Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 131/шш2023/00175

 

 

 

 

 

2023 оны 02 сарын *******5 өдөр

Дугаар *******3*******/ШШ2023/00*******75

Баянхонгор аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян- Өндөр сумын *******9 дүгээр баг, Их залуу шанд******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ФА89*******0**************3 регистрийн дугаартай, ******* овогт Очирсүрэнгийн Ууганбаяр,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр баг 5-******* тоотод оршин суух, ВИ80030**************0 регистрийн дугаартайовогт гийн

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. нь О.*******аас 2022 оны 09 дүгээр сарын *******9 -ний өдөр Liang Shan YDA 9600XXOY маркийн улсын дугаартай чиргүүл, Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийтдээ 46 сая төгрөгөөр худалдан авчээ. Тэд худалдах худалдан авах гэрээндээ чиргүүлийн үнэ болох 23,000,000 төгрөгийг 2022 оны 9 сарын *******9-ний өдөр тээврийн хэрэгслийн үнэ болох 23,000,000 төгрөгийг 2022 оны 9 сарын 30 нд төлөхөөр тохиролцсон байна. Худалдан авагч тал болох Н. нь дараах байдлаар чиргүүл болон тээврийн хэрэгслийн үнийг О.*******ын эхнэр Эрдэнэбуян овогтой Насанжаргалын ХААН банкин дахь дугаарын дансанд дараах байдлаар төлжээ. Үүнд; 2022 оны 9 сарын *******9-нд 3,000,000 төгрөг, 9 сарын *******9-нд *******5,000,000 төгрөг, 9 сарын 20-нд 7,000,000 төгрөг, *******0 сарын ************** -нд 8,000,000 төгрөг, ************** сарын *******8-нд 8,000,000 төгрөг, бүгд 4*******,000,000 /дөчин нэгэн сая / төгрөг төлжээ. Одоо төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг болон үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги 2,500,000 төгрөг бүгд 7,500,000 төгрөгийг О.******* нь Н.аас нэхэмжилж байна. Төлбөрийг хийх сүүлийн хугацаа 2022 оны 9 сарын 30 бөгөөд гэрээний хугацаанд *******9,000,000 төгрөг төлөөд 27,000,000 төгрөг үлдсэн байна. Түүнээс хойш хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцоход 27,000,000 сая төг х 0.5 х =*******35,000 төгрөг х 48 хоног = 6,480,000 төгрөг болж байна. Түүнээс хойшхи хугацааны алдангийг тооцвол үүнээс илүү мөнгө төлөхөөр байна. Тийм учраас хуульд нийцүүлэн одоо төлөөгүй байгаа 5,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцож 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд Н.аас 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэсэн нэхэмжлэл гаргасан. Тээврийн хэрэгсэл нь чиргүүл, толгой гэсэн 2 тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй тул 2 тусдаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хоёр гэрээний нэг гэрээнд алданги тооцохоор гэрээ хийсэн юм билээ. Гэрээ дуусгавар болсон ч гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлж байсан тул алданги тооцох хугацааг хамгийн сүүлд төлбөр хийсэн хугацаанаас буюу 2022 оны ************** сарын *******9-ний өдрөөс эхлэн тооцоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбартай холбоотой нэмэлт тайлбар гаргасан. Уг тайлбарт төлбөрийн хэмжээг багасгасан, хойшлуулсан талаар ярилцсан зүйл огт байхгүй тухай бичсэн байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нь тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн доголдолтой байсан тухай ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тухай баримт нотолгоо байхгүй байна. Хэрэв доголдолтой байсан бол тээврийн хэрэгслийг авах үедээ техникийн үзлэг оношлогоо хийлгэх боломжтой байсан. Мөн эвдрэл гэмтэл гарсан гэж байгаа бол энэ тухай засвар хийсэн, сэлбэг хэрэгсэл авч сольсон тухай баримт байх ёстой байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна..гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Н. бид нар өвөл өвс тэжээлийн тээвэр хийх зорилгоор Шаланз автомашин шаардлагатай байсан учир Өмнөговь аймаг Тавантолгойгоос машин сонирхож байтал Орхон аймгийн харъяат О.******* гэгч нь том тэрэгний зарын грүпп дээр ямар ч асуудалгүй, орон нутаг чиргүүлтэй Норд толгой ажилд бэлэн гэсэн зарын дагуу манай нөхөр очиж үзээд харилцан тохиролцоод 46,000,000 сая төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 2*******,000,000 төгрөгийг 09 сарын 30 нд өгөхөөр гэрээ хийж Баянхонгор аймагруу өвс ачиж гарсан. Гэвч замдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд Норд толгойны бөгс эвдэрч арайхийн аргалж Баянхонгор аймагт ирээд Бөмбөгөр суманд өвсөө буулгаад хөдөө хээр бүрэн эвдэрч Улаанбаатарлуу засуулахаас өөр аргагүй болсон. Ингээд би О.*******тай холбогдож ажилд бэлэн машин гэсэн замдаа эвдэрсэн тухайгаа ярилцан буцаах талаар ярилцсан. Улаанбаатарт засвар хийлгэх тухай ярихад 2 сая гаран төгрөг болохыг засварчинтай ярьсан тухайгаа хэлсэн. Өөр хүний сэлбэг аргалж тавиад Улаанбаатар ороход *******,5 сая төгрөгийн дизель орно гээд би мөнгөө буцааж авъя харин нэг удаа өвс татсаны тээврийн хөлсийг хасъя гэхэд буцааж авах сонирхолгүй байна үнэ дээрээ ярья гэхээр нь би 40,000,000 төгрөгөөр авна үгүй бол буцаана гэсэн. Гэтэл О.******* ядаж 42,000,000 төгрөгөөр аваач гээд гуйж утсаар тохирсон. Ингээд Улаанбаатарт оруулж замын түлш *******,500,000, засварын хөлс 2,200,000 болсон. Нийт 4,0*******0,000 төгрөг орж, ******* хонож, хоног тутмын хашааны мөнгө 3*******0,000 төгрөг болсон. Гэвч би за нэгэнт тохирсон юм чинь гээд үлдэгдэл мөнгөө 2022 оны 09 сард *******2,000,000, 2022 оны *******0 сард 8,000,000 төгрөг төлсөн. Одоогоор ярилцаж тохирсноороо *******,000,000 төгрөг өгөх дутуу байгаа нь үнэн. Улаанбаатар орж засуулахад бусад зардал гарсан ч түүний талаар дурдаагүй. О.*******тай ярихад ..би бол бөгсийн сайн мэдэхгүй жаахан дугараад байх шиг байсан гэж байсан. Эхнэртэй нь ярихад зунжингаа ноцолдож байж босгосон гэж ярьсан нь өөрийнх нь машин биш хүнээс авсан машин байсан юм байна лээ. Өөрсдөө болохоор ажилд бэлэн ямар ч асуудалгүй гээд миний машин гээд байсан нь бид хоёрыг хуурч он муу, 2005 оны машиныг залуу оны нүүр тавин будаж янзалсан нь тодорхой байгаа юм. Бид ярилцаад 42,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон тул одоо бид *******,000,000 төгрөг л өгөх ёстой гэж үзэж байна. Гэрээний хувьд манай нөхөрт архи өгч байгаад согтуу байх үед нь эхнэр нь бэлэн бичсэн гэрээний хуулбар авч ирээд зуруулсан байсан. Норд автомашины толгой, чиргүүл нь тус тусдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тул 2 гэрээ хийсэн гэж ойлгосон. Гэрээнд автомашины үнийг нийт 46,000,000 гэж бичсэн байгаа ч бодит байдал дээр 42,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ тухай миний бие О.*******тай утсаар ярьж, мессеж бичсэн тэмдэглэл нь байгаа. Шүүхийн шатанд гаргаж өгч амжаагүй юм. Энэ тухай О.*******ын эхнэртэй л утсаар ярьдаг байсан. Одоо бол автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөр Н.ын нэр дээр шилжүүлсэн байгаа. Алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн доголдолтой автомашин хуурч зарсан байх тул гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах саналтай байна...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, 2022 оны 09 сарын *******9 ний өдрийн 3*******96 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаартай Э.Насанжаргалын ХААН банкин дахь дансны хуулга, О.*******, Э.Насанжаргалын нарын гэрлэлтийн батлах, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.т холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч О.******* нь 2022 оны 09 сарын *******9-ний өдөр Н.т Liang Shan YDA 9600XXOY маркийн улсын дугаартай чиргүүл, Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус бүрийг 23,000,000 нийт 26,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, гэрээний үнэ 4*******,000,000 төгрөгийг урьдчилан авч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй тул алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг Н.аас гаргуулахаас шаардаж байна гэж нэхэмжлэлээ тодорхойлсон бол хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн нөхөр Н. нь 46,000,000 төгрөгөөр Норд бэнз автомашиныг чиргүүлийн хамт худалдан авахаар тохирсон ч автомашиныг авч ирэх явцад тээврийн хэрэгслийн эд анги эвдэрч эд хөрөнгийн доголдолтой болох нь мэдэгдсэн тул их хэмжээний засварын зардал гарсан, нэхэмжлэгч О.*******тай дахин хэлэлцэж гэрээний үнийг 42,000,000 төгрөг болгон бууруулсан, 4*******,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл *******,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, 7,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ. 3. Үйл баримтаар нэхэмжлэгч О.******* нь 2022 оны 09 сарын *******9 ний өдөр Н.т Liang Shan YDA 9600XXOY маркийн улсын дугаартай чиргүүл, Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус бүрийн 23,000,000 нийт 46,000,000 төгрөгөөр Н.т худалдан борлуулж, гэрээний үнэ 4*******,000,000 төгрөгийг урьдчилан авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид нь төлбөрийн үлдэгдлийн маргаантай, энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан хуульд үл харшлах хэлцэл хийгдэж иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой хохирол, төлбөр шаардах эрхтэй байна. 4. Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 4.*******. 2022 оны 09 сарын *******9 ний өдрийн 3*******96 дугаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч О.******* нь худалдан авагч Н.т Liang Shan YDA 9600XXOY маркийн улсын дугаартай чиргүүлийг 23,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2022 оны 09 сарын 30 ны дотор төлүүлэхээр, гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлөх нөхцөлтэй гэрээг бичгээр үйлдэж талууд баталгаажуулсан бол мөн өдрийн 3*******95 дугаар гэрээгээр Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийг 2022 оны 09 сарын *******9 ний өдөр төлөх нөхцөлтэй бичгээр үйлджээ. 4.2. Зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр хариуцагч Н. нь 2022 оны 09 сарын *******9 ний өдрөөс 2022 оны ************** сарын *******8 ны хооронд нэхэмжлэгч О.*******т гэрээний үнийн зарим хэсэг болох 4*******,000,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн дүн дээр зохигчид маргаангүй байна. 4.3. 2022 оны 09 сарын *******9 ний өдрийн 3*******95, 3*******96 дугаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч О.******* нь худалдан авагч Н.т маргаан бүхий автомашин, чиргүүлийг 46,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийн зарим хэсэг 4*******,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. 4.4. Иргэний хуулийн *******96 дугаар зүйлийн *******96.*******.*******эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр.., *******96.*******.2гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар тус тус гэрээ байгуулсанд тооцохоор хуульд заасан, зохигчид дээрх үндэслэлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулсан нь хуульд нийцжээ. 4.5. Түүнчлэн мөн хуулийн 206.*******Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. 208.*******Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ..гэж үүрэг гүйцэтгэх зарчим, хугацааг хуульд тодорхойлжээ. Гэрээгээр зохигчид худалдах худалдан авах гэрээний үнийг 2022 оны 09 сарын 30 ны дотор төлж дуусгавар болгохоор заасан ч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч нь гэрээний үнийн зарим хэсэг болох 5,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Иймд гэрээний үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 4.6. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээ хэрэгжих явцад маргаан бүхий автомашин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилээ, өмчлөгчийн бүртгэлийг худалдан авагч Н.ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн тухай тайлбар гаргасан тул автомашин нь эд хөрөнгийн эрхийн доголдолгүй гэж үзэв. 5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үнийн алданги 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хянахад 5.*******. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..гэж алданги шаардах эрхийг хуулиар тодорхойлсон бол талуудын хооронд байгуулагдсан 2 төрлийн худалдах худалдан авах гэрээний ******* гэрээнд буюу чиргүүл худалдах худалдан авах гэрээний 3.5 д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. 5.2. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үнийн төлөгдөөгүй хэсэгт ногдох алданги шаардах эрхтэй гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 гэрээний төлбөрт төлөгдөөгүй үнийн дүн 5,000,000 төгрөгт ногдох хэсэгт алданги тооцож шаардлагаа тодорхойлсон ч 2 гэрээний зөвхөн ******* гэрээнд алданги тооцохоор тусгасан байх тул шүүх бичгээр хийсэн гэрээнд үндэслэн алдангийг тооцон гаргуулах нь үндэслэлтэй байна. 5.3. Улмаар шүүхээс хариуцагчийн 2 гэрээний үнэд төлөгдөөгүй гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гэж үзвэл алданги тооцох нөхцөлийг бичгээр байгуулсан ******* гэрээний алданги тооцох үнийн дүнг 2,500,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн алданги тооцох хугацааг 2022 оны ************** сарын *******8 ны өдрөөс хойш тооцох нь зүйтэй гэж үзэв. 5.4. Ингэснээр хариуцагчийн алданги тооцвол зохих гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,500,000 төгрөгийн 0,5 хувь болох *******2,500 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хоног болох 90 хоногоор тооцон *******,*******25,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 6. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг 6,*******25,000 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.7Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..гэж тус тус нэхэмжлэгчийн үүргийг хуулиар тодорхойлжээ. Хариуцагч Н. нь маргаан бүхий автомашиныг 46,000,000 төгрөгөөр О.*******аас худалдан авахаар тохирч эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх явцад гэрээний зүйл болох автомашин нь эд хөрөнгийн доголдолтой байсан тул гэрээний үнэд өөрчлөлт оруулж, 42,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч уг татгалзлалаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, эд хөрөнгийн доголдол, түүнтэй холбоотой гэрээнээс татгалзах нөхцөлүүдээ бүрэн нотлогдохгүй байгааг дурдав. 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн **************,200 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Н.аас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 6,*******25,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************2,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д заасныг баримтлан хариуцагч Н.аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 6,*******25,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.*******, 60 дугаар зүйлийн 60.******* заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн **************,200 төгрөгийг нэхэмжлэгч О.*******аас нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж **************2,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан ******* хоногийн хугацаа өнгөрмөгц ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ