Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00201

 

 

20000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ....

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ....

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ..

Нэхэмжлэлийн шаардлага: Б....ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Гуравдагч этгээд ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ... магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дүгээр шийдвэрүүдийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь өв залгамжлалын журмаар П...., Т...., Б.... нарын өмчлөл байхаар шүүхийн шийдвэр гарсан байдаг боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт П...., Т.... нар өөрсдөө өмчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Б....ийн ээж болох нэхэмжлэгч миний бие өмчлөгчөөр бүртгүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн ... ХХК-ийн 100 хувийн хувьцааг П...., Т.... нар шилжүүлэн авч, мөн Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тэдний нэр дээр өгөхөөр өөрсдөө хүсэлтээ өгч байсан. Өөрөөр хэлбэл ... ХХК-д эзэмшиж байсан хувьцаагаа шилжүүлэн өгч, оронд нь дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан буюу нэг ёсондоо бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа болоод дууссан байхад энэхүү нөхцөл байдлыг ойлгохгүйгээр ийнхүү хүч түрэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Талийгаач С....тай миний бие хамтын амьдралтай байсан ба шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 6 тоот хаягт байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь С....ын нэр дээр байсныг компанийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Тиймээс П...., Т.... нартай хийсэн дээрх тохиролцооноос харсан ч тэр, үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуульчилснаас харсан ч уг үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч миний өмч ба дээрх тохиролцооны дагуу өөрийн нэр дээр гаргах ёстой байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түр зуур хүү Б....ийн нэр дээр гаргуулсан байгаа байтал ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааны улмаас миний эрх зөрчигдөж байна.

Нөгөө талаасаа ... ХХК-ийн зээлийн өр буюу 187,540,674 төгрөгийг бүхэлд нь гагцхүү энэ хөрөнгөөр хангуулахаар битүүмжлэх тогтоолд зааж байгаа нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэрээр энэхүү төлбөрийг 6 болон 7 тоот гэсэн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар заасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч ... ХХК-ийн төлбөрт тооцохоор Б....ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаартай тогтоолоор битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү...гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 00 дүгээр сарын 29-ний өдрийн ... магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 00 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор ... ХХК-иас 188,636,232 төгрөгийг гаргуулж ...ХХК-д олгох, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Б....ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ...тоотод байрлах ....кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан ...ийн өмчлөлийн, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгийн хадгалагчаар Б....ийн асран хамгаалагч Ш....д үлдээсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Б....ийн асран хамгаалагч Ш....гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан. Үүнд битүүмжлэх ажиллагаа гэж заагдаагүй. Гэхдээ би битүүмжлэхдээ 1 гэрч оролцуулсан. Энэ талаар тэмдэглэл үйлдсэн...гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Улсын дээд шүүхийн 2021 оны ... дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 187,540,674 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,095,558 төгрөгийг гаргуулж ...ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...тоотод байрлах ....кв талбай, ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах ....кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч ... ХХК-ийн барьцаа хөрөнөг болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...тоотодбайрлах ....кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...дугаартай тогтоолоор битүүмжилсэн.

Шаравын ... нь битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр төлөх боломж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удааширсаар байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар ...ХХК-ийн зөрчигдсөн эрх хамгаалагдахгүй, цаашилбал тус банкинд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна...гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т....шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө өвийн шугамаар өв залгамжлагчдад шилжихээс өмнө өмчлөгч С.... нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээн гэж тус тус заасны дагуу өвийг бие биедээ хэрхэн яаж шилжүүлэхээр харилцан тохирсноос үл хамааран зээлийн гэрээний үүрэг өв залгамжлагч П...., Т...., Б.... нарт шилжих тул барьцааны зүйл болох өв залгамжлагчдын өвлөн авсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаарз үйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасанд нийцэж байгаа буюу хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн хяналтын шатны шүүхийн 2000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 001/ХТ2000/00000 тоот тогтоолоор нэхэмжлэгч Ш....гийн ... ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл Ш.... ... ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад тэрээр өөрийгөө ... ХХК-д эзэмшиж байсан хувьцаагаа шилжүүлэн өгч, оронд нь дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан буюу бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа болоод дууссан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний хувьд мөн 2008 онд ... ХХК-ийн захирал С....тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 48 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирсоор байгаа. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ болон банктай байгуулсан зээлийн гэрээний оролцогч нь ... ХХК байгаа хэдий ч С.... нь тус компанийн хувьцааны 100 хувийг ганцаар эзэмшдэг буюу цор ганц хувьцаа эзэмшигч байх тул дээрх гэрээний үүрэг нь С....т шилжиж, улмаар С....ын өв залгамжлагч нарт түүний үүрэг нь Иргэний хуулийн 515.2, 535.2-т тус тус заасны дагуу шилжиж байгаа тул өв залгамжлагч нарын өвөөр хүлээн авсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн болон хүү Б....ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4,5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дүгээр шийдвэрийн хуулбар /хх-6-9/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ... магадлалын хуулбар /хх-10-13/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-14-16/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар тогтоолын хуулбар /хх-17/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн  ... дугаар шийдвэрийн хуулбар /хх-18/, Б....ийн (нэг иргэний) өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, .... тоот хаягт байршилтай ....кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээний хуулбар /хх-19/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Т...., П.... нарын гаргасан хүсэлтийн хуулбар /хх-20/, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх-21-22/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар захирамжийн хуулбар /хх-128-130/, Т....гийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... ХХК, Б.... нарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлд Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар захирамжийн хуулбар /хх-185-188/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийн хуулбар /хх-190-191/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

6.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ....дугаар Гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-31-32/, мөн өдрийн .. дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-33-35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дугаар шийдвэрийн хуулбар /хх-36-42/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ... магадлалын хуулбар /хх-43-50/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-51-56/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр тогтоолын хуулбар /хх-57/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх-58/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн .... тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-59/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот тогтоолын хуулбар /хх-60/, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот албан бичгийн хуулбар /хх-61/, Б....ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-62/, Ш....гээс Т....д олгосон 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх-63-64/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-65-66/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар тогтоолын хуулбар /хх-67-69/, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийн хуулбар /хх-142/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар /хх-143-144/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-145/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-146/, мөн өдрийн ... дугаар Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-147/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тхуай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ...хуулбар /хх-148/, Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-149/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар мэдэгдэх хуудсын хуулбар /хх-150/, төлбөр төлөгч ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн санал /хх-151/, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот ...06, 07 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн тухай албан бичиг /хх-152/, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 07 тоот хаягт байрлах ....кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т...., П.... нар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-153/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот ... ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-154-156/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгүүд /хх-157/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай албан бичгүүдийн хуулбар /хх-158, 160/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7023 дугаар тогтоолын хуулбар /хх-159/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04/98 дугаар албан бичгийн хуулбар /хх-161/, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд /хх-162/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ... ХХК-ийн нэр дээр газар эзэмшүүлэх эрх бүртгэлтэй эсэх талаарх дүүргийн Газар зохион байгуулалтын албадаас ирүүлсэн албан бичгүүдийн хуулбар /хх-163-166/, Татварын ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-167/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот тогтоол (Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119 дүгээр байрны 07 тоот)-ын хуулбар /хх-168-170/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдийн хуулбар /хх-171-175/, ...ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/8132 тоот Гомдол гаргах тухай албан бичгийн хуулбар /хх-176/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот Хариу мэдэгдэх хуудас-ын хуулбар /хх-177/, Монголын олон улсын арбитрын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ...  тоот Нэхэмжлэл хүлээн авсан тухай, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн .. тоот Арбитрын хуралдааны тов зарлах тухай албан бичгүүдийн хуулбар /хх-178-181/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-182/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

7.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ш....гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түдгэлзүүлсэн байна. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн .... дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвөөс тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-90-91/, шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар түүхчилсэн лавлагааны хамт /хх-101-104/, Авто тээврийн үндэсний төвөөс шүүгчийн захирамжид дурдсан .. улсын дугаартай ... р маркийн тээврийн хэрэгсэл, ... улсын дугаартай Хюндэй маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаануудыг /хх-105-106/ тус тус ирүүлсэн.

8.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т....өөрийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч тал, гуравдагч этгээд Т....нарын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Ш.... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар тогтоолоор Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 119 дүгээр байрны ...,.... тоот хаягт байрлах хоёр үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцаа хөрөнгүүдээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад зөвхөн... тоотыг битүүмжилсэн, тухайн .. тоот хөрөнгө нь төлбөр төлөгч ... ХХК-ийн өмч биш, иргэн Б....ийн өмчлөлийн хөрөнгө байхад төлбөр төлөгчийн бус өөр хүний хөрөнгийг битүүмжилсэн, эд хөрөнгийг битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хоёроос доош хөндлөнгийн гэрчтэй хийсэн учир хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс гаргуулна... гэж тодорхойлсон.

2.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн шийдвэрт дурдсан ... болон ... тоот үл хөдлөх хөрөнгүүдийг аль алиныг нь битүүмжилсэн, өмчлөгч нар нь өөр учир тусдаа тогтоолоор ажиллагаа хийгдсэн, Эд хөрөнгө битүүмжлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг хамаарахгүй бөгөөд заавал хоёр хөндлөнгийн гэрч оролцуулахыг шаарддаггүй, мөн хуулийн 77.2, Иргэний хуулийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар ажиллагааг явуулсан учир нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тодорхойлсон байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ...ХХК-ийн зүгээс нэхэмжлэлд холбогдуулан Төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр төлөх боломж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удааширсаар байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар ...ХХК-ийн зөрчигдсөн эрх хамгаалагдахгүй, цаашилбал тус банкинд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна гэж тайлбарласан.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Т....гийн зүгээс нэхэмжлэлд холбогдуулан Миний хувьд мөн 2008 онд ... ХХК-ийн захирал С....тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 48 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирсоор байгаа. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ болон банктай байгуулсан зээлийн гэрээний оролцогч нь ... ХХК байгаа хэдий ч С.... нь тус компанийн хувьцааны 100 хувийг ганцаар эзэмшдэг буюу цор ганц хувьцаа эзэмшигч байх тул дээрх гэрээний үүрэг нь С....т шилжиж, улмаар С....ын өв залгамжлагч нарт түүний үүрэг нь Иргэний хуулийн 515.2, 535.2-т тус тус заасны дагуу шилжиж байгаа тул өв залгамжлагч нарын өвөөр хүлээн авсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ...ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... ХХК, Б...., П...., Т.... нарт холбогдох иргэний хэргийг хянаад, ...дугаар шийдвэрээр хариуцагч ... ХХК, Б.... /хууль ёсны төлөөлөгч Ш..../, Т...., П.... нараас нийт 137,065,020.12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,565,243.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175.1, талуудын байгуулсан 151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний 3.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... тоотод байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... тоотод байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

5.2.Шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ... магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор хянаад, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 451.1, 453.1, 219.1-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 187,521,674 төгрөг, зардалд 19,000 төгрөг, бүгд 187,540,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 193,089,589 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн хоёр дахь заалтыг Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу хариуцагч үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд мөн хуулийн 515.2, 535.1-т заасны дагуу хариуцагч Б...., П...., Т.... нарын өвийн журмаар хүлээн авсан улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ...6 тоотод байрлах ....кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ...7 тоотод байрлах ....кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг ...хариуцагч ... ХХК-иас 1,095,558 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

5.3.Шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө болох, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ....кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь ... овогт ...ын ... /.../-ийн өмчлөлд 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр бүртгэгдсэн, нэг хүний өмч байна.

5.4.Шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө болох, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ....кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь ... овогт ...гийн ... /.../, ... овогт ...ын ... /.../ нарын өмчлөлд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн, хоёр хүний өмч байна.

5.5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...дугаар шийдвэрийг шүүгчийн ...ны өдрийн .... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн ... дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргээр албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Шийдвэр гүйцэтгэгчийн .... дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

5.6.Нэхэмжлэгч Ш.... нь маргаан бүхий .. тоот хаягт байрлах ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б....ийн төрсөн эх, хууль ёсны төлөөлөгч бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож, өмгөөлөгч Т....д өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон байна.

5.7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 00дугаар сарын 00-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар 6, 7 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...гаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгээр Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандан, төлбөр төлөгч ... ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн ..., ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ....  тоот хаягт байрлах тус бүр ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэхийг тодруулж, хариуг гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэхийг мэдэгдэж, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот албан бичгээр дээрх тогтоолуудад дурдсаны дагуу 6, 7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгджээ.

5.8.Улмаар 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот Шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох 119 дүгээр байрны 07 тоот үл хөдлөх эд хөрөнгийг С...., Х.... нарыг байлцуулан битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн ба Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох .... тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б....ийн ээж Ш....г байлцуулан битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн байна.

5.9.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ... ХХК-ийн эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн талаар шийдвэр гүйцтгэгч холбогдох байгууллагуудаас лавлагаа авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчийн арилжааны банкууд дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарган, ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг хийж, төлбөр авагч ...ХХК-иас гаргасан гомдолд хариу өгсөн байна.

6.Талууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаар хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй талаар болон маргаан бүхий 06 тоот үл хөдлөх эд хөрөнгө болон 07 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь уг шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүд мөн талаар маргаагүй. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар .... тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ хоёроос доош хөндлөнгийн гэрч оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэх, Б....ийн өмчлөлийн эд хөрөнгийг ... ХХК-ийн төлбөрт тооцож битүүмжилсэн нь үндэслэлтэй эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл заан тайлбарлаж маргасан.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 06 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ нэг хөндлөнгийн гэрч оролцуулсан нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэл болох шүүхийн шийдвэрт 06 болон 07 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад зөвхөн 06 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн гэх тайлбар хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар 6, 7 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол, мөн газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар Эрх түдгэлзүүлэх тухай Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, уг бичгийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийснийг мэдэгдсэн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот албан бичиг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл мөн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

9.Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий 06 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн С....ын өмчлөлд байсныг ... ХХК-ийн ...ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан, уг үл хөдлөх эд хөрөнгө нь өв залгамжлалын журмаар П...., Т...., Б.... нарын өмчлөлд байхаар шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өв залгамжлагч нар харилцан тохиролцож, П...., Т.... нар 07 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч, 06 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг Б....ийн ээж Ш.... өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон байхад уг нөхцөл байдлыг ойлголгүйгээр эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

10.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн 06 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь төлбөр авагч ...ХХК болон төлбөр төлөгч ... ХХК нарын хооронд байгуулагдсан 151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл мөн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг тухайн хөрөнгөөс болон 07 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахаар шийдвэрлэсэн байна.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий 06 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Б....ийн өмчлөлд шилжсэнээс үл хамааран шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн уг тайлбар мөн үндэслэлгүй байна гэж дүгнэн Ш....гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар тогтоолоор Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай Ш....гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА