Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/04390

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/04390

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... хотхон, ... тоот хаягт оршин суух, М овогт Г-ийн Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ..., өөрийн байр хаягт оршин байх, М /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин олговорт 29,026,284 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Нэхэмжлэгч Г.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Г.Г нь М /М/-д дэд захирал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Үндэсний зөвлөлийн М-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын дагуу ерөнхий захирлын 2021 оны ... дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан дэд захирал албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 54,547,423 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 54,547,423 төгрөг гэснийг 15,211,636 төгрөг гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын 430,687 гэснийг 234,009 гэж тус тус өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өмнөх хэргийн хүрээнд шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цалингийн асуудлыг шийдвэрлэсэн тул энэхүү хугацаанаас хойших цалинтай тэнцэх олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдийг хүртэл 10 сар өнгөрсөн бөгөөд энэ хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг бодоход (2,390,400 төгрөг /давж заалдах шатны шүүхээс тогтоосон дүн/ х 10 сар = 23,904,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч М-ээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 23,904,000 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг тус тус даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан. Хариуцагч байгууллага нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, цалинг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Үүнд, нэхэмжлэгч би тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор нийт 23,904,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2 сар 3 хоног өнгөрсөн байх тул ажилгүй байсан энэ хугацааны олговор 2,390,400 /давж заалдах шатны шүүхээс тогтоосон дүн/ х 2 сар, 3 хоног = 5,122,284 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв.

 

2. Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д Олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 20 дугаар тогтоолоор М-ийн бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолоор дэд захирал-ын орон тоог цомхотгосон билээ. Тиймээс Г.Гийг нь дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Тухай үед Г.Г нь ... мэдэгдлээ өгчих, тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдье гэсэн тул дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн билээ. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэх үндэслэлүүдийг зааж өгсөн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 158.1.1-ээс 158.1.5-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах талаар тусгайлан зааж өгсөн. Иймд манай байгууллага иргэн Г.Гийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа болох хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул иргэн Г.Гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны дүрэм-ийг баталсан. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн журмаар нэхэмжлэгчийг эргүүлээд ажилд нь авах эсэх асуудал дээр харилцан тохиролцох ажиллагаа хийгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т зааснаар 90 хоногийн дотор нэхэмжлэгч гомдлоо гаргах ёстой. Дээд шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 15,000,000 төгрөгийг манай данснаас татсан, мөн манайх 3 сар хүртэлх хугацааны тэтгэмжид 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд манай байгууллага Г.Г-ийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,026,284 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Г.Г нь М /М/-д дэд захирал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Үндэсний зөвлөлийн М-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын дагуу ерөнхий захирлын 2021 оны ... дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан дэд захирал албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 54,547,423 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 54,547,423 төгрөг гэснийг 15,211,636 төгрөг гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын 430,687 гэснийг 234,009 гэж тус тус өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өмнөх хэргийн хүрээнд шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цалингийн асуудлыг шийдвэрлэсэн тул энэхүү хугацаанаас хойших цалинтай тэнцэх олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч байгууллага нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, цалинг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэх үндэслэлүүдийг зааж өгсөн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 158.1.1-ээс 158.1.5-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах талаар тусгайлан зааж өгсөн. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны дүрэм-ийг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т зааснаар 90 хоногийн дотор нэхэмжлэгч гомдлоо гаргах ёстой. Дээд шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 15,000,000 төгрөгийг манай данснаас татсан, мөн манайх 3 сар хүртэлх хугацааны тэтгэмжид 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд манай байгууллага Г.Г-ийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр тогтоол, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн дэд захирал албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Үндэсний зөвлөлийн 2021 оны 20 дугаар тогтоолоор М-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын дагуу ерөнхий захирлын 2021 оны ... дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.Гийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буюу дэд захирал албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 54,547,423 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 54,547,423 төгрөг гэснийг 15,211,636 төгрөг гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын 430,687 гэснийг 234,009 гэж тус тус өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан ... Г.Гийг шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүй байгаа гэх тайлбараар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш одоог хүртэлх хугацаанд ажилдаа ороогүй болох нь тогтоогдож байна.

 

6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорыг 2,390,400 төгрөгөөр тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны дундаж цалинг мөн дүнгээр тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны шаардлага нь 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан, харин үлдэх хэсэг буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх шаардлага нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

7. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 12 сар 3 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,026,284 төгрөгийг хариуцагч М-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Хариуцагчийн ... нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч байгууллагад одоогоор маргаан таслах комисс байгуулагдаагүй байгаа гэх тайлбар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот ... сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны бүрэлдэхүүнийг батлаагүй байгаа гэх албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараа хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицууулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан журмыг зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн, хариуцагч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

9. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 12 сар 3 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,026,284 төгрөгийг хариуцагч М-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР