Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2022/03647

 

 

 

 

 

 

 

 

 

   2022      12         15                                             182/ШШ2022/03647

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МТХГТАҮЭХ ,

Хариуцагч: НЗТНОАҮЭХ‑нд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Т,

Хариуцагч МТХГТАҮЭХны төлөөлөгч Б.Н,

Хариуцагч НЗТНОАҮЭХны дарга Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оноос А-1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. 2013.03.02-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ‑ын А-1 дүгээр баазын АҮЭ хорооны орон тооны даргаар сонгогдож, 2013.03.27-ны өдрийн Б/144 тоот тушаалаар автобусны жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар хорооны даргаар 2017 онд улирч, 2021 оны 06 сар хүртэл даргаар ажилласан байдаг. Энэ хугацаанд миний цалинг Монголын тээвэр, холбоо газрын тосны АҮЭ холбооноос 1,200,000 төгрөг байхаар тогтоосон. Мөн Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын АҮЭ хорооны тэргүүлэгчид 800,000 төгрөгөөр баталсан. Гэсэн хэдий ч энэхүү баталсан цалингаа өгөхгүй байгаа бөгөөд гурван удаагийн ажил хаялт болсон байдаг. Манай хороо, захиргааны хооронд байгуулагдсан хамтын гэрээ байдаг, энэхүү гэрээнд 2014 онд нэмэлт өөрчлөлт орсон, энэ гэрээний үүргээ захиргаа биелүүлэхгүй байсан учир бид шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулж хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013.03.02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварт 23,884,206 төгрөг, 560 гишүүнд ноогдох 27,553,849 төгрөг, нийт 51,438,055 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр манай байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн 2017.02.14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор 560 гишүүнд ногдох 27,553,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хороонд олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр хүчин төгөлдөр болж, хариуцагчаас татварын мөнгийг авч 2015.05.05-ны өдрийг хүртэл гишүүдийн татварыг татсан байдаг.

Улмаар 2017.05.25-нд ажил хаялт болсон бөгөөд үүнээс хойш гишүүдийн татварыг татаж чадаагүй. Ингээд миний бие дахин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулж жолоочийн ажлыг хорооны даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг 2019.01.03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжилж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 1122 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар намайг ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,174,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, жолоочийн ажил үүргийг хорооны даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Миний бие гишүүдийн татварыг татсан боловч үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 1 сарын 800,000 төгрөг, нийт 10 сар, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг, 1 сарын 1,200,000 төгрөг, нийт 48 сар гэж тооцсон байгаа. Иймд энэ хугацааны цалин хөлсийг хариуцагч нараас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Харин 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэлх цалин 4,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авчихсан учраас татгалзаж байна гэв.  

 

2.Хариуцагч МТХГТАҮЭХны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны дүрмийн 2.4, 11.1‑д зааснаар ЗТН ОНӨААТҮГ‑ын А-1 дүгээр баазын ажилтны ҮЭ‑ийн хороо нь манай холбооны гишүүн байгууллага юм. Мөн дүрмийн 11.2, 11.3‑т зааснаар хороо бие даан үйл ажиллагаа явуулж, бүтэц зохион байгуулалт, орон тооны асуудлаа өөрсдөө шийдвэрлэж, даргаа орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах эсэхээ өөрсдөө шийдвэрлэдэг. Үүний дагуу 2013.03.02‑ны өдрийн тухайн үеийн ЗТН ОНӨААТҮГ‑ын А-1 дүгээр баазын ажилтны бүх гишүүдийн хурлаас ҮЭ‑ийн гишүүдийн олонхийн саналаар Н.Тыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон байна. Тийм учраас 2013.03.27‑ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, орон тооны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн байна. Дүрмийн 12.5, 6.2‑т зааснаар бидний зүгээс хорооны үйл ажиллагааг дэмжих, арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангана, харин хорооны бүх гишүүдийн хуралд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг.

Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7.2, манай байгууллагын дүрмийн 15.2-т зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдийн татвар хандиваас өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг. Манай байгууллагын ҮЭ-үүдийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлэх, зарцуулах үлгэрчилсэн заавар, журмын 3.1, 3.2, 3.3, 6.7‑д зааснаар тухайн жилийн хураагдсан татварын 70%‑ийг орон тооны болон орон тооны бус сонгуульт ажилтны цалин, урамшуулал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулж болох чиглэлийг заасан байдаг ба үүний дагуу тухайн үед Н.Тын орон тооны даргын цалинг баталсан. Салбарын ҮЭ‑үүдийн холбооны дүрмийн 5.4‑т зааснаар Н.Т нь өөрийн нэр дээр байх Голомт банкны дансаар дамжуулан гишүүдээс татвар хураан авсан байдаг. Манай байгууллагын дүрмийн 2.6‑д заасны дагуу Н.Т нь тухайн үед хураан авсан татвараасаа цалинжих ёстой юм. Тийм ч учраас 2013 оны 03 сараас 2021 оны 06 сар хүртэл гишүүдийн татварын мөнгөөр цалинжин ажиллаж байсан нь тогтоогдож байна. Манай байгууллагын зүгээс хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, дүрэмд заасны дагуу цалинг баталгаажуулж өгснөөс бус, тэргүүлэгчдийн хурлын 2013.03.19-ний өдрийн 13 дугаар тогтоол, 2017.04.01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Н.Тад цалин олгоно гэсэн үг биш юм. Үүнийг нэхэмжлэгч буруугаар тайлбарлаад байна.

Иймд манай байгууллагын зүгээс Н.Ттай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгээгүй, мөн цалин олгох, шимтгэл төлөх үүрэгтэй эрх бүхий субъект биш, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3.НЗТНОАҮЭХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т нь 2013.03.02‑ны өдрөөс тухайн үеийн А-1 ОНӨҮГ‑ын ажилчдын хурлаас үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон бөгөөд 2013.03.27‑ны өдөр өөрийн хүсэлтээр автобусны жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, орон тооны үйлдвэрчийн эвлэлийн хорооны даргын ажлыг хийж эхэлсэн. 2017.03.28‑ны өдөр улиран сонгогдсон байдаг. Тухайн үед ЗТНийн хэмжээнд 4 үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байсан. Н.Т нь ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хорооны даргаар 2015.11.30‑ны өдрөөс 2021.06.25‑ны өдөр хүртэл ажилласан. Тухайн хугацаанд Н.Т нь гишүүдээс ЗТН ОНӨААТҮГ‑ын Автобус нэгдүгээр баазын АҮЭ хорооны Голомт банкин дахь дансаар дамжуулан татвар авч байсан юм. Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь МТХГТАҮЭХны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дүрмийн 2.6‑д зааснаар гишүүдийн татвараас цалинжих ёстой. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7.2‑т зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллаж,  гишүүдийн татвар, хандиваас эд хөрөнгө нь бүрдэнэ.

Тус нэгтгэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, тэргүүлэгч нар нь 2021.06.16‑ны өдөр хуралдаж, хурлаас бүх ажилчдын хурал зохион байгуулж, сонгууль зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нь 2021.06.25‑ны өдөр бүх ажилчдын хурлыг зохион байгуулж, нийт гишүүдийн 70,9% нь үйл ажиллагаа явуулж байгаа 4 үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгаж, дарга нарыг огцруулах, шинээр үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга сонгохоор бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан. Ийнхүү хорооны даргаар Ц.А сонгогдсон. Н.Т нь хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгээ хүлээлгэн өгч, хуучин ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлын байраар хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Н.Т нь хорооны орон тооны даргаар ажиллаж байх хугацаандаа гишүүдийн татвараас цалинжиж байсан нь харагдаж байна. Жишээлбэл, 2014 онд 25,853,616 төгрөг, 2015 онд 9,937,740 төгрөг, 2016 онд 17,984,000 төгрөг гэх мэтээр 2021 оныг хүртэл нийт 118,048,225 төгрөгийн татвар хураан авсан байна. Мөн Н.Т нь шүүхийн шийдвэрүүдийн дагуу татвар хураамжаа авсан, цалин хөлсөө авсан, жолоочийн ажилдаа эргэн орсноор хорооны даргын цалин хөлс авах боломжгүй болно.  Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, 2013 оны А-1 ОНӨААТҮГ‑ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны НЗТНОАҮЭХны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А-1 ОНӨҮГ‑ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 2013.03.02‑ны өдрийн 01 дүгээр тогтоол, А-1 компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013.03.11‑ний өдрийн 1 дүгээр тогтоол, МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2013.03.19‑ний өдрийн 13 дугаар тогтоол, А-1 ОНӨҮГ‑ын захирлын 2013.03.27‑ны өдрийн Б/144 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.08.13‑ны 132 дугаар тогтоол, 2015.01.07‑ны өдрийн хурлын тэмдэглэл, ЗТН ОНӨААТҮГ‑ын автобусны нэгдүгээр баазын ажилтны ҮЭ‑ийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 2017.03.28‑ны өдрийн 3 дугаар тогтоол, 2017.03.28‑ны өдрийн 1 дүгээр тогтоол, МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2017.04.01‑ний өдрийн 12 дугаар тогтоол, ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хорооны төлөөлөгчдийн хурлын 2015.09.28‑ны өдрийн 02 дугаар тогтоол, ЗТН ОНӨААТҮГ‑ын ажилтны ҮЭХ‑ны 2020.12.11‑ний өдрийн 90 дугаар албан бичиг, МТХГТА ҮЭХ‑ны 2020.12.14‑ний өдрийн 91 дүгээр албан бичиг, ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хороо болон эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хамтарсан хурлын 2021.06.16‑ны өдрийн 1 дүгээр тогтоол, 2013.02.05‑ны өдрийн хамтын гэрээ, хамтын гэрээний нэмэлт, өөрчлөлт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.12‑ны өдрийн 4661 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.05.31‑ний өдрийн 3/1389 дүгээр албан бичиг, ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хорооны 2022.03.10‑ны өдрийн 1/15 тоот албан бичиг, ЗТН ОНӨААТҮГ‑ын автобусны 1 дүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 2017.03.28‑ны өдрийн 3 дугаар тогтоол, 2021.06.17‑ны өдрийн 15 дугаар тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Хан‑Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, 2022.03.03, 2022.03.04‑ний өдрүүдийн уулзалтын тэмдэглэл, МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны 2015.10.26‑ны өдрийн 89, 2014.05.30‑ны өдрийн 82 дугаар албан бичгүүд, ЗТН ОНӨААТҮГ‑ын Автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2015.03.02‑ны өдрийн 142 дугаар албан бичиг, цалин хөлсний тооцоолол, ЗТН ОНӨААТҮГ‑ын захиргаа, ҮЭ‑ийн хорооны хооронд хийсэн 2015.06.05‑ны өдрийн тохиролцоо, 2015.12.03‑ны өдрийн 33 дугаар тэргүүлэгч нөхөн сонгох тухай тогтоол, 2017.04.26‑ны өдрийн хамтын гэрээ, ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хорооны 2018.12.24‑ний өдрийн 56 дугаар албан бичиг, нэгтгэн зохион байгуулах тухай 2021.07.05‑ны өдрийн баримт, эд зүйлс хүлээлцсэн баримт, 2014 оны 01‑ээс 12 дугаар сарууд, 2015 оны 01‑ээс 04 дүгээр сарууд, ажилчдын цалингаас суутгасан ҮЭ‑ийн татварын жагсаалтууд, МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны 2017.03.06‑ны өдрийн 30, 2018.03.18‑ны өдрийн 26 дугаар албан бичгүүд гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч МТХГТАҮЭХноос байгууллагын дүрэм хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг,

 

6.Хариуцагч НЗТНОАҮЭХноос хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗТН ОНӨААТҮГ‑ын бүх ажилчдын хурлын 2021.06.25‑ны өдрийн 06, 03, 04 дүгээр тогтоолууд, ЗТН ОНӨААТҮГ‑ын АҮЭ хороо болон эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хамтарсан хурлын 2021.06.16‑ны өдрийн 1 дүгээр тогтоол, ЗТН ОНӨААТҮГ‑ын бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн 2021.06.24‑ний өдрийн 02 дугаар тогтоол гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгчээ.

 

7.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр татвар төлсөн Голомт банк ХХК‑ийн дансны хуулга, МТХГТАҮЭХны XI бага хурлын 2019.06.07‑ны өдрийн 8 дугаар тогтоол, 2013‑2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/ хэлэлцээр, МТХГТАҮЭХны хяналтын хорооны дүрэм,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр ЗТН ОНӨААТҮГ‑ын А-1 дүгээр баазын ажилтны ҮЭХ‑ны Голомт банк ХХК дахь дансны хуулгыг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д зааснаар МТХГТА ҮЭ‑үүдийн холбооны дүрэм, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24‑ний өдрийн 1122 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.18‑ны өдрийн 1264 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.22‑ны өдрийн 762 дугаар тогтоол, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.28‑ны өдрийн 816 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.05‑ны өдрийн 1987 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.14‑ний өдрийн 172 дугаар тогтоол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч МТХГТАҮЭХ /цаашид МТХГТАҮЭХ гэж товчилно/, НЗТНОАҮЭХ /цаашид НЗТНАҮЭХ гэж товчилно/-нд тус тус холбогдуулж 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэл цалинд 4,000,000 төгрөг, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Харин нэхэмжлэгч Н.Т нь шүүх хуралдааны явцад 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэл цалинд 4,000,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, үлдсэн шаардлагаа дэмжсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2013 оны 03 сараас 12 сарыг хүртэл цалин авч чадаагүй, мөн 2017.05.25-ны өдрөөс татвар татаагүйн улмаас цалин хөлс авч чадаагүй, 2 удаа шүүхэд хандсан, эхний шийдвэрээр татварыг 2015.05.05-ны өдрийг хүртэл татсан, дараагийн шийдвэрээр намайг А-1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлс гаргуулсан байгаа, энэ нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан цалин хөлсөнд хамаагүй учир хариуцагч нараас цалин хөлсөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч МТХГТАҮЭХ нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд манайх ажил олгогч биш, дүрэмдээ зааснаар хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн цалинг баталгаажуулж өгсөн нь цалин олгоно гэсэн үг биш ээ, бид нэхэмжлэгч Н.Ттай ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

Хариуцагч НЗТНАҮЭХ нь нэхэмжлэгч Н.Т нь хоёр удаагийн шүүхийн шийдвэр болон Голомт банкны дансны хуулгаар тухайн үедээ гишүүдийн татвар хураамжийг авчихсан байна, үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө, өөрийгөө санхүүжүүлэх учир хураасан татвар хураамжаасаа цалинжих ёстой, ийнхүү цалинжсан байна, 2019 онд А-1 дүгээр баазын жолоочийн ажилдаа эргэн орж, цалин хөлсөө авсан учир хорооны даргын цалин хөлс авах хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан тус тус мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Н.Т нь 2005 оноос эхлэн ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 2013.03.02-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ‑ын А-1 дүгээр баазын АҮЭ хорооны орон тооны даргаар сонгогдож, 2013.03.27-ны өдрийн Б/144 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр автобусны жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Автобус нэг компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013.03.11-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор хорооны даргын албан тушаалын сарын үндсэн цалинг 2013.03.27-ны өдрөөс эхлэн 800,000 төгрөг байхаар тогтоосон, тус шийдвэрийг үндэслэн МТХГТАҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013.03.19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Н.Тын албан тушаалын сарын үндсэн цалинг 800,000 төгрөгөөр баталжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Н.Т нь Автобусны 1 дүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 2017.03.28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хорооны даргаар улиран сонгогдсон байх ба, мөн өдрийн 1 дүгээр тогтоолоор Н.Тын албан тушаалын сарын үндсэн цалинг 1,200,000 төгрөг байхаар тогтоосон. Энэхүү шийдвэрийг үндэслэн МТХГТАҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2017.04.01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Н.Тын албан тушаалын сарын үндсэн цалинг 1,200,000 төгрөг байхаар баталсан байна.

 

4.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах бөгөөд 7.2-т зааснаар эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ. Энэхүү заалт МТХГТАҮЭХ-ны 2019.06.07-ны өдрийн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т мөн адил зохицуулагджээ.

 

2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/ хэлэлцээр нь Зам тээврийн яам, МТХГТАҮЭХ, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны хооронд байгуулагдсан байх бөгөөд тус хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн ҮЭ-ийн болон төрийн бус байгууллагын эрхийг хангах талаар гэсэн хэсгийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-т зааснаар тухайн байгууллага нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭ-ийн дарга, ажилтанг өөрийн байгууллагын ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан шагнал, хөнгөлөлт үзүүлнэ, ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ.

 

Автобусны 1 дүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хороо нь МТХГТАҮЭХ-ны 2019.06.07-ны өдрийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар МТХГТАҮЭХ-ны гишүүн байх бөгөөд дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар 2014 оноос эхлэн гишүүний татварыг сар бүр төлж байсан, мөн оноос гишүүдийн татварыг сар бүр татаж байсан нь хариуцагч МТХГТАҮЭХ-ны Голомт банк ХХК дахь дансны хуулга болон ЗТН ОНӨААТҮГ-ын Голомт банк ХХК дахь дансны хуулгуудаас тус тус харагдахаас гадна, дүрмийн 2.6-д зааснаар орон тооны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болох Н.Т нь тухайн үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалинжих ёстой байна.

 

5.ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо /дарга Н.Т/ нь 2016 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013.03.02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварт 23,884,206 төгрөг, 2015.05.01-ний өдрөөс 11 сар хүртэл 6 сарын хугацааны 560 гишүүнд ноогдох 27,553,849 төгрөг, нийт 51,438,055 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

5.1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн засаг даргын хөгжлийн асуудал хариуцсан орлогч н.Энхцэнгэлийн 2015.05.21-ний өдрийн албан тоот нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ба тухайн цаг хугацаанаас татварыг суутгаж шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй...” гэж дүгнэн хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас хамтын гэрээний үүрэгт 51,438,055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгосон байна.

 

5.2.Энэхүү шийдвэр нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хянагдсан байх ба, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1987 дугаар магадлалаар,

“...шүүх хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүрийн татварыг шилжүүлж байхыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна гэж...” дүгнэн,

хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас хамтын гэрээний үүрэгт 51,438,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, ЗТН ОНӨААТҮГ-ын захиргааг хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

5.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор,

“...хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн огноо, эрх зүйн акт хуульд зааснаар хүчин төгөлдөр болох хугацаа зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2013.03.02-ны өдрөөс 2014.01.09-ний өдрийг хүртэл 496 гишүүний татварт 23,884,206 төгрөгийн шаардлага нь ажил олгогч байгууллагын захиргаанд гишүүний татварыг суутгаж, шилжүүлэх үүрэг үүсээгүй байх хугацаанд хамаарч байна. Иймээс энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалтыг анхаараагүй, үүрэг үүсэх хугацааг зөв тогтоож чадаагүй алдаа гаргасан байна гэж үзнэ...”

“...Харин 2013.02.05-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээний 2.7 дахь заалтад 2014.01.22-ны өдөр өөрчлөлт оруулсан нь 2014.02.03-ны өдөр хуульд заасан журмаар бүртгэгдсэн байх тул анхан шатны шүүх энэ өдрөөс хойшхи хугацаанд хамаарах татварт 27,553,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв байна...” гэж тус тус дүгнэн,

хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас хамтын гэрээний үүрэгт 560 гишүүнд ногдох 27,553,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТН ОНӨААТҮГ-ын А-1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, нэхэмжлэлээс 23,884,206 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож магадлалд өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.   

 

5.4.Өөрөөр хэлбэл, шүүх дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тогтоогдсон үйл баримт буюу хамтын гэрээний 2.7-д заасан үүргийг биелүүлэхтэй холбоотой, 496 гишүүний 2013.03.02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын татвар, 2015.05.01-ний өдрөөс 11 сар хүртэл 6 сарын татвартай холбоотой асуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

6.Иймд нэхэмжлэгч Н.Тын гаргасан 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2013.03.02-ны өдрөөс 2014.01.09-ний өдрийг хүртэл 496 гишүүний татварт 23,884,206 төгрөг гаргуулах шаардлага нь ажил олгогч байгууллагын захиргаанд гишүүний татварыг суутгаж, шилжүүлэх үүрэг үүсээгүй байх хугацаанд хамаарсан, үндэслэлгүй болохыг тогтоосон байх тул тэрээр 2013 оны 03 сараас 12 сарыг дуустал нэхэмжлэгч Н.Т нь хорооны даргын хувьд гишүүдийн хандив, татвараас цалин хөлс авах хууль зүйн боломжгүй байжээ.

 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Н.Тын 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа нь 2022.10.21-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харагдана.

 

7.Нөгөө талаар, нэхэмжлэгч Н.Т нь хорооны даргын хувьд цалин авах ёстой байсан гэж үзсэн бол тухайн үедээ буюу 2013 ондоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан.

 

Харин нэхэмжлэгч Н.Т нь ийнхүү эрхээ хэрэгжүүлсэн тухай баримтгүй, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй, энэ талаарх бичгийн баримтгүй байх тул цалин хөлс шаардсан нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа Улсын дээд шүүхийн 2017.02.14-ний өдрийн 172 дугаарын тогтоолоос хойш 2017.05.14-ний өдөр нэгэнт дууссан байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Нэхэмжлэгч Н.Т нь 2021 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулж жолоочийн ажлыг хорооны даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг 2019.01.03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

8.1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 1122 дугаар шийдвэрээр “...Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхдаа үйлдвэрчний эвлэлийн сонгуульт албан тушаалыг үндсэн ажил үүргийг орон тооны бус даргын албан тушаалтай хавсран гүйцэтгэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

8.2.Энэхүү шийдвэр нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хянагдсан байх ба, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар,

“...нэхэмжлэгч нь 2019 оны 01 сард хариуцагч байгууллагад үндсэн жолоочийн ажилдаа эргэж орох талаар өргөдөл гаргасан нь хариуцагчийн 2019.01.03-ны өдрийн хариу өгсөн байдлаар тогтоогдсон...”

“...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан, үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан гэсэн хоёр ойлголт байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл арилсан буюу сонгуульт ажлыг бүрэн орон тоогоор дагнаж гүйцэтгэх нөхцөл нь арилсан тул сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзнэ...” гэж дүгнэн,

нэхэмжлэгч Н.Тыг ЗТН ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2019.06.17-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,174,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

8.3.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.22-ны өдрийн 762 дугаар тогтоолоор зохигчдын гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

 

8.4.Өөрөөр хэлбэл, шүүх дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тогтоогдсон үйл баримт буюу нэхэмжлэгч Н.Тыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан, жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэх хууль зүйн боломжгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

9.Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н.Т нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас нэгэнт чөлөөлөгдөж, А-1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоогдсон, 2019.06.17-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021.08.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,174,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгосон, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон шийдвэрлэж, жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд тэрээр үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж цалин хөлс давхардуулан авах хууль зүйн боломжгүй, нөгөө талаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа дуусчээ.

 

Иймд нэхэмжлэгч Н.Тын гаргасан 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны 03 сараас 2019 оны 01 сар хүртэл холбооны татварыг татаж, цалинжих бүрэн эрх нь үйлдвэрчний эвлэлийн хороонд өөрт нь байсан, тэрээр 2017.05.25-нд ажил хаялт болсон бөгөөд үүнээс хойш гишүүдийн татварыг татаж чадаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаагаас үзвэл, нэгэнт гишүүдийн татвар татаагүй бол тэрээр цалин хөлс авах хууль зүйн боломжгүй байсан гэж үзнэ. Гэхдээ нэхэмжлэгч Н.Тын дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа болно.

 

10.Тиймээс МТХГТАҮЭХ, НЗТНОАҮЭХнд тус тус холбогдох 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Н.Тын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч МТХГТАҮЭХ нь дүрмийнхээ 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар гишүүн байгууллага болох А-1 дүгээр баазын АҮЭ хорооны үйл ажиллагааг дэмжих, арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах, хамтын тэмцэл зохион байгуулах зэргээр хамтран үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болохоос биш нэхэмжлэгч Н.Тад цалин хөлс олгох эрх бүхий субъект биш байна.

 

Нөгөө талаар, А-1 дүгээр баазын АҮЭ хороо нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/ хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-т зааснаар тухайн ажил олгогч байгууллагаас бэлэн бусаар хураан авсан гишүүдийн татвар, хандиваас өөрөө санхүүжих зарчмаар үйл ажиллагаа явуулж, даргын хувьд нэхэмжлэгч Н.Т цалинжих учиртай байсан, тэрээр энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хороо нь ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулж маргаантай асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлүүлсэн байх тул маргааны зүйл болсон цаг хугацаанд хамаарах нэхэмжлэгч Н.Тын цалин хөлсийг хариуцагч НЗТНОАҮЭХ хариуцан төлөх үүрэггүй байна гэж дүгнэлээ.

 

11.Нэхэмжлэгч Н.Т нь 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэл цалинд 4,000,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаасаа “...энэ хугацааны цалин хөлсийг авчихсан...” гэсэн үндэслэлээр татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

12.ЗТН ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлын 2021.06.25-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо, АҮЭ хороо, А-1 дүгээр баазын АҮЭ хороо, Хоёрдугаар баазын АҮЭ хороодыг татан буулгаж, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Ариунбаатар, Н.Т нарыг хорооны даргын ажлаас чөлөөлж, ЗТН ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлын тооллогын комиссын 2021.06.25-ны өдрийн тогтоолоор ЗТН ОНӨААТҮГ-ын бүх ажилчдыг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 383 ажилтны санал буюу 51,40%-ийн саналаар Ц.Аг сонгогдсонд тооцож, 2021.07.05-ны өдөр Ц.А, Н.Т нар ажлаа хүлээлцсэн байгааг дурдав.

 

Зохигчдын маргааны зүйл нь цаг хугацааны хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх тул уг хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

13.Н.Тын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр 2022.06.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид 60,000 төгрөг төлсөн байх тул уг 60,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Тад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2, 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар МТХГТАҮЭХ, НЗТНОАҮЭХнд тус тус холбогдох 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Т нь 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэл цалинд 4,000,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Тад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА