Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 131/шш2023/00071

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2023/00071

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, ******* дугаар байр, тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, ******* дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс олсон орлого 147.754.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , өмгөөлөгч Л.Бор, хариуцагч, түүний төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь; 1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч П., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлсөн 147.754.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 41.000.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн. шаардлагаа 106.754.800 болгон багасгасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Номгон 1-р багт оршин суугч , Жаргалсайхан овогтой ******* нь Пүрвээ овогтой , эхнэр овогтой нараас 2018 оны 4-р сарын 25 ны өдрөөс 2019 оны 12 сарын 29 хүртэл хугацаанд нийт 290.830.800 төгрөгийн зээл авч нийт 418.585.600 төгрөгийг төлж 147.754.800 төгрөгийг илүү төлсөн байна. Иргэн П. нь 2018 оны 04 сарын 18 өдөр 20.000.000 / хорин сая/ төгрөгийг 17 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй төлөх зээлийн гэрээ хийж Ж.*******ийн ХААН банкин дахь тоот дансаар олгож хүүгийн хамт төлүүлсэнээс хойш, 270.830.800 төгрөгөнд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна. П., Б. нар нь Ж.*******той зээлийн гэрээ хийж байгаагүй нь Иргэний хуулийн 286.5-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ..Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.. гэж заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулаагүй боловч авсан зээл бүрд хүү тооцсон нь буруу бөгөөд илүү төлсөн 147.754.800 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 д зааснаар П., Б. нараас Ж.*******ийн илүү төлсөн 147 754 800 /нэг зуун дучин долоон сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь П.гээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 290.000.000 төгрөг зээлээд дор бүр нь буцааж төлсөөр нийт 433,585,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс 20,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ хийсэн ба тухайн зээлийн гэрээний хугацаанд хүүгийн хамт төлсөн. Ж.******* нь 147,754,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Ийм учир нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад 2018 оны 12 сарын 13-ны өдөр бэлэн өгсөн гэх 21.000.000 төгрөгийг андуурч бичсэн байсан. Мөн 2019 оны 01 сард д өгсөн гэх 20.000.000 төгрөгийг давхардуулан бичсэн байгаа тул нийт 41.000.000 төгрөгөөс татгалзаж байна. Одоо , нараас 106.754.800 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож болно. Хоёр жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа учир нь энэ мөнгө бол асар их мөнгө, мөнгө бол хөрвөх чадвартай эргэлтийн хөрөнгө учир П. буцааж төлөхөд хохирох зүйл байхгүй гэж үзэж байна. *******оос дээрх мөнгөнүүдийг авахдаа олон хүний дансаар авсан, буцаан шилжүүлсэн байна. Энэ бүх хүмүүс бол П.гийн ах дүү, хамаатан садангийн хүмүүсийн данс байгаа юм. ******* нь гийн хэлснээр л дээрх данснуудад мөнгө шилжүүлдэг, авдаг байсан. өөрөө тэгж хүсдэг байсан тул шилжүүлэхгүй гэх эрх бол байгаагүй. Шилжүүлсэн утга дээр нь гээс авсан мөнгө гэж бичиж шилжүүлж байсан. Энэ бүх мөнгийг авахдаа дандаа зээлж авдаг байсан гэж ******* надад хэлсэн. Тэрнээс биш гийн хэлсэн шиг эд хөрөнгө худалдан авч зах зээлд үнэ хүргэж худалдан борлуулах, өөр зүйлд хөрөнгө оруулах зэргээр хамтран ажиллаж ашиг олж байсан зүйл байхгүй. Манай хүүхэд тухайн үедээ өөрт ашиггүй зүйл хийж байгааг ойлгоогүй, тухай бүр нь мөнгийн өсгөж өгч байсан болохоор д маш их ашигтай байсан. Миний хувьд П. нь Ж.*******ийн туршлагагүй байдлыг далимдуулж их хэмжээний мөнгө хууль бус аргаар зээлийн гэрээний хүү гэж авсан гэж үзэж байна. Миний хувьд байгаа баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ олон жилийн хугацаанд миний бие нь П., Б. нарт хандаж илүү төлсөн мөнгөө буцаан гаргахыг хүсэж байсан ч тэд утсаа авахгүй, уулзахаас зайлсхийж, танд хамаагүй гэж байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан.. гэв. 1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь анх 2018 оны 04 сарын 11-ний өдөр 17 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөгийг П.гээс зээлж аваад мөнгийг 25,000,000 төгрөг болгож буцааж төлсөн байгаа. Анхны гэрээний хугацаа дуусаад талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Амаар гэрээ байгуулж буй нөхцөлд илүү мөнгө авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан дансны хуулганаас харахад илүү гарсан мөнгө илт харагдаж байна. Тийм учир илүү төлсөн мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулаагүй боловч авсан зээл бүрд хүү тооцсон нь буруу бөгөөд илүү төлсөн 147.754.800 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм.. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв. 2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган татгалзлалаа дараах байдлаар тайлбарлаж байна. 2.1. Тэрээр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П. надтай Ж.******* нь танилцсан цагаасаа хуурай ах дүү болж гэр орноор орж гарч саяхныг хүртэл ойр дотно байж ирсэн. Танилцсан цагаас хойш надаас ойр ойрхон юм хийхээр богино хугацаатай мөнгө сар болон хоногоор, заримдаа хүүтэй, зарим үед хэдэн төгрөг өгчих, өгсөн мөнгөн дээр нь нэмээд тэд болгоод өгөе гээд авдаг байсан. Эхэндээ би гэрээ, барьцаа шаарддаг байсан ч сүүлдээ итгэл төрөөд аман гэрээгээр тогтмол авч, өгч ирсэн. Би ч дотроо ах дүү шахуу болсноос гадна мэдээж надад ашигтай санал тавьж байгаа учраас гэрээ хийлгүй зуун хувь итгэлцэл, аман гэрээ тохиролцооны үндсэн дээр ашиг, хүүгээ амаар тохиролцоод авдаг өгдөг асуудал хэвийн үзэгдэл болсон. Удаа дараа мөнгө аваад сурсан байсан учир би ч өөрт мөнгө байхгүй үедээ хүмүүсээс хүртэл авч өгдөг байсан. Тэр үедээ ахаа хүү нь хэд ч байсан яахав гээд гуйсаар байгаад олуулаад аваад ажлаа бүтээдэг байсан. Намгийн сүүлд надад прадо120 маркийн саарал өнгийн жип маркийн автомашин миний хүргэн дүүгийн нэр дээр шилжүүлэн барьцаалж мөнгө аваад одоог хүртэл хэдэн төгрөг дутуу байгаа. Тухайн автомашиныг авто машин эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуурамч бичиг баримт үйлдэн зарсныг би мэдсэн ч энэ нь эрүүгийн хариуцлага үүрэх хэрэг гэдгийг мэдэж байсан болохоор гай болоод яахав гээд чимээгүй хаясан. Одоо тэр асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу арга хэмжээ авахуулах болно. Надаар дамжуулж танилцсан миний найзаас мөнгө зээлж аваад шүүх дээр маргаантай яваа сурагтай байсан. Хаа байсан 2018-2019 онд хэрэгцээтэй үедээ авч хэрэглэж ажлаа бүтээчихээд мөнгөндөө төлсөн хүү болон хуваасан ашигаа гэнэт санаж авах арга саам хайж байгаа нь аргаа ядсан арчаагүй арга гэж харагдаж байна. Тухайн үед санхүүгийн харилцаа нь цэвэр итгэлцэл, ах дүүгийн харилцаа, тохиролцоон дээр үндэслэж явдаг байсан тул ямар ч илүү авсан, хэн нэгнийг хохироосон асуудал байхгүй гэдэг нь цаг хугацааны хувьд илхэнээ харагдаж байна. Ахдаа баярлаж явдаг шүү гээд бараг шүтэх нь халаг байдаг байсан. Ж.******* нь өөрөө нэхэмжлэх үндэслэлгүй, тийм нүүр байхгүй гэдгээ мэдэж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Ж.*******оос гадна ээж нь болох хүртэл надаар мөнгө олоод өгөөч зээлэх хүн байна уу зохицуулаад өгөөч гэж ярьдаг гуйдаг байсан. Би олж өгч байсан. Энэ байдлыг харахад санхүүгийн асуудалд оронгуутаа хаанаас яаж мөнгө авах вэ гэсэн арга саам хайж байгаа нь илт харагдаж байна. Нэхэмжлэл дээр дурдсан мөнгөн дүнг дэгэсдүүлсэн гэж харж байна. Мөнгөн дүн хэд ч байлаа гэсэн хоёр хүн тохироод аль өнгөрсөн 4 жилийн өмнө ямар ч маргаангүй хохирох нь битгий хэл баярлалаа ахаа гээд дууссан тооцоог дахиж нягтлах шаардлага байхгүй. Хаан банкны дансны эзэмшигчийн талаар ирүүлсэн албан бичигтэй танилцсан. Зарим нь миний эгч, дүү хамаатан садан найз нөхөд байна лээ энэ бүхнийг би үгүйсгэхгүй. Гол нь Ж.*******ийн гуйлтаар мөнгө олоод өг гэхээр нь тухайн хүмүүсээр мөнгө олж өгч байсан. Зарим хүмүүсийг би мэдэхгүй. Тэр хүмүүстэй сүүлд нь өөрөө хувиараа харьцдаг болсон байсан. Зарим хүмүүстэй нь шүүх дээр маргаантай байгаа гэж ойлгосон. Миний хувьд Ж.*******ийн саналаар түүний бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж ашиг хүртэж байсныг хүлээн зөвшөөрнө, харин хүүтэй мөнгө зээлээд хүү авч байсан гэдгийг зөвшөөрөхгүй...гэв.

Шүүх хуралдаанаар 2018 оны 04 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, Ж.*******, П., Б. нарын иргэний үнэмлэхний хуулбар, дугаартай ХААН банкны дансны мэдээлэл, итгэмжлэл 2 хувь, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 01981 дугаартай захирамж, ХААН банкны Баянхонгор салбарын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 5225/10/876 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч П., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлсөн 147.754.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 41.000.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн. шаардлагаа 106.754.800 төгрөг болгон багасган шаарджээ. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлсөн гэх 147.754.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 41.000.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн. шаардлагаа 106.754.800 болгон багасган нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэгч Ж.******* нь 2018 оны 10 сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийг 17 хоногийн хугацаатай, 10 хувийн хүү төлөх нөхцөлтэй гэрээг зээлдүүлэгч П.тэй байгуулж, хүү төлбөрийг төлж байсан. Улмаар 2019 оны 12 сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд зээлдүүлэгч П., түүний эхнэр Б. нараас 290.830.800 төгрөгийг зээлж авч 418.585.600 төгрөгийг буцаан төлж, зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр нийт 147.754.500 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн тул илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулна. Хариуцагч нар нь зээлийн гэрээг тухай бүр бичгээр байгуулаагүй атлаа хүүгийн төлбөр нэрээр их хэмжээний мөнгө авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл болно гэж тодорхойлжээ. 3. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 2018 оны 04 сарын 18 ны өдөр зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг Ж.*******ид зээлүүлж байсан. Харин үүнээс хойш өгч, авалцсан мөнгө бол хариуцагчийн өөрийн хүсэлтийн дагуу санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, Ж.******* нь уг мөнгийг бусдаас эд хөрөнгө худалдан авч дахин дамжуулан худалдах, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, өр төлбөрөө дарах зэргээр ашиглаж, улмаар олсон ашигаасаа хувь өгөх байдлаар буцаан төлдөг байсан. Бидний дунд итгэлцэл бүхий харилцаа байснаас үүдэн энэ асуудал явагдаж байсан, миний хувьд хүү авах зорилгоор мөнгө зээлсэн зүйл байхгүй..гэж татгалзлалаа тайлбарлаж байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Үйл баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь 2018 оны 04 сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөгийг 17 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэгч П.гээс зээлсэн тухай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. Улмаар зээлийн гэрээний хүү, төлбөрийг зээлдэгч Ж.******* нь П.д буцаан төлсөн, маргаангүй тухай зохигчид мэдүүлжээ. 4.2. Дээрхээс өөр зээлийн болон бусад төрлийн гэрээ бичгээр хийгдсэн талаар баримт байхгүй, гэрээ бичгээр байгуулж байгаагүй тухай зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа илэрхийлсэн байна. 4.3. Ж.*******ийн дугаар харилцах дансны 2018 оны 01 сараас 2020 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл хуулгаар нэр бүхий хүмүүсийн банкны харилцах дансаар дамжуулан мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай шилжүүлгийн баримтыг гаргаж ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ байдлаа зээлдүүлэгч П. болон түүний эхнэр Б., хамаарал бүхий этгээдүүдийн данс гэж тайлбарлан энэ данснуудаас 290.830.800 төгрөг хүлээн авч 397,585,600 болгон буцаан өгч, 106.754.800 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарлаж байна. 4.4. Хэдийгээр дээрх үйл баримтаар 2018 оны 04 сараас 2020 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл нэр бүхий хүмүүсийн банкны харилцах дансаар мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх мөнгөний тоо, баримт байгаа боловч энэ бүх шилжүүлэг нь хариуцагч П. түүний эхнэр Б. нартай хамааралтай гэж үзэх боломжгүй байна. 4.5. Тухайлбал ХААН банкны Баянхонгор салбарын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 5225/10/876 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.*******ийн дугаар харилцах дансанд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан хүмүүсийн дансны эзэмшигч нь ,,,,, Д.,,,,,,,,, гэсэн хүмүүсийн данс болохыг тодорхойлж байна гэжээ. 4.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх хүмүүсийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан байдлаа тайлбарлахдаа зээлдүүлэгч П., түүний эхнэр Б. нарын хүсэлтийн дагуу энэ данснуудаар мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн байсан тул ямар хүмүүс болохыг мэдэхгүй..гэх боловч эдгээр хүмүүс нь П., Б. нартай хамааралтай, энэ 2 хүний хүсэлтээр Ж.*******ид мөнгө шилжүүлж, хүлээн авсан гэх байдал нь нотлогдохгүй байх тул шүүх эдгээр хүмүүстэй Ж.******* нь П., Б. нарын хүсэлтээр харилцаж байсан гэж дүгнэх боломжгүй байна. 4.7. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 04 сарын 29-ний өдөр 5.000.000, 2020 оны 06 сарын 09-ний өдөр 6.575.600 төгрөг, 2020 оны 06 сарын 30-ны өдөр 2.430.000 төгрөгийг тус тус д шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ тухай баримтыг гаргаж ирүүлээгүй, Ж.*******ийн банкны харилцах дансны хуула нь 2020 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл шүүхэд гаргаж өгсөн болохыг тайлбарлав. 4.8. Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн банкны дансны шилжүүлгийн баримтыг үндэслэн нэр бүхий хүмүүсээс Ж.*******ийн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн үйлдлийг зээлдүүлэгч П., Б. нарын хүсэлтээр эдгээр хүмүүс нь Ж.*******ид хүүтэй мөнгө зээлүүлж, хүү, төлбөр хүлээн авч байсан, зээлийн гэрээ хийгдсэн гэж дүгнэх боломжгүй юм. 4.9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..гэж байгаа боловч мөн хуулийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.., 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..гэж хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагуудыг тодорхойлсон. Иймд талуудын хооронд мөнгө өгч авсан үйлдэл байх боловч энэ нь чухам мөнгө зээлүүлж байсан эсэх, эсвэл хуульд зааснаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх замаар ашиг олж байсан эсэхийг шууд дүгнэх боломжгүй байна. Харин мөнгө өгч, авалцах байдлаар хэлцэл хийж байсныг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд хийгдэж байсан хэлцэл нь хуульд заасан хуурч мэхлэх, хүч хэрэглэх зэргээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулагдаагүй, тухайн үедээ хийгдээд дуусгавар болсон хэлцэл гэж үзэхээр байна. 5. Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгийн хураамжийг төлөх хугацааг хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 106.754.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 691.724 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******оос гаргуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 д заасан үндэслэлээр улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 492 дугаар зүйлийн 492.2.1-дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П., Б. нараас зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлсөн 106.754.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 691.724 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ