Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00267

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00267

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-18-1 байрны ******* оршин суух, Боржигин овогт Баасангийн ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-18-1 байрны ******* оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант, Уртын гол -т байрлах /РД:/,

 

Хариуцагч: 1967 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн, 56 настай, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо 5-р хороолол Сөүлийн гудамж 9а байр тоотод оршин суух, овогт /РД:ЦГ670503*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-8-1 байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.ийн нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-8-1 байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч -ийн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар нь хариуцагч болон Ш. нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-8-1 байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгох, болон Ш. нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 23-нд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ш., нарын хооронд 2014 оны 05 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш. эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-8-1 байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

2. Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрнаас барилга барьсан ажлын хөлс төлбөрт тооцон 2 орон сууц авахаар болж, 20******* оны 07 дугаар сард бартерын гэрээ байгуулсан. Үүний дараа барилгын ажил дуусаж байр ашиглалтад орсон хойно тухайн байрны ******* тоот орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төмөр-Оргил ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан ба орон сууцыг тухайн компани 2015 он хүртэл оффисын зориулалтаар ашигласан бөгөөд нэхэмжлэгч бид нар 2015 онд орон сууцандаа нүүж орж байсан. Орон сууцандаа орсноос хойш өнөөдөр хүртэл амьдарч байгаа бөгөөд орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхөөр талууд тохиролцсон. Мөн 20 тоот орон сууцыг өгөхөөр хэлцэл хийсэн боловч гэрээг байгуулаагүй. Сүүлдээ тухайн байрыг өөр хүнд өгөх болсон, тухайн хүнээс ирэх мөнгөөр тооцоогоо дуусгая гэснийг зөвшөөрсөн бөгөөд тухайн 20 тоотыг худалдан авсан гэх Далхжав гэх хүн бидэнд 14.000.000 төгрөгөнд тооцон хашаа байшингаа өгсөн. Энэ хугацаанд Төмөр Оргил ХХК нь гэрчилгээ гарна, түр хүлээж бай гэх зэргээр гэрчилгээг өгөөгүй удсан. Уг орон сууцыг 58.000.000 төгрөгт тооцож авсан. Гэтэл гэнэт Ш. гэх хүн нэхэмжлэлийн шаардлага бидэнд холбогдуулан гаргасныг танилцахад Төмөр оргил ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэх баримт гаргаж өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Манайхыг тухайн байрыг авахад ийм гэрээ байгааг нь мэдэгдээгүй, 2021 онд хөрөнгө оруулагч гэж өөрийгөө танилцуулж байсан өөрийгөө гэрээтэй гэж огт хэлээгүй, хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тухай огт хэлээгүй, харин хөрөнгө оруулагч учраас эдгээр байрыг мэдэлдээ авч байна гэх үгийг анх утсаар 2021 оны 09 дүгээр сард ярихдаа хэлж байсан. Төлбөрт тооцсон гэж орон сууцыг өөртөө шилжүүлэн авсныг нэхэмжлэл ирэхэд олж мэдлээ. Тухайн хөрөнгө оруулалтын маргаанд миний орон сууцыг надад огт мэдэгдэхгүй авч, бидний эрх ашгийг хохироосон үйлдэл нь хууль бус гэж үзэж байх тул нэхэмжлэгч биднийг 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бартерийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Төмөр-Оргил ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... мөн бид нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгох, болон Ш. нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 23-нд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ш., нарын хооронд 2014 оны 05 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлэн гаргаж байна гэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. болон Ш. нарын хооронд байгуулсан 830,000,000 төгрөгийн асуудал, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй яаж уялдаж холбогдоод байгааг анхаарч хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан захиалан бариулах гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг урьд нь гаргаж байсан бөгөөд хэрэгт байж байгаа нэг асуудал дээр хоёр шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хоёр иргэний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авсан гэхэд эргэлзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагадаа ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байхад хүлээн авсан нь хууль зөрчиж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч -ийн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/Ш32022/05690 дугаартай захирамжаар Ш.ийг хамтран хариуцагчаар татсан билээ. Иймд Б.*******, Д.******* нарыг миний өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгийн 0008105******* дугаартай гэрчилгээ бүхий Ү-2101023964 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оргил-Эко 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, болон Д.******* нарын хооронд 2014 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчийн гэрээ, Дорнын чимэг ХХК-ийн 20******* оны 7 сарын 9-ний өдрийн суурийн ажлын тооцоо, болон Дорнын чимэг ХХК-ийн 20******* оны 07 сарын 30, 2013 оны 08 сарын 30, 11 сарын 10-ны өдрийн хоорондын тооцоо, болон Б.*******, Д.******* нарын хооронд байгуулсан Механизм түрээслүүлэх гэрээ, болон Б.*******, Д.******* нарын хооронд 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Бартерын гэрээ, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Д.******* нь Эко-******* тоотын цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2017 оны 5 сараас одоог хүртэл төлж байгаа талаарх тодорхойлолт, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн төлбөрийн мэдээлэл гэх баримт,

 

хариуцагч Ш.оос: болон Д.Бат-Эрдэнэ, Ш.Энхтуяа нарын хооронд 20******* оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ, Ш.ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлэх тухай хүсэлт, Ш., -ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, зарагдаагүй байрны жагсаалт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р баг, Дэнж Эко хотхон 15-8-1 байр, ******* тоот 40,6 м2 талбайтай нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээний хуулбар,

 

хариуцагчийн төлөөлөгч аас: -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-8-1 байрны ******* тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, -иас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2014 оны 05 сарын 13-ны өдрийн 01/31, 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 14 дугаартай /Оргил Эко хотхоны 15-8-1 байрны ******* холбогдох/ албан бичгүүд, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш., нарын хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаар бүрдүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс хэргийн 43-44-р хуудсанд байгаа Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ гэх баримтыг, хэргийн 119-*******0-р хуудсанд байгаа -ийн 407180955 тоот харилцах дансны хуулбар баримтыг, хэргийн 69-72-р хуудсанд байгаа Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ гэх баримтуудыг нотлох баримтаар судалсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрнаас барилга барьсан ажлын хөлс төлбөрт тооцон 2 орон сууц авахаар болж, 20******* оны 07 дугаар сард бартерын гэрээ байгуулсан. Үүний дараа барилгын ажил дуусаж байр ашиглалтад орсон хойно тухайн байрны ******* тоот орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төмөр-Оргил ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан ба орон сууцанд тухайн компани 2015 он хүртэл оффисын зориулалтаар ашигласан бөгөөд нэхэмжлэгч бид нар 2015 онд орон сууцандаа нүүж орж байсан. Орон сууцандаа орсноос хойш өнөөдөр хүртэл амьдарч байгаа бөгөөд орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхөөр талууд тохиролцсон. Мөн 20 тоот орон сууцыг өгөхөөр хэлцэл хийсэн боловч гэрээг байгуулаагүй. Сүүлдээ тухайн байрыг өөр хүнд өгөх болсон, тухайн хүнээс ирэх мөнгөөр тооцоогоо дуусгая гэснийг зөвшөөрсөн бөгөөд тухайн 20 тоотыг худалдан авсан гэх Далхжав гэх хүн бидэнд 14.000.000 төгрөгөнд тооцон хашаа байшингаа өгсөн. Энэ хугацаанд Төмөр Оргил ХХК нь гэрчилгээ гарна, түр хүлээж бай гэх зэргээр гэрчилгээг өгөөгүй удсан. Уг орон сууцыг 58.000.000 төгрөгөнд тооцож авсан. Гэтэл гэнэт Ш. гэх хүн нэхэмжлэлийн шаардлага бидэнд холбогдуулан гаргасныг танилцахад Төмөр оргил ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэх баримт гаргаж өгч, өмчлөлийн эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Тухайн хөрөнгө оруулалтын маргаанд миний орон сууцыг надад огт мэдэгдэхгүй авч, бидний эрх ашгийг хохироосон үйлдэл нь хууль бус гэж үзэж байх тул нэхэмжлэгч биднийг 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бартерын гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Төмөр-Оргил ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож Төмөр оргил ХХК-тай байгуулсан 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бартерын гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Төмөр оргил ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагыг нэмэгдүүлж Ш., нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, уг гэрээг үндэслэн 830,000,000 төгрөг олгож, барьцаалсан гэх үндэслэлээр хийлгэсэн урьдчилсан тэмдэглээг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төмөр Оргил ХХК болон Ш. нарын хооронд байгуулсан захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ш.ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1-р байрны ******* тоот сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгуулах...-аар тус тус нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. болон Ш. нарын хооронд байгуулсан 830,000,000 төгрөгийн асуудал, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй яаж уялдаж холбогдоод байгааг анхаарч хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан захиалан бариулах гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг урьд нь гаргаж байсан бөгөөд хэрэгт байж байгаа нэг асуудал дээр 2 шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2 иргэний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авсан гэхэд эргэлзэж байна. нэмэгдүүлсэн шаардлагадаа ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байхад хүлээн авсан нь хууль зөрчиж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж няцаасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн 0008105******* дугаартай гэрчилгээ бүхий Ү-2101023964 дугаарт бүртгэлтэй аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оргил-Эко 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцнаас шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

 

 

 

 

 

 

 

 

13. Иймд дээрх үндэслэлүүдээр Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1-р байрны ******* тоот сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төмөр Оргил ХХК болон Ш. нарын хооронд байгуулсан захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оргил-Эко 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцнаас нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

 

14. Нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,586,350 /дөрвөн сая таван зуун наян зурган мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвэр үлдээж нэхэмжлэгч Б.*******, Д.******* нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Орхон аймаг Баян өндөр сум Дэнж баг Оргил Эко хотхон 15-18-1-р байрны ******* тоот сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төмөр Оргил ХХК болон Ш. нарын хооронд байгуулсан захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оргил-Эко 15-18-1 тоот байрны ******* тоот орон сууцнаас нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарыг албадан чөлөөлүүлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,586,350 /дөрвөн сая таван зуун наян зурган мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвэр үлдээж нэхэмжлэгч Б.*******, Д.******* нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ