Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/01269

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/01269

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* холбогдуулан урьд эрхэлж байсан Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.******* миний бие нь Хүүхэд, залуучуудын театрын захирлаар 27 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажил албан тушаалаа зохих ёсоор гүйцэтгэж байсан. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Д.******* намайг Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, биелүүлж ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан бөгөөд үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулахаар зохих албан тушаалтанд хүргүүлсэн боловч надаас үл шалтгаалах байдлаар одоог хүртэл батлаагүй нь миний буруутай үйлдэл биш юм. Мөн албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан гэх боловч одоог хүртэл миний бие ямар ч ажилд томилогдоогүй байна. Иймд миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй тул албан тушаал бууруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан боловч энэхүү хорооны бүрэлдэхүүнийг томилох ажиллагаа явагдаж байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/600 дугаартай гомдлын хариуг аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Иймд Хүүхэд, залуучуудын театрын захирлаар ажиллаж байсан Д.******* намайг ажил албан тушаал бууруулсан Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ... гэж тайлбарласан.

 

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.******* нь Хүүхэд залуучуудын театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2020, 2021 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангаж ажиллаагүйн улмаас гэрээг дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү 2022 онд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль болон Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэсэн.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/600 дугаартай Д.*******т хүргүүлсэн албан бичиг, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай Д.*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж, флаш диск, нийгмийн даатгалын шитмгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хүүхэд залуучуудын театрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, 2021 оны 01 сарын 20-ны өдрийн Хүүхэд залуучуудын театрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Хүүхэд залуучуудын театрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол шинжлэх ухааны газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 05/1664 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны 717 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаартай бүтцийн өөрчлөлт хийх тухай захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай Д.*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж, захирамжийн хавсралт, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, гэрч А.Уранчимэг, Б.Эрдэнэпүрэв, С.Өлзийсайхан нарын мэдүүлэг, Монгол улсын Соёлын яамны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/1948 дугаартай албан бичиг, Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Соёл урлагийн газрын Хүүхэд залуучуудын театрын захирал Д.*******ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангийн тухай 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Хүүхэд залуучуудын театрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, Соёл урлагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182 дугаартай албан бичиг, Музей, Хүүхэд залуучуудын театр, Номын төв, Баянцагаан соёлын төв, Эгшиглэн соёлын төв, Соёл, спортын хэмнэл төв, Баян-Өндөр хүүхэд залуучуудын Соёлын төв, Аялгуу соёлын төв, Жаргалант соёл, мэдээллийн төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаартай Д.*******ийг түр орлон гүйцэтгэгчээр авах тухай тушаалыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан бөгөөд үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулахаар зохих албан тушаалтанд хүргүүлсэн боловч надаас үл шалтгаалах байдлаар одоог хүртэл батлаагүй нь миний буруутай үйлдэл биш юм. Мөн албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан гэх боловч одоог хүртэл миний бие ямар ч ажилд томилогдоогүй байна. Миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....Нэхэмжлэгч Д.******* нь Хүүхэд залуучуудын театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2020, 2021 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангаж ажиллаагүйн улмаас гэрээг дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү 2022 онд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль болон Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж няцаасан.

 

4. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.******* нь Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын захирлаар ажиллахаар Орхон аймгийн Засаг даргатай 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

 

Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Д.*******ийг аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, биелүүлж ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй... гэх үндэслэлээр түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Ажил олгогч нь ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсгийг баримталсан байна.

 

5. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.6-д Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан биелүүлж ажиллан, төсвийн бодит хэмнэлт үр дүнг тооцож өр авлага үүсгэхгүй байна. гэж заасан албан хаагчийн эрх үүргийг тодорхойлсон заалт байна.

 

5. Иймд Д.*******ийг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 6,942,546 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 196,231 /нэг зуун ерэн жургаан мянга хоёр зуун гучин нэг / төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 6,942,546 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 196,231 /нэг зуун ерэн жургаан мянга хоёр зуун гучин нэг / төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ