Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 131/шш2023/00080

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2023/00080

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, *******-д холбогдох Нэхэмжлэлийн шаардлага; 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах / ногоон/ ******* дугаар байрны 3 өрөө орон сууцыг олгож өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Л.Бор, хариуцагч байгууллагын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь; 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нд холбогдуулан 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах / ногоон/ ******* дугаар байрны 3 өрөө орон сууцыг олгож өгөхийг даалгах, Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн. шаардлагаа багасгасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар гаргасан. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2021 оны 08 сард 1.500.000 төгрөгөөр 80м2 , 3 өрөө байр захиалгаар авахаар амаар тохирч, 2022 оны 02 дугаар сарын 13 ны өдөр тус компаний захирал тэй орон сууц / захиалгын / зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж 2022 оны 12 сард ашиглалтанд орох, одоогийн дунд захын өмнө баригдаж байсан байрны 8 давхарт 804 тоот байрыг нэг квадрат метрийг нь 1.650.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Байрны урьдчилгаа болгож 22.000.000 төгрөгийг 2022 оны 08 сард гийн дансанд шилжүүлсэн. Дараа нь мөнгөө цувуулж өгсөөр байгаад 2022 оны 01 сар гэхэд нийт 28.280.000 төгрөг өгсөн. Гэтэл энэ мөнгийг өгсний дараа буюу 2022 оны 2-р сард байрныхаа түлхүүрийг авч үлдэгдэл мөнгөө хийхээр очиход байрны үнийг 10 хувь нэмнэ гэж хэлээд нэг метр квадратын үнийг 1.650.000 төгрөг болгосон байсан Энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 -д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тооцож төлнө гэсэн заалтыг зөрчсөн байсан. Намайг Ипотекийн зээл авахаар зээлийн хүсэлт илгээж байтал ипотекийн зээл уддаг юм, орон сууц байрьцаалсан зээл ав гэж тулгаж хэлэхээр нь банкны эдийн засагчтай уулзаад зээлээ авахаар болж энэ талаар д хэлэхэд танай байрыг өөр хүнд бэлэн мөнгөөр зарсан гэж хэлсэн. Энэ талаар яагаад бидэнд хэлэхгүй ийм асуудал болов гэхэд бэлэн мөнгөөр зарсан одоо ямар ч аргагүй болсон гэж хэлсэн. Үүрэг гүйцэтгэгч гэрээнийхээ үүргийг зөрчиж хувьдаа илүү ашиг олох, татвараас зайлсхийх зорилгоор барилгын зургийг өөрчлөн нэмж өрлөг хийж 83 м2 өсгөж 91м2 болгож өөр хүнд илүү бэлэн мөнгөөр худалдаж биднийг хохироосон. Бидний хооронд байгуулсан гэрээний 4.1.4-д захиалагчийн захиалсан байрыг гэрээний хугацааны туршид гуравдагч этгээдэд худалдахгүй, давхардуулан захиалга авахгүй байх үүргээ зөрчсөн. Үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах заалтыг зөрчиж зөвхөн хувийн ашиг олох сонирхолдоо хөтлөгдөн захиалагч миний эрхийг зөрчсөн. Энэ байрыг авахаар гэрээ хийснээс бидэнд маш их чирэгдэл учруулсан. Манайх гэр хороололд хол амьдардаг учраас хүүхдүүдээ 10 жилийн 1-р сургуульд оруулахаар шилжүүлгийг хийлгэчихсэн байсан. Одоо хүүхдүүд маань холоос сургуульдаа явж байгаа төдийгүй хүүхдүүддээ байрыг нь үзүүлж тэдний орох өрөөг хүртэл танилцуулсан байхад хүүхдүүдийн сэтгэл санаанд ч хямрал үүсгэсэн. Захиалагч миний хувьд гэрээний үүргийг зөрчөөгүй. гэрээнээс татгалзах талаар бидэнд юу ч хэлээгүй, энэ талаар мэдэгдээгүй. Бид байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг миний нөхөр дансанд 2022 оны 03 сард шилжүүлсэн байсныг би 2022 оны 04 сарын дундуур мэдээд очиж уулзахаар очиход бидэнтэй уулзахыг хүсээгүй, цагдаа дуудна гэж дарамталсан. Би гэрээнээс татгалзсаныг зөвшөөрөхгүй байгаа энэ талаараа д хэлсэн. Тухайн үед байрны нэг метр квадратын үнэ 1.500.000 төгрөг байсан. Одоо байрны нэг квадратын үнэ 2.000.000 төгрөг болсон. Тухайн үед гэрээнийхээ үүргийг ямар нэг шалтгаангүйгээр зөрчөөгүй бол бид байрныхаа үнийг төлөөд байрандаа орчих байсан. Бид гэрээний дагуу байрандаа орно гэсэн шийдэлд хүрсэн учраас байрныхаа полконд 500.000 төгрөгийн, нойлын өрөөнд 250.000 төгрөгийн засвар хийж , засвар хийсэн хүндээ 150.000 төгрөгийн нийт 800.000 төгрөгийн зардал гаргасан байсан. Пүрэвсүрэн гэрээнээс хууль бусаар татгалзсанаас болоод одоо манайд дараах хохирол учирсан. 1. 2022 оны 2 сард 2.660.000 төгрөгийн цахилгаан бараа зээлээр авч , гал тогооны өрөөнд хэмжээг нь тааруулж 3.100.000 төгрөгийн тавилга захиалж хийлгэсэн байсан. 2. Одоо шинэ байр захиалж авахад нэг метр квадратын үнэ 2.000.000 төгрөг болсон учраас 166.000.000 төгрөгөөр байр худалдан авахаар бодит хохирол учраад байна. Манайх гэр хороололд амьдардаг учраас орон сууцны тавилгыг гэрт тавих боломжгүй болсон. 3. Байрныхаа полконд 500.000 төгрөгийн, нойлын өрөөнд 250.000 төгрөгийн засвар хийж , засвар хийсэн хүндээ 150.000 төгрөгийн нийт 800.000 төгрөгийн зардал гаргасан байсан, г гэрээнээс хууль бусаар татгалзсан гэж үзэж байгаа болохоор миний хувьд гэрээний хүчин төгөлдөр байдал хэвээр үргэлжилж байгаа гэж бодож байна. Иймд 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1 -р багийн нутагт дунд захын урд байрлах 29 айлын / ногоон/ байрны 3 өрөө байрыг олгож өгөхийг даалгаж өгнө үү .. гэжээ. 1.2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа; Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа барилгын зураг төсөв зөрчин үүдний хэсэгт өрөгдөөгүй байсан хэсгийг намайг өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор өрлөг хийж байсан хүмүүст нөлөөлж м2 ыг багасгуулж өрүүлсэн мэтээр илт гүтгэн, өөрийн буруу үйлдлийг надад нялзаасан байна. Мөн иргэн Ганбаатарт улсын комисс хүлээн авсны дараа өрлөгийг үндсэн зургаас илүү нэмж өрүүлэн 91.06 мкв болгон зарсан байна. Энэ нь барилгын зургийг удаа дараа өөрчилсөн үйлдэл нь захиалагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл төдийгүй ашиг олох зорилгоор мкв ыг нэмж бусдад олон удаа санал болгон зарсан үйлдлээ булзааруулж байна. Илт худал зүйл бичиж, гүжирдэж байгаад миний бие гомдож нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. 1.Иргэний хуулийн 232.6 д, Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.1.6 д заасны дагуу захиалсан байрыг 2022 оны 01 сард багтаан захиалагчид өгөөгүйгээс саатуулсан хугацааны алданги хоног тутамд 0.5 хувиар тооцоход 640000 төгрөг, нийт 180 хоногоор тооцоход 115.200.000 байгааг багасгаж, 10.000.000 төгрөг гаргуулах 2. Байрны болкон, нойлын өрөөнд засвар хийсэн 800.000 төгрөг, 3. Гал тогооны тавилга хийлгэсний хөлс 3.100.000 төгрөг, 4.Одоо би шинээр орон сууц авахад 1 мкв ыг 1.900.000 төгрөгөөр авах болж зөрүү гарч байх тул 29.053.000 төгрөг, нийт 42.953.000 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү..гэжээ.

1.3. Нэхэмжлэгч ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны шатанд Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж. Манай зүгээс 3 өрөө байраа гаргуулж авах шаардлагаа дэмжиж байна Анх барилгын карказ хийгдэж байх үед 2021 оны 08 сард манай нөхөр Жаргалсайхан бид хоёр Пүрэвсүрэн гуайтай уулзаад 80 орчим мкв талбайтай 3 өрөө байна уу, урьдчилгаа өгөөд ипотект хамрагдах юм гэхэд мкв ийн илүүг эгч нь аргална, байрны ордер 8 аар гаргана, үлдсэн дээр нь өөр ордер гаргуулчихдаг юм, зургийг нь янзлуулчихна, зургийн хүн нь манай дүү байгаа юм. Эгч нь олон жил барилга барьсан, санаа зоволтгүй, нэг ёсондоо 2 ордер гаргуулчихдаг юм. Та хоёр зөрүү мкв аа бэлнээр төлчихөөрэй, 12 сард ашиглалтанд орно. Гол нь бэлэн мөнгөө та 2 миний дансанд хурдан хиймээр байна. Хурдан тусмаа сайн гэж хэлээд 80 мкв ийг 1.500.000 төгрөгөөр гэрээ хийж, зөрүүг нь суваргаж төлөхөөр тохиролцон мөнгөө дансанд нь хийсэн. 2021 оны 12 сард нь бид хоёрыг дуудаж уулзаад юмны үнэ нэмэгдээд хэцүү байна. Би байрны үнээ 10 хувь нэмлээ. 1.650.000 төгрөгөөр авбал ав, чи татвараас 2 хувиа авна гэж тулгасан тул бид зөвшөөрсөн. Ипотекийн зээл гаргуулах талаар миний бие 2021 оны 08 сараас эхлэн Баянхонгор Их дэлгүүр дэх ХААН банкны салбарт Батбаяр гээд эдийн засагчид хандаж байгаа билээ. Тус эдийн засагчид 2022 оны 02 сарын 15-нд орон сууцны байр захиалах гэрээг авчирч судлуулахад боломжтой гэж үзэн Ипотекийн зээлийн захиалгад бүртгүүлсэн. Энэ орон сууц захиалах гэрээг хийж байхад Пүрэвсүрэн гуай өөрөө 80мкв гэж бичиж өгсөн. Манайх ипотекийн зээл гарах боломжтой болсон хариу төвөөс ирсэн. Хүсэлт илгээснээс хойш 2 сар хүлээдэг гэнэ гэж хэлэхэд маш их уурлаж танайд 80 мкв гарахгүй, 91.3 аар ав, байр барьцаалсан зээл судлуул гэж хэлсэн. Би хүү нь 15 хувь ш дээ та одоо хэлээд байхдаа яахав дэ, арайч дээ, тэр үед нь хэлэхгүй гэхэд зөндөө л барилга баригдаж байна ш дэ, авах хүн зөндөө байна та хоёр боль боль гээд уурлаад байсан. Ингээд байр барьцаалсан зээл авахаар эдийн засагчдаа хэлэхэд 5-7 хоногт гарна гэсэн. Энэ тухай Пүрэвсүрэнд хэлэхэд байрыг чинь бэлэн мөнгөнд зарсан гэж хэлсэн. Энэ хугацаанд олон хүнрүү Пүрэвсүрэн өөрөө утсаар ярьж уг байрыг бэлэн мөнгөнд авахыг санал болгосон байсан. Энэ үйлдэл нь анхнаасаа манайд зардал 83 мкв аар, бусдад зарвал 91.3 мкв аар худалдах зорилготой байсан байна. Миний бодлоор улсын комисс хүлээн авахад уг байр 83.83 мкв үндсэн зургаараа байсан. 2021 оны 08 сард бид 2-т өгсөн зураг нь 111,26 мкв, 4 өрөө байр 1.5 саяаар санал болгосон. Удалгүй 1 өрөө 1 болконыг тасдаж, Рэнцэндагвад өгөхөөр боллоо гээд дахин зурганд өөрчлөлт оруулсан. Миний бие өрлөгө хийж байгаа хүмүүст нөлөөлөөгүй, нөлөөлөх байтугай таних ч үгүй. Анхнаасаа энэ байрыг 91.06 мкв байрны төлбөр төлнө гэдгээ мэдэж байсан. Харин Пүрэвсүрэн гуайн өгсөн зургийн өрлөг өөр байсныг мэдээд энэ хэсгээ өгөөгүй байна гэдгийг нь хэлсэн чинь уурлаад загнаж инженер залуугаар хэмжүүлэхэд зурган дээр 12 мкв байсан нь хэмжилтээр 8 мкв байсан. Үүнд Пүрэвсүрэн уурлаж байсан. Миний хувьд Пүрэвсүрэн гэрээнээс татгалзсан шалтгааныг бэлэн мөнгөөр их мкв байрыг бусдад худалдах зорилгоор бидэнтэй хийсэн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна. Иймд д 83 мкв байрыг тухайн зах зээлийн үнээр ******* надад худалдан борлуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү..гэв.

1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Хоёр талын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Гэрээнд анх метр квадратын үнэ хэдээр байсан түүн шиг байх ёстой. Урьдчилгаанд 28,220,000 төгрөг өгсөн байдаг. 2022 оны 03 сарын 04-ний өдөр ашиглалтад оруулсан. Гэрээнд аль нэг тал дуртай үедээ үндэслэлгүйгээр татгалзах ёсгүй гэж Иргэний хуульд заасан.

Ц.******* хувьд ипотекийн зээл гарах бүрэн боломжтой байсан нь гэрээнд нөлөөлөх зүйл байхгүй байсан. Иргэний хуулийн 204.1-т аль нэг тал гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой байсан. Иргэний хуулийн 225.4-т талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Иргэний хуулийн 189.1-т гэрээнээс татгалзах, цуцлах талаар гэрээнд тусгаж болох боловч Иргэний хуулийн 225.4-т заасан заалтыг зөрчиж болохгүй юм.

Талуудын хооронд анх хийгдсэн гэрээгээр метр квадратын үнэ байх ёстой байсан ч хариуцагч талаас метр квадратын үнийг өсгөсөн нь Иргэний хуулийн 218-1 дэх заалтыг зөрчсөн. Зураг төслийг олон өөрчлөөд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2022 оны 02 сарын 13-ний өдрийн гэрээний биелэлтийг хангуулж, хариуцагчид орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү.. гэв.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган татгалзлалаа дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа; 1. Манай барьж ашиглалтанд оруулсан ******* дугаар байранд 80м2 байр байхгүй. Батлагдсан зургаар барьсан. Батлагдсан зургийн нүүр, план зураг хавсаргасан. Манай байранд энэ хүний захиалж байсан байр батлагдсан зургаараа 91.06м2 юм. Батлагдсан зургийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй байхад Азжаргал гэж хүн өөрөө дур мэдэн өрлөг өрж байсан өрлөгчинд хэлж үүдний хэсгийг хасуулж 83м2 болгож өрүүлсэн. 2. Нэг метр квадратын үнийг 1500000 төгрөг байсан. Гэтэл 1650000 төгрөг болгож, 10 хувь нэмсэн гэж бичжээ. Нэмсэн гэж байгаа 10 хувь бол нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Манай компани НӨАТ төлөгч байгууллага юм. Энэ татварын Е баримт шивснээр манай компани НӨАТ ын 10 хувийг татварт төлж захиалагчид Е баримт өгдөг. Ебаримт өгснөөр захиалагч ******* 2 хувийн татварыг буцаан авдаг, 6000000 төгрөгийг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдаж нийт 8000000 төгрөг буцаан авдаг зарчимтай. Энэ хүнд ашигтай 1 м2 ын үнэ ханшийг өсгөсөн юм биш татвараа авах болсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Харин гэрээнд НӨАТ аа тусгаагүй нь миний алдаа байсан. 3.Азжаргал нь ипотекийн зээл авахаар хөөцөлдөж байсан гэж бичжээ. Энэ хүн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй юм. Учир нь 80 м2 аас доош м2 тай байр авч байгаа хүнд ипотекийн зээл олгогддог журамтай. Банкны энэ журмын тухай өөрт нь олон удаа хэлж байсан. Хэлэхээр би худал яриад байгаа юм шиг уурладаг байсан хүн. 4.Харин палкон дээр наалгасан плита, 00 ийн өрөөнд хийсэн хавтангийн үнэ, ажлын хөлсийг өгнө тоог нь хэлээрэй гэж хэлэхэд хэлэхгүй байсан. Гэтэл 800000 төгрөг нэхсэн тул би үүнийг төлсөн. 5. Уг ******* дугаар байрны 804 тоотыг Р.Ганбаатар гэдэг хүн авсан. ******* дугаар байрны 804 тоот байрыг зургийн дагуу 91.06 м2 болгож дахин өрлөг, шавар, засал хийлгэж энэ хүний байрандаа орох хугацаа 7, 8 хоног хойшилж төлөвлөсөн ажлыг нь саатуулсан. Дур мэдээд өөрчилсөн байрыг улсын комисс ч хүлээн авдаггүй. 6. Би энэ орон сууцыг барих гэж 700.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөх хугацаа болсон, ажил хийсэн хүмүүсийн цалин хөлс гээд бэлэн мөнгөтэй хүнд зарахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч энэ хүн 91.06м2 байрыг авах боломжгүй байсан учраас өөрт нь хэлээд зарсан. Ипотекийн 6 хувийн зээлийг 80 аас доош М2 байр авч буй хүмүүст олгодог гэдгийг бүх хүн мэддэг гэтэл энэ хүн мэддэггүй. Өөрөө дур мэдэн м2 аа хасуулаад өрүүлчихээр болно гэд бодсон. Батлагдсан зураг төсөл өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй батлагдсан зургийн хэмжээгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргана гэж олон хэлсэн. Урьдчилгаа төлбөрөө гүйцээж өгч чадахгүй, банкны зээл нь ч олгогдоогүй. Азжаргалаас урьдчилгаанд 28220000 төгрөг авсан байсан үнэн. Сүүлд мессежээр дансаа явуулсан тул мөнгийг буцаан шилжүүлсэн..гэжээ.

2.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч 2022 оны 08 сарын 09 ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа; ******* 2022 оны 01 сарын 31 ний өдөр байрны үнийг 100 хувь төлсөн бол захиалсан байрандаа орж болох байсан. Гэтэл 0.5 хувийн алданги гэж байгаа нь гэрээнд байхгүй. Манайх хугацаандаа дууссан байхад 1-7 сар гэж юу бичээд байгааг ойлгохгүй байна. 800000 төгрөгийг төлсөн, баримт нь байгаа. Гал тогооны тавилга хийлгэсэн 3100000 төгрөг надад хамааралгүй. Захиалсан байрныхаа 30 хувийг төлөөгүй, орох эсэх нь тодорхойгүй байхад тавилга хийлгэх боломжгүй, худлаа ярьж мөнгө нэхэж байна..гэжээ.

2.3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс маш их худал ярьж байна. Хамгийн эхний нэхэмжлэл дээр 80м2 гэж бичсэн байхаар нь би хариу тайлбартаа 80м2 байр манай зурагт байхгүй гэж хариу өгсөн байгаа. 28,000,000 төгрөгийг 08 дугаар сараас дараа оны 03 дугаар сар хүртэл цувуулж өгсөн нь үнэн. 91.06 мкв байрыг авах гэж байгаад үүдний хэсгийг хасуулаад 83мкв болгосон байсан. Тэгээд манай зүгээс хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын үеэр төлбөрөө бүрэн төлсөн айлуудаа оруулсан байсан. Ц.******* тухайд урьдчилгаа 41,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч 28,000,000 төгрөг л өгсөн байсан. Ингээд орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ үед ******* зээл хөөцөлдөж байгаа гэсэн боловч бүтсэн эсэхийг би мэдээгүй, орон сууцны зээл хөөцөлдөж байна, 80 мкв байр худалдах худалдан авах гэрээ хийгээд өгөөч гэхээр нь хийж өгсөн. Мөнгөө өгөхгүй байхаар нь өөр хүнд худалдсан, миний хувьд энэ хүнд худалдсан байсан байраа өөр хүнд үнэ хүргэж ашиг олсон зүйл байхгүй. Нөхөрт нь байранд хийсэн нэмэлт завсарын өртөг 800,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад авсан зүйл алга тийм учир өгөх байр байхгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна.. гэв.

Шүүх хуралдаанаар 2022 оны 02 сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Смарт прожект ХХК ийн 8 дугаар давхрын байгуулалтын эх хувь болон хуулбар бүхий 3 хувь барилгын зураг, дугаартай ХААН банкны харилцах дансны хуулга, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 хувь, ******* ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гийн иргэний үнэмлэх, ******* ийн НӨАТ ын суутган төлөгчийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, хавсралт, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, гэрч Д.Жаргалсайхан, Х.Сарантунгалаг нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нд холбогдуулан 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах ногоон/ ******* / байрны 3 өрөө байрыг олгож өгөхийг даалгах, Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000 төгрөг, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 2.1. Би 2021 оны 08 сард *******, захирал тэй 1.500.000 төгрөгөөр 80 м2 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар амаар тохирч, 2022 оны 02 дугаар сарын 13 ны өдөр тус компаний захирал тэй орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, уг орон сууцны 8 давхарт 804 тоот байрыг 1м2 ийг 1.650.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Байрны урьдчилгаа болгож 22.000.000 төгрөгийг 2022 оны 08 сард гийн дансанд шилжүүлсэн. Дараа нь мөнгөө цувуулж өгсөөр байгаад 2022 оны 01 сар гэхэд нийт 28.280.000 төгрөг өгсөн. Гэтэл энэ мөнгийг өгсний дараа буюу 2022 оны 2-р сард байрныхаа түлхүүрийг авч үлдэгдэл мөнгөө хийхээр очиход байрны үнийг 10 хувь нэмнэ гэж хэлээд нэг метр квадратын үнийг 1.650.000 төгрөг болгосон байсан. Энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тооцож төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Мөн миний захиалсан байрыг зураг төслийг нь өөрчилж, 91.06 болгон нэмж өрлөг хийлгэн, ашиг олох зорилгоор өөр хүнд худалдахаар тохирч, надтай байгуулсан гэрээнээс хууль бусаар татгалзсан. Үүнээс шалтгаалж миний бие захиалсан байрандаа орж чадаагүй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш их хохирсон тул захиалсан орон сууцаа тухайн үеийн гэрээгээр тохирсон үнээр худалдан авахыг хүсэж байна гэж тодорхойлжээ. 3. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай орон сууцны зураг төслөөр Ц.******* захиалсан 8 давхарын 804 тоот бол анхнаасаа 91.06 мкв байсан. ******* нь барилгын ажилчдад хууль бус шаардлага тавьж орон сууцанд өрлөгө хийлгэж, 83.01 мкв болгосон байсан. Ингээд надад удаа дараа хүсэлт тавьж, ипотекийн зээлд хамрагдах гэсэн юм бичгээр гэрээ хийж өгөөч гэснээр 2022 оны 02 сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээнд урьдчилгаа 30 хувь /41.000.000/ төгрөг өгөх байснаас 28.000.000 төгрөгийг суваргаж өгсөн. Ингээд байр 2022 оны 03 сарын 04-ний өдөр ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авахад урьдчилгаагаа ч бүрэн төлөөгүй, үлдэгдэл төлбөрөө өгөөгүй, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан эсэх нь тодорхойгүй төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, уг орон сууцыг өөр хүнд бэлэн мөнгөөр худалдан борлуулсан. Ганбаатар гэж хүнд 1650.000 төгрөгөөр худалдсан. Миний хувьд Ц.******* захиалсан орон сууцыг мкв ыг өсгөж, үнэ хүргэж зарсан зүйл байхгүй. Манай барьсан байранд 80 мкв аар төлөвлөгдсөн зураг төсөв байхгүй. 80 мкв аас дээш орон сууц ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй..гэж татгалзлалаа тайлбарлаж байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Үйл баримтаар хариуцагч ******* нь иргэн гийн захиалгаар Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг үйлчилгээний төв 3 давхар, зоорьтой 9 давхар орон сууцны барилгыг 2021 оны 08 сараас 2022 оны 03 сар хүртэл барьж ашиглалтанд оруулсан болох нь зохигчдын тайлбар, 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/5 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 4.2. Улмаар *******, иргэн ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 02 сарын 13-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээгээр захиалагч ******* нь дээрх орон сууцны 8 давхарын 804 тоот 3 өрөө 83.01 мкв, орон сууцыг 1 мкв ийг 1.650.000 төгрөг, нийт 136.966.500 төгрөгөөр худалдан авахаар захиалга өгч гэрээ хийсэн байна. Гэрээнд үнийн дүнгийн 30 хувийг урьдчилгаанд өгөх, үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр төлөх, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үед орон сууцны үнэ 100 хувь төлөгдсөн байх, захиалагчийн захиалсан байрыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, мөн давхардуулан захиалга авахгүй байх, барилга баригдаж дууссаны дараа захиалагч төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бичиг баримтыг гаргуулах ..зэрэг эрх үүргийг талууд гэрээгээр хүлээж, үүрэг үүсгэжээ. 4.3. Гэрээнд орон сууцны үнийг дугаартай *******- ийн захирал гийн харилцах дансанд төлөхөөр заасан бөгөөд захиалагч талаас гэрээний урьдчилгаанд 2021 оны 08 сарын 20-ны өдөр 1.100.000, 9.900.000, 2021 оны 09 сарын 09-ний өдөр 6.000.000, 2021 оны 11 сарын 10-ны өдөр 6.000.000, 2021 оны 11 сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг зэргээр нийт 28.220.000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн болох нь зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 4.3. Харин 2022 оны 03 сарын 15-ны өдөр гээс Д.Жаргалсайханд 28.220.000 төгрөгийг орон сууц урьдчилгаа буцаав гэсэн утгаар буцаан шилжүүлжээ. 5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу ******* нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч ******* нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс буюу орон сууцны үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 5.1. Иймд зохигчид нь гэрээний үүргээ хэн алинаасаа шаардах, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхээр сэргээлгэхээр шаардах эрхтэй гэж үзнэ. 6. Ажил гүйцэтгэгч ******* нь гэрээгээр тохирсон орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг орон сууцыг 2022 оны 03 сарын 04-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан байна. 6.1. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцны зураг төслийг олон удаа өөрчилж, захиалан бариулах гэрээний үүрэг 3 өрөө орон сууцны мкв ыг өөрчилж, өөр хүнд худалдах зорилгоор мкв ыг ихэсгэсэн гэх боловч энэ үйлдэл нь хэрэгт нэг талаар ач холбогдолгүй, нөгөө талаар зураг төсвийг өөрчилсөн үйлдэл нь талуудын хэн алины зөвшөөрөл, үйлдлээр өөрчилсөн гэдэг нь хангалттай тогтоогдохгүй, энэ нь барилгын норм дүрэм, стандарт зөрчсөн, хууль бус үйлдэл эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. 6.2. Тухайлбал; Смарт прожект ХХК ийн 8 дугаар давхрын байгуулалтын эх хувь бүхий зураг төсөлд маргаан бүхий орон сууцыг 91.06 мкв гэж тусгасан бол нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хуулбар бүхий зурагт маргаан бүхий байрыг 111.26 мкв, 83.01 мк гэж 3 өөр байдлаар зураглалыг үйлдсэн байна. Гэвч эцэст нь 91.06 мкв хэмжээгээр Ганбаатар гэж хүнд худалдагдсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна. 6.3. Нөгөө талаар дээрх 3 өөр барилгын зургын анхдагч хувилбар нь аль болох нь тодорхойгүй, зохигчид өөр өөрөөр тайлбарлаж байгаа ч аль ч талаас энэ байдлаа нотлоогүй болохыг тэмдэглэв. 6.4. Иймд шүүх маргаан бүхий орон сууцыг Смарт прожект ХХК ийн 8 дугаар давхрын байгуулалтын эх хувь бүхий зураг төсөлд үндэслэн анх 91.06 хэмжээгээр төсөвлөгдөж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарч бусдын өмчлөлд шилжихдээ энэ хэмжээгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж дүгнэв. 6.5. Захиалагч талаас гэрээнд заасан 83.01 мкв орон сууцны урьдчилгаанд 28.220.000 төгрөгийг 2021 оны 11 сард гүйцэтгэгч талд төлсөн, өөрөөр нэмж төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. 6.6. Түүнчлэн захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээл болон, орон сууц барьцаалсан зээл авах замаар төлөх гэж байсан, зээлийн гэрээ байгуулагдах шатандаа явсан, банкнаас зээл гарах боломжтой гэж мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт зээлтэй холбоотой баримт авагдаагүй, 6.7. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25.-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМОрон сууцны ипотекийн зээл гэж бүрэн баригдаж дууссан, улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ, ипотекийн зээлд хамрагдах нөхцөлд Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй байх гэсэн шаардлагууд тавигдсан байгааг нэхэмжлэгч анхаараагүй..байгааг дурдах нь зүйтэй. 7. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа тайлбарлахдаа Орон сууц ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан, гүйцэтгэгч талаас гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн атал захиалагч тал нь гэрээний урьдчилгаа, үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй, зээлийн санхүүжилт гарах боломжгүй байсан тул гэрээнээс татгалзсан... гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзэв. 7.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.., 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ...гэж гэрээнээс татгалзах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд үйл баримтаар захиалагч болох ******* нь орон сууцны үнийг төлөх үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй болох нь илэрхий байна. 7.2. Иймд гүйцэтгэгч ******* нь орон сууцыг улсын комисс хүлээн авч, орон сууц бүрэн ашиглалтанд орсны дараа буюу 2022 оны 03 сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 28.220.000 төгрөгийг буцаан төлсөн тухай баримт авагджээ.

8. Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 9. Нэхэмжлэгч *******аас шүүхийн хэлэлцүүлэгийн явцад 2022 оны 02 сарын 15-ны огноотой 29 айлын орон сууцны захиалгын гэрээг нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлахад уг гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад авагдсан маргаан бүхий 2022 оны 02 сарын 13-ны өдрийн гэрээнээс зөрүүтэй бичигдсэн, иргэд хооронд байгуулагдсан мэтээр дүр үзүүлэн хийсэн гэрээ байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болохыг дурдав. 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ..гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 10.1. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулсан ч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь энэ шаардлагаасаа татгалзсан тул шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 343 дугаар зүйлийн 343.1-дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* нд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.******* 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах / ногоон/ ******* дугаар байрны 3 өрөө байрыг олгож өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ