Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2022/01287

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2022/01287

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо, тоотод байрлах ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг СӨХ-ны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,645,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .*******,

Шүүх хуралдааны нарийн чгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

Хариуцагч Ч.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн төлбөр 2,645,850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ч.******* нь тус компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээл авснаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, хүү 395,850 төгрөг, алданги 750,000 төгрөг нийт 2,645,850 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22-00002154 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн анкетыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ч.******* нь тус компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ елүүлээгүй, төлөлт хийгээгүй тул үдсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, хүү 395,850 төгрөг, алданги 750,000 төгрөг нийт 2,645,850 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22-00002154 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1918350 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зориулалтаар, 1,500,000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

 

5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан тул хариуцагчаас алданги 750000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

6. Иймд хариуцагч Ч.*******эс үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 395,850 төгрөг нийт 1,895,850 төгрөгийг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлээс алданги 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,284 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 45,284 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /*******/-ээс 1,895,850 /нэг сая найман зуун ерэн тав мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 750,000 /долоон зуун тавин мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,284 /тавин долоо мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******эс улсын тэмдэгтийн хураамж 45,284 /дөчин таван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ