зөвшөөрөл гэх хэсэгт гарын үсэг зурсан М...., нарын гарын үсгийн харьцуулсан шинжилгээ хийлгэх хүсэлт удаа дараа гаргасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1418 дугаартай шинжээчийн дүгнэлтээр/ хэргийн 114-116-р хуудас/ ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна дүгнэлт гаргасан. Энэ нь зөвхөн ийн гарын үсэг биш гэж байгаа бөгөөд , Ч.******* нарын гарын үсэг биш гэж дүгнэх  нотлох баримт биш болно.  

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байрыг худалдах талаар яригдаж , худалдаж авсан  гэх өөрийн  тайлбарыг нотолж мэдүүлэг өгсөн. Үүнд :   

 гэрч О.******* “...Би Хөтөлд 1996 онд ирсэн. 2012 он хүртэл амьдарсан... Би байраа томсгох гээд байр хайж байсан. Манайх 000 дугаар байрны 0 давхарт амьдардаг байсан. одоо амьдарч байгаа байр зарагдана гээд 2 өрөө байсан. Би өөрөө 3 өрөө байр хайж байгаад авсан. аав А.. байр авч өгөх гэсэн юм гэж ярьж байсан.  Л.... очиж үзээд авахаар болсон. Адуу зараад байр бушуухан авч өгмөөр байна гэж ярьж байсан. Л... А.....эхнэр нь бид 4 лав М.... очсон. Шууд очоод наймаа хийсэн ... 2 өрөө байр 850.000 төгрөг. Би 3 өрөөг 900.000 төгрөгөөр авсан. Би тэр хөгшнийг би хот  оруулж өгч байсан...” гэж,  

гэрч “ 1990 онд анх Хөтөлд очсон. Анх 00-р байранд амьдарч байгаад 0000 оноос 00 байрны 0 тоотод амьдрах болсон. 2021 оны 10 дугаар сар хүртэл амьдарч байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. М..., тэдний хөгшин О.... эгч бид нар хамт үйлдвэрт ажиллаж байсан. Гэрээрээ орж гардаг харилцаатай байсан... Тэр үед яаж зарсныг нь мэдэхгүй. М..... байраа зарсан гээд нэг шил архи барьж орж ирээд манай нөхөртэй ууж байсан ...“ гэж тус тус мэдүүлж байна.

Шүүх гэрч нарын мэдүүлгээс гэрч О.*******, нарын хууль сануулж өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй үйл баримтыг нотолсон хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг гэж нотлох баримтаар үнэлсэн. Гэрч , хариуцагч ******* нар нь гэр бүлийн гишүүд тул ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсэх боломжтой гэж мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн тайлбар, гэрч О.*******, нарын мэдүүлгээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар баг, 00 дугаар байрны 00 тоот 0 өрөө орон сууцыг худалдах талаар яригдаж худалдсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээгээр бус бэлэглэлийн гэрээ байгуулж өмчлөх эрх *******д шилжсэн байна гэж үзлээ. 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн 00 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг 0000 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******  Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлэн өмлөх эрхийг өөрийн болон эхнэр, охин нарын нэр дээр шилжүүлж авсан болох нь хэргийн 35,32,33,34,36,37,38,39–р хуудаст авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хуулийн 15.4-т зааснаар байрны өмчлөлийн талаар ямар нэг маргаантай асуудал байсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн хамт мэдүүлэг гаргагчид буцаан олгодог байна. Эрхийн улсын бүртгэгч мэдүүлгийг авахаас татгалзаагүй нь 00-р байрны 00 тоотын өмчлөх эрхийн талаар  тухайн үед  маргаан байгаагүй болох нь нотлогдож байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* “...бид нар байраа алдсан талаар 2019 оны 10 сард мэдсэн гэж...” тайлбарлаж байгаа бөгөөд энэ үеэс  эхлэн дээрх байрны өмчлөлийн талаарх эрх ашиг зөрчигдсөнөө мэдсэн бөгөөд ******* болон бусад өмчлөгчдөөс байрыг шаардах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш нэг жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заажээ.    

            Иймд орон сууц бэлэглэсэн гэх 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Дээрх байдлыг дүгнээд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3, 280 дугаар зүйлийн 280.3 , Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 000 баг 00 дугаар байрны 00 тоот 0 өрөө байрыг бэлэглэсэн  0000 оны 00 сарын 00-ны өдрийн “Орон сууц бэлэглэсэн” бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн  улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар *******ийг нэрлэн заасан бөгөөд бусад өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаагүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3, 280 дугаар зүйлийн 280.3, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг 00 дугаар байрны 00 тоот 0 өрөө байрыг бэлэглэсэн  0000 оны 00 сарын 00-ны өдрийн “ Орон сууц бэлэглэсэн” бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг Сэлэнгэ аймгийн  улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 14 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэж, шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.НАРАНТУЯА