Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 22

 

 

    2023          05           09                                    206/МА2023/00022

 

 Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэртэй,

 

 Ховд аймаг, Улаанбаатар хот, ******* , , , од оршин суух, Таргад овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ховд аймаг, Жаргалант сум, , ******* ******* од оршин суух, Модон овогт ******* ******* холбогдох,

 

“Ховд аймгийн Жаргалант сумын 3-р , үйлдвэрийн 1 , 105 од лах хашааны газрыг Г.Чинзоригоос чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Ховд аймгийн Жаргалант сумын ийн ******* ******* , нэгж талбарын ******* дугаартай, 1935 м.кв газрын өмчлөгчөөр Г.Чинзоригийг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямцэнд түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Г.Чинзориг түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1  Миний бие Б.******* нь Ховд аймаг Жаргалант сумын 3-р , үйлдвэрийн 1 105од лах хашааны газрыг Ховд аймгийн Газрын албанд зохих журмын дагуу хүсэлтээ гарган материалаа бүрдүүлэн өгч 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тухайн газрыг өөрийн эзэмшилдээ авсан. Мөн 2022.02.28-ны өдөр Г-1617005158 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1935.0 м.кв, га талбай бүхий гэр орон сууцны хашааны газрыг хууль ёсны өмчлөгч нь Б.******* миний бие билээ. Гэтэл Г.Чинзориг нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тухайн газарт ямар нэгэн хамааралгүй атлаа миний өмчлөлийн газарт амьдарч байна. Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын 3-р ,  үйлдвэрийн 1 105 хашааны газрыг Г.Чинзоригоос чөлөөлж өгнө үү “гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1   Миний бие уг хашааг *******тэй аман тохиролцоо хийж өөрийн эзэмшил болох 13-88 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинаар сольж худалдаж авсан. Б.******* нь тухайн газрын жинхэнэ эзэмшигч биш бөгөөд анх намайг 2011 онд уг хашааг худалдаж авахад Б.******* нь насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн хамт уг хашаанд амьдарч байгаад хашаа худалдаж авсныг хүлээн зөвшөөрч ямар нэгэн мэдэгдэл хийж гомдол гаргалгүй, хашааг суллан нүүж чөлөөлж өгч байсан. *******, Б.******* нар нь ах дүү, төрөл садангийн хүмүүс бөгөөд хашаагаа зарсныг мэдсээр байж үгсэн хуйвалдаж намайг хохироохыг санаархаж байгаа нь илт залилан мэхлэх, иргэнийг луйвардах цайлган сэтгэл, хэнэггүй занг ашиглан шударга ёс үнэнийг уландаа гишгэж хэргийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд газрын алба, үл хөдлөх газартай хуйвалдаж, гэрчилгээ гаргуулж, надаас хашааны газар чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг энэ хашаанд 2011 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарч байсныг хамар хашаанд оршин суудаг хүмүүс болон тухайн хугацаанд ийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар сайн мэднэ гэжээ.

3. Хариуцагч Г.Чинзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:                  

3.1  2011 онд тухайн хашааг өөрийн унаж УАЗ-469 маркийн 13-88 ХОА автомашинаар сольж худалдаж авсан бөгөөд тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн хашааны хаяг өмнө нь Ховд аймгийн ийн 9-39 гэж байсан бөгөөд сүүлд хаяг шинэчилж ******* ******* болж өөрчлөгдсөн. 2011 онд энэхүү хашааг худалдаж авсныхаа дараа нууж очиход Б.******* нь өөрийн аав ээжийнхээ хамт тухайн хашаанд амьдарч байсан бөгөөд манайх хашааг худалдаж авсныг хүлээн зөвшөөрч чөлөөлж өгч байсан. Тухайн хашааг хашааны нэрийг шилжүүлэх гэхээр нэр дээр байх хүн нь Улаанбаатар хотод байгаа гээд шилжүүлж өгөлгүй явсаар байсан. Хашааны газрыг надад мэдэгдэлгүйгээр төрөл садны холбоотой хүмүүс болох Б.******* нар хоорондоо хуйвалдаж нэгэндээ шилжүүлж өгснийхөө дараа над руу залгаад 8.000.000 төгрөг өгье хашааг буцааж худалдаж авмаар байна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Хэрвээ та шүүхээр явбал юу ч олж авч чадахгүй би бүх бичиг баримтыг өөр дээрээ болгосон байгаа гэж хэлж байсан. Гэтэл энэхүү хашааг худалдсан этгээдүүд болон нэхэмжлэгч нар нь миний хууль мэдэхгүй байдлыг ашиглан хоорондоо хуйвалдаж, ийн Засаг даргаас хуурамч тодорхойлолт гаргуулж аваад Газрын албан дээр очиж газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авчхаад одоо намайг хашаанаас хөөж байгаа нь дэндүү ёс суртахуунгүй үйлдэл болж байна. Б.*******ын энэхүү үйлдэл нь цаашилбал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний дагуу би гэр бүлийнхээ хамт тухайн газрыг худалдан авч 11 жилийн туршид амьдарч байна. Иймд Ховд аймаг Жаргалант сум ийн ******* ******* , нэгж талбарын 841400803 дугаартай, нийт 1935 мкв газрын өмчлөгч Г.Чинзориг намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямцэнд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 

4.1 Г.Чинзоригийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* нь Ховд аймгийн газрын албанд зохих журмын дагуу хүсэлтээ гарган материалаа бүрдүүлэн өгч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тухайн газрыг өөрийн эзэмших гэрчилгээг авсан. Мөн 2022.02.28 ны өдөр г-1617005158 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1935.0 м2, га талбай бүхий гэр орон сууцны хашааны газрыг хууль ёсны өмчлөгч нь Б.******* юмаа. Сөрөг нэхэмжлэл гаргасан Г.******* тухайн газрыг эзэмшдэг гэсэн хуулийн дагуу эзэмших талаарх бичиг баримт байдаггүй, дээрх маргаан бүхий газарт ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно гэжээ.

5.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрээр:

5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын 3-р  , ******* 1 , 105 од лах хашааны газрыг  Г.Чинзоригийн эзэмшлээс чөлөөлүүлж,

5.2 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ийн  ******* ******* , нэгж талбарын ******* дугаартай, нийт 1935 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.Чинзориг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чинзоригоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож,

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх  тухай шаардлагыг бүхэлд нь  хангаж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ховд аймаг Жаргалант сум ийн ******* ******* ,  нэгж талбарын *******дугаартай,  нийт  1935 мкв газрыг хариуцагч Г.Чинзориг нь худалдах худалдан авах гэрээний үндсэн  дээр шилжүүлэн  авсан бөгөөд  бичиг  баримтыг нь удахгүй гаргаж өгнө  гэж  хэлж газрыг тухайн үед чөлөөлж өгсөн бөгөөд  түүнээс хойш тухайн хашаанд хариуцагч нь тасралтгүй амьдарч байгаа гэх үйл баримт  дээр талууд маргадаггүй.

6.2 Харин  дараах үйл баримт дээр маргаж мэтгэлцдэг.

-Тухайн газрыг Г.Чинзориг худалдан авсан болохыг тухайн үед нэхэмжлэгч *******, гэрч Т.Заяа нар мэдсэн, хүлээн зөвшөөрч байсан,

 -Газрын гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргалгүй олон жил болсон шалтгаан нь Газрын албаны мэргэжилтэн  Болормаагийн  үйлдэлтэй  холбоотой гацаж байсан эсэх,

-Худалдах худалдан  авах гэрээг тухайн үед  хийх эрх  бүхий этгээд нь  ******* мөн байсан эсэх,

-Газар  болон  байшинг хамтад нь худалдсан  эсэх,

Дээрх маргаж буй үйл баримтыг тогтоосноор  тухайн  газрыг өмчлөх эзэмших эрхийг  хариуцагч нь шударгаар  олж авсан бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг мэдсээр  байж хуйвалдан гэрчилгээ  гаргуулан  авч байгаа нь нотлогдох байсан.

6.3 Гэвч анхан шатны шүүх  дээрх үйл баримтыг тодруулахаар  гэрч *******, Газрын албаны мэргэжилтэн Болормаа, Болорсүх нарыг асуулгах хүсэлтийг хангахгүй  орхисон нь  хариуцагчийн  мэтгэлцэх,  нотлох баримтыг шүүхээр гаргуулах эрхийг ноцтой зөрчиж хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр  тогтоох  боломжгүй болгосонд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан  газрын албаны   болон улсын  бүртгэлийн  хувийн  хэрэгт үзлэг хийсэн  баримтаар  нэхэмжлэгч Б.*******  нь Т.Заяа болон Болорсүх нараас бэлэглэлийн гэрээний  дагуу шилжүүлж авсан тул гэрчилгээг   Б.*******ын нэр  дээр гаргаж өгөхийг хүссэн баримт  авагдсан байдаг. 

Дээрх хүсэлтийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг  гаргаж өгсөн байгаа бөгөөд энэхүү бэлэглэлийн гэрээгээр   газрыг  шилжүүлсэн эсэх, гэрчилгээгүй газар энэ олон жил хариуцагч Чинзоригийнх амьдарч байхад энэ талаар судлалгүй яагаад нэхэмжлэгчид гэрчилгээ гаргуулсан зэрэг асуудлыг  газрын албаны мэргэжилтэн Болормаагаас асууж тодруулах  нь хэрэгт хамааралтай  ач холбогдолтой  байсан.

6.4 Мөн гэрч Т.Заяа нь тухайн газар анхнаасаа миний өмчлөлийн газар байсан ах Батсүх худалдах худалдан авах гэрээ хийх эрхгүй байсан.  Тухайн газрыг  зарсан гэдгийг  тухайн үед мэдээгүй, 2-3 жилийн өмнө мэдсэн. *******т газар шилжүүлж өгсний дараа  манай ээжид мөнгө өгсөн  гэх утгатай  мэдүүлэг өгдөг бөгөөд энэ үйл баримтыг үгүйсгэхээр  Батсүхийг гэрчээр  асуулгах хүсэлт мөн  шүүхэд гаргахад  өмнө  гаргах  боломжтой  хүсэлт  гэж үндэслэлгүйгээр  татгалзсан.Тухайн гэрчийг асуулгах хүсэлтүүдийг гэрч Т.Заяа, ийн Засаг дарга, Улсын  бүртгэлийн  лавлагаа зэрэг  баримт хэрэгт шинээр цугларсантай  холбоотойгоор  нэмж гаргасан  бөгөөд   дээрх баримтууд хавтаст  хэрэгт цугларснаас 5 хоногийн  дотор хүсэлтээ гаргасан  байхад үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой байна.     

6.5 Шүүх шийдвэрийн  үндэслэх хэсэгт “...105 од лах байшинг УАЗ-469 машинаар сольж худалдаж авсан байна, ...******* байшинг  худалдах үед  байшин түүний өмчлөлийн байшин  биш, төрсөн ах Т.Заяагийн  өмчлөлийн байшин  байжээ.  Г.Чинзориг нь  газрыг байшингийн хамт худалдаж авсан гэж тайлбарласан ч тухайн үед газрын эзэмшигч, өмчлөгчөөр хэн ч бүртгэгдээгүй байна.”гэж дүгнэсэн бөгөөд  тухайн  гэрчилгээг  *******  нь  ямар арга замаар олж авсан үйл баримтын талаар  нэг ч дүгнэлтийг хийгээгүй нь  ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Өөрөөр  хэлбэл хариуцагч тал  нэхэмжлэгч болон зарим нэг  гэрчүүд,  цаашлаад газрын албаны  мэргэжилтнүүд  хуйвалдаж   тухайн газрын гэрчилгээг гаргуулсан байх  магадлалтай буюу шударга өмчлөгч, эзэмшигч биш  байх магадлалтай гэж маргаж мэтгэлцэж байхад энэ талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр шууд  гэрчилгээ нэхэмжлэгч *******ын нэр дээр  байгаа тул  тэр л шударга эзэмшигч, өмчлөгч гэж дүгнэсэн  нь хэтэрхий нэг талыг баримталж хуулийг  буруу тайлбарласан өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. 

6.6 Нэхэмжлэл гаргасан  Б.******* нь өөрийн  эмээ, өвөө, аав,ээжийнхээ хамт  тухайн хашаанд  амьдарч байгаад 2011 онд  манайхыг тухайн  хашаанд нүүж очиход хашааг чөлөөлж өгч байсан. Тухайн хашааг  манайх худалдаж авч байгааг бүрэн мэдэж байсан. Хашааны газрыг надад мэдэгдэлгүйгээр хоорондоо хуйвалдаж нэгэндээ шилжүүлж авсныхаа дараа над руу залгаад 8.000.000 төгрөг өгье хашааг буцааж худалдаж авмаар  байна  гэхэд нь  би  зөвшөөрөөгүй. Гэтэл  энэхүү хашааг худалдсан  этгээдүүд болон  нэхэмжлэгч нар  нь  миний хууль мэдэхгүй  байдлыг ашиглан хоорондоо хуйвалдаж,  ийн  Засаг  даргаас  хуурамч  тодорхойлолт гаргуулж аваад Газрын албан дээр  очиж  газрын эзэмших болон  өмчлөх эрхийн гэрчилгээг  гаргуулж авчхаад одоо намайг  хашаанаас  хөөж байгаа нь  дэндүү ёс суртахуунгүй үйлдэл болж байна.

6.7 Хүчин  төгөлдөр Худалдах худалдан  авах гэрээний  дагуу би гэр бүлийнхээ хамт тухайн газрыг  худалдан авч 11 жилийн туршид амьдарч байна. Иймд Ховд аймаг Жаргалант сум ийн ******* ******* ,  нэгж талбарын 841400803 дугаартай,  нийт  1935 мкв газрын өмчлөгчөөр Г.******* намайг мөн болохыг тогтоолгохын тулд хэргийн  бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоосноор хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэх учраас  гэрчээр  Батсүх, Болормаа, Болорсүх нарыг асуулгах хүсэлтийг хангахаас үндэслэлгүй татгалзаж хэргийн  оролцогчийн эрхийг ноцтой  зөрчсөн тул  ИХШХШТХ-165.1.5-д  зааснаар анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин  хэлэлцүүлэхээр  буцааж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/155 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар бичигт ийн үйлдвэрийн районы 1 ны 105 од лах 1935 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Б.*******т эзэмшүүлснээр тус газрыг өмчлөх эрхийг Б.******* олж авсан байдаг.

7.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Г.Чинзоригийн эзэмшлээс өмчлөгч хөрөнгөө шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Г.Чинзориг нь дээрх маргаан бүхий газрын эзэмшигч болох нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

        ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.******* холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрыг Г.Чинзоригийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* нэгж талбарын дугаартай 1935м2 газрын Кадастрын зураг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 000041003 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 000473895 дугаартай “газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

4. Хариуцагч “би уг хашаа болон байшинг 2011 онд *******тэй тохиролцож УАЗ-469 маркийн автомашинаар сольж авсан юм. Түүнээс хойш манайх уг хашаанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй” гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

5. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ нотлох зорилгоор “маргаан бүхий хашааны газарт 2011 оноос хойш Г.Чинзориг эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, уг хашааг УАЗ-469 маркийн автомашинаар сольж авсан” гэх үйл баримтыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргаж иргэн М.Дагва, Д.Хуяг-Очир, П.Бямбадорж, ийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгасан байна.

6. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг буюу нэхэмжлэгч Б.*******ын Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрыг Г.Чинзоригийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Чинзоригийн  Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч Г.Чинзориг нь “анхан шатны шүүх хариуцагч талын гэрч *******, газрын албаны мэргэжилтэн н.Болормаа, н.Болорсүх нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн мэтгэлцэх, нотлох баримт шүүхээр гаргуулах эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

7.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь ******* нэгж талбарын дугаартай 1935м2 газрын Кадастрын зураг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 000041003 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 000473895 дугаартай “газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

7.2 Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сум 3-р , *******-1 105 од лах нэгж талбарын ******* дугаартай, 1935мталбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байх тул “уг газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай” хариуцагч Г.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

7.3 Хариуцагч талын “би уг хашаа болон байшинг 2011 онд *******тэй тохиролцож УАЗ-469 маркийн автомашинаар сольж авсан юм. Түүнээс хойш манайх уг хашаанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй” гэх татгалзал, тайлбар нь иргэн М.Дагва, Д.Хуяг-Очир, П.Бямбадорж, ийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч хариуцагч Г.Чинзоригийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан тул хариуцагч Г.Чинзориг нь иргэн *******ээс худалдан авсан хашааны газар болон байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр түүний өмчлөх эрх үүсэх байжээ.

7.4 Мөн иргэний хэргийн шүүхэд  хариуцагч талын “нэхэмжлэгч Б.******* нь ийн Засаг дарга болон газрын албаны мэргэжилтнүүдтэй хуйвалдаж газрын гэрчилгээ гаргуулж авсан” гэх тайлбар, үйл баримтыг шалгах, хууль зүйн дүгнэлт хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хариуцагч талын “гэрч *******, газрын албаны мэргэжилтэн н.Болормаа, н.Болорсүх нарыг гэрчээр асуулгах” хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн мэтгэлцэх, нотлох баримтыг шүүхээр гаргуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Чинзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Г.Чинзоригийн” гэсний дараа “хууль бус” гэж нэмэлт, өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцэхээр байх тул шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулав.

 9. Хариуцагч Г.Чинзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Чинзоригийн” гэснийг “Г.Чинзоригийн хууль бус” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР