Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/00611

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/00611

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ..., өөрийн байр хаягт оршин суух, М ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-..., өөрийн байранд байрлах Н холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа,

Шинжээч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102ШШ2021/03280 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ГХ2022/00601 дугаар гүйцэтгэх хуудастай төлбөр төлөгч Э.И ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус ажиллагаанд М ХХК төлбөр авагчаар оролцож байгаа билээ. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч М ХХК, төлбөр төлөгч Э.И ХХК нарт хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах тухай мэдэгдсэний дагуу төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дугаар албан бичгээр ирүүлсэн үнэлгээний тайлан, А.Б ХХК-ийн мөн өдрийн ТХҮ-322-4937 дугаар бүхий үнэлгээний тайлантай тус тус танилцсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд Э.И ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүч гудамж, ... тоотод байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 8,092 м.кв талбайтай газар эзэмших эрх, Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээний Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжид холбогдох 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Б нь Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлэхдээ Э.И ХХК-ийн үнийн саналд тулгуурлан үнэлгээг хийсэн байна. Ингэхдээ тээврийн зардлыг оруулан нийт худалдаж авсан үнийг 7,190,000 ам.доллароор тооцжээ. Улмаар зарах үнийн саналыг Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын хаалтын ханш болох 3,378.10 төгрөгөөр хөрвүүлэн 24,288,540,000 төгрөг болсон ба гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмсэн дүнгээс элэгдэл тооцож 23,498,030,000 гэх дүнг гаргаж ирсэн байна. Банкны зүгээс тус тоног төхөөрөмжүүдийн үнэ цэнийг тогтоохдоо анх худалдаж авсан үеийн ам.долларын ханшаар хөрвүүлж төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ёстой гэж үзэж байгаа. Улмаар тухайн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнэ цэнээс элэгдэл хорогдол, татвар суутгал зэргийг тооцож үнэлэх нь илүү бодитой байна. Учир нь тоног төхөөрөмжийг худалдан борлуулах тохиолдолд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлох шаардлагатай болно. Тухайн хөрөнгөнд үнэлгээ хийхдээ үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал зэргийг үнэлгээний тайланд тусгасан байх шаардлагатай. Гэвч дээрх 7,190,000 ам.долларын тооцооллыг хаанаас, ямар баримтад тулгуурласан нь тодорхойгүй байна. М ХХК-аас Э.И ХХК-д нийт 9,825,000 ам.долларыг 3 удаагийн хэсэгчилсэн олголтоор олгосноос дээрх гурилын үйлдвэрт зориулж нийт 6,575,000 ам.доллар олгосон байгаа нь мемориалын баримтаар нотлогдоно. Үлдсэн 3,250,000 ам.долларыг улаан буудайн санхүүжилтэд зориулж олгосон байдаг. Э.И ХХК нь тус гурилын үйлдвэрийг цогцоор нь барьж байгуулах буюу тоног төхөөрөмж болон барилга, байгууламжтай (ЕРС-гэрээний нөхцөлтэй) нь худалдаж авсан бөгөөд өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнд тоног төхөөрөмжөөс гадна барилга, байгууламж, бусад зардал шингэсэн юм. Гэтэл тоног төхөөрөмжийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тус тусад нь гаргасан ба манай зүгээс тоног төхөөрөмжийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

Дээрх тоног төхөөрөмжүүдийг М ХХК-ийн захиалгаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2 удаа үнэлж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 597 дугаар үнэлгээгээр 18,718,210,000 төгрөгөөр, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар үнэлгээгээр 16,944,660,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн М ХХК-аас Э.И ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар Барьцааны гэрээ (тоног төхөөрөмж), 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185/1 дугаартай БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр тус тоног төхөөрөмжүүдийг 12,791,582,320 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж барьцаанд авсан байдаг. Дээрх гурван үнийн дүн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тоног төхөөрөмжийн үнэлгээнээс хэт доогуур байгаа нь тус үнэлгээг бодит байдалд нийцээгүй болохыг харуулж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тоног төхөөрөмжийн элэгдлийг ашигласан хугацаагаар буюу хоёр жилээр тооцсон байна. Ингэхдээ үйлдвэр баригдсан 2018 оноос эхлэн 2019, 2020 онуудад тоног төхөөрөмжийг ашигласан, үлдсэн хугацаанд ажиллуулаагүй тул элэгдэл тооцох шаардлагагүй гэж үзжээ. Гэвч ажиллагаагүй тоног төхөөрөмж холбогдох засвар үйлчилгээ, хадгалалтын горимыг барьж ажиллаагүй бол ажиллагаанд байгаа тоног төхөөрөмжөөс илүүтэй элэгдэж хорогддог тул 2021, 2022 онуудад мөн элэгдэл тооцох шаардлагатай гэж үзэж байна. Мөн дор хаяж 3 үнэ гаргаж дундаж үнийг нь боловсруулж, зохицуулж буюу тохируулга хийж үнэлдэг. Тухайн хөрөнгийг бодиттой биш жишигдэхгүй байх хэт өндөр үнэтэй жиших үнэд оруулаад тэдгээрийн дундаж үнэд оруулаад дундаж үнэ маш их өссөн гарч ирдэг. Үүнийг 2021 оны үнэлгээнээс нотолж болно. Иймд Э.И ХХК-ийн өмчлөлийн Өсөг гурилын үйлдвэрийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээний Алапала брэндийн тоног төхөөрөмжүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч М ХХК-иас манай байгууллагад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр Энсада истерн ХХК-иас 31,971,680,401 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045742 дугаарт бүртгэлтэй 187.2 м/кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөллөх хөрөнгө, мөн 44/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063777 дугаарт бүртгэлтэй 673 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, тус хаягт байрлах нэгж талбарын 1681901226 дугаартай 8,092 м/кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай Барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т маркийн пүү 5 ширхэг, МСЗА120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, КГ3178/24 маркийн фильтр 4 ширхэг, К2К1330 маркийн гинжит 6 ширхэг, КВЕА315- 140 маркийн норий 12 ширхэг, КН\/А150 маркийн шнек 14 ширхэг, ТСЗИ 00/150 маркийн сеператор 3 ширхэг, ТКТй-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг, ТТРА63/200/2 маркийн хос триер 1 ширхэг, ТТРА 5010 Р маркийн хос триер 1 ширхэг, ТТРА 520 I маркийн хос триер 1 ширхэг, й\/31/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, ТОСА 30 маркийн авточийглэгч 1 ширхэг, ТСТ8 350 маркийн холигч 2 ширхэг, КВТА-Т 120 маркийн затвор 20 ширхэг, ОА\/324*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, РРАК828, 424 маркийн шигших машин 2 ширхэг, ТТРА 8020Р-1- маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, йКМА 55 маркийн өндөр даралтын сэнс 4 ширхэг, КТМА 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, йКГЗ 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Гурванбаянд байрлах нэгж талбарын 2314003049, 2314003031, 2314003044, 2314003042, 2314003029, 2314003034, 2314003038, 2314003046, 2314003055, 2314003041, 2314003040, 2314003051, 2314003047, 2314003052, 2314003056, 2314003032, 2314003039, 2314003043, 2314003028, 2314003057, 2314003035, 2314003030, 2314003050, 2314003053, 2314003045 дугаартай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 ширхэг эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг шаардлага ханган хавсаргажээ. Үүнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоол, М ХХК-ийн дүрэм, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 тоот барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185/1 тоот гэрээ, барьцаалсан тоног төхөөрөмжийн жагсаалт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 220 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 597 дугаар тайлан, Э.И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэр, мемориалын баримт, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-141/21057 тоот мэдэгдэлийг нотлох баримтаар гарган өгчээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбартаа дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ГХ/2022/00601 тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/06646 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22370685 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 000002475, 000002493, 000002480, 000002482, 000002495, 000002490, 000002486, 000002478, 000002469, 000002483, 000002484, 000002473, 000002477, 000002472, 000002468, 000002492, 000002485, 000002481, 000002496, 000002467, 000002489, 000002494, 000002474, 000002471, 000002479, 000002475 тоот, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000013285 тоот гэрчилгээ, 02-06-051/54Б тоот гэрчилгээ, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1156 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00675639, 00675640 тоот гэрчилгээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01-08/4202 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22370685/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22370685/05 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22370685/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22370685/07 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-141/15428, 4-141/15427, 4-141/15709, 4-141/19102, 4-141/19103, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-141/21056, 4-141/21057, 4-141/21058, 4-141/21059 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4-182/21663, 4-182/21664, 4-182/21665, 4-182/21666, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24232, 4-182/24233, 4-182/24230, 4-182/21231 тоот мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 тоот шинжээч томилох тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/23, 13/24 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мөн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19250213/02 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02/2115, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/474 тоот албан бичиг, жагсаалт, Энсада истерн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/047 тоот албан бичиг, хавсралт, М ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1441 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-79 тоот тушаал, А.Б ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-322-4937 тоот үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 тоот үнэлгээний тайлан, Монголын мэдээ сонингийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаар, Г.Ганбатын хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд Э.И ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүч гудамж, ... тоотод байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 8,092 м.кв талбайтай газар эзэмших эрх, Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээний Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжид холбогдох 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Б нь Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлэхдээ Э.И ХХК-ийн үнийн саналд тулгуурлан үнэлгээг хийсэн байна. Ингэхдээ тээврийн зардлыг оруулан нийт худалдаж авсан үнийг 7,190,000 ам.доллароор тооцжээ. Улмаар зарах үнийн саналыг Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын хаалтын ханш болох 3,378.10 төгрөгөөр хөрвүүлэн 24,288,540,000 төгрөг болсон ба гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмсэн дүнгээс элэгдэл тооцож 23,498,030,000 гэх дүнг гаргаж ирсэн байна. Банкны зүгээс тус тоног төхөөрөмжүүдийн үнэ цэнийг тогтоохдоо анх худалдаж авсан үеийн ам.долларын ханшаар хөрвүүлж төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ёстой гэж үзэж байгаа. Улмаар тухайн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнэ цэнээс элэгдэл хорогдол, татвар суутгал зэргийг тооцож үнэлэх нь илүү бодитой байна. Учир нь тоног төхөөрөмжийг худалдан борлуулах тохиолдолд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлох шаардлагатай болно. Тухайн хөрөнгөнд үнэлгээ хийхдээ үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал зэргийг үнэлгээний тайланд тусгасан байх шаардлагатай. М ХХК-аас Э.И ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар Барьцааны гэрээ (тоног төхөөрөмж), 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185/1 дугаартай БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр тус тоног төхөөрөмжүүдийг 12,791,582,320 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж барьцаанд авсан байдаг. Дээрх гурван үнийн дүн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тоног төхөөрөмжийн үнэлгээнээс хэт доогуур байгаа нь тус үнэлгээг бодит байдалд нийцээгүй болохыг харуулж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тоног төхөөрөмжийн элэгдлийг ашигласан хугацаагаар буюу хоёр жилээр тооцсон байна. Ингэхдээ үйлдвэр баригдсан 2018 оноос эхлэн 2019, 2020 онуудад тоног төхөөрөмжийг ашигласан, үлдсэн хугацаанд ажиллуулаагүй тул элэгдэл тооцох шаардлагагүй гэж үзжээ. Гэвч ажиллагаагүй тоног төхөөрөмж холбогдох засвар үйлчилгээ, хадгалалтын горимыг барьж ажиллаагүй бол ажиллагаанд байгаа тоног төхөөрөмжөөс илүүтэй элэгдэж хорогддог тул 2021, 2022 онуудад мөн элэгдэл тооцох шаардлагатай, мөн Монгол улсад тухай тоног төхөөрөмжүүдтэй ижил төрлийн тоног төхөөрөмж байхад харьцуулан шинжлэх арга хэрэглээгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэрээр хариуцагч Энсада истерн ХХК-иас 31,972,680,401.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,815,764,078.13 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. Мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ГХ/2022/00601 тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/06646 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22370685 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22370685/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22370685/05 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22370685/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22370685/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан, төлбөр авагч, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцож чадаагүй тул 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 тоот шинжээч томилох тогтоолоор үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 тоот үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан

Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зах зээлийн хандлагын аргаар 23,498,030,000 төгрөгөөр үнэлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал/ Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24232, 4-182/24233, 4-182/24230, 4-182/21231 тоот мэдэгдэлээр талуудад мэдэгдсэн нь тус тус тогтоогдож байна.

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., мөн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан /хавсралт 1-д дурдсан 202 төрлийн/-ийн Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэг нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь шүүх хуралдаанд шинжээч Г.Бын ... 2022 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Э.И ХХК-ийн Өсөг гурилын үйлдвэрт очиж танилцсан. Тус гурилын үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө болон Alapala брэндийн тоног төхөөрөмжүүдтэй биечлэн танилцсан. Газар эзэмших эрхийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тухайн байдалд байгаа ижил төстэй газартай харьцуулж харьцуулалтыг хийж зах зээлийн үнэлгээг хийсэн. Гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлэхдээ Alapala үйлдвэрийн үнэнийн саналыг үнэлээд, валютын ханш, холбогдох татвар, НӨАТ, элэгдлийг тооцож үнэлсэн гэх тайлбараас үзэхэд тухайн тоног төхөөрөмжүүдийг ижил төстэй өөр тоног төхөөрөмжтэй харьцуулаагүй, тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдлыг хэдэн хувиар, хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ямар үндэслэлээр харьцуулалтын аргыг хэрэглээгүй талаараа дүгнэлтдээ дурдаагүй байх тул Алапала брэндийн гурилын тоног төхөөрөмжийн үнэлгээг бодитоор гаргасан нь эргэлзээтэй байна.

 

7. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Н холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан /хавсралт 1-д дурдсан 202 төрлийн/-ийн Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Н холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан /хавсралт 1-д дурдсан 202 төрлийн/-гийн Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР