Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/01336

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/01335

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-өндөр сум Хүрэнбулаг багт байрлах, ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувилуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-т холбогдуулан ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувиуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах -т конвейерын машинчаар ажилд орсон юм. Би тус үйлдвэрт ажиллаж байгаад 1989 оны 01 дүгээр саын 03-ны өдрийн 19 цаг 30 минутад үйлдвэрлэлийн осолд өртөж, ослын улмаас баруун талын бөөрөө авахуулж, нарийн гэдсээ 13 см урттай хэмжээтэйгээр тайруулж, ходоод язарсан, саванд мах хавчуулагдсан гэсэн оношоор дахин 2 удаа хагалгаанд орж байсан. Тухайн үед байгууллагын ерөнхий инженер Р.Д.Арустамов Үйлдвэр дээр гарсан ослын акт №1 тоот актыг үйлдсэн байдаг. Би осолд өртсөний дараа 3 сарын хугацаанд акттай байж байгаад хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлж дуусаад үргэлжлүүлэн тус үйлдвэрт насаараа буюу 34 жил 4 сарын хугацаатай ажиллаж өөрийн биед тохирсон ажил хийж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэвэртээ суусан юм. Миний хувьд өрөөсөн бөөрөө авахуулж, тахир дутуу болсон хэдий ч өөрийн залуу насаа тус үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ажиллаж ирсэн ахмад ажилтны хувьд үйлдвэрийн хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ үйлчилгээнд хамрагдах гэсэн боловч тус үйлдвэрийн Нийгмийн харилцааны ажилтан Сансартуяа надад таны нэр мэргэжлээс шалтгаалах өвчин үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүсийн нэрс дотор байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би -ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч эд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан боловч миний өргөдлийн хариуд хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна гэдэг хариуг өгч, уг хариунд нь дарга үндэслэн надад мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний хувьд 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртөөд олон удаа гадаад дотоодод эмчилгээ сувилгаанд явж, байгууллагаас хүртэх ёстой хөнгөлөлт урамшууллаа авсаар ирсэн юм. Би хамгийн сүүлд гэхэд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн поликлиникийн эмч нарын зөвлөгөөнөөр орж гадаад оронд оношилгоо болон эмчилгээнд явах шаардлагатай гэсэн онош тавиулсан. Мөн тус үйлдвэрийн эмч намайг 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын нэгдсэн төв эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамруулахаар явуулж байсан, би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Медипас эмнэлэгт үзүүлэхэд бөөрний хувьд нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Эдгээр баримтаас үзэхэд миний биед өрөөсөн бөөргүй, насан туршид тахир дутуу болж сүүлийн үед үлдсэн нэг бөөр маань сийрэгжиж, тэвшинцэр өргөсөж, чулуужилт үүсч байгаа тул надад цаашид эмчилгээ сувилгаа байнга шаардагдах болсон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үүрэг хүлээсэн этгээд ...бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байдаг. Миний хувьд үйлдвэрлэлийн осолд орж өрөөсөн бөөрөө авахуулснаас хойш 2014 он хүртэл хугацаанд ийн зүгээс үзлэг оношилгоо хийгдэж эмчилгээ сувилгаанд хэвтэж хөнгөлөлт урамшуулалд хамрагдуулж байснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Тэгээд ч миний хувьд үйлдвэрлэлийн осолд өртөж, хор уршиг нь өнөөдрийг хүртэл арилаагүй байнгын эмчилгээ сувилгаа, хүний асаргаанд байх шаардлагатай болж цаашид ч амь насанд халтай байж болзошгүй, гадаад дотоодын эмнэлэгт шинжилгээ хийлгэх талаар мэргэжлийн эмч нар зөвлөөд байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг бий болгоно гэж үзэж байна. Намайг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэвэрт сууснаас хойш л янз бүрийн хөнгөлөлт үзүүлэхээ больж хөнгөлөлтөд хамрагдахаар очиход нийгмийн асуудал хариуцсан ажилтан Г.Алтангэрэл та тэтгэвэрт гарчихсан юм чинь наашаа хандах хэрэггүй гээд байхаар нь би түүний үгэнд ороод түр хугацаанд орхичихсон байсан юм. Гэтэл сүүлийн үед би бие муудаад өрөөсөн бөөр мэдэгдэхүйц өвдөөд эхэлсэн тул би насаараа ажилласан үйлдвэртээ хандахаас өөр аргагүй болсон юм. Миний хувьд үйлдвэрээс их зүйл шаардаж нэхье гэж бодоогүй зөвхөн 2014-2016 оны хамтын гэрээнд заасны дагуу үйлдвэрийн сувилалд 100% хөнгөлөлттэй сувилуулах, 150,000 төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа авах, 1 удаагийн нөхөн төлбөрийг авах зэрэг зүйлсийг аваад эмчилгээ сувилгаандаа тогтмол ороод эмчлүүлээд явбал эрүүл мэндэд маань хэрэгтэй, дахиад хэдэн жил амьд явах юм гэж бодсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14-ний өдрийн хууль/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тогтолцоог хэлнэ гэжээ. ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 9.1 дэх зүйлийн а/-д 51-70 хувь алдсан ажилтанд 9 сарын дундаж цалин- тай дүйцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 удаа олгоно гэж заасан. Энэ заалтын дагуу би -аас 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 9,900,000 төгрөгийг шаардах эрх үүсч байгаа юм. Гэхдээ би энэ мөнгийг -аас шаардахгүй гэж бодож байна. Учир нь би урьд нь тодорхой дурдсан надад тийм мөнгө төгрөг нэхэмжлээд шаардаад байх шаардлагагүй юм. Харин хамтын гэрээний 9.2-т заасан ...компанийн захиргаанаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон хүмүүсийг үйлдвэрийн сувилалд сувилуулах, эмчлүүлэхэд нь дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд жилд нэг удаа сувилуулж эмчлүүлбэл 100%, 2 дахь удаагаа сувилуулбал зардлыг 75 хувиар хөнгөлнө гэж заасны дагуу жилд нэг удаа сувилуулах эрхийг маань нээж өгөхийг хүсч байгаа юм. Мөн тус гэрээний 9.3-т үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон хүмүүст эмчилгээ сувилгаанд зориулсан тэтгэмж 150,000 төгрөгийг жилд нэг удаа олгоно гэсэн заалтын дагуу жилд олгох нэг удаагийн тэтгэмжид хамрагдах ёстой иргэн мөн болохыг тогтоож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлд дурдаж буй " ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний үйлчлэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үйлдвэр дээр гарсан ослын тухай акт, актын орчуулга, -ын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЦБ-133-12/1599 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б.*******ын -т 2022 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, *******-ын төрөлжсөн архивын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай архивын лавлагаа, Эмнэлгийн дүгнэлтүүд, уг дүгнэлтүүдийн орчуулга, Эмч нарын зөвөлгөөний 2013 оны 06 сарын 14-ний өдрийн шийдвэр, Б.*******ын 22 дугаартай хяналтын карт, эмчлүүлэгдсийн картын хуулбар, БОЭТ-д шинжилгээ өгсөн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх зохигчийн хүсэлтээр: ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, -ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн, мөн гэрчээр Г.Мөнхцэцэг, Х.Мягмар нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч -т холбогдуулан 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр сувилалд сувилуулах, тэтгэмж авах эрхтэй болохыг тогтоолгож, жил бүр сувилалд хөнгөлөлттэй нөхцөлөөр сувилуулж, тэтгэмж олгож байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувилуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгуулах тухай гэж өөрчилсөн.

 

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Би 1980 оноос эхлэн т конвейерын машинчаар ажиллаж байгаад 1989 оны 01 дүгээр саын 03-ны өдрийн 19 цаг 30 минутад үйлдвэрлэлийн осолд өртөж, ослын улмаас баруун талын бөөрөө авахуулж, нарийн гэдсээ 13 см урттай хэмжээтэйгээр тайруулж, ходоод язарсан, саванд мах хавчуулагдсан гэсэн оношоор дахин 2 удаа хагалгаанд орж байсан. Тухайн үед байгууллагын ерөнхий инженер Р.Д.Арустамов №1 тоот Үйлдвэр дээр гарсан ослын акт актыг үйлдсэн байдаг. Би осолд өртсөний дараа 3 сарын хугацаанд акттай байж байгаад хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлж дуусаад үргэлжлүүлэн тус үйлдвэрт ажиллаж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэвэртээ гарсан. Миний хувьд өрөөсөн бөөрөө авахуулж, тахир дутуу болсон хэдий ч өөрийн залуу насаа тус үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ажиллаж ирсэн ахмад ажилтны хувьд үйлдвэрийн хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ үйлчилгээнд хамрагдах ёстой гэж үзэж байгаа тул ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувилуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах -т конвейерын машинчаар ажилд орж, ажиллаж байгаад 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 30 минутад үйлдвэрлэлийн осолд орж, ослын улмаас баруун талын бөөрөө авахуулж, нарийн гэдсээ 13 см урттай хэмжээтэйгээр тайруулж, ходоод язарсан, саванд мах хавчуулагдсан гэсэн оношоор 2 удаа хагалгаанд орж байсан. Тухайн үед байгууллагын ерөнхий инженерийн Үйлдвэр дээр гарсан ослын акт №1 тоот акт гарч, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2000 оны 02 сар хүртэл тогтоолгож, ажиллаж байгаад 2014 оны 09 сард тэтгэвэрт гарсан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 9.2-т ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон хүмүүст олгож байгаа тэтгэмжийг нөхөн төлбөрийн хэлбэрээр журмын дагуу олгоно. Компанийн захиргаанаас ҮО, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоогдсон хүмүүсийг үйлдвэрийн сувилалд сувилуулах, эмчлүүлэхэд нь дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд: Жилд нэг удаа сувилуулж эмчлүүлбэл 100 %, 2 дахь удаагаа сувилуулбал зардлыг 70 %-иар хөнгөлнө., 9.3-т ҮО, ХХ, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон хүмүүст эмчилгээ сувилгаанд зориулсан тэтгэмж 150000 төгрөгийг жилд нэг удаа олгоно. гэж,

 

-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.2-т Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон бөгөөд эмнэлгийн хяналтад байх үед тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд нэмж өөрчлөлт орсон тохиолдолд: 8.2.1 2006 оноос өмнө ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнуудын нөхөн төлбөрийг тооцохдоо сарын дундаж цалинг 630000 төгрөгөөр тооцож олгоно., 8.3-т ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнуудад эмчилгээ сувилгаанд зориулж 300000 төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа олгоно. гэж тус тус заасан байна.

 

 

5. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 4.1-д Даатгуулагч (иргэн) нь ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлэх бөгөөд эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ. гэж заасан байна.

 

6. Нэхэмжлэгч Б.******* нь ...намайг тэтгэвэрт гарснаас хойш үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүсийн хамрагддаг сувилалд сувилуулах, эмчлүүлэхэд үзүүлдэг хөнгөлөлт тэтгэмжид хамруулахгүй байгаа... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон боловч тэрээр ...үйлдвэрлэлийн осолд орсноос хойш 2000 оны 2 сар хүртэл хугацаанд ХЧА-ын хувь тогтоолгож ажиллаж байсан бөгөөд групптэй хүн ажил хийж болохгүй гэсэн ажил олгогчийн шаардлагаар ХЧА-ын хувь тогтоолгосон шийдвэрийг цуцлуулсан... гэж тайлбар гаргасан бөгөөд 2000 оноос хойш Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоолгоогүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

7. Иймд нэхэмжлэгч Б.******* нь 2000 оноос хойш үйлдвэрлэлийн ослын улмаас ХЧА-ын хувь тогтоолгоогүй байх тул ажил олгогч байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014, 2022 оны хамтын гэрээнд заасан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудад сувилалд сувилуулах, эмчлүүлэхэд зориулсан хөнгөлөлтөд хамрагдаж, тэтгэмж авах үндэслэл байхгүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч -т холбогдуулан гаргасан ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувилуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан Б.*******ын хариуцагч -т холбогдуулан гаргасан ХХК-ийн 2014 оны Хамтын гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр сувилалд сувилуулах, эмчлүүлэх, тэтгэмж авах эрхтэй байсан болохыг тогтоолгох, -ын 2022 оны Хамтын гэрээнд заасны дагуу эмчилгээ, сувилгаанд зориулсан тэтгэмж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ