Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00942

 

2023.05.05 210/МА2023/009*******2

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00520 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1*******,800,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хадам ээж Д.******* нь хүнсний дэлгүүр худалдаж авах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17,*******,******* төгрөгийн цалингийн зээл авахуулсан. Хариуцагчид 16,800,******* төгрөгийг зээлдүүлсэн.

1.2. Намайг банкны цалингийн зээлийг төлөөд явж бай, цалингийн зээл чинь дуусахаар банкинд төлсөн хүүгийн чинь хамт өгнө гэдэг байсан. Тэр үед эхнэр бид хоёрыг бас байр авах үед болон мөнгийг бөөнд нь буцааж төлье гэж ярилцаж тохиролцсон. Эхнэр бид хоёрын дунд маргаан үүсч, би ганцаараа байр түрээсэлж амьдарч байхдаа хадам ээжээс зээлсэн мөнгийг шаардахад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,*******,******* төгрөгийг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 1*******,800,******* төгрөгийг шаардахаар 10,*******,******* төгрөгөөс илүүг өгөхгүй гэх хэрүүл маргаан хийж өнөөдрийг хүрсэн.

Иймд Д.*******гаас зээлийн үлдэгдэл 1*******,800,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2017 оны 11 дүгээр сард хүргэн Д.*******, охин Б.******* нараас 16,800,******* төгрөгийг хугацаа тохирохгүйгээр зээлсэн.

2.2. Д.*******ын дансанд нийт *******,10*******,******* төгрөг, Б.*******ийн дансанд нийт 6,370,******* төгрөг шилжүүлсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.*******ын эгч Д.Мөнхтуяагийн дансанд 3,*******,******* төгрөг шилжүүлсэн.

Мөн Коронавирус цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.*******, Б.******* нарт бэлнээр өгч, хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж зээлийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******гаас 1*******,800,******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 231,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******гаас 231,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэсэн.

 

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

*******.1. Хариуцагч Д.*******г Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч авах хүсэлт гаргахад шүүхээс шүүх хуралдааны болохоос өмнө өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна, шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгч авах боломжтой гэж тайлбарладаг. Миний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан боловч хүсэлтийг хүлээн хангахаас татгалзсан.

*******.2. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө талууд нийт 70 орчим хуудас нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүх хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, тайлбар өгөх эрхийг хангаагүй.

*******.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөнгө өгсөн, авсан асуудлыг дурдсан болохоос ямар үндэслэлээр 1*******,800,******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Эхний шүүх хуралдаанд хариуцагч Д.******* оролцож өмгөөлөгч авах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах хүсэлт гаргаж шүүх эдгээр хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан нөхцөл байдал арилахад өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан. Хүсэлт шийдвэрлэсэн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг баримталсныг хариуцагч талаас гуйвуулан тайлбарлаж байна. Шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангасан тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2. Д.******* нь нэхэмжлэлийн үнийн дүнд маргахгүй, харин 2,*******,*******0 төгрөг, 3,*******,******* төгрөг нийт 5,*******,******* төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Шүүхээс талуудыг эвлэрүүлэх оролдлого хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч 3,*******,******* төгрөгийг хасахыг зөвшөөрөөгүй. Гэтэл Д.******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хариуцагчийн тайлбар өөрчлөгдсөн.

5.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэн аль нь нотлох баримттай танилцах тухай хүсэлт гаргаагүй. Талууд шүүх хуралдаанд нотлох баримттай танилцахыг зөвшөөрөхөд шүүгч 10 минутын хугацаа олгож тухайн баримтуудтай танилцуулсан. Харин шүүгч та нар нотлох баримттай хуралдаанд танилцана гэж байгаа ч шүүгчид танилцах боломж гаргаж баримтаа эрт гаргаж өгөх шаардлагатай гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн. Мөн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад талуудын хэн алинаас дансны гүйлгээний утга, мөнгөн дүнг дэлгэрэнгүй танилцуулж, хасагдах зардал мөн эсэхийг тодруулсан.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1*******,800,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 52 хуудас, хариуцагч талаас 62 хуудас нотлох баримт тус тус гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримттай 10 минутад танилцах боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь танилцаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж амжихгүй юм байна гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Мөн хуулийн зохицуулалтаар нотлох баримтыг шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох байтал шүүх хариуцагч талын тайлбарыг харгалзаагүй нь буруу байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Түүнчлэн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

*******. Харин өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангасан байх тул шүүх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд дахин гаргасан агуулга адил хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв болно.

 

5. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЗОЛЗАЯА