Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00945

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      02 с       16 ө

Дугаар           101/ШШ2023/00945

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

           

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, Э.Бат-Эрдэнэ, Виннэр вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнэ, Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор С ХХК-аас 19,080,146,175 төгрөгийг гаргуулж “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж, С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд манай Ө ХХК-ийн өмчлөлийн

- Т аймагсум, 1-р баг Б-ны ны ард байршилтай “Х цогцолбор” Хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр,

 Эрхийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай хайрын билиг-1 цогцолбор эд хөрөнгө,

            Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Хайрын билиг 2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай хайрын билиг 2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,

Т аймаг сум, 1-р баг Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх, Т аймагсум, 1-р баг тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3.7 га газар эзэмших эрх зэргийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, Мөнх-Оргил трейд ХХК, Виннэр Вэй ХХК-иуд хөрөнгийн үнэлгээг хийж гайлан гаргасан байна. Манай компани энэхүү хөрөнгийн үнэлгээний тайлангуудтай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь Т аймаг сум, 1-р баг Б-ны ны ард байршилтай “Х цогцолбор” Хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 ! м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 ! м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, Эрхийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай хайрын билиг-1 цогцолбор эд хөрөнгө, Т аймагсум, 1-р баг Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх зэрэгт үнэлгээ хийж, нийт 4,504,266.700 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК нь Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Хайрын билиг 2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай хайрын билиг 2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, Т аймаг сум, 1-р баг тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3.7 га газар эзэмших эрх зэрэгт үнэлгээ хийж, нийт 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, мөн хуулийн 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж заасан. Гэтэл хөрөнгөд үнэлгээ хийсэн Мөнх-Оргил трейд ХХК болон Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээний тайлангууд нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүйгээс хөрөнгийн үнэлгээ илт багаар тогтоогдож, бидний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Түүнчлэн Х цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 4,504,266.700 төгрөгөөр, Хайрын билиг-2 цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хооронд илт зөрүүтэй байгаа нь үнэлгээний компаниуд аль аль нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогийг тооцоолоогүй, үнэлгээний аргуудад үндэслээгүй, зах зээлийн үнэ ханш судалгааг бүрэн дүүрэн хийгээгүй байна. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн №36/111 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 4,504,266.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Виннэр Вэй ХХК-ийн 2022.11.09-ний өдрийн Ш-11/1 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд:  Мөнх-Оргил  трейд ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн №36/111 дугаар хөрөнгийн үнэлгээ, Виннэр Вэй ХХК-ийн 2022.11.09-ний өдрийн Ш-11/1 дугаар хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/шш2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар асрын 31-ний өдрийн 001/хт2022/00406 дугаар тогтоолоор С ХХК-аас 19.080.146.175 төгрөгийг гаргуулж “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүнд:

С ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4-р баг Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007637 дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга,

 Гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн өмчлөлийн Х тоот тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009033 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,

 Гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,

 Ө ХХК -ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, Х-1 тоот хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Х цогцолбор эд хөрөнгө,

 Ө ХХК -ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Х-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,

 Гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 852 м.кв газар эзэмших эрх, хариуцагч Ө ХХК -ийн эзэмшлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх,

Хариуцагч Ө ХХК -ийн эзэмшлийн Т аймаг , 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3.7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгүүд.

Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч С ХХК-д шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны хөрөнгө болох төлбөр төлөгч С ХХК, гуравдагч этгээд Ө ХХК  болон иргэдийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ө ХХК -ийн өмчлөлийн Т аймаг анд байрлах Хайрын билэг 1, Хайрын билэг 2 амралт сувилал, зуслангийн зориулалттай цогцолбор үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136/158-01, 22261136/158-02 тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22261136/158-05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 113-ны өдрийн 22261136/07,22261136/158-02 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч-хуулийн этгээд болон өмчлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч хуулийн этгээдээс ирүүлсэн саналаар харилцан тохиролцоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, Х-1 тоот хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газрын хамт 4.504.266.700 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатар тогтоож, үнэлгээний тайлан ирүүлсэн. Харин Ө ХХК -ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 [м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн 1хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3.7 га газрын хамт 7,557,000,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг” Виннэр вэй” ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнэ тогтоож, тайланг ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-158/21539, [4-158/21540, 4-158/21541, 4-158/21542, 4-158/21543 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон, Хайрын билэг 1 цогцолборыг 3.152.958.690 /гурван тэрбум нэг зуун тавин хоёр сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун ер/ төгрөгөөр, Х-2 цогцолборыг 5,289,900,000 /таван тэрбум хоёр зуун наян есөн сая есөн зуун мянга/ төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлээд байна.Гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Виннэр вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг газар дээр нь очиж хэмжилт хийж, хуульд заасны дагуу үнэлсэн” гэв.

Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг газар дээр нь очиж хэмжилт хийж, хуульд заасны дагуу үнэлсэн” гэв.

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр 34 хуудас, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал 8 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 тоот тогтоолын хуулбар 14 хуудас, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар 1 хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн хуулбар 1 хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.16-ны өдрийн 4-158/21889 тоот мэдэгдэл 1 хуудас, эд хөрөнгө хураах тухай тогтоол 2 хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 4 хуудас, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар 2 хуудас, Мөнх-Оргил трейд ХХК-ийн албан бичиг 1 хуудас, Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хураангуйлал 2 хуудас, албадан дуудлага худалдааны зар 2 хуудас, итгэмжлэл 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 107 хуудас.

 

Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал 1 хуудас, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 4 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр 33 хуудас, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал 15 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 тоот тогтоолын хуулбар 8 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1  хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 58-05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 58-06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 58-08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл 1 хуудас, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл 1 хуудас, үнэлгээний 36/ш тоот тайланг хүлээлцсэн баримт 1 хуудас, Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 55 хуудас, шинжээчийн дүгнэлт үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт 1 хуудас, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт 1 хуудас, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт 1 хуудас, Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 30 хуудас

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, шинжээчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Ө ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Ө ХХК-ийн өмчлөлийн Т аймагсум, 1-р баг, Б-ны ны ард байршилтай, Х цогцолбор, хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй 1,952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр,

эрхийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэлтэй амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай Х цогцолбор эд хөрөнгө,

Т аймагсум, 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэлтэй амралтын зориулалттай 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай хайрын билиг 2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,

Ө ХХК-ийн эзэмшлийн Т аймагсум, 1-р баг, Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаарт бүртгэлтэй, 5 га газар,

Т аймагсум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаарт бүртгэлтэй, 3.7 га газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй”,

 

63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй”,

 

44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

 

Барьцаа хөрөнгийн үнэлгээ хийсэн талаар өмчлөгч Ө ХХК тус шүүхэд гомдол гаргасныг хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүх шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04  сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк-д олгож, нэхэмжлэлээс 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө ХХК-д холбогдох нэхэмжлэгч Х банк-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4-р баг Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн өмчлөлийн Х тооттоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Y-2206009033 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Ө ХХК-ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, Х-1 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 2 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Х цогцолбор эд хөрөнгө, Ө ХХК-ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Х-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 852 м.кв газар эзэмших эрх, хариуцагч Ө ХХК-ийн эзэмшлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч Ө ХХК-ийн эзэмшлийн Т аймаг , 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч С ХХК, Ө ХХК нарт холбогдох ашигт малтмалын 2616А, MV015617, MV015619, MV004265, MV015618 дугаартай тусгай зөвшөөрөл, Д.Оюунбилэгийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000227 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4-р баг, Хэрх, Эрээний аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Х банк-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-7-40/

 

Уг шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2020 оны 06 сарын 19-ний 1308 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,985,062,911.83 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк-д олгож, нэхэмжлэлээс 1,115,499,310.05 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-41-48/

 

Шийдвэр, магадлалд зохигч гомдол гаргаснаар, Улсын дээд шүүх хянаж, 2022.03.31-ний 406 тоот тогтоолоор, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

 

/хх-49-62, 102-157/

 

Дээрх шийдвэр,  магадлал, тогтоолд 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 15199 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, уг захирамжийн дагуу 1408 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 22261136 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-22-29, 98-101, 65/

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр 2022 оны 09 сарын 28-ны өдөр Ө ХХК-ийн өмчлөлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, Х-1 тоот хүүхдийн амралт сувилалын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 2 дугаарт бүртгэгдсэн, 1,952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Х цогцолбор эд хөрөнгө, Т аймаг , 1-р баг, Ө гацаа байр, Х-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Х-2 нэртэй цогцолбор эд хөрөнгийн тус тус битүүмжилж, 2022 оны  10 сарын 13-ний өдөр тус тус хураан авсан байна. /1хх-158-183/

 

2022 оны 09 сарын 30-ны өдөр Ө ХХК-н эзэмшлийн Т аймаг , 1-р баг, Б-ны ны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар, Т аймаг , 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0 тоот  дугаартай 3,7 га газрыг тус тус битүүмжилж, 2022 оны  10 сарын 13-ний өдөр тус тус хураан авсан байна. /1хх-158-183/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч Ө ХХК дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийн саналаа ирүүлээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2022 оны 11 сарын 01-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 11/350, 11/351 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Б.Эрдэнэбаатар, О.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна. /1хх-73-74, 184-186, 242-244/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн ... үл хөдлөх эд хөрөнгө, газрыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь худалдан борлуулах зорилгоор хийгдсэн үнэлгээ буюу нэг талын хүсэлтээр хийгдсэн үнэлгээ байх ба шинжээчид хууль сануулж хийгдсэн үнэлгээний тайлан биш байх тул шүүх энэ хэрэгт үнэлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч тал 1,952 м.кв тайлбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг үнэлгээний тайланд багаар тусгасан гэж байх боловч улсын бүртгэлийн талаар маргаан үүсээгүй, шинжээчийн газар дээр хийгдсэн хэмжилтийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Виннэр вэй ХХК, Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгө, газрыг тус тус  үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр “Виннэр вэй ХХК, Мөнх-Оргил трейд ХХК-ийн ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14  хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/029930 дугаартай захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 101/ШТ2023/00036 дугаартай тогтоол хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТЦЭЦЭГ