Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2022/00656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1******* оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б******* аймгийн С******* сум, Т******* багт оршин суух, Х******* овогт Л*******гийн А*******а /ГИ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж, тэтгэмж 4,740,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00587 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.А*******а,

Хариуцагчийн төлөөлөгч 1 онд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б******* аймгийн С******* сум, 1 дүгээр багт оршин суух, Б овогт, Дгийн Нэг /ХЖ/

Нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.А*******а нь нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж, тэтгэмж 4,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Л.А*******а миний бие 2010 оны 1 сард Улсын тэргүүний У******* цэцэрлэгт хувилбарт сургалтын багшаар ажилд орж 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй 11 жил ажиллаж байгаад 2021 оны 12сарын 31-ний өдөр өөр албан тушаалд томилогдон ажиллаж байна. Нийгмийн даатгалын лавлагаа авахад 2010-2014 он хүртэл зарим сарууд нь төлөгдөөгүй боловч дэвтэр дээр бичилт хийсэн байгаа иймээс нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэнэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй сарууд болох

  2010 он: 1,2,3,4,5,6,7,8

  2011 он: 9,10,11, 12

  2012 он: 1,2

  2013 он: 1,2, 12,

  2014 он : 1,2,12 саруудад бичилт хийлгэх.

2.Мөн ЕБС,СӨБ-ын багш нарт олгодог таван жилд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжээ 2019 онд эхний таван жилийн тэтгэмжээ авсан. Анх таван жил болоод асуухад чиний ажилласан жил хүрэхгүй байгаа гэдэг хариултыг өгдөг байсан. Энэ байгууллагад надтай хамт ажилд орсон миний туслах багшаар ажиллаж байсан хүмүүс 5-н жил ажиллаад авахаар нь асуусан. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч чиний ажилласан жил хүрэхгүй байгаа гэсэн хариулт өгсөн. Тэгээд 2019 онд Б******* аймгийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэнд нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлэхэд та яагаад авахгүй байгаа юм бэ? Тасралтгүй ажилласан л бол авах ёстой гэсэн. Энэ тухай байгууллагын д хэлээд загнуулан байж 2019 онд нэг удаа 2,800,000 төгрөг авсан. Журмын дагуу олгосон бол 2010 онд эхний 5 жил , 2020 онд 2 дахь таван жилийн тэтгэмж авах ёстой байтал олгоогүй. Шалтгааныг асуухаар тодорхой хариулт өгдөггүй /загнадаг/ учир ажлын байран дээрээ энэ асуудлыг хөөцөлдөх боломжгүй байсан. Иймээс хугацаа алдсан. Иймд надад учирсан хохирлын шалтаг, шалтгааныг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү . Мөн шүүхэд таван жилийн тэтгэмж 4,740,000 төгрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төгрөгийн хамт нийт 4,740,000 төгрөгийг Б******* аймаг С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л******* овогтой А*******а /ГИ*******/-ийн нэхэмжлэл, Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132/Ш3 захирамжтай танилцаад хариу тайлбар гаргах нь:

Нэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийн талаар:

Б******* аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэгдсэн Алслагдсан орон нутгийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төслийг 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс К олон улсын байгууллагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэг нь уг олон улсын төслийн байгууллагатай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулан Зайны сургалтын төсөл-ийг зохион байгуулж эхэлсэн болно. Гэрээний хугацаа дуусахад гэрээний сунгалтыг тухай бүр хийж байсан байна.

2010 он

К олон улсын байгууллагаас хэрэгжиж эхэлсэн Зайны сургалт-ын төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээний дагуу сургагч багшийн нэрийг багийн Засаг дарга ба сумын цэцэрлэгийн эрхлэгч нарт дэвшүүлж, Б******* аймгийн Боловсролын хэлтэс сонгосон бөгөөд К олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, гэрээний 5 дугаар бүлгийн 5.1.11, 5.1.13 заалт, 6 дугаар бүлгийн 6.1, 6.2, 6.4.1, 6.4.2 заалтуудыг тус тус үндэслэн Л******* овогтой А*******аг цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаалаар багийн сургагч багшаар томилон ажиллаж эхэлсэн болно.

Дээрхи хугацаанд эхний байгуулсан гэрээний дагуу К олон улсын байгууллага нь төслийн /5-9 дүгээр сарыг дуустал/ сургагч багш нарын 5 сарын цалин бүх зардлыг шингээсэн нийт дүн /хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг/ 1,411,480 төгрөгийн санхүүжилтийг ирүүлснийг зохих гэрээний дагуу 2 багшид сар бүр олгосон. Нэг сургагч багшийн сар бүрийн цалин 141,148 төгрөг /гарт олгох нь 110,000 төгрөг баримтыг хавсаргав/.

 

Өмнөх гэрээний хугацаа дуусч гэрээг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатайгаар гэрээг өмнөх нөхцөлтэйгөөр сунгаж байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн тухайн 2 багшийг тухайн оныг дуустал ажиллуулж цалин хөлсийг өмнөх саруудад олгосон шиг олгож нийгмийн даатгалын шимтгэлийг мөн тухайн дансанд хийж байсан.

Багийн сургагч багш нарт доорхи хуваарийн дагуу цалинг сар бүр олгож, 2010 оны 5 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэргийг 2010 оны 7, 8, 9, 11, 12 саруудад нийгмийн даатгалын 5280001461 тоот дансанд нийт 427,529,73 төгрөг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч Л.А*******агийн 2010 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын даатгуулагчийн төлөх шимттэл бичигдээгүй байна. Шилжүүлсэн мөнгөн баримтын хуулбар байгаа бөгөөд Б******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулаарай гэж мөнгө шилжүүлсэн баримтыг хувилж нэхэмжлэгч Л.А*******ад өгсөн.

Нэхэмжлэгч Л.А*******агийн нэхэмжлэлд 2010 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад ажилласан нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл ирсэн бөгөөд К олон улсын байгууллага нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс цалин олгох гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тул нийгмийн даатгалын шимтгэл хийх үндэслэлгүй гэж үзэж байна.

2010 оны 5 дугаар сараас өмнөх саруудад сонгон шалгаруулалтанд орох, сургалтанд 2-3 удаа сууж байсан бөгөөд томилолт, унааны зардлыг тухайн үед нь К олон улсын төслийн байгууллагаас олгож байсан болно.

2010 онд олгож байсан цалингийн түүвэр:

Огноо

Багийн сургагч багш нарт олгосон нийт цалин

Нэхэмжлэгч

Л.А*******ад

олгосон

НДШ

ХАОАТ

Гарт олгосон

нь

Нийгмийн даатгалд шилжүүлсэн хугацаа

2010 оны 5 сар

505,666.20

141,148.00

0

0

110,000.00

 

2010 оны 6 сар

505,666.20

141,148.00

0

0

110,000.00

 

2010 оны 7 сар

505,666.20

141,148.00

195,297.60

151,701.00

110,000.00

7/28/2010

2010 оны 8 сар

505,666.20

141,148.00

64,934.13

50,567.00

110,000.00

8/30/2010

2010 оны 9 сар

505,666.20

141,148.00

65,099.00

50,567.00

 

9/20/2010

2010 оны 10, 11 сар

734,592.00

282,296.00

68,133.00

56,459.00

220,000.00

11/23/2010

2010 оны 12 сар

367,296.00

141,148.00

34,066.00

28,230.00

110,000.00

12/13/2010

Дүн

3,630,219.00

1,129,184.00

427,529.73

337,524.00

770,000.00

 

2011он

К олон улсын байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын хугацаанд сургагч багш Л.А*******аг 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн салбар 2 дугаар багийн цэцэрлэгт туслах багш нь жирэмсэн, амаржсаны амралт авсан хугацаанд нь цэцэрлэгээс 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллуулж, цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

К олон улсын байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын үе /гэрээний 6 дугаар бүлгийн 6.2-т заасны/ дуусч, 2011 оны 5 дугаар сараас 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл К олон улсын байгууллагаас цалин, нийгмийн даатгал, холбогдох татварын санхүүжилтийг багшийн өөрийн дансанд болон Нийгмийн даатгалын газрын дансанд шууд шилжүүлдэг болсноор нийгмийн даатгалын дэвтрийг Улаанбаатар хотод авч бөглөж өгч байсан болно. Өөрт нь тухайн оны К олон улсын төслийн байгууллагаас нийгмийн даатгалыг бөглөж өгч байсан дэвтэр байгаа.

К олон улсын байгууллагатай хийсэн өмнөх гэрээний хугацаа дууссан тул 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар гэрээг дахин сунгалт хийсэн.

Энэхүү гэрээний 4 дүгээр бүлгийн 3, 4-т зааснаар багийн багшийн цалин, холбогдох татварыг К олон улсын төслийн байгууллагаас төлнө гэж заасан энэхүү хугацаанд сумын цэцэрлэгийн 1 жилийн бичиг хэрэгслийн зардал, унаа буюу түлшний, багшийн бичиг хэргийн зардалд ,172 төгрөгийн санхүүжилт ирсэн бөгөөд цалин, нийгмийн даатгал, татварын санхүүжилтийн зардал огт ирүүлээгүй.

К олон улсын байгууллагаас 2011 оноос цаанаасаа цалин хөлс олгож байсан тул 2011 оны 09-12 саруудад ажилласан эсэхийг сайн мэдэхгүй, санахгүй байна. Ажилласан бол тухайн хугацааны цалинг олгож байсан байх гэж бодож байна.

2012 он

К олон улсын байгууллага нь 1, 2, 12 саруудад Зайны сургалтын амралтын үе гэж тооцож гэрээний санхүүжилтийг өгдөг байсан тул 2012, 2013 оны 1, 2 сарууд нийгмийн даатгал нь бөглөгдөөгүй.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгийн салбар Т******* 2 дугаар багийн СӨБ-д хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн, төсөвт үлдэгдэл санхүүжилт байсан учир 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс багийн цэцэрлэгийн хажууд гэр барьж нэмэлтээр шинээр ээлжийн бүлгийг нээн 3, 4, 5, 9, 10, 11 саруудад ээлжийн бүлгийн багшаар, 2012 оны 6,7, 8 саруудад зуны хугацаанд зуны нүүдлийн гэр цэцэрлэгт хувилбарт сургалтын багшаар Л.А*******аг түр хугацаагаар томилон ажиллуулж байсан бөгөөд 2012 оны 12 сард ээлжийн амралт зэргийг цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

201З он

2013 оны 1, 2 сарууд К байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын үе байсан, Л.А*******а нь 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад К олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байсан төслийн хугацаа дууссан тул 2013 оны 11 дүгээр сард ээлжийн амралтыг олгосон байна.

2014 он

К олон улсын байгууллагын төсөл 2013 оны 11 дүгээр сард дууссан тул 2014 оны 1, 2 саруудад ажиллаагүй байсан учир нийгмийн даатгал нь бөглөгдөөгүй гэж бодож байна.

2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дунд бүлгийн багш жирэмсний амралтаа авсан тул орон нутагт мэргэжлийн багш байхгүй учраас төслийн сургагч багш, ээлжийн бүлгийн багшаар өмнө сайн ажиллаж байсан гэж үзэж Л.А*******аг түр томилон ажиллуулж, цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Л.А*******а нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн О аймгийн М дээд сургуульд ичнээгээр суралцахаар хүсэлт гаргасан тул ажлаас чөлөө олгосон. Сургуульдаа яваад ирэхэд нь 2014 оны 6, 7 дугаар саруудад малчин өрхийн хүүхдүүдэд СӨБ олгохоор зуны нүүдлийн гэр цэцэрлэг ажиллаж хувилбарт сургалтын багшаар үргэлжлүүлэн ажиллуулж цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

2014 оны 9 дүгээр сараас нэг туслах багш өндөр насны тэтгэвэрт гарсан тул Л.А*******аг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшийн оронд туслах багшаар ажиллах уу?, байнгын орон тоо гэсэн саналыг тавихад Ажиллахгүй сумын төв дээр гэр нь байдаг туслах багшийг ажиллуул гэсэн хариулт өгсөн.

Төсөвт цалингийн санд үлдэгдэл төсөв байсан тул зохих шатны удирдлагуудтай зөвшилцөн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Л.А*******аг хувилбарт сургалтын багшаар түр хугацаагаар томилон ажиллуулж байгаад 2014 оны 11 дүгээр сараас Т******* 2 дугаар багийн салбар цэцэрлэгийн туслах багш жирэмсний амралт авахаар нь Л.А*******аг ажиллуулах санал тавихад зөвшөөрсөн тул 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс туслах багшаар ажиллуулан цэцэрлэгийн төсвөөс цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Нэхэмжлэл дээр 2014 оны 12 дугаар сар төлөгдөөгүй гэж бичсэн байна. Тухайн сарын буюу 2014 оны 12 дугаар сард Л.А*******а нь туслах багшаар ажиллаж байсан 742,710.00 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл цэцэрлэгээс төлөгдсөн байна.

Эрхлэгч миний хувьд Л.А*******аг дутуу бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн талаар асуухад нь дутуу, бичигдээгүй байгаа саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулалт хийгдэх үед болон бусад үед нилээн хэд, хэдэн удаа нөхөн тооцсон даатгалаа хийлгээд гүйцээгээд аваач ээ гэж хэлж зөвлөж байсан бөгөөд хэлж байсныг ажлын хамт олноос зарим хүмүүс мэдэж байгаа нотолно.

Манай байгууллага нь багш, ажилчдыг хөгжүүлэх, цаашид суралцуулах, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байнга, тогтмол анхаарч ажиллаж ирсэн. Л.А*******агийн хувьд мэргэжлийн бус багш гэхгүйгээр аль боломжтой хувилбарыг гаргаж багийн сургагч багш, хувилбартын багш, ээлжийн багш, туслах багш, багшаар үргэлжлүүлэн ажиллуулж байсан. 2014 оноос М дээд сургуульд ичнээгээр суралцуулан, ажиллаж байх хугацаанд нь бусдын адил цалинг олгож, дэмжиж ажиллаж байсан.

Хоёр. Мөнгөн тэтгэмжийн 4,740,000 төгрөг гаргуулах тухай

Л.А*******а нь 2010 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс К олон улсын байгууллагаас хэрэгжүүлж ирсэн Зайны сургалтын сургагч багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллага нь 1, 2 саруудад гэрээний дагуу төслийн амралтын хугацаанд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар олгодоггүй бөгөөд тухайн ирсэн санхүүжилтийн дагуу тухайн сар бүр цалинг олгож ажилласан.

Нэг. 2015 онд буюу эхний 5 жилийн мөнгөн тэтгэмжийг авах талаар гаргасан нэхэмжлэлийн талаархи тайлбарыг хүргэж байна. /Нэхэмжлэгч нь эхний 5 жилийн тэтгэмжийн мөнгийг 2010 онд авах ёстой гэж андуурч бичсэн байх/

Нэгдүгээрт: Тухайн нэг сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт, ажилласан эсэхээс хамааран сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж хуульд заасны дагуу, Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоол зэргийг үндэслэн доорхи тайлбарыг хүргэж байна. Үүнд:

Боловсролын тухай хуульд 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй, тогтвор суурьшилтай 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж заасны дагуу сургагч багш Л.А*******ад 2015 онд олгох гэхээр ажилласан нийт хугацааны нийлбэр нь 5 жил байгаа боловч тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаагүй гэж үзэж хуульд заасан мөнгөн тэтгэмж, нэмэгдлийг олгоогүй, өөрөө ч хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авахаар материал бүрдүүлэн өгч хүсэлтээ гаргаж байгаагүй болно.

Хоёрдугаарт: Сургагч багшаар ажиллаж байсан хэдий ч тухайн үед б дунд боловсролтой, мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэхгүй байсан. Хөдөө орон нутагт тогтвор, суурьшилтай ажилласны нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, урамшууллыг /5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал/-ыг олгохдоо доорхи баримт материалыг бүрдүүлэн ирүүлэх зөвлөмжийг жил бүр Боловсролын газраас ирүүлдэг түүний дагуу шаардлагыг хангасан багш нарын материалыг бүрдүүлэн төсвийн төсөлд хүргүүлэн ажилладаг. Үүнд:

      Их дээд сургуулийг багшаар төгссөн дипломын хуулбар /нотариатаар батлуулсан байх/

      Иргэний үнэмлэхний хуулбар

      Багшлах эрхийн үнэмлэх буюу багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 1, 5, 10 жилийн сургалтанд суусан, сертификатын хуулбар/ наториатаар батлуулсан байх

      Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 5 жилийн шимтгэл төлсөн хуулбар

      Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажилд орсон, гарсан тушаал / наториатаар батлуулсан байх/

      Өргөдөл

Л.А*******а нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс О аймаг дахь М дээд сургуульд суралцаж 2016 оны 6 дугаар 15-ны өдөр төгссөн тул дээрх материалыг 2015 онд бүрдүүлэх гэхээр сургуулиа төгсөөгүй байсан болно.

Энэхүү байгууллагад ажиллаж байх хугацаанд нь бусад багш, туслах багш нарын адил мэргэжил боловсролоо дээшлүүлэн бакалавр, магистрын сургалтанд суралцах явцад нь байгууллагын зүгээс цалинтай суралцуулж нийгмийн асуудлыг нь дэмжиж ажиллаж байсан. Бакалаврын сургалтанд 2014-2016 он, магистрын сургалтанд 2018- 2019 онуудад тус суралцуулсан болно.

Хоёр. Төсвийн төсөлд 5 жилийн мөнгөн тэтгэмж олгох талаар нэмэлтээр доорхи мэдээллийг хүргэж байна. Үүнд:

2017 оны төсвийн төсөлд Л.А*******агийн тэтгэмжийг 2018 онд өгөхөөр төсвийн төсөлд төлөвлөж материалыг бүрдүүлэн хүргүүлсэн боловч Боловсрол, соёлын газар, БШУЯ-нд хянагдаад Л.А*******агийн ажилласан жил дундаа тасалдалтай 5 жил буюу 60 сар нь 52 сар байна дутуу байсан гээд олгогдоогүй тухайн онд хасагдсан гэж ойлгож байгаа. Л.А*******а шалтгааныг асуухаар нь тасралтгүйгээр 60 сар ажилласан байх ёстой гэсэн дээрх тайлбарыг хэлж хариултыг өгч байсан, уурлаж загнасан асуудал байхгүй.

Л.А*******а нь зуны цэцэрлэгт сүлжээгүй газар ажиллаж байсан учир сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй, тогтвор суурьшилтай 5 жилийн тэтгэмжийн нэмэгдэл авах материал бүрдүүлэлт, өргөдлийг хугацаа хоцроохгүйн тулд 2017 оны төсвийн төсөлд Боловсрол, соёлын газарт би өөрөө өргөдлийг нь бичиж төсвийн төсөлд/ бусад материалын хамт хүргүүлж байсан.

Дараа жилийн төсвийн төсөлд туслах багш Л.А*******агийн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багш, туслах багшаар тасралтгүй тогтвор суурьшилтай 5 жил ажилласан хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласан гэж үзээд өөрийн бүрдүүлж ирүүлсэн материалыг нь хүргүүлсэн.

 

Ажилласан хугацаа, он ,сар, өдөр

Нийт ажилласан

хугацаа

Тайлбар

Он

2014 оны 09 сарын 03-наас

4 сар

 

2014 он

1-12 саруудад

12

 

2015 он

1-12 саруудад

12

 

2016 он

1-12 саруудад

12

 

2017 он

1-12 саруудад

12

 

2018 он

1-12 саруудад

12

 

2019 он

 

 

 

 

Боловсрол, соёлын газар, БШУЯ-наас 2018 оны төсвийн төсөлд 2,517,600 төгрөгийг төлөвлөснийг хянаад 2019 онд мөнгөн тэтгэмж олгогдсон. Хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг БШУГ-аас багш нарын дансанд шууд ордог. Л.А*******а нь тухайн онд туслах багшаар ажиллаж байсан тул туслах багшийн үндсэн цалингаар бодогдож олгогдсон болно.

Нэхэмжлэгчийн 4,740,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг яаж тооцож гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2019 онд тэтгэмжийн мөнгийг авсан тул дахин олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Харин багшийн ажлаа хийж байсан бол 2024 онд тэтгэмжийн мөнгийг авах байсан.

Байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс болж нэхэмжлэгч Л.А*******ад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Д.Нэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд манай байгууллага дээр К гэх Олон Улсын байгууллагын төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн багшаар А*******а нь ажиллаж байгаа. Тус олон Улсын байгууллагатай байгуулсан гэрээнд 5 сараас 9 сар хүртэл цалинг нь олгоно гэж заасан байдаг. 5, 6, 7, 8 сарын нийгмийн даатгалыг бэлнээр тушаасан төлбөрийн баримт байгаа. Олон Улсын төслийн байгууллагаас 3 хүн дээр цалин гарч байсан. А*******а, Г нар хувилбарт сургалтын багш, миний бие сургагч багш гэсэн 3 хүнд урамшуулал цалинг 5 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл олгож байсан. Үүнээс хойш 2 удаа гэрээгээ сунгасан. 2010 оныг дуустал сунгаад, 2010 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сунгасан. Дараа нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний хугацаа сунгаад санхүү байхгүй гээд гэрээний хугацаа дууссан. Нийт 3 удаа гэрээ байгуулж ажилласан байдаг. Тухайн хугацааны цалинг К төслөөс олгодог байсан. 2011 оны сүүлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Атай хамтран хөдөөгийн нүүдлэн суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төслийг хамтран зохион байгуулж, манай байгууллагын төсөвт яамнаас мөнгө нь шилжигдэн ирсэн. 2 дахь төсөл дээр А*******а багшийг ажиллуулсан. 2 дахь төсөл 2012 оны 3 дугаар сараас эхэлсэн байгаа. Хэргийн материалтай танилцах явцад хавтаст хэргийн 113 дугаар талд 2010 оны 5 дугаар сараас эхлэн ажилласан гэж бичсэн байсан. 127 дугаар хуудсанд 2011 оны 1, 2, 9 сарын хүүхэд өдрийн төлөвлөгөө байхгүй. Бусад сарынх байсан. 2012 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хүүхэд өдрийн төлөвлөгөө, ирцийн бүртгэл, журналуудыг хавсаргасан байна лээ. 2013 оны 3, 4, 5 дугаар сард мөн хүүхэд өдрийн төлөвлөгөө байгаа. 2013 оны 1, 2 дугаар сард шимтгэл төлөгдөөгүй гэсэн байгааг өөрөө энэ баримтаараа давхар нотолж байна гэж үзэж байгаа. 12 сард байгууллагад ажиллаж байсан тайлангаа байгууллагын архивд хадгалуулсан. Боловсрол соёлын газраас гэр цэцэрлэгийг боломжоороо ажиллуулаач гэсэн албан тоот ирсэн учраас гэр барьж цэцэрлэгээ ажиллуулж байсан. 2013 оны 11 сард ээлжийн амралтыг нь өгчихсөн байгаа учраас 12 сард шимтгэл төлөгдөөгүй. 2014 оны 1, 2 сард санхүүжилт байхгүй учраас ажиллагаагүй. 2014 оны 12 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь дэвтэр дээрээ бичигдсэн байна лээ. 2014 оны 5 дугаар сард өөрөө М дээд сургуульд сурна гэж хүсэлт гаргасны дагуу цалингүй чөлөө олгосон. 6, 7 сард зуны цэцэрлэг ажиллаад 8 сард амарчихсан учраас цалин олгогдоогүй, бичилт хийгдээгүй. Төслийн багш байсан учраас төслөөс орж ирсэн санхүүжилтээр нь цалинжуулдаг. Үндсэн багш нарын цалинг ээлжийн амралтын 48 хоногт хуваагаад ажилласан сарынх нь цалинг тавиад өгдөг. 5 жил тутамд олгох тэтгэмжийн тухайд: А*******а нь 2015 онд өргөдөл гаргаж хүсэлт өгч байгаагүй. 2017 онд би өөрөө өргөдөл бичээд төсвийн төсөлдөө өгч байсан. Энэ тэтгэмжийн мөнгө нь байгууллага дээр биш Боловсрол, соёлын газраас хянагдаад Монгол банкнаас өөрийнх нь дансанд ордог. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар 2018 онд олгуулахаар 2017 онд төсвийн төсөлд санал өгтөл А*******агийн нэр нь хасагдаад ирснийг би түүнд танилцуулж байсан. Ажилласан сар нь 60 сар биш 52 сар байгаа учраас хасагдаад ирсэн байна гэдгийг хэлж байсан. Тэр үед Боловсролын газар руу асуухад Дээд шүүхийн тогтоол, тоотыг ирүүлж байсан. Тасралтгүй, тогтвор суурьшилтай 60 сар ажиллаж байж энэ тэтгэмжийг авах ёстой гэсэн албан тоот ирсэн гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* аймгийн С******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Л.А*******агийн №0 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 5-9/, Б******* аймгийн С******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №29 дугаартай тушаалын хуулбар, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №19 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/48 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Анги удирдуулах тухай тушаалын хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 10-24/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Л.А*******агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25-27/, Боловсролын тухай хууль /хх-ийн 98-100/, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль /хх-ийн 101-102/, Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгийн хувилбарт сургуулийн хуваарь /хх-ийн 103 тал/, 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б******* аймгийн С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгийн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /хх-104 тал/, Б******* аймгийн С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгийн 2010 оны зайны сургалтын ажлын төлөвлөгөө /хх-ийн 105/, Б******* аймгийн С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгийн зайны сургалтын 1 сарын ажлын төлөвлөгөө /хх-ийн 106/, бүтээлч ажлын төлөвлөгөө /хх-ийн 107/, Б******* аймгийн С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгийн зайны сургалтын 2 сарын ажлын төлөвлөгөө /хх-ийн 108/, бүтээлч ажлын хэрэгжилт /хх-ийн 109-11, Б******* аймгийн С******* сумын Улсын тэргүүний У******* цэцэрлэгийн зайны сургалтын 1 сарын ажлын төлөвлөгөө /хх-ийн 111/, У******* цэцэрлэгийн хувилбарт сургалтын тайлан /хх-ийн 112-118/, малчин өрхийн хүүхдүүдэд зайны сургалт явуулсан намаржилтын байршил /хх-ийн 119/, У******* цэцэрлэгийн 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөө /хх-ийн 120-122/, У******* цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 123/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 125-126/, 2011-2012 оны хичээлийн жилд хүүхэд төлөвлөгөөний биелэлт /хх-ийн 127-164/, Л.А*******агийн бакалаврын дипломын хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас Ж.А олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 37-43/, Б******* аймгийн С******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Анги удирдуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 44/, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 45/, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 46/, 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 47/, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 48/, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/48 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 50/, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 52/, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/14 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн /, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 54-55/, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 56/, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай /Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 59/, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай Ажлаас чөлөөлж,ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, мөнгө тавьж олгох хүснэгт, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 63-81/, 5 жил тутам тэтгэмж авах багш нарын жагсаалт /хх-ийн 82/, Л.А*******агийн өргөдөл /хх-ийн 83/, багш нарт олгох тэтгэмжийг олгоход шаардлагатай төсөв /хх-ийн 84/, Л.А*******агийн өргөдөл /хх-ийн 85/, Зайн сургалтын төслийн хүрээнд С******* сумын цэцэрлэгтэй хийх гэрээ /хх-ийн 86-95/, Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх боловсрол, соёлын газрын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/59 дугаартай Материал хүргүүлэх тухай албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/2182 дугаартай Тээвэрлэлтийн зардлын тухай албан бичиг, У******* цэцэрлэгийн салбар Янзагахан зуны цэцэрлэгийн тайлан, Л.А*******агийн Сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн багш нарыг чадваржуулах сургалтын гэрчилгээ, зайны сургалтын багш бэлтгэх батламж, Бага насны хүүхдийг хөгжүүлэх хувилбарт сургалтын хөтөлбөр-5 нас сургалтын батламж, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын арга зүй сэдэвт сургалтын гэрчилгээ, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/2895 дугаартай Хүсэлтэд хариу өгөх тухай албан бичиг, Дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын хуулбар, Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/182 дугаартай 2018 оны төсвийн төслийн тухай албан бичиг, 1/175 дугаартай /2019 оны төсвийн тухай албан бичиг, Төсвийн төсөөлөл авахад чиглэл өгөх тухай баримт, С.А*******агийн 2101052356 дугаартай батламж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 5 жилийн тэтгэмж олгох хүснэгт, Б******* аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын А/07 дугаартай тушаалын хуулбар, Л.А*******агийн 2010-2016 оны цалингийн карт /хх-ийн 170-208/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Л.А*******а нь Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа авахад 2010-2014 оны зарим сарууд буюу 2010 оны 1-8 дугаар сарууд, 2011 оны 9,10,11,12 дугаар сарууд, 2012 оны 1,2 дугаар сарууд, 2013 оны 1,2, 12 дугаар сарууд, 2014 оны 1,2,12 дугаар саруудын шимтгэл төлөгдөөгүй боловч дэвтэр дээр бичилт хийсэн байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, бичилт хийлгэх,

Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт 2010 оны 1 дүгээр сард хувилбарт сургалтын багшаар ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл энэ хугацаанд 4 жилийн нийгмийн даатгалд бичилт хийгдээгүй тасарсан байсны улмаас хөдөө ажиллаж байгаа багш нарт 5 жил тутамд олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгөө авч чадаагүй. 2015-2020 оны үндсэн цалингаасаа тооцож 4,740,000 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3.1.Хариуцагч тал нь К ОУ-ын байгууллагаас хэрэгжиж эхэлсэн Зайны сургалтын төсөл-ийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж тус гэрээний дагуу сургагч багш нарын нэрийг дэвшүүлж, Л.А*******аг 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс багийн сургагч багшаар томилон ажиллуулсан. Тус ОУ-ын байгууллага нь төсөл хэрэгжих хугацааны цалинг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт шилжүүлж байсан ба бусад хугацаанд цалин олгогдоогүй тул шимтгэл тооцон төлөгдөөгүй. Байгууллагаас 2010 онд 5-12 дугаар сарын, 2011 онд 1-8 дугаар сарын, 2012 онд 3-12 дугаар сарын, 2013 онд 3-11 дүгээр сарын, 2014 онд 3-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн. Бусад саруудад төсөл хэрэгжээгүй болон ээлжийн амралттай байх үед цалин олгоогүй тул шимтгэл тооцох боломжгүй.

3.2.Сургагч багш Л.А*******агийн 2010-2015 оны ажилласан нийт хугацааны нийлбэр нь 5 жил байгаа боловч тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаагүй гэж үзэж хуульд заасан мөнгөн тэтгэмж, нэмэгдлийг олгоогүй, өөрөө ч хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авахаар материал бүрдүүлэн өгч хүсэлтээ гаргаж байгаагүй гэж тайлбарладаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэг нь К олон улсын байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн Алслагдсан орон нутгийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төсөлд хамрагдаж, уг олон улсын төслийн байгууллагатай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж Зайны сургалтын төсөл-ийг,

Боловсрол шинжлэх ухааны яамнаас Атай хамтран хэрэгжүүлж буй Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төсөл-ийг 2012 оны 3 дугаар сараас эхлэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хэрэгжүүлж байсан нь зохигчийн тайлбар, Зайны сургалтын төслийн хүрээнд С******* сумын цэцэрлэгтэй хийх гэрээ /2010,2011 он/, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/2182 дугаартай Тээвэрлэлтийн зардлын тухай албан бичиг, Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газрын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/59 дугаартай Материал хүргүүлэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

4.2.Нэхэмжлэгч Л.А*******а нь К олон улсын байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн төслийн сургагч багшаар сонгогдон зайны сургалтын багш бэлтгэх сургалтанд 2010 оны 01 сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2010 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн багш нарыг чадавхижуулах сургалтанд 2011, 2013 онуудад тус тус хамрагдаж байсан нь 2010 онд К байгууллагаас олгосон Батламж-ууд, Б******* аймгийн Боловсрол соёлын газраас олгосон Гэрчилгээ-гээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 174-179/

4.3.Нэхэмжлэгч Л.А*******а нь Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл багшаар ажиллаж байсан нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Анги удирдуулах тухай тушаалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, багшийн ажлын төлөвлөгөө, тайлан, төлөвлөгөөний биелэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь төслийн багш, хувилбарт сургалтын багш, туслах багш, ээлжийн амралттай, жирэмсэн болон амаржсаны чөлөөтэй ажилтны оронд түр томилогдон ажиллаж байжээ. /хх-ийн 5-27, 44-60, 103-164/

Нэхэмжлэгч Л.А*******а нь Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт 2010 оны 01 дүгээр сараас эхлэн багшаар тасралтгүй ажиллаж байсан гэжээ.

Нэхэмжлэгч Л.А*******а нь 2010 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүртэл хугацаанд зайны сургалтын багш бэлтгэх сургалтанд хамрагдаж 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хувилбарт сургалтын багшаар томилогдон Зайны сургалтын төсөл-ийн хүрээнд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу 2010 оны 5 дугаар сараас эхлэн цалин хөлс авч ажилласан нь ажилд томилсон тушаал болон бэлэн мөнгөний гүйлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-ийн 63-80/

Цалингийн карт, бэлэн мөнгөний гүйлгээний баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Л.А*******ад 2010 онд 5-12 дугаар сард, 2011 онд 1-10 дугаар сард, 2012 онд 3-12 дугаар сард, 2013 онд 3-11 дүгээр сард, 2014 онд 3-4 сар, 6-7 сар, 9-12 дугаар саруудад цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон байна. Харин 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5,8, 12 дугаар саруудад цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй байна./хх-ийн 63-80, 190-208/

Энэ нь 2010 оны 01 дүгээр сараас багшаар томилогдон тасралтгүй ажилласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь тасралтгүй ажиллаж байснаа нотлоогүй, энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь Л.А*******ад 2010 оны 5-8 сар, 2011 оны 1-8 саруудад цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл тооцон Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн гэж тайлбарласан.

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2010 оны 5-8 сар, 2011 оны 1-10 дугаар саруудад цалин олгож, шимтгэл тооцож бичилт хийсэн байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2010 оны 5-8 сар, 2011 оны 9-10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөөгүй байна. Түүнчлэн 2010 оны 5-8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг бэлэн мөнгөний гүйлгээний баримт, мөнгөн шилжүүлгийн баримтаар шилжүүлсэн гэж байгаа боловч багш Л.А*******агийн нэр дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 67, 70,73, 77, 80/

5.Дээрх байдлаас дүгнэж үзвэл Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт төсөл хэрэгжиж, хамтран ажиллах гэрээний дагуу Л.А*******а сонгогдон, сургалтанд хамрагдаж, багшаар томилогдон ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийг б төлөөгүй, тасралтгүй ажилласан байхад 5 жил тутамд олгох тэтгэмж олгоогүй гэж маргаж байгаа нь маргааны зүйл болжээ.

6. Талуудын хооронд хөдөлмөрлөх харилцаа үүссэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлд ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон ажилтнаас тус бүр 10 хувиар сар бүр шимтгэл тооцон төлөхөөр заажээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл зохигчид хэрэгт хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй ч нэхэмжлэгч Л.А*******а нь Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт багшаар томилогдон цалин авч ажиллаж байсан нь ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон тул талуудын хооронд хөдөлмөрлөх харилцаа үүсч, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг талуудад бий болжээ.

Иймд ажилтан Л.А*******а нь ажил олгогчоос дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг б төлөөгүйгээс ажилтны ажилласан хугацаа тасалдаж, улмаар хуульд зааснаар тэтгэмж авах эрх хөндөгдсөн байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшаар ажиллаж байгаа багш нар нь 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан авах нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй.

Тус тэтгэмжийг авах урьдчилсан нөхцөл нь тасралтгүй 5 жил ажилласан байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч Л.А*******а нь 2015 онд эхний 5 жилд олгох тэтгэмж авах эрх үүсэх байсан хэдий ч тэрээр 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5,8, 12 дугаар саруудад ажиллаж, цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2010-2015 оны хооронд нийт 60 сар тасралтгүй ажилласан байхыг шаардах бөгөөд дээрх хугацаа тасалдсанаас 5 жил тутамд олгох тэтгэмж авах эрхээ алдсан байна.

Харин нэхэмжлэгч Л.А*******а нь 2019 онд сумын цэцэрлэгт 8 жил ажилласан гэх үндэслэлээр тэтгэмж авсан байна. /хх-ийн 81-82, 184-185, 188-191/

Иймд хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын санд дутуу төлсөн 2010 оны 5-8 сар, 2011 оны 9-10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөлт хийхийг Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт даалгаж, нийгмийн даатгалын санд 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 дугаар сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5,8 , 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, таван жил тутамд 1 удаа олгодог мөнгөн тэтгэмж 4,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,790 /ерэн мянга долоон зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож, хариуцагчаас 10,639 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А*******ад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар 2010 оны 5-8 сар, 2011 оны 9-10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөлт хийхийг Б******* аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт даалгаж, нийгмийн даатгалын санд 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5,8 , 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, таван жил тутамд 1 удаа олгох мөнгөн тэтгэмж 4,740,000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,790 /ерэн мянга долоон зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож, хариуцагчаас 17410,639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А*******ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН