Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/00520

 

 

 

 

 

 

2023 01 20 101/ШШ2023/00520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот, РД: , Д-ийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 байрны 33 тоотод оршин суух, РД:, И  овогт Д-ийн Б-д холбогдох 14,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М, өмгөөлөгч Ю.Н ,

Хариуцагчийн төлөөлөгч Д.О ,

Гэрч: Г.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Хадам ээж Д.Б нь 2017 онд Дамбадаржаад байрлах Од нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр худалдаж авах зорилгоор 2017-11-01-ний өдөр 17.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авхуулсан. Түүнд 16.800.000 төгрөгийг 2017-11-02-ны өдөр зээлдүүлсэн. Мөнгийг авахдаа хадам аав Б-ийн дүү Д-ын ХААН банкны 53 дансаар 6.300.000 төгрөг, хадам ээжийн өөрийн ХААН банкны 50  дансаар 500.000 төгрөг, бэр О-ын ХААН банкны 50 дансаар 10.000.000 төгрөгийг тус тус авсан.

Хадам ээж Д.Б нь зээлсэн 16.800.000 төгрөгийг намайг банкны цалингийн зээлийн 30 сарынхаа хугацаагаараа төлөөд явж бай, цалингийн зээл чинь дуусахаар банканд төлсөн хүүгийн чинь хамт надад өгнө өө гэдэг байсан. Тэр үед эхнэр бид хоёрыг бас байр авах үед болон мөнгийг бөөнд нь буцааж төлье гэж ярилцаж тохиролцсон. Тухайн үед эхнэр бид хоёр хадамтай хамт амьдарч байсан.

Эхнэр бид хоёрын дунд маргаан үүсч, би ганцаараа байр түрээсэлж амьдарч байхдаа хадам ээжээс зээлсэн мөнгийг шаардахад 2019-11-25-ны өдөр 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 14.800.000 төгрөгийг шаардахаар чамд 10.000.000 төгрөг л өгвөл өгнө, илүү өгөхгүй гэж хэрүүл маргаан хийж дарамталж төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн үлдэгдэл 14.800.000 төгрөгийг Д.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 11 сард хүргэн Д.М, охин Б.Н-ээс мөнгөн тусламж хүссэн бөгөөд хүргэн хүү, охин нар нь тохиролцож, 16,800,000 төгрөгийг хугацаа тохирохгүйгээр надад зээлсэн. Ингээд зээл авснаас хойш зээлээ бага багаар Д.М, Б.Н нарт төлсөн бөгөөд Д.М, Б.Н нар нь мөнгөний хэрэг гарах үеэр зээлсэн мөнгөнөөсөө авдаг байсан.

Тухайлбал: Д.М-ын данс руу 2017-12-10-ны өдрөөс эхлэн нийт 2,104,000 төгрөг, Б.Н-ийн данс руу 2018-07-25-ны өдрөөс эхлэн нийт 6,370,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019-11-25-нд Мын данс руу 2,000,000 төгрөг, 2021-08-19-нд Д.М-ын эгч Д.М-н данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн дэлхий нийтэд тархаад байсан Коронавирус /Covid 19/ цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.М, Б.Н нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж, зээлсэн мөнгийг дуусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс 2017-11-01-ний өдрийн зээлийн гэрээ, 2022-10-03-ны өдрийн Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, Д.М-н Хаан банк ХХК-ийн 50 тоот дансны хуулга, Хаан банк ХХК-ийн 2022-09-28-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Хаан банк ХХК-ийн 2022-11-15-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022-10-18-ны өдрийн дугаартай захирамж, 2022-06-29-ний өдрийн нэхэмжлэл, 2019-09-02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2022-12-02-ны өдрийн Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт,   дугаарын утасны зурвас, 2022-12-06-ны өдрийн Хаан банк ХХК-ийн тодорхойлолт,

Хариуцагчаас Д.Бгийн Хаан банк ХХК-ийн тоот дансны хуулга зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Д.Б холбогдуулан гаргасан зээл 14,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Бгийн гуйлтаар 2017-11-01-ний өдөр 17.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авч, 16.800.000 төгрөгийг 2017-11-02-ны өдөр Г.Дын ХААН банкны 5 дансаар 6.300.000 төгрөг, Д.Бгийн ХААН банкны 5 дансаар 500.000 төгрөг, бэр О-ын ХААН банкны 5  дансаар 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн тул зээл 14,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон.

3. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Д.М-аас 2017-11-01-ний өдөр 17.000.000 төгрөгийн цалингийн зээл авхуулж 16.800.000 төгрөгийг зээлж авсан гэх үйл баримт дээр маргаагүй.

Харин 2017-12-10-ны өдрөөс эхлэн нийт 2,104,000 төгрөг, Б.Н-ийн данс руу 2018-07-25-ны өдрөөс эхлэн нийт 6,370,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019-11-25-нд Мын данс руу 2,000,000 төгрөг, 2021-08-19-нд Д.Мын эгч Д.М-ийн данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн дэлхий нийтэд тархаад байсан Коронавирус /Covid 19/ цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.М, Б.Н нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж, зээлсэн мөнгийг дуусгасан тул 14,800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хариуцагч Д.Б 2017-11-02-ны өдөр Д.Маас авсан зээлийг төлсөн, дэлхий нийтэд тархаад байсан Коронавирус /Covid 19/ цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.М, Б.Н нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж, зээлсэн мөнгийг дуусгасан тул 14,800,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Д.М-ын данс руу 2017-12-10-ны өдрөөс шилжүүлсэн 2,104,000 төгрөг, Б.Н-ийн данс руу 2018-07-25-ны өдрөөс шилжүүлсэн 6,370,000 төгрөг, 2021-08-19-ний Д.Мын эгч Д.М-ийн данс руу 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгөний утгаас үзэхэд зээлийг төлсөн гэж үзэхээргүй байна.

6. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байх тул хариуцагч нараас 14.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

7. Нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 231,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б-гаас 231,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас 14,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 231,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б-гаас 231,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Б