Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00652

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00652

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, 18131 гудамж, ... тоот хаягт оршин байх, И.Ө.З ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Т  овогт Ч-ын Г /РД: ..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.Ө.З ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч И.Ө.З ХХК нь иргэн Ч.Гд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бетон нийлүүлсэн. Ингээд бетон нийлүүлэх явцдаа буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар худалдагч тал болох И.Ө.З ХХК нь М250 марктай бетоныг 1 метр.кубыг нь 176,000 төгрөгөөр худалдан авагч тал болох иргэн Ч.Гд нийлүүлсэн. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 76 метр.куб бетон, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 68 м.куб бетон, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 67 м.куб бетон, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 67 м.куб бетон, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 67 м.куб бетон, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 67 м.куб бетон, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 м.куб бетон, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 28 м.куб бетон, нийт 462 м.куб бетон зуурмагийг тус тус нийлүүлсэн байна. Дээрх худалдан авсан бетоны төлбөрөөс 36,000,000 төгрөгийн төлбөрийг худалдан авагч Ч.Г нь төлөөгүй. Компаний зүгээс уг төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл сүүлийн үед холбогдох утсаа авахгүй өнөөдрийг хүртэл худалдан авсан бетоны үлдэх төлбөрийг төлөхгүй байна. Иймд хариуцагч Ч.Гас бетоны үлдсэн төлбөрт 36,000,000 төгрөг, гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу алдангид 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Г-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч И.Ө.З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хариуцагч Ч.Г миний бие дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээтэй 7 давхар орон сууцны барилгын төслийг миний бие 2019 оны 06 дугаар сард эхлүүлсэн ба давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, эдийн засгийн хүндрэл, барилгын материалын хомсдол, банкуудын зээл олголт зогссон байдал зэргээс шалтгаалан барилгын явц удааширсан. Өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 80 хувьтай, барилгыг улсын комисст 2023 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгнө. 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд И.Ө.З ХХК-аас надад 453 м.куб, нэг 1 м.кубыг 176,000 төгрөгөөр, нийт 79,728,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манайд 67 м.куб зуурмагийг нийлүүлсэн ба 9 м.куб зуурмагийг буцаасан. Аваагүй зуурмагийн төлбөрт 2020 оны 11 дүгээр сард Тоёота Алфард загварын машиныг 33,000,000 төгрөгөөр талууд тохиролцон И.Ө.З ХХК-д шилжүүлэн өгсөн. 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 22,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж байсан. Барилгад нийлүүлсэн зуурмагийн үнэ 79,728,000 төгрөг үүнээс төлөгдсөн 55,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 24,728,000 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 21/17 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гарган өгсөн

 

4. Хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбараа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.Ө.З ХХК нь хариуцагч Ч.Гд холбогдуулан гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч И.Ө.З ХХК нь иргэн Ч.Гд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бетон нийлүүлсэн. Ингээд бетон нийлүүлэх явцдаа буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар худалдагч тал болох И.Ө.З ХХК нь М250 марктай бетоныг 1 м.кубыг нь 176,000 төгрөгөөр худалдан авагч тал болох иргэн Ч.Гд нийлүүлсэн. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 76 м.куб, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 68 м.куб, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 67 м.куб, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 67 м.куб, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 67 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 67 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 28 м.куб бетон, нийт 462 м.куб бетон зуурмагийг тус тус нийлүүлсэн байна. Дээрх худалдан авсан бетоны төлбөрөөс 36,000,000 төгрөгийн төлбөрийг худалдан авагч Ч.Г нь төлөөгүй. Компаний зүгээс уг төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл сүүлийн үед холбогдох утсаа авахгүй өнөөдрийг хүртэл худалдан авсан бетоны үлдэх төлбөрийг төлөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд, 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд И.Ө.З ХХК-аас надад 453 м/куб, нэг 1/кубыг 176,000 төгрөгөөр, нийт 79,728,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манайд 67 м.куб зуурмагийг нийлүүлсэн ба 9 м.куб зуурмагийг буцаасан. Аваагүй зуурмагийн төлбөрт 2020 оны 11 дүгээр сард Тоёота Алфард загварын машиныг 33,000,000 төгрөгөөр талууд тохиролцон И.Ө.З ХХК-д шилжүүлэн өгсөн. 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 22,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж байсан. Барилгад нийлүүлсэн зуурмагийн үнэ 79,728,000 төгрөг үүнээс төлөгдсөн 55,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 24,728,000 төгрөг байна гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 21/17 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч И.Ө.З ХХК нь хариуцагч Ч.Гтай 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 21/17 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь М250 марктай бетоныг 1 м.кубыг нь 176,000 төгрөгөөр худалдан авагч тал болох иргэн Ч.Гд нийлүүлэх үүрэг хүлээсний дагуу 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 76 м.куб, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 68 м.куб, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 67 м.куб, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 67 м.куб, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 67 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 67 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 м.куб, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 28 м.куб бетон, нийт 462 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн, хариуцагч төлбөрөөс 36,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.3-д Б тал хавсралтад заасан графикийн дагуу бетон зуурмагийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөн дүнгээс хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож А талд төлнө гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ мөн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, хариуцагч алданги төлөх үүрэгтэй.

 

7. Иймд хариуцагч Ч.Гас гэрээний үүрэгт бетоны төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 36,000,000 төгрөг, алдангид 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Ө.З ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Хариуцагч ... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манайд 67 метр.куб зуурмагийг нийлүүлсэн ба 9 метр.куб зуурмагийг буцаасан. Аваагүй зуурмагийн төлбөрт 2020 оны 11 дүгээр сард Тоёота Алфард загварын машиныг 33,000,000 төгрөгөөр талууд тохиролцон И.Ө.З ХХК-д шилжүүлэн өгсөн. 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 22,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж байсан гэх татгалзлыг гаргасан, өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 462 м/куб бетон зуурмаг нийлүүлсэн, 1 м.куб бетоныг 176,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаар маргаагүй, харин 9 м.куб бетон буцаасан, бетоны төлбөрт 55,000,000 төгрөг төлсөн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ гүйцэтгээгүй болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжд 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Гас гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Ө.З ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР