Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2023/00120

 

 

 

 

 

 

 

  2023      01         20                                            151/ШШ2023/00120

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Ж.Л,

Хариуцагч: ... тоотод оршин суух Л.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Даваасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Л нь Л.Цт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Монгол улсын иргэн Жамбал овогтой Лосолмаа нь 2007 онд Төв аймгийн нутаг дэвсгэр Зуунмод сумын 1 дүгээр баг Орон сууцны шинэ хорооллын 16 6 тоотод байрлах 200 м² талбай бүхий емчлэх эрхийн улсын бүртгэлийн Г-1427003769 дугаартай газрыг дуудлага худалдаанд оролцож худалдан авсан юм. Тус газрыг өмчилж авсны дараа мөн адил дуудлага худалдаагаар өмчилж авсан 17 А тоот газрын өмчлөгч Б.Т нь 2009 онд Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьж байсан тул Ж.Л нь тухайн барилга барьж байгаа хүмүүст хандан энэ зерчлее зогсоохыг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүйгээр барилгын ажлаа үргэлжлүүлж барьж байсан тул тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж өргөдөл гаргасны дагуу шалгалт явуулж дүгнэлт гарсан, мөн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хоёр удаа Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж иргэн Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрсэн хэмжилтийг хийж нийт 13,8 метр кавдрат болохыг тогтоогоод байна. Хариуцагч Б.Тийн “““ банкинд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Зуунмод сум 1-р баг Номт 3-р хороолол, хогжил, 17-р байр А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн. 200 м² талбай бүхий газар нь Даваажав овогтой Мөнхзул /ХВ83110175. ын нэр дээр шилжсэн, харин “... Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг Номт 3 дугаар байр, 17 А тоотод байрлах, 240 м² талбайтай хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь ““““ банк” ХХК /регистр-2578697/-ийн нэр дээр шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул иргэн Д.М, ““““ банк” ХХК нарыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан юм. Гэтэл хамтран хариуцагч иргэн Д.М болон ““““ банк” ХХК нар өөрсдийн нэр дээрх газар болон хувийн сууцыг Худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Лханаажав овогтой Цэцэгдэлгэр /ШД64051665/-т худалдан борлуулсан талаарх баримтыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан дээр гарган өгч, тус өдөр гарсан №03918 шүүгчийн захирамжын дагуу Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн гэрчилгээний хуулбараар Y-1427002081, Г-1427001274 дугаарт бүртгэлтэй Зуунмод сумын 1 дүгээр баг Номт, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17 дугаар байр А тоотод байршилтай 200 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 240 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Лханаажавын Цэцэгдэлгэр /ШД64051665/-ийн нэр дээр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамтран хариуцагчаар Л.Цийг татах хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүхээс хангаж 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дугаар 151/ШЗ2022/04415 тоот шүүгчийн захирамж гарсан байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 17 А тоот газар, хувийн сууцны өмчлөгч байсан иргэн Б.Т нь иргэн Ж.Лгийн өмчлөлийн газарт зүүн талаас 13,8 м.кв газрыг оруулан барилга барьж, мөн гражын хаалганы баруун хэсгээс хойш брожур тавьж зам цутгаж нэвтэрсэн, одоо тус газар нь Д.Маас Л.Цийн өмчлөлд, мөн хувийн сууц нь ““““ банк” ХХК-иас Л.Цийн өмчлөлд тус тус шилжсэн байх тул иргэн Ж.Лгийн өмчлөлийн тус газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Жамбал овогтой Лосолмаа нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын иргэн Жамбал овогтой Лосолмаа нь 2007 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт Зуунмод сумын 1 дүгээр баг орон сууцны шинэ хорооллын 16б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн Г1407003169 дугаартай газрыг дуудлага хуралдаанд оролцож худалдаж авсан Ж.Л уг газрыг дуудлага худалдаагаар аваад байж байтал 2009 онд Ж.Л өөрийн газар дээрээ очиход Ж.Лгийн харш зэргэлдээ газар дээрх буюу шүүхэд хариуцагчаар татагдаад явж байсан Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн хөгжил хотхоны 17а тоот газрыг өмчлөгч Б.Тийн байшингийн суурь цутгах үйл явж эхэлж байсан. Энэ үед газрын эзэнтэй уулзахаар дуудсан боловч эзэн нь байхгүй байна. Бид нар ажил гүйцэтгэгч байгаа хүмүүс байсан. Энэ үед тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байсан хүмүүстэй уулзаж ярилцаад, газар нь манай газар руу орчихсон юм биш үү? газраа зөв хэмжиж байшингийн ажлаа хийж байгаа биз дээ? гэдгийг асуусан, мэдэхгүй ээ газрын эзэн Улаанбаатар хотод байгаа. Бид гүйцэтгэж байгаа хүмүүс гэсэн. Яг энэ үеэр буюу 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ж.Л Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл гаргасан. Ж.Лгийн өмчлөлийн газар руу иргэн Б. Төрмөнхийн үл хөдлөх хөрөнгө орсон байна уу? хэмжиж тогтоож өгнө үү? гэсэн өргөдөл гаргасан. Энэ талаар бүртгэл хяналтын карт хавтаст хэрэгт бүртгэгдсэн байгаа. Үүний дараа Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас хариу өгсөн. Б.Т нь Ж.Лгийн газар руу 11 м.кв-аар нэвтэрч орсон байна гэх хариу өгсөн. Ж.Лгийн эзэмшил газраас 0,89-0.98 м.кв газрыг ашигласан байгаа нь тогтоогдож байна гэсэн хариу өгсөн. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаар Б.Тийг татаад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 хороо 13 дугаар хороолол 39б байрны 29 тоотод албан ёсны бүртгэлтэй хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч бүртгэлтэй хаяг дээрээ энэ хүн оршин суудаггүй болох нь тогтоогдсон учир эрэн сурвалжлуулсан. Эрэн сурвалжлуулаад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02548 тоот шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б. Төрмөнхийн оршин суугаа хаягийг тогтоож Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрснийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ дүгнэлтээр Ж.Лгийн өмчийн газраас нийт 13,8 м.кв газрыг Б.Т ашигласан болохыг тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс анх Б.Тийг хариуцагчаар татсан. Тухайн нэхэмжлэл гаргасны дараа газар нь Д.Мын нэр дээр, орон сууц нь ““““ банк”-ны нэр дээр бүртгэгдсэн болох нь тодорхой болсон. Энэ үеэс энэ 2 этгээдийг хамтран хариуцагчаар татаад явсан. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр хамтран хариуцагч Д.М болон ““““ банк” ХХК нь иргэн Л.Цт уг өмчлөлийн газар болон хувийн сууцыг шилжүүлсэн асуудал яригдаад, энэ нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгө нь иргэн Л.Цийн өмчлөлд шилжсэн. Ингээд хамтран хариуцагчаар иргэн Л.Ц гэх хүнийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байна. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуралдаанд оролцож байна. Иймд Ж.Лгийн өмчлөх эрхийг хангах үүднээс Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг орон сууцны шинэ хорооллын 16б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн Г1407003169 дугаартай газрыг албадан чөлөөлөхийг иргэн Л.Цийг албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэв.

2. Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Буянжаргал овогтой Төрмөнх нь иргэн Лосолмаагийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна”гэжээ.

3. Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ж.Лгийн, хариуцагч Б.Т, Д.М, ““““ банк” ХХК нарт холбогдуулан гаргасан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан авч энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээ баг, Номт 3 дугаар хороолол, Хөгжил 17 а байр А тоот газрын иргэн Д.М өмчлөгч мөн бөгөөд нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлээс үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 3 дугаар хороолол Хөгжил 16 Б тоот иргэн Ж.Лгийн газраас иргэн Б.Т нь зөвшөөрөлгүй ашигласан гэсэн байна. Иргэн Д.М миний хувьд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйлгүй тул хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

4..Хариуцагч ““““ банк” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ж.Лгийн хариуцагч Б.Т, Д.М, ““““ Банк” ХХК нарт холбогдуулан гаргасан "Газар албадан чөлөөлүүлэх тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн тус хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын ““““ Банк” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дугаартай шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1427002081, гэрчилгээний 000546970 Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт байр, 17А тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ““““ Банк” ХХК мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. ““““ Банк” нь иргэн Б.Ттэй барьцааны гэрээ байгуулах үед хувийн сууц, эсхүл хувийн сууцны доорх өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээг байгуулсан. Иймд ““““ Банк” ХХК-ийг тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударгаар барьцаалсан, улмаар Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно." гэж заасны дагуу шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд эмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан зураг зэргийг мэдүүлэгтээ хавсаргахаар заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшил дэх газар дээр баригдаагүй, хууль ёсны дагуу баригдсан болохыг улсын бүртгэл шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь газрын зөрчилтэй болохыг нүдэн баримжаагаар шууд мэдэх боломжгүй, тухайлсан мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл, мэдээллийн сан зэргийг ашиглан мэдэх боломжтой бөгөөд банкны хувьд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах үедээ улсын бүртгэл үнэн зөв гэх зарчмыг баримтлан улсын бүртгэлд үндэслэн шилжүүлж авсан болно. Дээр дурдсан үндэслэлээр банк нь шударга өмчлөгч болох тул банкны өмчлөх эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Л.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ж.Лгийн нэхэмжлэлтэй Б.Т, Д.М, "“““ банк" ХХК, Л.Ц нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Л.Цийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Б. Төрмөнх нь 2009 онд Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан" гэжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэжээ. Өөрөөр хэлбэл иргэн Л.Цийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн этгээд биш байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хариуцагч биш байна. Иргэн Б.Т нь "“““ Банк" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бүрэн шилжүүлсэн. Уг эд хөрөнгийг "“““ банк" ХХК нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг иргэн Л.Цт өгсөн ба уг мэдээллийн дагуу Л.Ц нь "“““ Банк" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Төв аймаг, Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр 17а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 123,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Талуудын байгуулсан уг гэрээний 1.6-д уг хувийн сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, хөлсүүлээгүй, түрээслүүлээгүй, бусдын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхээр амлалт өгөөгүй," гэж заасан бөгөөд ямар нэгэн чанар байдал болон эрхийн доголдолгүй гэж үзсэний үндсэнд эд хөрөнгийг худалдаж авсан. Гэрээ байгуулах үед худалдагч тал болох "“““ банк" ХХК нь эд хөрөнгөтэй холбоотой хэрэг маргаан талаар огт мэдэгдээгүй бөгөөд худалдан авагч буюу Л.Цийн зүгээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзсэний үндсэнд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан шударга өмчлөгч юм. Иймд хариуцагч Л.Цт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ж.Лгийн нэхэмжлэхтэй Д.М, ““““ банк” ХХК, Л.Ц нарт  холбогдож гаргасан хэрэгт хариуцагч Л.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Л.Цийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг, маргаж байгаа үндэслэл нь 2009 онд Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Л.Ц нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөөнд хохирол учруулсан үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгчтэй ямар нэгэн үүргийн харилцаанд ороогүй, эрх зөрчсөн асуудал байхгүй. Ийм учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Б.Т “““ банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн, дээрх өмч хөрөнгө нь худалдан борлуулагдах гэж байгаа талаарх мэдээллийг Л.Цт өгч, Л.Ц нь “““ банктай худалдах, худалдан авах гэрээ байгуулж газар болон орон сууцыг худалдаж авсан. Худалдан авч байх үед ямар нэгэн чанар байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй мөн үл хөдлөх хөрөнгийн талаар шүүх дээр маргаан байгаа эсэх асуудал яригдаж байгаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулах явцад процесс үйл ажиллагаанд би өөрөө төлөөлөөд явж байсан. “““ банк болон Б.Ттэй уулзаж байхад ийм асуудал ярьж байгаагүй. Энэ бүгдийг шүүхэд гаргасан хариу тайлбараа дурдсан. бөгөөд гэрч оролцуулж хариу тайлбараа нотолъё гэсэн боловч хүсэлтийг хангасангүй. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.6 дугаар зүйлд эрхийн зөрчилгүй, чанар байдлын доголдолгүй, гэдэг асуудлыг тусгаж өгөөд гэрээгээ байгуулж худалдаж авсан. 2-т гэрээ байгуулах үед Л.Цийн зүгээс ямар нэгэн доголдолтой байна уу? газар давхцаж байна уу? гэдгийг нүдээр хараад тогтоох боломжгүй. Энэ нь тусгай мэдлэг шаардсан асуудал. Юуг үндэслэж гэрээ байгуулаад байгаа вэ? гэхээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь бол Улсын бүртгэлийн гэрчилгээгээр “““ банканд шилжсэн, Улсын бүртгэлийн гэрчилгээгээр эрхийн зөрчилтэй нь харагдахгүй, Улсын бүртгэлийн гэрчилгээгээр үнэн зөв гэж хандсаны үндсэн дээр худалдаж авч байгаа шударга өмчлөгч, Шударгаар өмч хөрөнгийг өмчилж авсан хүн хариуцагч болох үндэслэлгүй юм. Үүнд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөд байгаа зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчээс нэгж талбарын 18645287973808 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ж.Лгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-4), нэгж талбарын 15645287973808 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 16 б тоот хаалга Ж.Лгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг (1хх-5-6), 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэл хяналтын картын хуулбар (1хх-7), Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаар дүгнэлтийн хуулбар (1хх-8), Ж.Лгийн өмчлөлийн газарт барилгаа илүү оруулж барьсан Б.Тийн 17 а байрны кадастрын зураг (1хх-9), Баянзүрх дүүргийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02548 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар (1хх-10-12), Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №4447 албан бичиг (1хх-13), 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл (1хх-14), Жамбал овогт Лосолмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-15), гэрэл зураг (1хх-16-17) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

8. Хариуцагч Б.Т 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (1хх-49), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дүгээр шийдвэр (1хх-50-54), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн хуулбар (1хх-110-113), 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаар гүйцэтгэх хуудас, захирамжийн хуулбар (1хх-114-115), 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний хуулбар (1хх-245-249) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

9. Шүүхээс Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 18645287983809 нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-69-70), Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №07/274 дүгээр шинжээчийн дүгнэлт (1хх-72-80), 18645287983809 нэгж талбарын дугаартай Б.Тийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-132), газрын байршлын кадастрын зураг (1хх-133-135), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн хуулбар (1хх-136-138), 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаар гүйцэтгэх хуудас, захирамж (1хх-139-141), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1427002081 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1-хх-143), эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар (1хх-154) Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхтэй холбогдсон баримтын хуулбар (1хх-155-169), нэгж талбарын 18645287983809 дугаартай газрын кадастрын зураг (1хх-170), ““““ банк” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (1хх-172-177),  Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шинжээчийн дүгнэлт (1хх-219-224), “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №28 дугаар хариу (1хх-233-234), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1427002081 өмчлөх эрхийн гэрчилгээтэй Лханаажавын Цэцэгдэлгэрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (2хх-9), Г-1427001271 улсын бүртгэлийн дугаартай Лханаажавын Цэцэгдэлгэрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2хх-10) зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ж.Лгийн нэхэмжлэлтэй Л.Цт холбогдох иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Нэхэмжлэгч Жамбал овогтой Лосолмаа нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. “...Жамбал овогтой Лосолмаа нь 2007 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт Зуунмод сумын 1 дүгээр баг орон сууцны шинэ хорооллын 16б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн Г1407003169 дугаартай газрыг дуудлага хуралдаанд оролцож худалдаж авсан...” “...улмаар 2009 онд Ж.Л өөрийн газар дээрээ очиход Ж.Лгийн хөрш зэргэлдээ газар дээрх буюу шүүхэд хариуцагчаар татагдаад явж байсан Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн хөгжил хотхоны 17а тоот газрыг өмчлөгч Б.Тийн байшингийн суурь цутгах үйл явж эхэлсэн байсан...” “...Энэ үед тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байсан хүмүүстэй уулзаж ярилцаад, газар нь манай газар руу орчихсон юм биш үү? газраа зөв хэмжиж байшингийн ажлаа хийж байгаа биз дээ? гэдгийг асуусан...” “...Яг энэ үеэр буюу 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ж.Л Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл гаргасан...” “...Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас Б.Т нь Ж.Лгийн газар луу 11 м.кв-аар нэвтэрч орсон, Ж.Лгийн эзэмшил газраас 0,89-0.98 м.кв газрыг ашигласан байгаа нь тогтоогдож байна гэсэн хариу өгсөн...”  “...улмаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаар Б.Тийг татаад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 39б байрны 29 тоотод албан ёсны бүртгэлтэй хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан...” ... Нэхэмжлэгчийн зүгээс анх Б.Тийг хариуцагчаар татсан. Тухайн нэхэмжлэл гаргасны дараа газар нь Д.Мын нэр дээр, орон сууц нь ““““ банк”-ны нэр дээр бүртгэгдсэн болох нь тодорхой болсон. Энэ үеэс энэ 2 этгээдийг хамтран хариуцагчаар татаад явсан. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр хамтран хариуцагч Д.М болон ““““ банк” нь иргэн Л.Цт уг өмчлөлийн газар болон хувийн сууцыг шилжүүлсэн асуудал яригдаад, энэ нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгө нь иргэн Л.Цийн өмчлөлд шилжсэн. Ингээд хамтран хариуцагчаар иргэн Л.Ц гэх хүнийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байна. Иймд Б.Т, Д.М, ““““” банк ХХК зэрэг хамтран хариуцагч нараас нэхэмжлэх зүйлгүй тул эдгээр хариуцагч нараас татгалзаж байгаа болно. Иймд Ж.Лгийн өмчлөх эрхийг хангах үүднээс Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг орон сууцны шинэ хорооллын 16б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн Г1407003169 дугаартай газрын нэвтэрсэн хэсэг болох 13,8 м.кв газрыг албадан чөлөөлөхийг иргэн Л.Цт даалгаж өгнө үү” гэв. 

3. Хариуцагч Л.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

“...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ““““” банк ХХК-иас худалдаж авсан нь үнэн. Гэрээ байгуулах үед худалдагч тал болох "“““ банк" ХХК нь эд хөрөнгөтэй холбоотой хэрэг маргааны талаар огт мэдэгдээгүй бөгөөд худалдан авагч буюу Л.Цийн зүгээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзсэний үндсэнд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан шударга өмчлөгч юм. Мөн нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээр хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна. Иймд хариуцагч Л.Цт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж маргав. 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Нэгж талбарын 18645287973808 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ж.Лгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-4), нэгж талбарын 15645287973808 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 16 б тоот хаалга Ж.Лгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг (1хх-5-6), 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэл хяналтын картын хуулбар (1хх-7), Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаар дүгнэлтийн хуулбар (1хх-8), Ж.Лгийн өмчлөлийн газарт барилгаа илүү оруулж барьсан Б.Тийн 17а байрны кадастрын зураг (1хх-9), Баянзүрх дүүргийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02548 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар (1хх-10-12), Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №4447 албан бичиг (1хх-13), 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл (1хх-14), Жамбал овогт Лосолмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-15), гэрэл зураг (1хх-16-17), 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (1хх-49), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дүгээр шийдвэр (1хх-50-54), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн хуулбар (1хх-110-113), 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаар гүйцэтгэх хуудас, захирамжийн хуулбар (хх-114-115), 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний хуулбар (1хх-245-249), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 18645287983809 нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-69-70), Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №07/274 дүгээр шинжээчийн дүгнэлт (1хх-72-80), 18645287983809 нэгж талбарын дугаартай Б.Тийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1хх-132), газрын байршлын кадастрын зураг (1хх-133-135), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн хуулбар (1хх-136-138), 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаар гүйцэтгэх хуудас, захирамж (1хх-139-141), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1427002081 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (1-хх-143), эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар (1хх-154), Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эр хээ бүртгүүлэхтэй холбогдсон баримтын хуулбар (1хх-155-169), нэгж талбарын 18645287983809 дугаартай газрын кадастрын зураг (1хх-170), ““““ банк” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (1хх-172-177),  Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шинжээчийн дүгнэлт (1хх-219-224), “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №28 дугаар хариу (1хх-233-234), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1427002081 өмчлөх эрхийн гэрчилгээтэй Лханаажавын Цэцэгдэлгэрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (2хх-9), Г-1427001271 улсын бүртгэлийн дугаартай Лханаажавын Цэцэгдэлгэрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2хх-10) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр С.Даваасүрэнд олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Ж.Лгийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар С.Даваасүрэнд олгосон болох нь тогтоогдож байна. (1хх-244),

6. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Л.Ц нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр Ц.Эрдэнэбилэгт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Л.Цийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар Ц.Эрдэнэбилэгт олгосон болох нь тогтоогдож байна. (2хх-39),

7. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

8. Нэхэмжлэгч Ж.Л нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 16б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-1427003769 дугаартай газрыг дуудлага худалдаанд оролцож худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

9. Улмаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 17А тоот газрын өмчлөгч Б.Т нь Ж.Лгийн газарт нэвтэрч барилга барьж байсан үйлдлийг иргэн Ж.Л нь мэдээд 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргажээ. (1-р хх-7 хуудас),

10. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46/15/02-408 дугаартай “...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17А байрны газрын өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрын өмчлөгч Ж.Лгийн газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд бусдын газраас зөвшөөрөлгүй ашигласан иргэн Б.Ттэй холбогдсон маргаантай асуудлаа холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв...” гэж ирүүлсэн албан бичгээр иргэн Ж.Лд хариу өгсөн байна. (1-р хх-8 хуудас),

11. Иймд Ж.Л нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар өмчлөгч, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

12. Ж.Л нь тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээч томилуулсан байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2022/00807 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлтэд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цогжавхааг шинжээчээр томилж ирүүлсэн дүгнэлтэнд нийт 11.7 м.кв газрыг оруулан барилга барьсан байна гэсэн дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШЗ2022/02641 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлтэд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цогжавхааг шинжээчээр томилж ирүүлсэн дүгнэлтэнд нийт 2.1 м.кв газрыг оруулан зам, талбай засаж нэвтэрсэн байна гэсэн дүгнэлт, зэрэг тус тус шинжээчийн дүгнэлтүүдээр Б.Т нь Ж.Лгийн өмчлөлийн хөрш залгаа газраас нийт 13,8 м.кв ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байна. (1-р хх-н 73 хуудас, 220 хуудас)

13. Дээрх хөршийн хил зөрчсөн үйлдэл буюу хил нэвтэрч барилга, байгууламж барьсан үйлдэлд хариуцагч тал маргаагүй болно.

14. Гэвч иргэн Б.Т нь 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар дээрхи маргаж буй Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоотод байрлах 240 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байна.

15. Нэхэмжлэгч Ж.Л нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд өөрийн хууль ёсны эрх ашгийг хөндөж газарт илүү хэмжээгээр барьж байгаа үйлдлийг мэдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нэг ч удаа Шүүх болон Цагдаагийн байгууллага, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах газарт хандаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заасан хугацаа өнгөрсөн байна.

16. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэсэн хуулийн илтэд тодорхой зохицуулалтыг зөрчсөн байна.

17. Нэхэмжлэгч Ж.Л нь тухайн нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэж тодорхойлон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу гаргасан байна. Энэ ч утгаараа хариуцагч байсан Б.Т, Д.М, ““““” банк ХХК нар болон хариуцагч Л.Ц бүгд Улаанбаатар хотын хаягт оршин суух субектүүд байсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар Төв аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэсэн болно.

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын шаардаж буй хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар тодорхойлсон болно.

19. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтэй холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтанд нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна.

20. Дээрх хуулийн зохицуулалт болон үзэл баримтлалаас үзвэл хөрш залгаа газрын өмчлөгч нь нөлөөлөл бий болгож байгаа хөршийн барилга байгууламжийг буулган зайлуулахыг шаардах эрхтэйгээс гадна баригдахаар төлөвлөгдсөн буюу баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоохыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн барилга, байгууламжийг барьж эхлэх үе, бүрэн баригдаж дуусаагүй байхад урьтаж эрх бүхий байгууллагад хандаж болохоор хуульд зохицуулжээ. 

21. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн бодит үнэнг тогтоох зорилгоор шинжлэн судлан дүгнэлт хийхэд талуудын маргаан Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж зааснаар зүйлчлэгдэхээр байна.

22. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Тийн хаягаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 Б байрны 2 тоот хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

23. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Б.Тийн өмчлөлд 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжсэн байна. Улмаар Б.Т нарт холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулаахаар шийдвэрлэжээ. (1-р хх-н 110-113 хуудас)

24. Улмаар Б.Т нь шийдвэрт заагдсан мөнгийг өгөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоотод байрлах 240 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь ““““ банк” ХХК-ний өмчлөлд шилжсэн гэрчилгээ, мөн Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар нь иргэн Д.М нарын өмчлөлд тус тус шилжсэн болох нь тогтоогдож байна. (1-р хх-69-70, 142-143 хуудас)

25. Мөн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох 200 м.кв газар, 240 м.кв талбайтай орон сууц зэргийг ““““ банк” ХХК болон иргэн Д.М нараас иргэн Л.Цт шилжсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. (1-р хх-н 247 хуудас, 2-р хх-н 8-10 хуудас)

26. Үүнээс үзвэл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2009 онд баригдаж, 2010 онд гэрчилгээ нь гарсан бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч Ж.Л 10 жилийн дараа шүүхэд хандсан үйл явдал нь шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

27. Мөн дээрх хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 4 дэх өмчлөгч дээрээ шилжсэн байгааг дурьдах нь зүйтэй.

28. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт нь хэд хэдэн угтвар нөхцөл бүрдсэн байх шаардлагатай:

28. 1.Газар өмчлөгч этгээд өөрийн газар дээрээ барилга байгууламж барьсан нь хөршийн хилийг зөрчсөн байх ёстой.

28. 2. Барилга барьж байгаа газар өмчлөгч нь өөрийн газрын хилийг мэддэг, эсхүл мэдэх бололцоотой, газар өмчлөгч байрилга байгууламжаа уран барилгачин буюу барилгын ажил эрхлэгчээр бариулсан бол тэд ч гэсэн газрын хил хаагуур байгааг олж мэдэх үүрэгтэй. 

28. 3. Хил нь зөрчигдсөн хөрш хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчиж байх үед тухайн үйлдлийг эсэргүүцэн шаардлага гаргаагүй. Хил нь зөрчигдсөн хөрш эрх нь зөрчигдөж байгааг шууд мэдээгүйн улмаас хэд хоногийн дараа эсхүл хэдэн долоо хоногийн дараа гаргасан ч гэсэн шаардлагыг хугацаа хожимдуулж гаргасанд тооцно.

28.4. Эдгээр нөхцөл бүрдсэн үед хөрш нь хил зөрчсөн үйлдлийг хүлцэх ёстой болох ба тэрээр Иргэний хуулийн 106.2 дахь хэсгийн дагуу хил зөрчсөн барилга байгууламжийг буулгахыг шаардах эрхгүй болно.

29. Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Энэ хуулийн 135.3-135.5, 138.1, 138.4, 139.1, 139.2-т заасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэх заалтанд хамаарахгүй тул тухайн хуулийн зохицуулалтаар хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд буюу 2009 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Ж.Л мэдэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46/15/02-408 дугаартай “...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17А байрны газрын өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрын өмчлөгч Ж.Лгийн газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд бусдын газраас зөвшөөрөлгүй ашигласан иргэн Б.Ттэй холбогдсон маргаантай асуудлаа холбогдох хуулийн  байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн албан бичиг өгсөөр байтал нэхэмжлэгч Ж.Л нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж байгаа нь тухайн барилгыг бариулахыг зогсоолгох бүрэн эрхээ алдсан гэж дүгнэхээр байна. 

30. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.2, 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Цт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

31. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

32..Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч Б.Төөс татгалзах хүсэлтээ гаргасан байна. Мөн хариуцагч ““““ банк” ХХК болон Д.М нараас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд тус тус татгалзаж байгаа хүсэлтээ ирлэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Т, Д.М, ““““ банк” ХХК нараас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосоныг дурдаж шийдвэрлэлээ.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.2, 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Цт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Т, Д.М, ““““ банк” ХХК нараас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ТҮВШИНЖАРГАЛ