Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2023/00122

 

 

 

 

                                                       

    *******0*******3         03           06                                      153/ШШ*******0*******3/001**************                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Үйлдвэрчний эвлэл гудамж ******* *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, овогт ийн т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын 3-р баг, ******* үйлдвэрийн 1 гудамж, 105 тоотод *******лах хашааны газрыг Г.оос чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоот, нэгж талбарын дугаартай, 1935 м.кв газрын өмчлөгчөөр Г.ийг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг *******0************** оны 07 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, *******0************** оны 08 дугаар сарын 05-ны өдөр 153/*******0**************/005**************/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч ,

Хариуцагч Г., түүний өмгөөлөгч /цахимаар/

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь Ховд аймаг Жаргалант сумын 3-р баг, ******* үйлдвэрийн 1 гудамж 105 тоотод *******лах хашааны газрыг Ховд аймгийн Газрын албанд зохих журмын дагуу хүсэлтээ гарган материалаа бүрдүүлэн өгч *******0*******0 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр тухайн газрыг өөрийн эзэмшилдээ авсан. Мөн *******0**************.0*******.*******8-ны өдөр дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1935.0 м.кв, га талбай бүхий гэр орон сууцны хашааны газрыг хууль ёсны өмчлөгч нь Б.******* миний бие билээ. Гэтэл Г. нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тухайн газарт ямар нэгэн хамааралгүй атлаа миний өмчлөлийн газарт амьдарч байна. Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын 3-р баг, ******* үйлдвэрийн 1 гудамж 105 тоот хашааны газрыг Г.оос чөлөөлж өгнө үү гэв.

*******. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие уг хашааг тэй аман тохиролцоо хийж өөрийн эзэмшил болох 13-88 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинаар сольж худалдаж авсан. Б.******* нь тухайн газрын жинхэнэ эзэмшигч биш бөгөөд анх намайг *******011 онд уг хашааг худалдаж авахад Б.******* нь насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн хамт уг хашаанд амьдарч байгаад хашаа худалдаж авсныг хүлээн зөвшөөрч ямар нэгэн мэдэгдэл хийж гомдол гаргалгүй, хашааг суллан нүүж чөлөөлж өгч байсан. , Б.******* нар нь ах дүү, төрөл садангийн хүмүүс бөгөөд хашаагаа зарсныг мэдсээр байж үгсэн хуйвалдаж намайг хохироохыг санаархаж байгаа нь илт залилан мэхлэх, иргэнийг луйвардах цайлган сэтгэл, хэнэггүй занг ашиглан шударга ёс үнэнийг уландаа гишгэж хэргийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд газрын алба, үл хөдлөх газартай хуйвалдаж, гэрчилгээ гаргуулж, надаас хашааны газар чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг энэ хашаанд *******011 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарч байсныг хамар хашаанд оршин суудаг хүмүүс болон тухайн хугацаанд багийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар сайн мэднэ гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:                   *******011 онд тухайн хашааг өөрийн унаж УАЗ-469 маркийн 13-88 ХОА автомашинаар сольж худалдаж авсан бөгөөд тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн хашааны хаяг өмнө нь Ховд аймгийн ******* багийн тоот гэж байсан бөгөөд сүүлд хаяг шинэчилж ******* ******* тоот болж өөрчлөгдсөн. *******011 онд энэхүү хашааг худалдаж авсныхаа дараа нууж очиход Б.******* нь өөрийн аав ээжийнхээ хамт тухайн хашаанд амьдарч байсан бөгөөд манайх хашааг худалдаж авсныг хүлээн зөвшөөрч чөлөөлж өгч байсан. Тухайн хашааг хашааны нэрийг шилжүүлэх гэхээр нэр дээр байх хүн нь Улаанбаатар хотод байгаа гээд шилжүүлж өгөлгүй явсаар байсан. Хашааны газрыг надад мэдэгдэлгүйгээр төрөл садны холбоотой хүмүүс болох Б.******* нар хоорондоо хуйвалдаж нэгэндээ шилжүүлж өгснийхөө дараа над руу залгаад 8.000.000 төгрөг өгье хашааг буцааж худалдаж авмаар байна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Хэрвээ та шүүхээр явбал юу ч олж авч чадахгүй би бүх бичиг баримтыг өөр дээрээ болгосон байгаа гэж хэлж байсан. Гэтэл энэхүү хашааг худалдсан этгээдүүд болон нэхэмжлэгч нар нь миний хууль мэдэхгүй байдлыг ашиглан хоорондоо хуйвалдаж, багийн Засаг даргаас хуурамч тодорхойлолт гаргуулж аваад Газрын албан дээр очиж газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авчхаад одоо намайг хашаанаас хөөж байгаа нь дэндүү ёс суртахуунгүй үйлдэл болж байна. Б.*******ын энэхүү үйлдэл нь цаашилбал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний дагуу би гэр бүлийнхээ хамт тухайн газрыг худалдан авч 11 жилийн туршид амьдарч байна. Иймд Ховд аймаг Жаргалант сум ******* багийн ******* ******* тоот, нэгж талбарын 841400803 дугаартай, нийт 1935 мкв газрын өмчлөгч Г. намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Г.ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* нь Ховд аймгийн газрын албанд зохих журмын дагуу хүсэлтээ гарган материалаа бүрдүүлэн өгч *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тухайн газрыг өөрийн эзэмших гэрчилгээг авсан. Мөн *******0**************.0*******.*******8 ны өдөр г-1617005158 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1935.0 м*******, га талбай бүхий гэр орон сууцны хашааны газрыг хууль ёсны өмчлөгч нь Б.******* юмаа. Сөрөг нэхэмжлэл гаргасан Г.т тухайн газрыг эзэмшдэг гэсэн хуулийн дагуу эзэмших талаарх бичиг баримт байдаггүй, дээрх маргаан бүхий газарт ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1 дүгээр гудамжны 105 тоотод *******лах газрыг Г.оос чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан. Б.******* нь Ховд аймгийн Газрын албанд зохих журмын дагуу материалаа бүрдүүлж өгч *******0*******0 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр тухайн газрыг өөрийн эзэмшилдээ авсан. *******0************** оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр 1935 га гэр, орон сууцны  газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Б.******* энэ газрыг зохих журмын дагуу авсан. Г.т газрын бичиг баримт байхгүй учраас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: *******010 оны 10 сард ээс энэ хашааг өөрийн эзэмшлийн УАЗ-469 машинаар сольж худалдаж авсан. Аман гэрээ хийж тохиролцож итгэлцлийн үндсэн дээр наймаа хийсэн. *******010 онд энэ хашаанд ******* гэдэг айл байсан. Манайх энэ хашааг худалдаж авлаа танайх нүүгээрэй гэхэд тэр айл энэ хашаанаас нүүсэн. ******* нь Б.*******ын аав, ийн нөхөр. Тухайн үед Б.******* 15 настай жаахан хүүхэд байсан. Ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн зүйлгүй хүлээн зөвшөөрч суллаж нүүсэн. Энэ хашаанд манайх 13 жил амьдарч байгааг гэрч нар мэдүүлгээрээ нотолсон байгаа. *******011 оноос хойш тогны мөнгө төлөөд амьдарч байгаа нь нотлогдсон байгаа. *******0*******0 онд 10 жилийн дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөхөр *******, хүү Б.******* хоёр манайд ирээд “энэ манай хашаа, хашааны өмчлөх эрхийн гэрчилгээг би авлаа” гэж ирсэн. Манайх энэ хашааг авлаа гэхэд танайх хүлээн зөвшөөрөөд нүүгээд явж байж яагаад танайх болчихдог юм гэж би эдний гэрт очиж асууж байсан. , гийн төрсөн ах нь юмаа. Тухайн үед гуай “манай ээж манай ахад зарсан хашаа. Хямдхан зарсан” гэж хэлж байсан. Би удаа дараа ээс бичиг баримтаа нэхэж байсан. миний эзэмшлийнх би мэднэ гэж хэлсэн. Хашааны бичиг баримтыг машины бичиг баримтаар солино гэж байсан. Одоо миний машиныг эвдэрчихсэн машин байсан гэж хэлж байна. Би машиныхаа моторыг нь шинэчилж тавих гэж байсан машиныг угсраагүй байхад нь эх Дуламжавтайгаа хамт гуйж ирээд аваад явж байсан. 10-аад жилийн дараа энэ хүмүүс гарч ирээд миний хашаа гэж хэлсэн. Яагаад танай хашаа болдог юм гэхээр манай ах хямдхан зарчихсан болохоор буцаалаа гэсэн. Би ийг зориод Дөргөн суманд очиж уулзахад манай ээж мэдэж байгаа. Би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед энэ хүмүүс хоорондоо маргаантай байсан юм шиг байгаа юм. 10 жилийн дараа хоорондоо өгөө аваа тохирсон юм болов уу. Ах, дүү нар үгсэн хуйвилдаж намайг санаатайгаар хохироох гэж байгаа үйлдэл гэж үзэж байна. тэй аман гэрээ хийгээд машинаараа солиод авч байсан. байшингийн гэрчилгээ авчраад машиныхаа гэрчилгээ өг гэхээр нь би газрын гэрчилгээгээ авчир гэхэд газрын гэрчилгээ жаахан асуудалтай байгаа гэсэн. Бид хоёр анх аман гэрээгээр наймаа хийсэн. *******011 оноос энд хашаанд амьдарч байгаа гэв.

            Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн баримтын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, татвар төлсөн баримт, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,

            Хариуцагчаас: Хариу тайлбар, багийн Засаг даргын тодорхойлолт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн.

            Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хашаа, газрын хувийн хэрэг,

            Хариуцагчийн хүсэлтээр: Гэрч , , ,, , , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, ЦТСүлжээний газрын хэрэглэгч дансны дэлгэрэнгүй тайлан, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хашаа, газрын хувийн хэрэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоот хашаа, газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоот газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ын газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.ийн газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

*******. Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

*******.1. Ховд аймгийн Жаргалант сум, 3-р баг, *******-1 гудамж, 105 тоотод *******лах, нэгж талбарын дугаартай, 1935 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул уг газрыг Г.ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

3. Хариуцагч Г. дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. ээс хашаа болон байшинг аман хэлцэл хийж *******011 онд худалдаж авсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн авто машинаар газрыг сольж авсан юм.  Түүнээс хойш Ховд аймгийн Жаргалант сум, 3-р баг, *******-1 гудамж, 105 тоотод *******лах, 1935 м.кв газарт амьдарч байгаа тул уг газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

3.*******. , Б.******* нар төрөл садангийн хүмүүс учир газрын гэрчилгээ байхгүйг мэдсэнээр уг газарт Б.******* өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсныг зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

            4.1. Г. нь *******011 онд иргэн ээс Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1 гудамж, 105 тоотод *******лах байшинг УАЗ-469 маркийн машинаар сольж худалдаж авсан байна. Тус машиныг Г. хүнээс худалдаж авсан бөгөөд машины бичиг баримт түүний нэр дээр шилжээгүй байснаар машины бичиг баримтыг ийн нэр дээр шилжүүлээгүй байна. *******011 оноос хойш Г. тус хашаанд амьдардаг, байшингийн талыг амбаарын зориулалтаар ашигладаг байна. 

            4.*******. байшинг худалдах үед байшин түүний өмчлөлийн байшин биш төрсөн ах болох гийн өмчлөлийн байшин байжээ. Г. нь байшинг газрын хамт ээс худалдаж авсан гэж тайлбарласан ч тухайн үед газрын эзэмшигч, өмчлөгчөөр хэн ч бүртгэгдээгүй байна.

            4.3.  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын *******0*******0 оны 04 сарын 16-ны өдрийн А/155 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар *******  багийн ******* районы 1 гудамжны 105 тоотод 1935 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Б.*******т эзэмшүүлснээр тус газрыг өмчлөх эрхийг Б.******* олж авсан байна.

            4.4. Б.******* нь Г.оос газраа чөлөөлж өгөхийг шаардсан, Г. нь байшингийн хамт хашааны газрыг ээс худалдаж авсан гэж газрыг чөлөөлж өгөхөөс татгалзсанаар талууд маргасан. Нэхэмжлэгч Б.******* өөрийн өмчлөлийн газрыг Г.оос чөлөөлж өгөхийг, Г. нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгохыг шаарджээ.

            5. Ховд аймгийн Засаг даргын *******0************** оны 0******* сарын 16-ны өдрийн А/87 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлт гаргасан Б.*******т Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1 гудамж, 105 тоотод *******лах 1935 м.кв газрыг өмчлүүлжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Б.******* өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг Г.оос шаардах эрхтэй.

            5.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн                  10.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэхээр заажээ. Маргаан бүхий газар болох Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1 гудамж, 105 тоотод *******лах 1935 м.кв газар /хуучнаар ******* багийн тоот/-ын өмчлөгч, эзэмшигчээр өмнө нь хэн ч бүртгэгдээгүй, анх удаа өмчлөх эрхийг Б.******* олж авснаар нэгж талбарын дугаартай хувийн хэрэг нээсэн болох нь хэрэгт авагдсан нэгж талбарын дугаартай хувийн хэрэг, Ховд аймгийн Улсын бүртгэлт хэлтэст хадгалагдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн тус газрын хувийн хэрэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч гийн мэдүүлгээр тус тус тогтоогдов. /1 дэх хавтаст хэргийн 51-66, 69-8*******, 185-*******50 дахь хуудас, ******* дахь хавтаст хэргийн *******5-*******8 дахь хуудас/ 

            5.*******. Г. нь ээс *******011 онд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1 гудамж, 105 тоотод *******лах байшинг *******011 онд худалдаж авахдаа тус байшин *******009 он хүртэл ийн эзэмшил /бэлэглэлээр/-д, *******009 оны 10 сарын 05-ны өдрөөс гийн өмчлөлд шилжсэн байна. Г. байшинг худалдаж авсны дараа бичиг баримтыг шаардахад тус байшингийн өмчлөгч болохыг мэдсэн байна.  Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж хуульчилснаар тус байшин ийн өмчлөлийнх биш, гийн өмчлөлийнх болохыг Г. мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул байшинг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

            5.3. Г.  УАЗ-469 маркийн машиныг н.Ганзориг гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүйгээс эд машиныхаа бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй байжээ. нь гэрчээр өгсөн мэдүүлэгт “Г. машины бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй байсан тул хашааныхаа гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Уг машин эвдрэлтэй байсан учир засварт өгсөн, одоо болтол засварын газартаа байгаа. Хашааны гэрчилгээ манай дүү гийн нэр дээр байсан.” гэж мэдүүлсэн. *******009 онд хашааг татахад эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр сунгаж татаж авсан, газрын гэрчилгээг гаргуулахаар  Газрын албанд хандахад д газрын гэрчилгээ олгохоос татгалзсан болохыг гэрч мэдүүлсэн. Гэрч нь хашааны гэрчилгээ гийн нэр дээр бүртгэлтэй гэж мэдүүлсэн боловч гийн нэр дээр байшин бүртгэгдсэн бөгөөд *******0*******0 оны 04 сарын 16-нд Б.******* уг газрыг эзэмших эрхийг олж авах хүртэл маргаан бүхий газар хэний ч нэр дээр бүртгэлгүй байжээ. /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь хуудас/

            5.4.  Хариуцагчаас Б.******* нь , нартай төрөл садангийн хүмүүс, газрын асуудал маргаантай гэдгийг мэдэж байсан, газрын гэрчилгээ гаргуулж авсныг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.4.3-т зааснаар газар эзэмшүүлэх эрхийнхээ дагуу Жаргалант сумын Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олж авсан Б.*******ыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхийг олж авсан шударга эзэмшигч гэж үзнэ. Б.*******т газар эзэмших эрхийг олгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын *******0*******0 оны 04 сарын 16-ны өдрийн А/155 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, *******0************** оны 0******* сарын 16-ны өдрийн А/87 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж хүчинтэй байх тул газар эзэмших, өмчлөх эрхийг хуулийн дагуу  олж авсан гэж дүгнэх юм. Газрын тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.4.-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1 гудамж, 105 тоотод *******лах, 1935 м.кв газарт оршин сууж буй Г. /түр оршин суугч/-т уг газрыг эзэмшихийг хуулиар хоригложээ. Газар эзэмших эрхийг олж авахад бүрдүүлсэн Б.*******ын хувийн хэрэгт авагдсан баримтын талаар хариуцагч маргасан боловч газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон сум, аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр эрхийн актыг тус шүүх хянахгүй болохыг дурдах нь зүйтэй.

            5.5. Маргаан бүхий газарт Г. *******011 оноос хойш одоо хүртэл оршин суудаг гэдэгт талууд маргахгүй байна. Энэ нь гэрч ,, П.Бямбажав, , гэрч , ******* багийн Засаг дарга нарын мэдүүлэг, Ховд аймгийн ЦТСүлжээний газрын хэрэглэгч Г.ийн дансны дэлгэрэнгүй тайлан, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.  Б.*******  *******0*******0 онд тус газрыг эзэмших эрхийг олж авснаар *******0*******0, *******0*******1, *******0************** оны газрын татварыг төлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулжээ.

5.6.  Г. нь ээс худалдаж авсан байшин гийн нэр дээр байсан, түүнийг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон, байшинг хашааны газрын хамт худалдаж авсан гэж тайлбарладаг. Гэрч нь “...манай ах миний өмчлөлийн байшинг зөвшөөрөлгүй Г.той тохиролцож, машинаар сольж худалдсаныг мэдсэн, машин нь эвдэрсэн машин байсан тул буцааж өгөөрэй, өгөхдөө янзалж өгөөрэй гэж хэлж байсан. Түүнээс биш би өөрийн өмчлөлийн байшинг Г.т худалдаагүй, одоо хүртэл миний өмчлөлд байгаа, ХОМ мэдүүлэгт байшингаа мэдүүлж тусгадаг. Газрын гэрчилгээг гаргуулахаар болоход Н.Болорсүх тухайн үед байшингаа хямдхан зарсан, нэмж мөнгө төлөхийг шаардсанаар газрын гэрчилгээг гаргуулж чадаагүй, бидний хооронд маргаан гарсныг тухайн үед газрын мэргэжилтэн н.Болормаа мэддэг байсан тул газрын гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзаж, Н.Болорсүхээс зөвшөөрөл авч ирэхийг шаардсан, эргээд бодоход би н.Болормаагаар тархидуулсан байгаа юм” гэдгийг мэдүүлсэн. Үүнээс үзэхэд нь гийн байшинг Г.т машинаар сольж худалдсан, машины бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүйгээс тухайн машин ийн өмчлөлд шилжээгүй, сул газарт хашаа татаж авсан болон Н.Болорсүхээс зөвшөөрөл авахыг шаардсанаар тухайн үед д газрын гэрчилгээг олгохоос Газрын албаны эрх бүхий албан тушаалтан татгалзсан, Б.******* нь гаас хашааны газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэнээр , Н.Болорсүх нарын Жаргалант сумын Засаг даргад гаргасан өргөдөл /бусад баримт бичиг/-г үндэслэн  газар эзэмших эрхийг олж авсан байна. Өмнө нь тус байшин төрөөс хувьчилсан орон сууц байсан ба анх өмчлөх эрхийг Нанжидсүрэн Болорсүх, Лосол Цэвээн нар олж авсан байна. Дараа нь уг байшин бэлэглэлээр ийн өмчлөлд, ээс гийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдов. /Хавтаст хэргийн 40-41 дэх хуудас/

            5.6. ээс худалдаж авсан байшингаа хариуцагч Г. өөрийн нэр дээр шилжүүлээгүй, байшин гийн өмчлөлд байгаа нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болгохоор заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу байшингийн өмчлөх эрхийг Г. олж аваагүй, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоот, нэгж талбарын дугаартай, нийт 1935 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            5.7. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоотод *******лах байшин гийн өмчлөлд, тус байшин *******лах буй 1935 м.кв газрын хууль ёсны өмчлөгч эрхийг Б.******* олж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул өмчлөгч Б.******* нь бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй, өмчлөх эрхийг хуульд зааснаар олж аваагүй Г. бусдын өмчлөлийн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Иймд, нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн газрыг Г.оос чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.ийн газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хариуцагч Г.оос 70,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь хуульд  нийцнэ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 115.*******.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын 3-р  баг, ******* ******* 1 гудамж, 105 тоотод *******лах хашааны газрыг  Г.ийн эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

*******. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн  ******* ******* тоот, нэгж талбарын дугаартай, нийт 1935 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 70,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.РАУШАН