Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/01074

 

 

 

 

 

 

 

2023 03 02

101/ШШ2023/01074

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/ Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт байрлах Жи Эс Би Капитал ББСБ ХХК /РД:5416078/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53б байр 55 тоот хаягт оршин суух, Г,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 53б байр 55 тоот хаягт оршин суух, Снарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 46,186,925.51 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижиддорж, өмгөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зээлдэгч нарын хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн 2018 оны 01 сарын 23-ны өдрөөс 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөгийг ЗГ0303180025 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон.

Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ш.*******, Д.Саруултуяа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 53б байр 55 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204052964 дугаартай 47,56 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө-ийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хугацаандаа төлөлтөө хийхгүй байна. Иймд хариуцагч Ш.*******, Д.Саруултуяа нараас ЗГ0303180025 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 16,604,984.21 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 29,557,941.30 төгрөг буюу нийт 46,162,925.51 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг буюу нийт 46,186,925.51 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг болон үндсэн зээлийн төлбөрт 442,058 төгрөг, хүүгийн төлбөрт 23,372,247 төгрөг төлсөн. Шүүх хуралдаан дээр хариуцагч нар нийт 28,880,000 төгрөгийг төлсөн тул одоо 18,400,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Банк бус санхүүгийн байгууллага нь тусгай хуулиар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байсан нь зээлээ төлөхгүй бол хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож явдаг. Бидний хувьд харин ч нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй.

Байгууллагын зүгээс 2020 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хүү нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанаар хүүг нэхэмжлээгүй бөгөөд хариуцагч нарын зээл хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Удаа дараа зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулсан болон барьцааны гэрээ байгуулсан дээр маргаан байхгүй. Зээлийн тооцоолол дээр маргаж байгаа. Зээлийн гэрээ нэг жилийнхээ хугацаанд байгуулагдсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүү тооцохгүй. Үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү сарын 1,200,000 төгрөг, нийт хүү 14,400,000, нэмэгдүүлсэн хүү 2,880,000 төгрөг. Нийт төлөх ёстой төлбөр 47,280,000 төгрөг болж байгаа. Үүнээс зээлдэгч нар 28,880,000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд нэхэмжлэгч тал үүнд маргаагүй. Нэхэмжлэл дээрээ энэхүү тооцооллыг дурдсан байгаа. Үлдэгдэл 18,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар үндэслэлээр 46 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээ байгуулах үед нотариатын зардлыг зээлдэгч нар төлж байсан. Татварын ерөнхий хуулийн 28.2-т зааснаар цахим төлбөрийн баримт нь буюу и баримт байх ёстой. Гэтэл энэ баримт байхгүй байна гэв.

Манайхаас 2020 оны 08 сарын 14-ний өдөр Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зээл хойшлуулах хүсэлт өгөхөд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт тавихад мөн зөвшөөрөөгүй. Зээлийн гэрээний хугацаа сунгагдсан баримт авагдаагүй байгаа учраас зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 23-ны өдөр дуусна гэж гэрээнд бичигдсэний дагуу гэрээний хугацаа дууссан тул энэ хугацааны хүү төлөхийг зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 18,400,000 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: Нотариатын төлбөрийн баримт, Зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэдийн зээл хүсэлтийн тухай мэдээллийн баримт, хариуцагчийн нарын оршин суугаа газрын тодорхойлолт, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээл төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь хариуцагч Ш.*******, Д.Саруултуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,186,925.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагаас 18,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 01 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл 29,557,941.30 төгрөг, хүүгийн төлбөрт 16,604,984.21 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 46,186,925.51 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

4.Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ0303180025 тоот Зээлийн гэрээ байгуулагдан 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 4.0 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

5.Зээлийн гэрээний үндсэн төлбөр 29,557,941.30 төгрөг, хүүгийн төлбөрт 16,604,984 төгрөгийн шаардлагын хувьд,

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 442,058 төгрөг, хүүгийн төлбөрт 23,372,247 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 24-ний өдөр дууссан тул энэ өдрөөс хойш хүү төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд энэ хугацаанд төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасаж, үндсэн зээлийн төлбөрт 18,400,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар нь гэрээгээр тохирсон үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээлийн төлбөрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны байдлаар хүү тооцож нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэх тул хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 29,557,941.30 төгрөг, хүүгийн төлбөрт 16,604,984.21 төгрөг нийт 46,162,925.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан баримт баталгаажуулсан нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 24,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Хариуцагч нарын үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал шүүхэд хандсан бөгөөд 24000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Зохигчид хооронд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр №ЗБ0303180025 дугаар бүхий барьцааны гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052964 дугаарт бүртгэлтэй, №000265991 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53б байр 55 тоотод байрлах 47,56 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан бөгөөд тус барьцааны зүйл нь хариуцагч Ш.*******, Д.Саруултуяа нарын өмчлөлд бүртгэлтэй байна. /х.х-ийн 13-15 дугаар тал/

Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний үүргийн дагуу барьцаалуулагчаас барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага гаргасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасан зохицуулалт, шаардах эрхэд хамаарч байна.

Иймд барьцааны гэрээний дагуу гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******, Д.Саруултуяа нараас 46,186,925.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс биелүүлбэл №000285991 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204052964 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53б байрны 55 тоотод байрлах 47,56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******, Д.Саруултуяа нараас 459,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА