Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/00791

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/00791

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ... хороот сум, ... баг, ... гэх газар оршин суух, Ц овогт Ч-ын Б /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, Сөүлийн гудамж ..., өөрийн байранд байрлах, У /РД: .../-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 13,603,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх,

Иргэдийн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорнод аймаг, ... сумын .. багийн нутаг, ... гэдэг газарт 2012 онц 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан түймэр 2 өдөр үргэлжилж 23-ны өдрийн 14-өөс 15 цагийн үед баруун урдаасаа хүчтэй орж ирсний улмаас нэхэмжлэгч Ч.Б-ийнх гал түймэрт өртөж гэр, пин, түүн дотор хураалттай байсан гэрийн моднууд, мотоциклууд, хэрэглээний дээл, гутал, хувцас, малгай бүсээс эхлээд, гэрийн доторх эд хогшил, зарим тооны мал түймэрт шатаж хохирсон. Уг түймрийг Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-нд төмөр замыг түймрээс хамгаалахаар цурам тавьж байгаад гал алдаж түймэр тавьсан байсан байдаг. Үүнээс болж түймэр дэгдэж урдаасаа зүүн хойшоо чигт 3, 4 сумыг хамарсан түймэр болсон. Уг түймрийн эхэлсэн цэг нь Гурванзагал, Дашбалбар сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Огийн тавьсан түймрээс эхтэй ба Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, ... сумдын нутаг дэвсгэрийг хамарсан. Түймрээс энэ айл цөөхөн хэдэн малаа бэлчээрт байсны хүчинд авч үлдсэн, өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорсон гэдэг зүйл ярьдаг. Бүх зүйлийг нэг бүрчлэн бичиж үнэлгээ гаргасан, 3 гэр шатсан, 1 гэр нь 5 ханатай гэр, эсгий гэр бүтнээрээ, 4 ханатай отрын гэр, 1,800,000 төгрөгийн үнэтэй гэр нь бариатай байсан. Дээд талын гэр нь 5 ханатай гэрийн мод байсан. Гэр бүлийн хэрэглэлүүд, аккумлятор, тогоо, антен, зурагт, гар утас, алт, мөнгөн бүс, мөнгөн эмээл, булган малгай, дээл, монетон бөгж, галын пин, салхин сэнс, гал тогооны хэрэглэлүүд зэрэг нь шатах нь шатаж үгүй болсон гэж ярьдаг. Мөн мотоциклийн сэлбэ, гэрийн гадаа байсан оёдлын машины дугуй, бүх зүйлүүд шатсан гэдэг, баримтууд байна. Машиндаа сэлбэг авч тавьсан, сэлбэгийн үнэ 660,000 төгрөг болсон. Оёдлын машин ноолууран цамц, хувцас, малаас эм ямаа 10, эм хонь 10, хурга 30, ишиг 20-н толгой шатаж бусад малаа авч үлдсэн гэж ярьдаг. Эдгээрээс одоо болтол нэг ч төгрөг төлөгдөөгүй. Харин Улаан загалмайн нийгэмлэгээс 5 ханатай сүүлийн үеийн гэр өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүй байна. Маш хэврэг хэдий боловч нэхэмжлэгч авсан нь үнэн. Үүнийг тооцож болно гэсэн байр суурьтай байна. Ингээд нийт 15,590,500 төгрөгийг Улаанбаатар төмөр замаас нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байдаг. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар тухайн эд зүйлүүдийг үнэлүүлэхэд тухайн эд зүйлийн элэгдэл, хорогдлыг хасаж тооцсноор шинжээчин дүгнэлт 12,803,000 төгрөг гэж гарсан. Эхний үнэлсэн үнэлгээгээр 12,523,000 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан гэж үнэлсэн. Түүнийг нэг бүрчлэн дурдсан хохирсон зүйлийг тооцоод үзэхээр эмэгтэй 2 дээлийг үнэлээгүй байсан. Энэ тухай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний газрын гаргасан үнэлгээг шалгаж үзээд тийм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ хоёр дээлийн үнэлгээ дахин ирсэн. Эмэгтэй үйтэн хуар дээл 1 ширхгийг 140,000 төгрөгөөр, 2 дээлийг 280,000 төгрөгөөр үнэлсэн. Үүний үндсэн дээр үнэлгээ нь 12,803,000 төгрөг болсон. Үүн дээр машиныг зассан засварчны ажлын хөлс, хавтаст хэрэгт Дорнод аймаг дахь Техника ХХК-ийн засварын газраас 800,000 төгрөгийн засвар үйлчилгээний хөлс, будгийн хөлс хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн. Эдгээрийг нэгтгэхээр нэхэмжлэлийн шаардлага маань 13,603,000 төгрөг болж байна, өөрөөр хэлбэл анх шүүхэд гаргасан 15,990,500 төгрөгийн шаардлагаа 13,603,000 төгрөг болгож багасгаж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У холбогох гэм хорын хохиролд 13,603,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, 2012 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн зарим сумд тал хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан байдаг. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумдуудыг хамарсан бөгөөд Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймрийн эзэн холбогдогчоор иргэн Д.Ог мөрдөн байцаалтаар тогтоож Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж, иргэн Д.Ог хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд нийт 194,031,040 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг Сум дундын эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Уг тал хээрийн түймрийн эхэлсэн цэг нь Гурванзагал, Дашбалбар сумдын нутаг дэвсгэрт иргэн Д.Огийн тавьсан түймрээс эхтэй ба Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, ... сумдын нутаг дэвсгэрийг хамарсан байдаг. Энэхүү нутаг дэвсгэрээр тус нийгмэлгийн 239 км урт төмөр зам нэвтрэн өнгөрдөг бөгөөд тал хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шонгийн модоо хамгаалах үүднээс Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж, хамгаалах зурвас татаж авсан. Энэ талаар эрүүгийн хэргийг шалгах явцад галын дүгнэлт, нотломж гаргахдаа 2012 оны 04 дүгээр сарын 18-19-ний хооронд Гурванзагал, Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг шинжлэн судлалгүйгээр зөвхөн Баянтүмэн тасгийн ажилтнууд гал алдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгуй болно. Иймд гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй эрүүгийн хэрэгт цугларсан баримтыг одоо шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тохиолдолд зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлдээ нийт хохирлоо 15,990,500 төгрөгөөр үнэлэн 32 төрлийн эд зүйлийг нэрлэсэн байх ба тус бүрийн үнийг заан шаарджээ. Шатсан гэх 32 төрлийн эд зүйлээ үнэлсэн 15,990,500 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба нэхэмжлэлд бичсэн үнэ өртгөөр шатсан гэх хашаа саравчийн материал, эд зүйлээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжпэгч нь 4 ширхэг аккумулятор шатсан гэж 410,000 төгрөгөөр үнэлэн шаардсан байх ба 4 ширхэг аккумулятортой байсан, тэр нь түймэрт шатаж устсан гэдгийг хэрхэн нотлоод байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн 5 ханатай эсгий гэр болон 4 ханатай гэрийн мод комоороо шатсан гэж нийт 1,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн бүрэн 5 ханатай гэр шатаж 1,800,000 төгрөгийг хохирол учирсан гэжээ. Гэвч Дорнод аймгийн ... сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-53 дугаартай захирамжаар байгуулагдсан түймрийн хохирол тогтоох ажлын хэсэг ... сумын малчдын түймэрт шатсан гэр, хашаа саравч, пингийн жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтад тэмдэглэснээр Ч.Б-ийн 1 гэр шатсан тухай тэмдэглэгдсэн. Иймээс нэхэмжпэгчийн 5 ханатай бүрэн гэр нь 5 ханатай эсгий гэр болон 4 ханатай гэрийн модын хамтаар иж бүрнээр нийт 3 гэр шатсан гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ц.Нгийн дүгнэлтэд: Миний бодлоор Ч.Бэд учирсан хохирлыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хариуцан арилгах нь зүйтэй гэв.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хээрийн түймэрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд баг, Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт, 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 тоот тогтоол, Дорнод аймгийн ... сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А4/53 тоот захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ой хээрийн түймрийн хохирлын акт, Түймэрт өртсөн малын тоо, ангилал, ... суманд 2012 оны 04 дүгээр сарын 22-23-нд гарсан түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа, саравч, пингийн жагсаалт, мөн түймэрт өртсөн иргэдийн хохирлын мөнгөн дүнгийн нэгтгэл, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хохирогчоор тогтоох тогтоол, хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, гэрчийг байцаасан 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн яллагдагчаар татах тогтоол, Иргэний хариуцагчаар татах 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, байцаасан тэмдэглэл, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, мөн аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 5/35 тоот прокурорын тогтоол, мөн аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/107 тоот хариу мэдэгдэх хуудас, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, Цагаан чулуут багийн Ч.Б-ийн суурь, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шатсан эд хөрөнгийн жагсаалт, фото зураг, Дорнод аймгийн ... сумын Цагаанчулуут багийн засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Дорнод аймгийн ... сумын Цагаанчулуут багийн засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2 тоот тодорхойлолт, Техника ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 25 тоот тодорхойлолт, зарлагын баримт, Дорнод аймгийн ... сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн а/54 тоот захирамж, хавсралт, мөн 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот захирамж, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 тоот тушаал, Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуудас, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот шийтгэх тогтоол, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн яллагдагчийн байцаасан тэмдэглэл, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 87/52 тоот албан бичиг, цахилгааныг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 399 тоот хөрөнгө үнэлсэн тухай, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 480 тоот хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч У-д холбогдуулан гэм хорын хохиролд 13,603,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

  2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Дорнод аймаг, ... сумын .. багийн нутаг, ... гэдэг газарт 2012 онц 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан түймэр 2 өдөр үргэлжилж 23-ны өдрийн 14-өөс 15 цагийн үед баруун урдаасаа хүчтэй орж ирсний улмаас нэхэмжлэгч Ч.Б-ийнх гал түймэрт өртсөн. Уг түймрийг Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид 2022 оны 04 дүгээр сарын 22-нд төмөр замыг түймрээс хамгаалахаар цурам тавьж байгаад гал алдаж түймэр тавьсан байсан байдаг. Үүнээс болж түймэр дэгдэж урдаасаа зүүн хойшоо чигт 3, 4 сумыг хамарсан түймэр болсон. Уг түймрийн эхэлсэн цэг нь Гурванзагал, Дашбалбар сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Огийн тавьсан түймрээс эхтэй ба Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, ... сумдын нутаг дэвсгэрийг хамарсан. Бүх зүйлийг нэг бүрчлэн бичиж үнэлгээ гаргасан, 3 гэр шатсан байдаг, 1 гэр нь 5 ханатай гэр, эсгий гэр бүтнээрээ, 4 ханатай отрын гэр, 1,800,000 төгрөгийн гэр нь бариатай байсан гэр. Дээд талын гэр нь 5 ханатай гэрийн мод байсан. Гэр бүлийн хэрэглэлүүд, аккумлятор, тогоо, антен, зурагт, гар утас, алт, мөнгөн бүс, мөнгөн эмээл, булган малгай, дээл, монетон бөгж, галын пин, салхин сэнс, гал тогооны хэрэглэлүүд зэрэг нь шатах нь шатаж үгүй болсон гэж ярьдаг. Мөн мотоциклийн сэлбэ, гэрийн гадаа байсан оёдлын машины дугуй, бүх зүйлүүд шатсан гэдэг, баримтууд байна. Машиндаа сэлбэг авч тавьсан, сэлбэгийн үнэ 660,000 төгрөг болсон. Оёдлын машин ноолууран цамц, хувцас, малаас эм ямаа 10, эм хонь 10, хурга 30, ишиг 20-н толгой шатаж бусад малаа авч үлдсэн гэж ярьдаг. Эдгээрээс одоо болтол нэг ч төгрөг төлөгдөөгүй. Харин Улаан загалмайн нийгэмлэгээс 5 ханатай сүүлийн үеийн гэр өгсөн. Энэ нь бид нарын шаардлагыг хангахгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар тухайн эд зүйлүүдийг үнэлүүлсэн гэжээ.

 

3. Хариуцагч У нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд, 2012 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн зарим сумд тал хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан байдаг. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумдуудыг хамарсан бөгөөд Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймрийн эзэн холбогдогчоор иргэн Д.Ог мөрдөн байцаалтаар тогтоож Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж, иргэн Д.Ог хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Харин Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг Сум дундын эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй эрүүгийн хэрэгт цугларсан баримтыг одоо шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тохиолдолд зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Шатсан гэх 32 төрлийн эд зүйлээ үнэлсэн 15,990,500 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба нэхэмжлэлд бичсэн үнэ өртгөөр шатсан гэх хашаа саравчийн материал, эд зүйлээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжпэгч нь 4 ширхэг аккумулятор шатсан гэж 410,000 төгрөгөөр үнэлэн шаардсан байх ба 4 ширхэг аккумулятортой байсан, тэр нь түймэрт шатаж устсан гэдгийг хэрхэн нотлоод байгааг анхаарах шаардлагатай байна. Мөн 5 ханатай эсгий гэр болон 4 ханатай гэрийн мод комоороо шатсан гэж нийт 1,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн бүрэн 5 ханатай гэр шатаж 1,800.000 төгрөгийг хохирол учирсан гэжээ. Гэвч Дорнод аймгийн ... сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-53 дугаартай захирамжаар байгуулагдсан түймрийн хохирол тогтоох ажлын хэсэг ... сумын малчдын түймэрт шатсан гэр, хашаа саравч, пингийн жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтад тэмдэглэснээр Ч.Б-ийн 1 гэр шатсан тухай тэмдэглэгдсэн. Иймээс нэхэмжпэгчийн 5 ханатай бүрэн гэр нь 5 ханатай эсгий гэр болон 4 ханатай гэрийн модын хамтаар иж бүрнээр нийт 3 гэр шатсан гэх тайлбар үгүйсгэгдэнэ гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 13,603,000 төгрөг болгож багасгасан нь нэхэмжлэгч Ч.Бээс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр түүнд олгосон итгэмжлэлтэй нийцэж байна, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон байна.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр дэгдэж, их хэмжээний хохирол учирсан гэх үйлдэлд Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, уг хэрэгт 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч.Бийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн 201211000253 дугаартай, шүүгдэгч Л.Э, Л.Э нарт холбогдох, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэлэлцээд гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоох, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруу, хохирогч нарт учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох, ... зэрэг гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 201211000253 дугаар хэргээс сэжигтэн Н.Н нарын 23 иргэн, яллагдагч Л.Э, Ш.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/91 дүгээр тогтоолоор Эрүүгийн 201211000253 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ хэрэгсэхгүй болгосон. Гэвч дээрх тогтоолд хохирогч нарын өмгөөлөгч М.Энхтуяа нь дээд шатны прокурорт гомдол гаргасан ба гомдлыг хянаад аймгийн прокурор, хууль цаазын зөвлөх Т.Ууганбаатар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дорнод аймгийн Баянтүмэн тасгаас иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Мөн Хээрийн түймэрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд баг, Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт, 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Мөн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 тоот Ерөнхий инженерийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр удирдаж хийсэн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: НЭГ. Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн дарга Л.Э, С.Төмөрхуяг, Ш.Э, М.Нармандах зэрэг хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг нэгээс хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсугай гэх буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тушаал зэрэг нотлох баримтаар 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр дэгдэж нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн 17.75х8.25 м хэмжээтэй шургааган хашаа, Маяти загварын автомашин, 4 ханатай гэрийн мод, 5 ханатай гэрийн мод, эсгий гэр, акумулятор, тогоо антен, 14 инчийн зурагт, нокиа 6300 загварын гар утас, мөнгөн эмээл, мөнгөн бүс /эр, эм/, булган малгай, монетон бөгж, 2х3 м хэмжээтэй пин, салхин сэнс, мотоциклийн рам, мотор, оёдлын машин, дээл /эрэгтэй үйтэн хуар/, дээл /эрэгтэй, эмэгтэй кашмер/, дээр /торго/, эмэгтэй үйтэн хуар дээл, түрийтэй эрэгтэй, эмэгтэй гутал, ноолууран цамц, ноолууран хослол, хонь 10 толгой, ямаа 10 толгой, хурга 30 ширхэг, ишиг 20 толгой, нийт 12,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь шатсан, мөн нэхэмжлэгч Маяти загварын шатсан автомашинаа Техника ХХК-иар завсарлуулсан ба ажлын хөлсөнл 800,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь шаардах эрхтэй байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан галын асуудлыг эрүүгийн журмаар шалгасан, манай байгууллагыг гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж буруутгаж болохгүй, прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед мөн иргэн Д.О тамхи татаж яваад гал алдаж түймэр тавьсан байдаг. Эрүүгийн хэрэгт гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй, галд шатсан гэх эд хөрөнгүүд Ч.Б-ийн өмчлөлийх гэдгийг нотолсон баримт байхгүй гэж маргасан боловч хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хээрийн түймэр дэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцсэн, хариуцагчийн татгалзалд дурдсан үндэслэлээр хариуцагчийн буруутайг үйл ажиллагааг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн ба уг хэрэгт Ч.Бийг хохирогчоор тогтоогоогүй, хохирлын асуудал шийдвэрлэгдээгүй болно.

 

9. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц.Нгийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Ч.Бэд учирсан хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэх дүгнэлт нь үндэслэл бүхий байна.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 13,603,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бэд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,903 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч У-ээс 13,603,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-эд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,903 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

Н.ХАНГАЛ