Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/01061

 

 

 

 

 

 

 

 

                            2023        03          01

            101/ШШ2023/01061

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Т /рд:/-д холбогдох

 

148,326,805 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 205,139,115 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, гэрч Д.О, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие 2010 оны 6 дугаар сард хариуцагч М.Тийн өмчлөлийн СХД-ийн  дугаар хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэн, өөрийн компанийн үйл ажиллагааг явуулж, улмаар 2013 оны 10 дугаар сарыг хүртэл сар бүр тогтмол түрээс төлж байгаад 2013 оны 10-р сараас М.Ттай харилцан тохиролцож, тухайн объектыг худалдаж авахаар болсон. Ингэхдээ объектын нийт үнэ болох 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг бэлнээр төлөхөөр болж, үлдсэн 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон юм. Ийнхүү 2013 оны 10 сарын 18-ны өдрөөс төлбөр хийж эхлээд 2019 оны байдлаар нийт 187.000.000 /нэг зуун наян долоон сая/ төгрөгийг М.Тт шилжүүлсэн нь түүний дансанд бэлэн бусаар шилжүүлсэн шилжүүлгийн баримтуудаар нотлогдоно. 2019 оноос хойш Ковид-19 цар тахлын улмаас бидний үйл ажиллагааны ашиг муудаж, төлбөр зогсонги байдалд орсон бөгөөд төлбөрийн урьдчилгааг гүйцээхэд 13.000.000 /арван гурван сая/ төгрөг дутуу үлдээд байсан юм. Гэтэл 2021 оны 04 сарын 02-ны өдөр хариуцагч М.Т нь “наймаа буцъя. юмаа гарга, би байр саваа авъя” гэхэд нь бид шууд ажлаа зогсоож, түүнээс надад шилжүүлж өгсөн объектыг нь шинээр баригдсан 15 машины дулаан гараж, гүний худаг, 40 тонны зоорь, 2535м2 банзан хашааг нь З м өндөртэй блокон хашаа болгож өөрчилсөн, харуулын байр зэргийг суллаж өгсөн болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу худалдагч талаас гэрээнээс татгалзаж, гэрээ нэгэнт биелэгдэхгүй болох нь тодорхой болж, миний бие хариуцагч талд түүний өмчлөлийн болон шинээр бүтээн байгуулсан бүхий л объектуудыг шилжүүлэн өгсөн юм. Энэ асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. М.Т бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас миний төлсөн 187.000.000 төгрөгийг эргүүлж төлөх үүрэг үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл зөвхөн 50.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 137.000.000 төгрөгийг огт төлөөгүй болно.

Миний бие М.Тийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан татварт 2012, 2017, 2019 онуудад нийт 2.973.345 /хоёр сая есөн зуун далан гурван мянга гурван зуун дөчин таван/ төгрөг, газрын төлбөрт 2010-2020 оны хооронд, нийт 11 жилийн хугацаанд 8.353.460 /найман сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг тус тус цаг хугацаанд нь М.Тийн нэрийн өмнөөс төлсөөр ирсэн. Гэвч худалдах-худалдан авах гэрээнээс худалдагч тал татгалзсан тул М.Тийн өмчлөлийн объектод хамаарах үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрт ийнхүү төлсөн нийт 11.326.805 /арван нэгэн сая гурван зуун хорин зургаан мянга найман зуун таван/ төгрөгийг М.Таас шаардах эрх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу үүсэж байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж хариуцагч М.Таас гэрээнээс татгалзсаны улмаас хуулийн дагуу буцаан шилжүүлбэл зохих 137.000.000 төгрөг, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 11.326.805 төгрөг, нийт 148.326.805 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд гаргуулж өгнө үү.

Миний бие М.Тийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардан авч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дор дурдсан тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Улаанбаатар хот, ,, дүүрэг, 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 288 м2 үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 7 жил 6 сар 24 хоног төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого 90 800 000 \ерэн сая найман зуун мянга\ төгрөгийг Б.Эгаас гаргуулах гэсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Миний бие нь 2010 оны 06 дугаар сараас эхлэн 2013 оны 10 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд сөрөг нэхэмжлэлд дурдагдсан ,, дүүрэг, 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 288 м2 үл хөдлөх хөрөнгийг 3 жилийн хугацаанд түрээслэн, сар бүр түрээсийн төлбөрийг нь төлж ажилласан. Улмаар М.Ттай харилцан тохиролцож, тус үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 000 \таван зуун сая\ төгрөгөөр худалдан худалдан авахаар тохиролцож, 2013 оны 10 сараас эхлэн сар бүр 10 000 000- 15 000 000 сая төгрөгөөр төлөлт хийж байхаар болсон ба 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн төлөлтийг хийж эхэлсэн юм. Миний бие сөрөг нэхэмжлэлд бичсэн шиг М.Ттай 2013 оны 10 дугаар сарын 04- ний өдөр тус үл хөдлөх хөрөнгийг 100 хувь бүрэн төлж барагдуулах үүрэг ч хүлээгээгүй болно. Тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах талаар ярилцан тохиролцохдоо тус хөрөнгийн үнийн төлөлт хийж байх хугацаанд болон хожим хойно ямар нэгэн шалтгаанаар аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд “түрээсийн төлбөр” төлөх талаар ярилцаж тохиролцоогүй, миний бие урьдчилгаанд төлсөн төлбөрийн мөнгөн хөрөнгөнд ямар нэгэн хүү тооцож авах талаар ч тохиролцоогүй юм. Миний бие 2016 оны 12 дугаар сарыг дуустал төлбөрөө зохих ёсоор төлж байсан ба төлсөн төлбөрийн хэмжээ 200 000 000 \хоёр зуун сая\ төгрөгт хүрмэгц үлдсэн 300 000 000 \гурван зуун сая\ төгрөгийг банкнаас зээл авч, зээлийн мөнгөн хөрөнгөөр төлөхөөр тохирсон байсан. 2017-2018 онуудад миний нөхөр хүндээр өвчилж, бусдын асрамжид орсон тул энэ он жилүүдэд би нөхрөө асарч, тус үл хөдлөх эд хөрөнгийн төлөлт удааширсан боловч бүр мөсөн зогсоогүй, бага багаар боловч төлөлт хийгдэж байсан. 2019 оноос нөхрийн биеийн эрүүл мэнд сайжирч, миний бие ажилдаа бүрэн анхаарал хандуулах боломжтой болсон боловч бүх нийтийг хамарсан ковид өвчний улмаас 2020 онд үйлдвэрлэл явуулахад хүнд хэцүү цаг үетэй тулгарч, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2021 оны 1 дүгээр улирлаас нөхцөл байдал дээрдэж, тулгарсан эрсдэлээс гарч байтал Ш.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг дуудаж, “наймаагаа буцааж, байр саваа авна” гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед тус үл хөдлөх эд хөрөнгийн 200 000 000 \хоёр зуун сая\ төгрөгийн урьдчилгаа төлбөрийн гүйцэтгэлд 13 000 000 \ арван гурван сая\ төгрөг дутуу байгаагаа төлөөд, үлдэгдэл төлбөр 300 000 000 \гурван зуун сая\ төгрөгийг маш яаралтай, ойрын хугацаанд банкнаас зээл авч, төлж дуусгах өөрийн саналаа хэлсэн. Миний саналыг М.Т хүлээн аваагүй, харин “өөрөө үйлчилгээ явуулна” гэсэн учир би гарахаас өөр аргагүй болсон. Миний бие нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн худалдан авч байгаа өмч хөрөнгө гэж тус объектын хашаанд нь өөрийн хөрөнгөөр 40 тонны зоорь,12 машины дулаан гараж, харуулын байр барьж, гүний худаг гаргаж, ус татаж, мөн түүнчлэн 2535 м.кв банзан хашааг нь 3 метрийн өндөртэй, блокон хашаа болгон сайжруулсан. Энэ бүхнийг М.Т сайн мэдэж байсан тул бүтээн байгуулалт хийсэн зардлын 50 000 000 /тавин сая\ төгрөгийг, тус объектын үнэд төлсөн 187 сая төгрөгийн хамт буцааж өгнө гэж надад амлаж хэлсэн тул түүнд нь итгэж, тус объектоос гарсан болно. Түүнээс М.Т надад 50 000 000 \тавин сая\ төгрөгийг 2021 оны 05 дугаар сард буцааж өгсөн. Үлдсэн төлбөрийг өгөх байх, боломжгүй байгаа байх гэж түүнд итгэж хүлээсэн боловч сүүлдээ миний утсыг авахаа байж, мессеж бичихээр хариу ч өгөхгүй таг болсон. Миний бие М.Таас урьдчилгаанд төлсөн төлбөрөө авна гэж шаардсаар байх үедээ тус объектод байсан хиамны иж бүрэн тоног төхөөрөмжөө зарах зар өгсөн байсан. Зарын дагуу тухайн тоног төхөөрөмжийг нэг залуу худалдан авахаар болж надад урьдчилгаа төлбөрөө төлсөн ба ажлын байраа томсгох тул авах хугацаагаа түр хойшлуулъя, хүлээж байгаарай гэсэн. Энэ үед нь М.Т тоног төхөөрөмж байсан объектыг түгжиж, надад маш их хүндрэл учруулж байсан тул М.Тт “Чи тоног төхөөрөмжийг авахгүй юм уу?, нүүлгэх асуудалгүй, бүх юм нь эндээ бэлэн, шууд ажиллуулахад ямар ч асуудалгүй шүү” гэж хэлсэн. Ш.Т тоног төхөөрөмжийг худалдан авахаар болж, үнийг бэлнээр 1 00 000 000 \нэг зуун сая\ төгрөг байхаар үнэлсэн. М.Т “би бэлэн мөнгөөр яг авна, харин та өмнөх хүнийхээ урьдчилгааг нь буцаагаад өгчихөөрөө “ гэсэн. Би ч өмнө тохиролцсон хүндээ урьдчилгаа мөнгийг нь эргүүлж өгсөн. М.Т нь тоног төхөөрөмжийг бэлэн мөнгөөр авна гэж миний наймааг буцаасны дараа гэнэт нэг өдөр “таны энэ компанийг барьцаанд тавьж зээл авч, өөрт чинь төлбөрийн мөнгийг өгнө, эхлээд компаниа миний хүүгийн нэр дээр шилжүүлж өг” гэсэн шаардлага надад тавьсан. Т объектын урьдчилгаа төлбөрийг ч надад буцааж төлөөгүй байсан тул түүний саналыг би зөвшөөрөөгүй. Нэгэнт хиамны тоног төхөөрөмжөө өгнө, авна гэснээрээ тоног, төхөөрөмжийг худалдан авч, би бүх ажиллагааг нь зааж, М.Т ажлаа эхэлсэн. Хиамны үйлдвэрлэлийн үлдсэн байсан материалыг М.Тийн хүү Б.Х хүлээн авч, түүнийг хэрэглэж, шууд үйлдвэрлэл явагдаж Улаанбаатар хот болон орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж, борлуулалт хэвийн явагдаж жигдэрсэн ч М.Т надад төлөх тоног төхөөрөмжийн үнийг төлөхгүй байсан. М.Таас надад төлбөр гүйцэтгэсний дараа бүх тоног төхөөрөмжөө шилжүүлнэ гэсний дагуу нэгэн өдөр “ за за би зээлээ авчихлаа мөнгө чинь бэлэн” гэсэн. Тухайн үед тухайн хөрөнгийг яг шилжүүлэх үед Т 70 000 000 \далан сая\ төгрөг өгнө, бусдыг дараа өгнө гэснээс тухайн үед би материалаа буцааж авсан. Ингээд наймаа буцсан тул миний бие тоног төхөөрөмжөө авах гэтэл Т өгөхгүй, 50 сая төгрөг өгч байж ав гээд байраа цоожлоод, зунжингаа авч чадахгүй байснаас манай ажилчид тарж, мөн бизнесийн худалдан авагч түншүүдээ алдсан ба Таас болж миний ажил, амьдрал бүр мөсөн зогссон. Ийм байдлаар хамгийн их хохирсон нь би юм. Гэтэл М.Т өөрийгөө хохирсон гэж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. Ингэж М.Т нь миний амьдралыг маш их хохироож, хүнд байдалд оруулсан ба миний бие нь өнөөдөр тэтгэврээрээ амьдарч байна. М.Т надаас өөрийн объектоо бүрэн авсан, миний төлсөн урьдчилгаа төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа. М.Т гэрээнээс татгалзаж байгаа бол өгсөн авснаа харилцан буцаах хууль зүйн үр дагавартай. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200 000 000 \хоёр зуун сая \ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг объект худалдан авах зорилгоор авхуулснаас учруулсан хохирол болох зээлийн үндсэн төлбөрт 59 726 185 төгрөг, хүүд 44 12 930 төгрөг нийт 104 339 115 учруулсан төгрөгийг Б.Энх- Амгалангаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

М.Т маш зальтай, Төрийн банкнаас өөрөө зээл авсан атлаа надад зээл авч өгсөн гэж гүтгэж, банкны хүү, алданги төл гэж дарамталдаг байсан. М.Т нь өөрийн зочид буудлынхаа 1 давхрыг олон жил Төрийн банканд түрээслүүлдэг тул тэнд ажилладаг танил эдийн засагч залууг дагуулан ирж, надаас мөнгө нэхүүлж дарамтлуулж, маш хэцүү байдалд оруулж байсан. Миний бие нь Төрийн банкнаас огт зээл авч үзээгүй, М.Тийн түрээсийн байранд ажиллаж байх хугацаанд Хаан банкнаас өөрийн нэр дээр 2 удаа зээл авч, ажиллаж байснаас өөр зээл авч байгаагүй. Иймд миний бие сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг Төрийн банкнаас 200 000 000 \хоёр зуун\ төгрөгийн зээлийг тухайн объект худалдан авах зорилгоор авч өгөхийг М.Таас гуйж, 200 000 000 \хоёр зуун сая \ төгрөгийг урьдчилгаанд өгсөнд тооцуулж, тухайн зээлийн графикийн дагуу өөрөө төлж явахаа илэрхийлж, ярилцаж гуйсан үйл баримт бидний хооронд огт байхгүй юм. Т Төрийн банкнаас авсан зээлээ надад хамаатуулах гэж байгаа бол зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримтаа гаргаж өгөх ёстой бус уу? Хэрэв би ямар нэгэн үйлдвэрлэл явуулдаггүй, хөрөнгө мөнгөгүй бол М.Т надад итгэж, худалдах худалдан авах гэрээ байгуулах байсан уу? Миний бие бүтэн 3 жилийн хугацаанд объектыг түрээслэхдээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө суурилуулж, хиам, бууз үйлдвэрлэл явуулж, хэрхэн ажиллаж байсныг М.Т та сайн мэдэж байгаа. Намайг ажлын төлөө хэрхэн зүтгэж, хөдөлмөрлөдгийг М.Т сайн мэддэг. Хэрвээ М.Т нь Төрийн банкнаас зээл авсан юм бол түүнийгээ надад өгчхөөд, зээлийн төлбөрөө өөрөө төлсөн болж таарах гээд байна уу? Арай л үнэнд нийцэхгүй, бодит байдалд байгаагүй үйл баримтыг бичсэн байна гэж үзэж байна. Төрийн банк, М.Тийн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд миний бие хамааралгүй, миний бие тус гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тус зээлийн гэрээний тал биш тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь үндэслэлгүй юм.

Гуравдугаарт: “З”ХХК-ийн шошго, эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10 сая төгрөгийгЭгаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Миний бие өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг М.Тт худалдахаар тохиролцсоны дагуу түүний хүү Б.Х хариуцаж ажиллахаар болж, манай үйлдвэрийн 15 800 000 төгрөгийн шошго, бусад эд материалыг худалдан авахаар болж, надад 5 000 000 төгрөгийг Б.Хы эхнэр түүний зөвшөөрснөөр надад өгсөн. М.Т надад хэзээ ч 10 000 000 төгрөгийг шилжүүлээгүй болно. Харин надад төлөх үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, бараа материалыг ч эргүүлэн өгөөгүй болно. Энэ асуудал М.Тт огт хамаагүй, ажлыг хариуцан гүйцэтгэж байсан Б.Хтай холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Иймд миний бие М.Тийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2010  оноос хариуцагчийн үл хөдлөхийг түрээсэлж байгаад 2013 онд хоорондоо ярилцаад худалдаж авах болсон. 500 саяар худалдахаар тохиролцоод 200 саяыг сард 10-15 саяар төлөөд үлдэгдлийг зээлээр төлөх болсон. Улмаар өдөрт 500 мянга орчмоор төлж явсан бөгөөд 2021 оны 4 сар хүртэл хэвийн явагдаж байсан. 2014 онд гэр бүлийн асуудлаас болоод төлөлт жоохон багасаж байсан. 2021 оны 4 сард хариуцагч намайг дуудаад наймаагаа болилоо гэсэн. Тэгэхэд нь бид хоёрын үлдэгдэл тооцоо 10 хэдэн сая байгаа болон 300 саяыг зээл авч төлье гэхэд зөвшөөрөөгүй. Хариуцагч нь үүнийг зөвшөөрөөгүй тул объектоос гарах болсон. Миний тоног төхөөрөмж тэндээ байсан. Ингээд би өгсөн мөнгөө авна гэхэд тэгье гэсэн. Мөн би худалдаж авсан гэж ойлгоод их зүйл барьсан байгаа юм. Үүний өртгийг өгөхөөр тохиролцсон байсан юм. Хашааг блокон болгосон, гараж барьж, худаг татсан. Гэтэл надад 50 саяыг л өгөөд өөр мөнгө өгөөгүй. Иймд буцаан 137 сая төгрөг, газар болон үл хөдлөхийн төлбөр 11 326 805 төгрөг, нийт 148 326 805 төгрөг нэхнэ. Худалдах худалдан авах гэрээнд түрээсийн гэрээний талаар ярилцаагүй. 2016 оны 12 сар хүртэл төлбөрөө төлж байсан. Төлбөр 200 сая болмогц банкны зээл авч үлдэгдлийг төлөх байсан. Бид төлбөрөө төлж байсан. Мөн нөхрийн эрүүл мэнд болон цар тахлаас болж зарим үед төлбөр удааширсан. Ажил жигдрэх үед хариуцагч нь худалдах худалдан авах гэрээгээ больё гэсэн юм. Худалдаж авсан гэж ойлгоод 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 187 саяыг төлсөн. Гэтэл хариуцагч нь надад 50 саяыг л өгсөн бөгөөд үлдэх хэсгийг өгнө гэсэн боловч өгөөгүй. 2021 оны 5 сараас ажлаа зогсоосон. Тоног төхөөрөмжийг хүн авах болсон. Ингээд нүүлгэхийн оронд хариуцагчийг авах уу гэсэн. Хариуцагч нь тэгье гэж хэлсэн. Хүүдээ авч өгнө гэсэн. Авах гэж байсан хүний өгсөн урьдчилгааг буцаагаад өгчих гээд хариуцагч үйлдвэрийг авах болсон. Ингээд хариуцагч үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн. 100 саяыг бэлэн өгнө гэсэн боловч үйлдвэрийг барьцаанд тавина гэхээр нь би зөвшөөрөөгүй. Улмаар зээл авсан гээд мөнгөө өгнө гэсэн боловч өгөөгүй. Намайг мөнгөө нэхэхэд компанийн нэрийг шилжүүл гэсэн. Нэр шилжүүлэх материалаа бүртгэлд өгөхөд 70 саяыг л өгнө гэхээр нь би материалаа буцаагаад авчихсан. Би мөнгөө авна гээд хариуцагч нэр шилжүүл гээд байсан. Ингээд үйлдвэрийг зогсоогоод хөдөө явчихсан. Үйлдвэрийг түгжээд явсан. Үүнээс бол худалдан авагч болон ажилтангүй болсон. Би хариуцагчаас банкны зээл авч өг гэж гуйгаагүй. Нэг өдөр л банкны эдийн засагч ирээд хариуцагчийг зээлээ төлөхгүй байгаа тул намайг төлбөрөө төлнө гэсэн. Би зээл аваагүй гэхэд дахиж ирээгүй. 200 саяын зээл нь надад хамаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. 7 жилийн төлбөр гэж байна. Тухайн үед тийм орлого олох байсан эсэх нь мэдэхгүй. Намайг авахаас өмнө хоосон байр байсан. Би аваад засаж сайжруулсан. Үйлдвэр авахдаа бараа материалыг хүлээж авсан. Бэлэн мөнгө өгнө гээд нэхүүлж байж 10 саяыг өгсөн. Би бараа материалаа буцааж авъя гэхэд 50 саяыг нэхээд байсан тул өмгөөлөгчөөр шаардлага бичүүлээд үлдэгдлийг нь авсан. 2 сая шахуу төгрөгийн материал л байсан. Иймд би зөрүүг нь бол өгнө. Намайг гаднын хүнд түрээслүүлсэн гэдэг бөгөөд би нэг хүний моторыг л түр тавиулсан. Үүнийг ч гэсэн хариуцагч хүнд нь өгөөгүй байсан. Өлөнгийн хүн түрээсэлнэ гэсэн боловч больсон. З гэдэг нь надаас гарсан мөнгө юм.

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 206-д заасан үр дагавар үүснэ. Үүнийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Сөргийн хувьд худалдах худалдан авах гэрээний 3-д төлбөрийн талаар байгаа юм. Энд зааснаар төлөх боломжгүй байсан бөгөөд сарын 10-15 саяар төлөхөөр л тохиролцсон. 7-8 жилийн хугацаанд хариуцагч нь мөнгө шаардсан зүйл байдаггүй. Нэгэнт хэн алиныхаа боломжийг мэдэж байсан нь үүгээр нотлогдоно. Гэрээний 7-д 200 саяыг өгөөд үлдэх 300 саяыг зээл авч төлнө гэсэн. Гэрээний 5-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болоод байна. Иймд энэ нь гэрээний үүрэг гэдгийг анхаарах ёстой. Газар нь өмчлөгдсөн бол эрх шилжих бөгөөд эзэмших эрх нь Засаг даргын захирамжаар шилждэг. Иймд энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Сөргийн хувьд 7 жилийн хугацаанд бусдад түрээслэх байсан гэдгээ юугаар нотолж байгаа юм. Би түрээслэх байсан гэх боловч үүнийгээ хуулийн 253-р тохирсон гэдгээ л нотлох ёстой. 200 саяын зээлийг худалдах худалдан авах гэрээтэй холбох гээд байна. Зээлийн гэрээний талууд нь банк болон хариуцагч нар юм. Энэ харилцаанд огт оролцоогүй нэхэмжлэгчийг яагаад төлөх ёстой гээд байна. Хэрэв энэ талаар тохиролцсон бол ямар нэг тохиролцоо байх ёстой. Зээлийн гэрээ нь хөрөнгө оруулалтын зээл байдаг. Үүнийг ямар үндэслэлээр нэхэмжлэгчид холбогдуулж байгааг ойлгохгүй байгаа тул үндэслэлгүй. 10 сая төгрөгийн хувьд 15 саяын бараа материал өгөөд 10 сая төгрөг аваад үлдэх бараа материалыг авсан бөгөөд зөрүү байвал тооцно. Иймд хэргийн бодит байдлыг зөв тогтоох учиртай юм. Нэхэмжлэгч нь 148 саяыг шилжүүлсэн баримт нь хэрэгт байгаа юм. Мөн төлбөр төлсөн баримт байгаа бөгөөд өмчлөх эрх хариуцагчид байсан тул өмчлөгч газрын төлбөрийг төлөх ёстой юм. Иймд өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч гэрээнээс татгалзсан тул  хуулийн 205-д заасан үүрэг үүссэн юм. Анх 3 жил түрээсийн гэрээ байж байгаад худалдах худалдан авах байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр мөн үү гэдгийг эхлээд харах хэрэгтэй. Иргэний хуулийн 43.2.3-т зааснаар хуулийн шаардлагыг заасан байгаа юм. Иргэний хуулийн 56-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан байдаг. Энд зааснаар хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй хэлцэл юм. Гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээнээс шаардах эрх байхгүй. Үүрэг үүсээгүй тул хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа юм. Хуулийн 56.5-д зааснаар буцааж өгөх үүрэгтэй. Үл хөдлөхөө буцааж авна гэх хүртэл татварыг нь төлж байсан. Энэ нь хуулийн 496.1 мөн юм. Үл хөдлөхийн эзэн болж байгаа гэж бодсон тул өөрөө мэдэж бусдын татварыг төлсөн юм. Сөргийн хувьд олох байсан орлогыг хуулийн 227-р тодорхойлно. Үүрэг үүсээгүй тул олох байсан орлого буюу хохирол нэхэх хууль зүйн үндэслэлгүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар хүний мэдээлэл авах гэж байгаа бол зөвшөөрөл авах ёстой. Иймд нотлох баримт цуглуулах журмыг зөрчөөд байна. Иймд СиДи-г нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Мөн 200 саяын зээл авсан л гээд тулгаад байна. Амангелийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан баримт биш юм. Зээлийн гэрээ нь Т, Төрийн банк нарын хооронд байгуулагдсан гэрээ юм. Шүүх хэрэгт байгаа баримтаар л шийдэх тул төөрөгдүүлсэн гэдгийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээний төлбөрийг зээлдээ төлж байгаа нь зээл авхуулсан гэдгийг нотлохгүй. Дансанд орсон мөнгөө хэрхэн зарцуулах нь тэр хүний л асуудал юм. Мөнгийг компани болон нөхөр хүүхдийн нэрээр төлсөн боловч нэхэмжлэгчийн төлбөр бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй гэв.

 

Хариуцагч М.Т нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Г.О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлтэй М.Т надад холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан хариуцагч М.Т миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч Б.Э нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсаны улмаас буцаан шилжүүлбэл зохих үлдэгдэл төлбөр 137.000.000 төгрөг, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 11.326.805 төгрөг, нийт 148.326.805 төгрөг гаргуулах гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Үүнд:

Хариуцагч М.Т би өөрийн эзэмшлийн ,, дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгөө 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Эд нэг сарын 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд, улмаар түүнээс тавьсан дээрх объектыг газрын хамт 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөр худалдан авах саналыг миний бие хүлээн авсны үндсэн дээр 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бидний хооронд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объект худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.Э нь Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах 2518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв объектын төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 100 хувь бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нэг ч төгрөг тухайн үед төлөөгүй бөгөөд Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа өөрийн нэрээр банкны зээл гаргуулах асуудал хөөцөлдөж материал өгсөн ч шийдвэрлэгдэхгүй татгалзаад байгааг хэлж, М.Т намайг 200.000.000 төгрөгийн зээл гаргаж өгөхийг гуйж, 200.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөнд тооцуулж, тухайн зээлийг графикийн дагуу Б.Э өөрөө төлж явахаа илэрхийлж, үлдэгдэл 300,000,000 сая төгрөгийн банкнаас зээл авч төлж дуусгана гэж ярилцаж гуйсан. Миний бие Б.Эгийн хэлсэн ярьсанд итгэж гуйлтыг мөн л хүлээн зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэгт байрлах үйлчилгээний зориулалттай барилгууд болон эзэмших эрх бүхий газраа барьцаалан Төрийн банкнаас 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 2013 оны 11 сарын 15-аас 2015 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд сарын 1.7 хувийн хүүтэйгээр авсан. Б.Э нь графикийн дагуу хөрөнгө оруулалтын зээлийг бүрэн төлөөгүй, хугацаа хоцроох, дутуу төлөх, төлөхгүй байх асуудлыг удаа дараа гаргаж, 2015 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх зээл хаах хугацаанд нийт 149.816.000 төгрөгийг миний Төрийн банк дахь  тоот дансанд шилжүүлэх замаар төлсөн бөгөөд Төрийн банкнаас авсан 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийн төлбөрт миний бие нийт 254,155,115 төгрөгийг төлж зээлийг хаасан. Тухайн хөрөнгө оруулалтын зээлийг Б.Э нь хугацаандаа төлөөгүйгээс М.Т миний бие зээлийн үндсэн төлбөрт 59.726.185 төгрөг, хүүд 44.612.930 төгрөгийг өөрөөс төлж, нийт 104.339.115 /нэг зуун дөрвөн сая гурван зуун гучин есөн сая нэг зуун арван тав/ төгрөгийн хохирол хүлээсэн. Б.Э нь авхуулсан зээлээ төлөхгүй хохироож, мөн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээл хаасны дараа ч төлөөгүй, бидний зүгээс гэрээнд заасны дагуу хэлэлцэж тохирсон үнийг төлөхийг удаа дараа шаардан хугацаа олгосон ч үлдэгдэл төлбөрөө төлөлгүй, давхар цементийн үйлдвэр хүүхдэдээ байгуулсан түүнээс их хэмжээний ашиг олох, түр хүлээх асуудлыг ярьсан бөгөөд М.Т надад төлөх 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөс гэрээ байгуулснаас хойш зээл хаах хүртэлх /2015 оны 10 дугаар сарын 14-ийн өдөр/ хугацаанд 149,816,000 төгрөг, түүнээс хойш 2019 оны 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 35,060,000 төгрөг, 2019 оны 11 сарын 10-ны өдрөөс талууд гэрээнээс татгалзсан 2021 оны 04 дүгээр 02-ны өдөр хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй, нийт 7 жил 6 сар 28 хоногийн хугацаанд 184.876.000 төгрөгийг төлсөн. Дээрх нөхцөл байдал Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.”, 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, 222.3-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.”, тус хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” хуульд заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн, Б.Э нь 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөө бүрэн төлж чадаагүй, цементийн үйлдвэр нь ковидын үед алдагдал хүлээж үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй гэсэн нөхцөл байдлаас болж талууд гэрээнээс татгалзсан. Надаас худалдаж авсан тухайн үйлчилгээний зориулалттай объектод нэхэмжлэгч Б.Э нь өөрийн “З” ХХК-ийн хиам, буузны үйлдвэрлэлээ бий болгон тоног төхөөрөмжөө суурилуулж, “З” ХХК-ийн үйл ажиллагааг явуулж ашгаа хүртэж, бидний зөвшөөрөлгүйгээр өөрсдийн үйл ажиллагаанд зориулж дур мэдэн хашааг өөрчилж, өмнө нь байсан 2535 м2 банзан хашааг үрэгдүүлж, мөн барилгын сантехник, шугам сүлжээг дур мэдэн өөрчлөн бусдад ашиглуулж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гараж, зоорь зэргийг барьж бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж, тусдаа өөрийн хүү Б.М-д цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд бизнес нь өргөжсөн ч ковид цар тахлын үед түүний цементийн үйлдвэр нь алдагдал хүлээсэн нь, тухайн хүчин зүйл нь биднээс шалтгаалаагүй юм. Б.Э нь “З” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд 2021 оноос өөрийн “З” ХХК-аа болон дагалдах /чаналгын тогоо 2 ширхэг, хиамны шиприз 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ тоног төхөөрөмжийг хүргэлтийн амбаартай 4 портерийн хамт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдан авахыг М.Т надад хэд хэдэн удаа санал болгож байсан ба 2021 оны 04 дүгээр 02-ны өдөр гэрээнээс татгалзах үед тухайн “З” ХХК-ийг худалдан авах асуудал тавьсныг миний бие мөн л хүлээн авч үйлдвэрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Б.Эд түүний хүү Б.М-н хаан банкны  дансанд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг урьдчилгааг шилжүүлж, нэгэнт тухайн үйлдвэрийг худалдаж авч байгаагийн хувьд ашиглаж байсан үлдэгдэл шошго, зарим хиамны материалыг дээрх үнэлгээнээс тусад нь худалдан авахаар тохирч 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн бэр дүү Д.Оээс мөнгө зээлэн түүний дансаар Б.Эгийн хаан банкны  дансанд шилжүүлсэн. Мөн өөрийн хүү Б.Хд “З” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцуулан, Б.Эг түүний хүсэлтийн дагуу цалинжуулан зөвлөгөө авч үйлдвэрт ажиллуулан, цаашид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж /шарах шүүгээ, цахилгаан хэрэгсэл, жор, хиамны бүрхэвч, уураг/ болон нийт 26.159.860 төгрөгийн материалыг нэмэлт зарлага гарган худалдан авч тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч ч М.Э нь “З” ХХК-аа болон тоног төхөөрөмж /чаналгын тогоо 2 ширхэг, хиам шиприз 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ болон хүргэлтийн амбаартай 4 портероо зарахаас татгалзан, 10.000.000 төгрөгт өгөх ёстой Зний шошго, эд зүйлсээ, мөн З цехийн үйлдвэрт миний оруулсан 26.159.860 төгрөгийн хөрөнгийн /шарах шүүгээ, цахилгаан хэрэгсэл, жор, хиамны бүрхэвч, уураг/ зэргийг хамт зөвшөөрөлгүйгээр ачиж явсан, компаниа худалдаагүй намайг хуурсан, үүнээс би 86.158.860 /наян зургаан сая нэг зуун тавин найман мянга найман зуун жаран/ төгрөгийн хохирол дахин хүлээсэн. Бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол би дээрх хэмжээний хохирол буюу зээлийн төлбөр, зээлийн хүүд 104,339,115 төгрөг, хоёрдогч үүргийн асуудал буюу 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд /нийт 7 жил 6 сар 28 хоногт/ объектоосоо түрээсийн төлбөрөөр олох ёстой байсан орлого 90.766.666 төгрөг, “З” ХХК болон тоног төхөөрөмж, эд материал худалдан авахаар шилжүүлсэн мөнгө болон биднээс зөвшөөрөлгүйгээр авч явсан эд зүйлсийн үнэ 86.158.860 төгрөгийн хохирол, нийт 281.324.641 төгрөгөөр хохирохгүй байсан. Гэтэл Б.Э нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Худалдах- худалдан авах гэрээ”-ний дагуу 187.000.000 төгрөг шилжүүлсэн гэж буруу тооцоолж, илүү мөнгөн дүн хэлж, гэрээнээс татгалзсаны үлдэгдэл төлбөр 137.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёр. Б.Э нь газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 11.326.805 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэлийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Б.Э нь ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах 2518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв объектыг нийт 7 жил 6 сар 28 хоногийн турш үнэ, төлбөр төлөлгүй ашиглан, үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа нь өргөжиж, өөрийн хүү Б.М-д цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд ашиг олсон. Гэтэл миний бие Б.Эгийн буруутай үйлдэл, үр дагавраас болж 281.324.641 төгрөгөөр хохироод байна. Иймд Б.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1: Улаанбаатар хот, ,, дүүрэг, 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 7 жил 6 сар 24 хоног төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого 90.800.000 /ерэн сая найман зуун мянга/ төгрөгийг Б.Э-с гаргуулах.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2: Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг объект худалдан авах зорилгоор авхуулснаас учруулсан хохирол болох зээлийн үндсэн төлбөрт 59.726.185 төгрөг, хүүд 44.612.930 төгрөг, нийт 104.339.115/нэг зуун дөрвөн сая гурван зуун гучин есөн сая нэг зуун арван тав/ төгрөгийг Б.Эгаас гаргуулах.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3: “З” ХХК-ийн шошго эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Б.Эгаас гаргуулах.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл:

Нэг.Мижиддоржийн Т би өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, ,, дүүргийн дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгөө 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Эд нэг сарын 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд, улмаар түүнээс тавьсан дээрх объектыг газрын хамт 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөр худалдан авах саналыг миний бие хүлээн авсны үндсэн дээр 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бидний хооронд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объект худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.Э нь Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах 2518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв объектын төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 100 хувь бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нэг ч төгрөг тухайн үед төлөөгүй бөгөөд Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа өөрийн нэрээр банкны зээл гаргуулах асуудал хөөцөлдөж материал өгсөн ч шийдвэрлэгдэхгүй татгалзаад байгааг хэлж, М.Т намайг 200.000.000 төгрөгийн зээлийг тухайн объект худалдан авах зорилгоор авч өгөхийг гуйж, 200.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөнд тооцуулж, тухайн зээлийг графикийн дагуу Б.Э өөрөө төлж явахаа илэрхийлж, үлдэгдэл 300.000.000 сая төгрөгийг тухайн зээл хаасны дараа банкнаас зээл авч төлж дуусгана гэж ярилцаж гуйсан. Миний бие Б.Эгийн хэлсэн ярьсанд итгэж гуйлтыг мөн л хүлээн зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэгт байрлах үйлчилгээний зориулалттай барилгууд болон эзэмших эрх бүхий газраа барьцаалан Төрийн банкнаас 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 2013 оны 11 сарын 15-аас 2015 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд сарын 1.7 хувийн хүүтэйгээр авсан. Б.Э нь авхуулсан зээлээ төлөхгүй хохироож, мөн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээл хаасны дараа ч төлөөгүй, бидний зүгээс гэрээнд заасны дагуу хэлэлцэж тохирсон үнийг төлөхийг удаа дараа шаардан хугацаа олгосон ч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь надад төлөх 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөс гэрээ байгуулснаас хойш зээл хаах /2015 оны 10 дугаар сарын 14-ийн өдөр/ хүртэлх хугацаанд 149.816.000 төгрөг, түүнээс хойш 2019 оны 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 35.060.000 төгрөг, 2019 оны 11 сарын 10-ны өдрөөс талууд гэрээнээс татгалзах 2021 оны 04 дүгээр 02-ны өдөр хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй, 7 жил 6 сар 24 хоногийн хугацаанд нийт 295 удаагийн банкны гүйлгээгээр 184.876.000 төгрөгийг төлсөн. “З” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах 2518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв объектын үнэ 500.000.000 төгрөгийг бүрэн төлснөөр түүнд өмчлөх эрх үүсэх байсан ч үлдэгдэл 315.124.000 төгрөгөө огт төлж чадахгүйгээ илэрхийлсэн. Надаас худалдаж авсан тухайн үйлчилгээний зориулалттай объектод нэхэмжлэгч Б.Э нь өөрийн “З” ХХК-ийн хиам, буузны үйлдвэрлэлээ бий болгон тоног төхөөрөмжөө суурилуулж, “З” ХХК-ийн үйл ажиллагаагаа 7 жил 6 сар 24 хоногийн турш огт төлбөр төлөлгүйгээр тасралтгүй явуулж үр шим, ашгаа хүртэж, бидний зөвшөөрөлгүйгээр өөрсдийн үйл ажиллагаанд зориулж дур мэдэн объектын хашааг өөрчилж, өмнө нь байсан 2535 м2 банзан хашааг үрэгдүүлж, мөн барилгын сантехник, шугам сүлжээг дур мэдэн өөрчлөн бусдад ашиглуулж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гараж, зоорь зэргийг барьж бусдад тухайн объектыг давхар түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж, тусдаа өөрийн хүү Б.М-эд цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд бизнес нь өргөжиж, ашгаа хүртсэн ч 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөө бүрэн төлөөгүй, огт төлж чадахгүйгээ илэрхийлснээс талууд гэрээнээс татгалзсан. Дээрх нөхцөл байдал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, 222.3-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.”, тус хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж хуульд заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелүүлснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг, мөн үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүсэх бөгөөд бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол бидэнд хоёрдогч үүрэг буюу алдагдсан боломжийн асуудал үүсэхгүй байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг нийт 7 жил 6 сар 24 хоног Б.Эд төлбөргүй ашиглуулснаас зайлшгүй олох ёстой байсан орлого болох 90.800.000 төгрөгөөр хохирохгүй байсан. Учир нь М.Т би өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгөө 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Эд сарын 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд зайлшгүй олох ёстой байсан орлого юм. /Турээсийн төлбөр болох 1.000.000 төгрөгийг Б.Эгаас Худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө тогтмол авч байсан дансны хуулга, гэрээ байгуулснаас татгалзах хүртэлх хугацаа болон тухайн хугацаанд олох байсан ашгийн тооцооллыг гарган сөрөг нэхэмжлэлд хавсаргасан. Мөн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Б.Энх- Амгалантай байгуулсан Түрээсийн гэрээг хэргийн материалд өгсөн./ Иймд ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх объектыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 7 жил 6 сар 24 хоногт олох ёстой байсан орлого 90.800.000 /ерэн сая найман зуун мянга/ төгрөгийг Б.Энх- Амгалангаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Хоёр.Б.Э нь ,, дүүргийн 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа М.Т надад нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд тус объектыг худалдан авах зорилгоор надаар 2013 оны 10 дугаар сарын 11-ний

өдөр Төрийн банкнаас 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 2 жилийн хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэйгээр авхуулж, тус 200.000.000 төгрөгийг тухайн эд хөрөнгө худалдан авах урьдчилгаанд өгсөнд тооцуулж, тухайн зээлийг графикийн дагуу Б.Э өөрөө төлж явахаа илэрхийлж байсан ч хөрөнгө оруулалтын зээл төлөх хугацаанд зээлийг бүрэн төлөөгүй, хугацаа хоцроох, төлөхгүй байх асуудлыг удаа дараа гаргасан. Зээл төлөлттэй холбоотой асуудлаар Төрийн банкны эдийн засагч Амгалан нь 2015 онд Б.Этай хэд хэдэн удаа зээл төлөх асуудлаар утсаар холбогдож, мөн уулзаж байсан. Тухайн хөрөнгө оруулалтын зээлийг төлөх хуваарийн дагуу зээл хаах өдөр болж, 2015 оны 10 сарын 14-ний өдөр зээл хаахад Б.Э нь нийт 149.816.000 төгрөгийг миний Төрийн банк дахь  тоот дансанд шилжүүлэх замаар төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрүүдийг М.Т миний бие өөрөөс гаргаж, Төрийн банкнаас авсан 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийн төлбөрт нийт 254.155.115 төгрөгийг төлж зээлийг хаасан байдаг. Тухайн хөрөнгө оруулалтын зээлийг Б.Э нь хугацаандаа төлөөгүйгээс, түүний буруутай үйлдэл, үр дагавраас болж М.Т миний бие зээлийн үндсэн төлбөрт 59.726.185 төгрөг, хүүд 44.612.930 төгрөгийг өөрөөс төлж, нийт 104.339.115 /нэг зуун дөрвөн сая гурван зуун гучин есөн сая нэг зуун арван тав/ төгрөгийн хохирол хүлээсэн. /Зээлийн болон барьцааны гэрээ, Б.Эгаас төлсөн зээлийн төлбөр, тухайн данснаас зээлийн төлөлтүүдийг тухай бүрд хийсэн дансны хуулгыг хэргийн материалд хавсаргасан./ Иймд М.Т миний бие үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэн Төрийн банкнаас авхуулсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс учруулсан хохирол 104.339.115 /нэг зуун дөрвөн сая гурван зуун гучин есөн сая нэг зуун арван тав/ төгрөгийг Б.Эгаас нэмж гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Гурав.Б.Э нь “З” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд “З” ХХК /РД:/ нь 1 хувьцаа эзэмшигчтэй, Б.Э нь 2011.04.22-ны өдөр тухайн компаниа үүсгэн байгуулж, 2020.10.30-ны өдөр эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” хуульд заасан заалтад хамаарах этгээд юм. Б.Э нь 2020 онд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас “З” ХХК-даа зөрчил гарган, 2021 оноос өөрийн “З” ХХК-аа болон дагалдах /чаналгын тогоо 2 ширхэг, хиамны шиприз 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ тоног төхөөрөмжийг хүргэлтийн амбаартай ажиллагаа муу 4 портерийн хамт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдан авахыг М.Т надад хэд хэдэн удаа санал болгож байсан. 2021 оны 04 дүгээр сард гэрээнээс татгалзах үеэр “З” ХХК-ийг худалдан авах асуудлаа Б.Э дахин тавьсныг миний бие мөн л хүлээн авч, тухайн цехийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Б.Эд /түүний хүү Б.Мөнх-Эрдэнийн хаан банкны 5720381820 дансанд/ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг урьдчилгааг шилжүүлж, нэгэнт тухайн компанийг тоног төхөөрөмжийн хамт худалдаж авч байгаагийн хувьд ашиглаж байсан үлдэгдэл шошго, зарим хиамны материалыг дээрх үнэлгээнээс тусад нь худалдан авахаар тохирч 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг /өөрийн бэр дүү Д.Оээс мөнгө зээлэн түүний дансаар/ Б.Эгийн хаан банкны ,, дансанд шилжүүлсэн байдаг. Мөн М.Т миний бие өөрийн “Т” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж явдаг тул өөрийн хүү Б.Хд “З” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцуулан, Б.Эг түүний хүсэлтийнх нь дагуу цехэд цалинжуулан зөвлөхөөр зөвлөгөө авч ажиллуулж байсан бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай /жор, хиамны бүрхэвч, уураг зэрэг/ болон бусад эд зүйлс болох нийт 26.159.860 төгрөгийн материалыг нэмэлт зардал гарган худалдан авч тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч ч М.Э нь “З” ХХК-аа болон тоног төхөөрөмж /чаналгын тогоо 2 ширхэг, хиам шиприз 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ болон хүргэлтийн амбаартай 4 портероо зарахаас татгалзан, 10.000.000 төгрөгт өгөх ёстой Зний шошго, эд зүйлсээ, мөн З цехийн үйлдвэрт миний оруулсан 20.921.500 /хорин сая есөн зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийн эд зүйлс /жор, хиамны бүрхэвч, уураг/-ийг өөрийн төхөөрөмж, эд зүйлстэй хамт зөвшөөрөлгүйгээр ачиж явсан, компаниа худалдаагүй намайг хуурсан, үүнээс би 80,921,500 /наян сая есөн зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийн хохирол дахин хүлээсэн. /Б.Эд 50 болон 10 саяар шилжүүлсэн 60.000.000 төгрөгийн дансны хуулгыг сөрөг нэхэмжлэлд хавсаргасан./ Б.Э нь 50.000.000 төгрөгийг М.Т надаас авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдаж, нийт төлөлт хийсэн 184.876.000 төгрөгөөсөө хасаж, нэхэмжлэл гаргасан байх тул М.Т би сөрөг нэхэмжлэлд нэмж гаргуулахаар дурдаж буй 80,921,500 төгрөгөөс дээрх 50.000.000 төгрөгийг хасаж, мөн зөвшөөрөлгүй авч явсан тоног төхөөрөмж болон бусад эд материал үнэ болох 20.921.500 төгрөгийг “З” ХХК-аас тусад нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32022/21603 захирамжаар үүсгэсэн “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа болно. Иймд “З” ХХК-ийн шошго, эд зүйлсийг худалдан авахаар 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Эд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Б.Энх- Амгалангаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол би дээрх хэмжээний хохирол буюу зээлийн төлбөр, зээлийн хүүд 104,339,115 төгрөг, хоёрдогч үүргийн асуудал буюу ,, дүүрэг, 20 дугаар хороо, ,,т хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд /нийт 7 жил 6 сар 24 хоногт/ төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого 90.800.000 төгрөг, “З” ХХК-ийн шошго, зарим эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн хохирол буюу нийт 205.139.115 /хоёр зуун таван сая нэг зуун гучин есөн мянга нэг зуун арван тав/ төгрөгөөр хохирохгүй байсан тул дээрх гурван сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь төлсөн төлбөрөө буцаах болон төлбөр төлсөн гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь өөрийн үл хөдлөхийг 2010.6.10-2013.9.9 хүртэл нэхэмжлэгчид сарын 1 саяар түрээсэлсэн. Улмаар газрыг 500 саяар худалдаж авах санал тавьснаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хуваарийн дагуу төлбөр төлөх байсан боловч төлбөр хийгээгүй. Улмаар банкны зээл болохгүй байгаа тул хариуцагчийг гуйж зээл авхуулсан. Хариуцагч нь түүнд итгэж өөрийн өмчийг барьцаалан 200 саяын зээл авсан. Нэхэмжлэгч нь зээлийг бүрэн төлөхгүй зөрчил гаргаж байсан ба нийт 148 810 000 төгрөгийг хариуцагчийн дансанд төлсөн байдаг. Зээлийн 254 115 115 төгрөгийг хариуцагч төлсөн. Нэхэмжлэгч нь зээлээ төлөөгүйгээс үндсэн зээлд 59 726 185 төгрөг, хүү 44 612 930 төгрөгийг хариуцагч өөрөө  төлсөн. 104 339 115 төгрөгийн төгрөгийн хохирол хүлээсэн. Нэхэмжлэгч нь зээлийн асуудлаар банкны эдийн засагчтай уулзаж хохирлыг тэр яах вэ гэж хэлж байсан талаар бичлэг хэрэгт байгаа юм. Мөн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь нийт 184 876 000 төгрөг төлсөн. Энэ нь Иргэний хуулийн 208, 222-д зааснаар хугацаа хэтрүүлсэн, хариуцлага хүлээнэ, нөгөө тал үүргээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээгээр төлбөрөө төлөөгүй нөхцөл үүссэн тул гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч нь үл хөдлөхөд З компани үйл ажиллагааг явуулж, хашааг өөрчилж, нэмэлт гараж барьж бусдад түрээслүүлсэн. Цементийн үйлдвэр байгуулсан нь алдагдалд орсон, хиамны үйлдвэр нь ариун цэврийн журам зөрчсөн зэрэг нь хариуцагчид хамааралгүй. Улмаар үйлдвэрээ 100 саяар авах санал гаргаснаар үргэлжлүүлэн ажиллуулсан. Улмаар 50 саяын урьдчилгаа төлсөн. Мөн түүхий эдийн 10 саяыг нэхэмжлэгчид төлсөн. Хариуцагч нь хүү Хд Зийг түр хариуцуулж нэхэмжлэгчийг зөвлөхөөр ажиллуулсан. Улмаар нэмэлт зардал гарган ажиллуулсан. Гэтэл нь нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж, түүхий  эдээ аваад явсан. Улмаар 80 921 500 төгрөгийн хохирол учирсан. Худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн бол зээлийн хохирол болон түрээсийн төлбөр 7 жил 6 сар 24 хоногт 90 800 000 төгрөг, үйлдвэрийн хохирол нэмэгдээд нийт 276 060 615 төгрөгөөр хохирохгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2013 оны худалдах худалдан авах гэрээний дагуу илүү мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн газрын төлбөр төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь үл хөдлөхийг төлбөргүй ашиглаж бусдад давхар түрээсэлж ашиг олсон. Нэхэмжлэгч нь 1 413 500 төгрөгийн төлбөр төлсөн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 496-р энэ төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь шүүхийг төөрөгдөлд оруулж байна. 187 сая гэдэг нь 184 876 000 төгрөг л шилжүүлсэн. Бид дансны хуулгаа өгсөн. Зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн нэр байх боломжгүй. Барьцаа эд хөрөнгө нь хариуцагчийнх тул хариуцагчийн нэрээр гэрээ хийгдсэн. Газар болон үл хөдлөхийн татвар нийт 7 412 360 байдаг ба энэ талаар баримт хэрэгт байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа 10 саяыг аваагүй гэдэг боловч сая 8 саяыг төлье гэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг 2013.10.4-нд төлөх байсан. Гэтэл төлбөр төлөөгүй. Улмаар хариуцагчаар банкнаас зээл авхуулсан. 200 саяыг худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд өгөөд нэхэмжлэгч өөрөө зээлээ төлөхөөр тохирсон. Хариуцагч нь үүнд итгээд өөрийн өмчийг барьцаалж 200 саяын зээлийг авсан. Нэхэмжлэгч нь энэ зээлийг бүрэн төлөөгүй олон зөрчил гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч нь банкны эдийн засагчтай уулзсан байдаг. Нэхэмжлэгч нь 148 саяын л зээл төлсөн. Иймд үүнийг бид хохирол гэж үзэж байгаа юм. Мөн үл хөдлөхөө нэхэмжлэгчид сарын 1 саяар түрээсэлж байсан. Улмаар худалдаж авахаар тохирч түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. Хэрэв бид 7 жил гаруй хугацаанд түрээсэлсэн бол 90 саяар хохирохгүй байсан юм. Нэхэмжлэгч нь 13 саяыг төлөөд урьдчилгаа дуусах байсан гэж байна. Гэтэл 200 саяыг өгөөд үлдэгдлийг зээл авч төлнө гэж тохирсон. Гэтэл 200 саяыг төлөөгүй ба хариуцагчаар зээл авхуулаад зээлээ төлөөгүй. Тодорхой  төлбөр төлсөн гэдэгт маргахгүй бөгөөд гэтэл хүү, нэмэгдүүлсэн хүү нь хохирол болсон. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелээгүй тул үл хөдлөхөө түрээсэлж байсан бол 90 саяар хохирохгүй байсан. Олох ёстой орлого 90 810 000 төгрөг, банкнаас зээл авснаас учирсан хохирол 104 339 115 төгрөг, үйлдвэрийн бараа материал 10 сая төгрөг нийт 205 139 115 төгрөгийг сөргөөр нэхнэ. Нэхэмжлэгч нь 200 саяын зээлийг зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл анхны тохиролцоог харвал худалдах худалдан авах гэрээнд байгаа юм. Үнийн дүн 500 сая бөгөөд 200 саяыг бэлнээр төлнө гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 он гэхэд 184 саяыг л төлсөн. Гэрээнд заасан үүрэг биелэгдээгүй бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон. Өдөрт 500 мянга гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 200 саяын зээл авсан. Зээлийн зарим хэсгийг нэхэмжлэгч төлсөн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө шууд л зээлд төлж байсан. Хэдийгээр зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн нэр байхгүй боловч хэрэгт байгаа үйл баримтаар нэхэмжлэгчийн мөнгө нь зээлд орж байсан гэдэг нь нотлогдоно. 496.1-д зааснаар нэхэж байгаа нь шаардах эрхээ буруу тодорхойлж байна. Гэрээнд гарын үсэг зурж байгуулагдсан. Иргэний хуулийн 43.2.1-д бичгээр хийх хэлцлийн талаар заасан. Иймд гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаар үүрэг үүснэ. Хэрэв худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэсэн бол ийм маргаан болохгүй байсан. Үүргээ гүйцэтгээгүй тул олох байсан орлогоо олоогүй хохирсон. Баримтууд дээр З гээд байгаа бөгөөд энэ хэрэгт тэр хамааралгүй. Нэхэмжлэгчээс өгсөн мөнгө нь зээлд төлөгдөж урьдчилгаа төлбөртэй холбоотой гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд хуулийн 227.3-т зааснаар шаардах эрх үүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: үл хөдлөх эд хөрөнгийг татвар төлсөн талаарх Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримт 8 ширхэг /1-р хх5-12/, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /1-р хх14/ газрын төлбөр төлсөн талаарх банкны төлбөрийн баримт 17 ширхэг /1-р хх15-31/, ,, дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх32/, 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ /1-р хх34/, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 1-р /хх35/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх45/, нэхэмжлэх /2-р хх46/, зарлагын баримт 2 ширхэг /2-р хх62-63/, 3 ширхэг гэрэл зураг /2-р хх64-66/-г болон тусдаа хавтасласан 115 хуудас санхүүгийн анхан шатны баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх83/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх84/, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ /1-р хх99-100/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн хадгаламжийн дансны хуулга /1-р хх101-104/, 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1-р хх105-106/, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээний хуулбар /1-р хх107-110/, Төрийн банкны 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 121 дугаар албан тоот /1-р хх111/, Төрийн банк дахь өөрийн зээлийн дансны хуулга /1-р хх112-114/, 5 ширхэг гэрэл зураг 1-р /хх127-129/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээний хуулбар /1-р хх151/, газар эзэмших эрхийн лавлагаа /1-р хх152/, Төрийн банкны зээл төлөлтийн тооцоо /1-р хх153-154/, Төрийн банк дахь өөрийн харилцах дансны хуулга /1-р хх163-218/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн хадгаламжийн дансны хуулга /1-р хх220-221/, Төрийн банк дахь өөрийн хадгаламжийн дансны хуулга /1-р хх222-224/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх227/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 1-р /хх228/, Хаан банк дахь Д.Оийн дансны хуулга /1-р хх229/, мөнгө өгсөн тухай гараар бичсэн баримт /1-р хх230/, Х.Амангелди гэсэн гарын үсэгтэй тоот /1-р хх231/, Хаан банк дахь Х.Амангелдийн дансны хуулга /1-р хх232-233/, 7 ширхэг гэрэл зураг /1-р хх236-237/, 1 ширхэг CD-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр CD-д байгаа бичлэгт үзлэг хийсэн. /хх68-69/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 140,650,060 төгрөг, нэхэмжлэгчээс 2,233,820 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 7,676,745 төгрөгт, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 202,905,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.ЭнхТ нь гэрээнээс татгалзсан үндэслэлээр төлсөн төлбөр 137,000,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 11,326,805 төгрөг, нийт 148,326,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч М.Т нь нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учирсан гэж маргаж, олох байсан орлого 90,800,000 төгрөг, зээлийн гэрээнээс учирсан хохиролд үндсэн зээл 59,726,185 төгрөг, хүү 44,612,930 төгрөг, бараа материалын үнэ 10,000,000 төгрөг, нийт 205,139,115 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч М.Т болон “З” ХХК нар нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ,, дүүргийн 20 дугаар хороо, Т  тоот хаягт байрлах, 2520 м.кв талбайтай газар, 12*24 хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ байгуулж, улмаар зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр дээрх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар 500,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /1-р хх99-100, 34/

Худалдах худалдан авах гэрээний зүйл нь хариуцагч М.Тийн өмчлөлд бүртгэлтэй болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон /1-р хх151/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 5-д уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэхээр заасан боловч Иргэний хуулиар худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлага тавигдахгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сард худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан эзэмшилдээ авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Мөн зохигчид гэрээний үнийг төлсөн эсэх талаар, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний 7-д зааснаар урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгөөс 187,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь 184,876,000 төгрөг төлөгдсөн бөгөөд энэ нь банкнаас авсан 200,000,000 төгрөгийн зээлийн буцаан төлөлтөд зарцуулагдсан гэж маргаж байна.

 

Гэрээний 3-т 500,000,000 төгрөгийн үнийг 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон байх боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Улмаар хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Төрийн банктай 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. /1-р хх105-106/

Энэхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч авч ашигласан, мөн энэхүү мөнгөн хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцоогүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээнд хамааралгүй гэж маргаж байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас хариуцагчид гэрээнээс татгалзах эрх үүссэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь дээр дурдсанаар хариуцагчийг энэхүү гэрээнээс татгалзахыг зөвшөөрсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчээс өөрийн тайлбарыг нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн тусдаа хавтаслагдсан 115 хуудас нотлох баримтыг бүхэлд үзвэл зарим баримт нь “З” ХХК болон бусад этгээдүүдийн нэрээр төлсөн төлбөр, түүнчлэн зарим баримт нь уншигдахгүй байх тул эдгээр баримтаар нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж үзэх боломжгүй.

Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн хуулийн этгээд болон бусад этгээд нь төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх нээлттэй байна.

Харин бусад баримтын хувьд нэхэмжлэгчийн нэр, эсхүл утасны дугаар бичигдсэн байх тул эдгээр баримтаар хийгдсэн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж үзэх нь зүйтэй.

Ийнхүү дурдсан санхүүгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 156,376,000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна.

Мөн эдгээр төлбөр нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа төлөгдсөн байх тул “З” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнд хамааралгүй юм.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг нийт 184,876,000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул энэхүү мөнгөн дүнгээр төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Цаашлаад, зохигчид хариуцагчийг 50,000,000 төгрөг буцаан төлсөн үйл баримтын талаар маргахгүй байх тул дээр дурсан үндэслэлээр хариуцагч нь гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс үлдэх 134,876,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн зохигчид худалдах худалдан авах гэрээний зүйл байрлаж буй ,, дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 2,518 м.кв талбайтай газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг газрыг хариуцагч эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх35,152/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эд хөрөнгө өмчлөгч нь албан татвар төлөгч байна.

Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь төлбөр төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон эзэмшиж буй газрын төлбөрийг төлснөөр хариуцагчийг өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хэрэгт байгаа албан татвар болон газрын төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь нийт 5,774,060 төгрөг төлсөн байна. /1-р хх5-31/

Эдгээр баримтын гүйлгээний утгад хариуцагч М.Тийн нэр дурдагдсан боловч нэхэмжлэгч уг баримтуудыг шүүхэд ирүүлсэн, мөн зарим баримтад нэхэмжлэгчийн утасны дугаар бичигдсэн тул нэхэмжлэгчийг төлсөн гэж үзнэ.

Харин үлдэх баримтын хувьд нэхэмжлэгчийн регистрийн болон утасны дугаар зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийг төлсөн гэж үзэх боломжгүй.

 

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрт нийт 5,774,060 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Учир нь, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж ойлгож байсны улмаас бусдын үүргийг гүйцэтгэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүйгээс гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч нь гарцаагүй орлого олох байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч болон “З” ХХК нарын хооронд 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдаж байсан түрээсийн гэрээ нь зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан худалдах худалдаж авах гэрээ 2014 оны 04 дүгээр сард цуцлагдсанаас хойших хугацаанд олох байсан орлогыг шууд нотлохгүй юм.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд алдагдал, гэмтэл учирсан талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлоогүй бөгөөд энэ талаар маргаагүй.

Иймд олох байсан орлого нь баримтаар нотлогдохгүй байх тул 90,800,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг өөрөө авч ашигласан, нэхэмжлэгчид олгогдоогүй болох нь түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар маргаагүй.

Цаашлаад, хариуцагч тал зээлийн мөнгөн хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний нэхэмжлэгчийн үүрэгт тооцохгүй гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт Төрийн банканд төлсөн байгаа нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний оролцогч буюу зээл авсан гэж үзэх үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа нотлоогүй бөгөөд зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч ашиглаагүй, худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцогдоогүй байна.

Үүнээс гадна CD-д байгаа бичлэгт нэхэмжлэгч нь зээл авсан, төлөх үүрэгтэй талаар тайлбарлаагүй, уг бичлэг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хийгдсэн байх бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар мэдээлэл эзэмшигчид мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй хийгдсэн бичлэг байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд мөнгөн хөрөнгийг ашиглаагүй тул хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлсөн гэх үндсэн зээл 59,726,185 төгрөг, хүү 44,612,930 төгрөг, нийт 104,339,115 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд хамаарахгүй.

 

Зохигчид нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан гэх “З” ХХК-г худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн үйл баримтын талаар маргаагүй.

Улмаар уг хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий 15,837,660 төгрөгийн бараа материал нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримт, гэрч Б.Хы шүүх хуралдаанд гаргасан “баримтад зурсан гарын үсэг мөн” гэх тайлбараар тогтоогдсон. /2-р хх62-63/

Мөн нэхэмжлэгч нь бараа материалын үнэнд 10,000,000 төгрөг хүлээн авсан болох нь Хаан банк дахь гэрч Д.Оийн дансны хуулга, түүний шүүх хуралдаанд гаргасан “М.Тийн хүсэлтээр 10,000,000 төгрөгийг Б.Эгийн дансанд шилжүүлж, мөнгийг М.Таас буцаан авсан” гэх тайлбараар тогтоогдсон. /1-р хх229/

Улмаар зарим бараа материалыг нэхэмжлэгч буцаан авахад баримт үйлдэгдээгүй болох нь гэрч Б.Хы шүүх хуралдаанд гаргасан “тухайн үед би байгаагүй бөгөөд надтай утсаар яриад авсан” гэх тайлбараар тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч нь нийт 8,071,480 төгрөгийн бараа материал буцаан авсан талаар тайлбар, тооцоог шүүхэд ирүүлсэн. /2-р хх61/

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 8,071,480 төгрөгийн бараа материалыг буцаан авсан байх тул анх хүлээлгэн өгсөн бараа материалын үнэ болох 15,837,660 төгрөгийн зөрүү болох 2,233,820 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хариуцагчид буцаан төлөх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь мөнгө болон бараа материалын зөрүүг буцаан төлөхийг зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 140,650,060 төгрөг, нэхэмжлэгчээс 2,233,820 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 7,676,745 төгрөгт, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 202,905,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангагдсан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч М.Таас 140,650,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгаас 2,233,820 төгрөг гаргуулж, хариуцагч М.Тт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 7,676,745 төгрөгт, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 202,905,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 899,590 төгрөг, хариуцагчийн 1,183,645.57 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 861,200.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 50,691.12 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД