Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2022/01495

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2022/01495

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоот хаягт оршин суух, ******* ******* ******* -д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 05 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, О.*******гаас 48,074,501 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг ******* тоот орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбрээлжүний нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ад холбогдуулан тэдний хооронд 2022 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.*******гаас 48,074,501 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие О.******* нь иргэн аас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба нийт цувуулан 282,978,500 төгрөг зээлсэн бөгөөд цувуулан буцааж төлөөд дуусгасан. Хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгасан боловч зээлийн барьцаанд авсан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн ******* тоот өөрийн орон сууцыг буцаан авахыг хүсэхэд зээлийн хүүнд тооцож авна, буцаан өгөхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. Анх мөнгө зээлдэх үед ямар ч барьцаагүй байсан ба зээлсэн мөнгөө цувуулан өгч байгаатай холбоотой, сүүлдээ зээлийн хүү төлөх ёстой гэж өмгөөлөгч дүүгээ дагуулан ирж, намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад, нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би өөрийн орон сууцыг худалдаагүй учир дээрх хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд зээлийн барьцаанд байсан орон сууцыг буцаан авах хүсэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 тоот бүртгэлийн дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү ... гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч бид нар бие биедээ мөнгө өгч авч байсан байдлыг тодорхой бичих нь зүйтэй байх гэж бодлоо. Яагаад гэвэл маш худлаа сөрөг нэхэмжлэлийг бичсэн байна. Би аас 2018 оноос 2022 оны хооронд 283,478,500 төгрөгийг авсан ба нь надаас 283,613,800 төгрөгийг авч, бидний хооронд бие биедээ ямар нэгэн өр төлбөргүй болсон билээ. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар 16-нд 18,000,000 төгрөг авсны дараа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг дуудаж, бүх зээлээ төлж дуустал миний орон сууцыг барьцаалмаар байна гэсэн. Уг орон сууц 26,000,000 төгрөгийн барьцаанд байгаа гэтэл түүнийг чөлөөлж, өөрийн нэр дээр барьцаална гэсэн. Ингээд орон сууцны барьцааг 26,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн нь үнэн Үүний дараа хэд хонож байхад сүүлд өгсөн мөнгө буюу орон сууц чөлөөлсөн мөнгөнд хүү тооцно гээд 6 сарын хугацаатай 4 хувиар сар бүр хүү төлж, төлбөрийг барагдуулна гэж гарын үсэг зуруулсан. Үүний дараа 3 банкаар өгч авсан мөнгөө би тооцож үзтэл түүнд 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс уг мөнгийг төлөөд орон сууцаа буцаан өг гэтэл өгөхгүй, би чамаас 75.000.000 төгрөгийг хүүнд тооцож авна гэх болсон учир шүүхэд хандсан. Шүүхэд тайлбар гаргахдаа 75,000,000 төгрөгийн өртэй байсан мэт тайлбарлаж, орон сууцыг худалдан авсан гэж байгаа нь ор үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Иймд 48,074,501 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг би худалдаагүй учир албадан гаргах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлүүлэгч О.******* нь иргэн аас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба нийт 282,978,500 төгрөгийг цувуулж зээлсэн бөгөөд цувуулан буцаан төлөөд дуусгасан. Хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгасан. өөрийн дүү өмгөөлөгч гэх бүсгүйг дагуулж ирээд зээлсэн мөнгөнд барьцаа авах ёстой гээд, багагүй дарамт шахалт үзүүлээд аргагүйн эрхэнд өөрийн байрыг шилжүүлсэн байдаг. Тухайн байрыг худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, уг хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл байдаг. Сүүлд өр зээлээ барагдуулаад ******* байраа авъя гэхэд хүү төлөх ёстой гэсэн байдаг. Анхнаасаа талуудад хүү төлөх, барьцааны асуудал яригдаагүй учраас байраа буцаан шилжүүлэхийг шаардахад буцаан шилжүүлээгүй учраас шүүхэд хандсан. Иймд зээлийн барьцаанд байсан орон сууцыг буцаан авах хүсэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 тоот бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагч *******г 203,000,000 төгрөг өгсөн гэх зүйл ярьж байна. Шүүхийн журмаар гаргаж өгсөн нотлох баримтаар *******гаас 287,000,000 төгрөг хариуцагчийн дансанд орсон. Иймд 203,000,000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Хариуцагч хэлэхдээ бидний хооронд хүүгийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна. Энэ талаарх чат байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Анхнаасаа хүү барьцааны асуудал байгаагүй, өгч авалцсан мөнгө тоогоо алдсан. Худалдах, худалдан авах харилцаа талуудын хооронд огт үүсээгүй. Харин энэ байрыг чинь авна, чи зээл төлөх ёстой, барьцаа өгөх ёстой гэсэн байдлаар хандсан байдаг. Ингээд барьцаа өгч болно гэсэн асуудал яригдсан болохоос биш талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Талуудын хооронд бичгээр гэрээ огт байгуулагдаж байгаагүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ямар харилцаа үүссэн талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх гэж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө авсан, өгсөн харилцаа байдаг. Зээл эсэхэд эргэлзээтэй. Монгол хэлээр ойлгож уншихад хүндрэлтэй чат байдаг. Уг чат бол хэргийн бүх зүйлийг хэлээд өгч байна. Өдөр тутам мөнгө гаргадаг. Нөгөө нь хүү нэртэй буюу хоногийн 10,000 төгрөг, 20,000 төгрөг, 30,000 төгрөг, 40,000 төгрөг, 100,000 төгрөг гэдэг байдлаар өгдөг харилцаа үүссэн байна. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасантай дөхүүлж ойлгох гээд үзье. Мөнгө өгч авалцсан сонирхол нь үнэндээ мөнгө хүүлэлтийн хэлбэр. Хууль ёсны харилцаа байна уу гэж үзэхээр тийм асуудал байхгүй. Дансаар мөнгө өгч авалцсан харилцааг аваад үзэхээр Иргэний хуулийн 281-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө, түүнтэй ижил шинжээр тодорхойлогдох зүйлийг шилжүүлэх гэсэн байна. Зээлийн гэрээний гол ойлголт нь мөнгө өгсөн бол буцааж мөнгө авах ойлголт юм. Уг хүмүүсийн дансаар 317,268,500 төгрөг шилжсэн байна. Давхардаж байгаа зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Хуудас дээр тэмдэглэл хийхдээ хоёр нүүр дээр хоёр гурван дансны хуулга ижил мөнгөн дүнг тэмдэглэсэн байдаг. Өөрсдөө ялгаж салгаад өгсөн эсэх талаар мэдэхгүй байна. Бид 268,500,000 төгрөгийг нэг бүрчлэн бичсэн байгаа, гэхдээ нөгөө талаас бичсэн гэж үзээд гаргаж өгөөгүй. Хаана аль хуудсанд ямар мөнгөний хуулга байгаа гэсэн тооцоо байгаа. Харин уг мөнгөн дүнгээс танайд ороогүй байна гэж мэтгэлцэх мэтгэлцээн явахад хүндрэлтэй байгаа. 317,268,500 төгрөгийг зээл гэж хариуцагч зөвшөөрч байна. Гэтэл уг мөнгөнөөс 287,154,600 төгрөгийг төлсөн хуулгыг шараар тодруулж тэмдэглэсэн байгаа, зөрүү нь 29,753,900 төгрөг болж байгаа юм. Үүнээс 26,000,000 төгрөгийг ******* зээлээгүй гэж ярьдаг. Миний байр 26,000,000 төгрөгийн барьцаанд байсан, тэрийг төлөөд миний байрыг авчихсан юм. Тэр мөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол буцааж өгөх үүрэг надад байгаа, тэр зээлийн харилцаа байгаагүй гэж тайлбарладаг. Нөгөө тал зээлсэн гээд зээлийн үнийн дүнд оруулаад байгаа учраас 317,268,500 төгрөгийн асуудал яриад байгаа юм. Уг 26,000,000 төгрөг дээр одоо хүү тооцоод яриад байдаг. Гэтэл уг мөнгө нь зээл чөлөөлсөн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл 26,000,000 төгрөгийн хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй гэсэн тооцоо байхгүй, 05 дугаар сарын 25-ны өдөр 38,000,000 төгрөг зээлсэн асуудал тавьсан байдаг. Уг агуулга нь үндэслэлгүй бөгөөд 05 дугаар сарын 25-ны өдөр эдгээр хүмүүсийн хооронд 26,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Өөр мөнгөн дүн байхгүй буюу 38,000,000 төгрөг зээлсэн процесс байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний гол шинж нь барааг худалдан аваад худалдан авагч тал үнийг төлөх зохицуулалттай. Ингэж байж худалдах, худалдан авах гэрээг жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэлтэй гэж үздэг байна. Өмнө нь 87,000,000 төгрөгийн өр байсан гэж байгаа байдлаа хариуцагч тал нотлоогүй буюу 87,000,000 төгрөгийн өрнөөс 75,000,000 төгрөгт тооцож авч байгаа гэсэн байдал нотлогдоогүй. Иймд худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хүү тооцсон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талуудын хооронд маш олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжсэн байдаг. Энэ мөнгө тус бүр дээр хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай вэ гэсэн зүйл байхгүй. Хүүтэй өгсөн гэдгээ нотолж байна гээд чат уншуулж байна. Хүүд нь 40 төгрөг, 60 төгрөг, 100к гэсэн үгийг бичсэн. Энэ нь хэдэн хувийн хүүтэй ямар учиртай мөнгө вэ гэдэг ойлголт авах боломж байхгүй. Жишээ нь 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг хэдэн хувийн хүүтэй зээлсэн, хэдэн төгрөгийг хэдний өдөр буцааж авахаар тохирсон бэ гэдэг нь байхгүй. Хүүтэй мөнгө зээлсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Өгсөн авсан мөнгөний хувьд 29,126,850 төгрөгийн зөрүү гардаг, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...би О.*******д 2012 оноос эхлэн мөнгө зээлж, хугацаандаа буцаан төлдөг байсан. ...2022 онд хэдэн хоногийн зайтай 5,10,15 сая төгрөгөөр ойр ойрхон зээлэхээр удаа дараа надаас гуйгаад шалсан. Би тухайн үед энэ их мөнгийг чи юунд ингэж ашиглаж байгаа талаар удаа дараа асуухад би банкны эдийн засагчтай хамтарч цалингийн зээл хааж, дансны хуулга гаргах, банкны баталгаа гаргах, тэтгэврийн зээл хаах гэх зэргийн ажлыг хийж байгаа гэж надад хэлж итгүүлсэн. О.*******д 2022 онд 43 удаагийн гүйлгээгээр нийт 284,640,000 төгрөгийг зээлүүлсэн. ... О.*******гийн нөхөр болох Эрдэнэсайхан өөрөө надтай утсаар холбогдон эхнэр маань маш их хэмжээний өрөнд орчихсон байна, зөндөө хүмүүст өртэй болсон байна, мөнгө авсан хүмүүстэй нь уулзаж байна, чиний мөнгийг өгч чадахгүй болоод байна, уулзаж ярилцаж шийдэлд хүрье, яаж төлөх боломж байгаа талаар уулзаж ярилцъя" гэж холбогдсон. Манай гэрийн гадаа ирж 284,640,000 төгрөгөөс *******гийн өгсөн зээлийн төлбөрийг хасаж мөн өмнө онд зээлсэн мөнгөний үлдэгдэл зэргийг нэгтгэн нийт надад өгөх мөнгө 113 сая төгрөг болсон гэдгийг хэн аль нь зөвшөөрсөн мэдэж байсан. ******* болон түүний нөхөр Эрдэнэсайхан нар мөнгө зээлж авсан нь үнэн, мөнгөө одоо өгч чадахгүй маш хүнд нөхцөл байдалд орчихлоо, чи ойлгооч, ярилцъя, шийдэлд хүрье, бидэнд байр байгаа байрны зээлийн үлдэгдлээ хаагаад авсан мөнгөндөө байраа шилжүүлэн өгье гэдэг саналыг тавьсан. ...Байрны зээлийн үлдэгдэл 26 сая орчим төгрөг байгаа гэж хэлсэн, үүнийгээ ч сайн ярилцаж би дахин нэмж мөнгө олох арга чарга хайсан. Байрны гэрчилгээг банкны зээлээс чөлөөлөхөд надад 26 сая төгрөг бэлэн байхгүй байсан тул 2022 оны 05 сарын 24-нд өөрийн нөхөр болон Нямсүрэнгээр цалингийн зээл 8,000,000 төгрөг нэмж авахуулсан. Охин гийн хадгаламж цуцалж 3,000,000 төгрөг цуглуулж, үлдэгдэл 14 сая төгрөгийг Загдсүрэнгээс хүүтэй мөнгө зээлж авч бүрдүүлэн О.*******д шилжүүлсэн. Өмнөх оны /11 сая+2.1 сая/ 13.1 сая төгрөгийн үлдэгдэл, 2022 оны үлдэгдэл 74 сая төгрөг дээр, байрны зээл хааж байгаа 26,000,000 төгрөг болж байгааг ярилцаж, нийт 113 сая төгрөгөөс, 75 сая төгрөгөнд тухайн байрыг тооцож хасахаар тохирсон. 113сая-75сая=38 сая төгрөг үлдсэн. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. ... 38,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүү тооцож байхаар зөвшөөрч О.*******тай бичгээр гэрээ хийсэн. ...татварын 1,5 сая төгрөгийг хувааж төлөхөөр болж гэрээг байгуулсан. Төрийн банкинд 26,000,000 төгрөгийн байрны үлдэгдлийг хааж, баримт бичгээ аваад Оргил супермаркетын байранд байрлаж буй Төрийн банкинд очиж байрны ордерыг хамт очиж авсан. ... О.*******гийн нэхэмжлэлд "намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад гэрээ хийсэн гэж дурдсанаар дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, тийм зүйл огт болоогүй. Бид харилцан тохиролцож, зөвшилцөж ярилцаж шийдвэр гаргасны дүнд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г гарын үсэг зурж, тухайн хэлцлийг гэрчлэх хуулиар бүрэн эрх олгогдсон этгээд болох нотариатаар тамга дарж баталгаажуулан байгуулсан, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж харилцан тохиролцсоны дагуу хийгдсэн. Иймд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн байгаа тул О.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

5.Хариуцагч О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...О.*******д 2022 оны байдлаар 43 удаагийн үйлдлээр 284,640,000 төгрөгийг зээлдэж байсан. О.******* надад зээлээ боломжоороо төлж байсан ба тооцож үзэхэд 203,100,000 төгрөг өгсөн байсан, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 87,100,000 төгрөгийн үлдэгдэл байсан болохыг түүний нөхөр О.Эрдэнэсайхантай хамт уулзахдаа тооцож гаргасан юм. Би О.*******, О.Эрдэнэсайхан нартай уулзахад надад 75,000,000 төгрөгт тооцоод Хөүп таун байрны ******* тоот орон сууцаа зарж 87,100,000 төгрөгийн зээлнээс хасна, үлдсэн 12,100,000 төгрөг дээр орон сууцны зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөгийг намайг төлчих, 26,000,000+12,100,000=38,000,000 төгрөгөө /100,000 төгрөгийг нь хасаад тоогоо тэгшилье гэж тохиролцсон/ 4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Би О.*******д өгөх 26,000,000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд нөхөр Г.Нямсүрэнгээр 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 1.3 хувийн хүүтэй 15 сая төгрөгийн цалингийн зээлийг авахуулаад урьд байсан зээлийг нь хаалгаж, охин гийн Худалдаа хөгжлийн банкны 466021199 тоот хугацаагүй хадгаламжийг цуцалж 3,485,440 төгрөгийг нэмж аваад, маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.Нямсүрэнгээс миний Хаан банкны данс руу 11,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би Д.Загдсүрэнгээс 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж аваад, Г.Нямсүрэнгээс авсан 11,600,000 төгрөг болон надад байсан мөнгөн дээрээ нэмээд О.*******д 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 26,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Миний О.*******д шилжүүлж өгсөн 26,000,000 төгрөг нь түүний Хөүптаун байрны ******* тоот орон сууцны зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор авсан ба би түүний данс руу шилжүүлээд бид хоёр хамтдаа банкинд очиж зээлийг нь хаасан юм. Би одоо О.*******д зээлүүлсэн 26,000,000 төгрөг дээр урьдны тооцооны үлдэгдэл 12,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгнөөс О.******* нэхэмжлэл гаргахаас 4 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул 33,000,000 төгрөгийн хүүнд 7,920,000 төгрөг, мөн Г.Нямсүрэнгийн банкинд төлсөн хүүнд Худалдаа хөгжлийн банкинд 122,552 төгрөг, Голомт банкинд 608,349 төгрөг буюу нийт 730,901 төгрөг, Д.Загдсүрэнгээс авсан 14,000,000 төгрөгийн хүүнд 3,360,000 төгрөг буюу үндсэн мөнгө 33,000,000 төгрөг дээр хүүнд 12,010,901 төгрөг төлөхөөр байна. Мөн би Г.Аззаяагаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 9,640,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай аваад О.*******д 10,700,000 төгрөг болгон шилжүүлсэн, би Г.Аззаяагаас авсан мөнгөний хүүгээ төлөөд явж байгаа ба хүүнд 2,313,600 төгрөгийг төлж байна. Би дээрх зээлийн хүүг одоог хүртэл төлж байгаа цаашид ч хугацаа нь дуустал төлөх тул О.*******гаас үндсэн зээлд 33,000,000 төгрөг бусад хүн, банкинд төлсөн хүүнд нийтдээ 14,324,501 төгрөгийг нэмээд нийтдээ 47,324,501 төгрөгийг шаардах эрх үүсч байгаа юм. Түүнчлэн би О.*******гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт 750,000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгөө нэмж нэхэмжилнэ. Иймд О.*******гаас үндсэн зээл 33,000,000 төгрөг дээр татварт төлсөн, 750,000 төгрөг, банк болон бусад хувь хүнд төлсөн зээлийн хүүнд 14,324,501 төгрөг, нийт 48,074,501 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцнаас О.*******г албадан гаргаж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

 

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-т худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Нэг талаас биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх, нөгөө талаас гэрээгээр харилцан тохиролцсон үнийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг. Энэ утгаар худалдан авагч буюу нь харилцан тохиролцсон 75,000,000 төгрөгийг *******д төлсөн. Энэ талаар хэрхэн төлсөн нь гэрээний 3.2-т тусгасан. Аливаа гэрээнд төлбөрийг төлөхдөө дансаар эсхүл бэлнээр, бэлэн бусаар, вальютаар төлөх үү гэдгийг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах санал гарсан. Тухайн саналыг хүлээн авч гэрээ байгуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулсан гэх зүйл ярьж байна, гэрээнд яг одоо гарын үсэг зур, ингэ тэнгэ гэж дарамталсан зүйл байхгүй. Энэ нь 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд яригдаж байгаа процесстой асуудал. 05 дугаар сарын 23-ны өдөр ******* санал гаргаад энэ талаар талууд бодолцоод маргааш нь ярилцъя гэсэн. ******* мөн зээлийн төлбөр 26,000,000 төгрөгийг судлаад хариу өгье гэдэг байдлаар маргааш нь худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэж зөвшилцсөний үндэс дээр хоёр хоногийн дараа 05 дугаар сарын 25-нд нотариат уулзаж, уг гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан. Гэрээ байгуулах явцад гэрчлэх эрх бүхий этгээд нотариатч нь энэхүү гэрээний үр дагаврыг тайлбарлаж, тодруулсны үндэс дээр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх процессын хувьд уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зүгээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай. Тухайн гэрээг байгуулснаар өмчлөх эрх шууд шилжиж байгаа тохиолдол биш. Нотариатаар гэрчлүүлж байгаа, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байгаа бүх процесс дэс дарааллын хүрээнд явж байсан. Өмнө нь уулзаад нотариат дээр очиж, гэрээ байгуулж, татварын хэлтэс дээр очиж төлбөрөө судалж, нотариат дээр очиж байна, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад хэд хоногийн дараа гэрчилгээгээ авч байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч ******* гэрээ хэлцэл хийх санал санаачилгыг гаргаад гэрээ хэлцэл байгуулсан. Тухайн үед ямар нэгэн дарамт шахалтад орсон, гэрээний үр дагаврыг ойлгоогүй бол процесс ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байсан. Иймд уг хэлцлийн учир холбогдлыг ойлгож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэдэг нь харагдаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч ад үүсэж, *******гийн өмчлөх эрх дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчийн тайлбар дээр барьцааны талаар дурдаж байна, нэхэмжлэгч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн гэрээний барьцаанд тавьсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон буюу барьцааны зүйлийг барьцаанд тавьсан талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар барьцааны гэрээ бичгээр хийгдсэн байхыг шаарддаг. Бичгээр хийсний дараах холбогдох эрх бүхий байгууллага буюу барьцааны эрсдэлийн санд бүртгүүлэх юм. Ингэж байж уг гэрээ хүчин төгөлдөр байна, эдгээр шаардлагыг хангаагүй бол барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ анх зээл авах үед барьцаа байгаагүй талаар бичсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дарамт шахалт хүч хэрэглэсэн гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд байна. Ямарваа нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, айгаад заналхийлэлд өртсөн учраас уг гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Тийм бол хэрхэн яаж хүч хэрэглэсэн бэ? бие махбодид шууд халдсан уу? гэр бүлийн гишүүдийг заналхийлсэн үү? *******д гэм хор учруулсан уу? бодит аюул учирсан уу? гэдэгт шүүх анхаарал хандуулах нь зүйтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь шаардлага болон татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн гэж үзэж байна. Энэ талаар хавтаст хэрэгт *******гийн гараар бичиж өгсөн хүсэлтээр, эрх бүхий байгууллагад очиж уулзаж, хөөцөлдөж байгаагаар илэрч байна. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэдэг нь бичгээр хийгдсэн, гэрчлүүлэх эрх бүхий байгууллагаар гэрчлүүлсэн, бүртгүүлбэл зохиох байгууллагад бүртгүүлсэн гэж үзээд маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь нэхэмжлэгчээс 48,074,501 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь *******д зээлсэн зээл болон зээлийн хүү, *******д мөнгө зээлэхийн тулд бусдаас зээлсэн мөнгөний хүү, татварын албанд тушаасан хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой зардлууд байгаа юм. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч ******* нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэхүү гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл буюу 5 сарын хугацаанд биелүүлээгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу ад үүссэн, өмнөх өмчлөгчийн эрх дууссан учраас маргаан бүхий байрнаас *******г албадан гаргаж өгнө үү. гэжээ.

 

8.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2018 оноос мөнгө зээлж эхэлсэн ба Цагаанчулуут багийн ******* тоот орон сууцыг зээлийн хүүд тооцно гээд өгөхгүй байна гэсэн байдаг. Мөн уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Мөн айлгаж дарамталсан гэж байгаа боловч энэ талаар зохих байгууллагад хандаж шалгуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ******* нөхөр Эрдэнэсайханы хамт очоод аас өөрөө хүсэж 87,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, бичиг хийж өгч, 87,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгт нь орон сууцаа худалдаж, үлдсэн 12,000,000 төгрөгийн зээлийг хүүтэй төлөхөөр тохирсон. Уг байрыг авахад банкнаас болон нөхөр, хүүхдийнхээ хадгаламжийн дэвтэр, Загдсүрэнгээс зээлийн гэрээ байгуулж мөнгө авч, 26,000,000 төгрөгийг бүрдүүлж, уг орон сууцын зээлийг хаасан. 87,000,000 төгрөг дээр 26,000,000 төгрөгийг нэмэхээр 105,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Урьд үүссэн буюу 2018 оноос 2012 оноос эхэлж эдгээр хүмүүсийн хоорондох харилцаа үүссэн. Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талаас дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж тайлбарлаж байна. Худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх, татварын мөнгийг төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ байгуулах буюу үнэгүй шилжүүлсэн байдлаар хийсэн гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж ярьдаг. Түүнээс биш мөнгөө төлөөд авах ёстой мөнгөнийхөө 75,000,000 төгрөгт тааруулж байрыг авсан асуудлыг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тал байрыг худалдаж авахдаа мөнгө шилжүүлээгүй гэдэг нь уг үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа юм. Ямар нэгэн зүйл худалдаж авахдаа заавал мөнгө өгдөггүй, хүн өрөндөө орон сууц, машин, гар утас зэргийг суутгаад худалдаж авах хэлбэр байдаг. ... 38,000,000 төгрөг яаж гараад байгаа талаар нэхэмжлэгч тал ойлгохгүй байх шиг байна. 87,000,000 төгрөгийн өр зээлтэй байсан гэдгээ ******* хүлээн зөвшөөрч нөхрийн хамт ирээд хавтаст хэргийн 80 дугаар талаас 81 дүгээр талд авагдсан баталгаа, зээлийн гэрээг бичиж өгч, өөрөө гарын үсгээ зурсан. Уг 87,000,000 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг хасаад 12,000,000 төгрөг үлддэг. Үүн дээр байрыг худалдаж авахад байрны зээлд төлсөн 26,000,000 төгрөгийг нэмээд 38,000,000 төгрөг гарч ирсэн юм. Өргөдөл гарах үедээ 5,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг учраас үүнийг хасаад 33,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнээс харахад *******гийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. *******гаас үндсэн зээл 33,000,000 төгрөг, банк болон хувь хүнд төлсөн хүүнд төлсөнэ 14,324,501 төгрөгийг нэмээд 47,324,501 төгрөгийн шаардах эрх ад үүссэн. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад 750,000 төгрөгийг төлсөн. Үүнийг нэмээд 48,074,501 төгрөгийг *******гаас гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, ******* тоот ын өмчлөлийн орон сууцнаас *******г албадан гаргуулжах сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.*******гийн Богд банкны харилцах дансны хуулга, Богд банкны дансны тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Хаан банкны 5094189524 дугаартай дансны хуулга, тай харьцсан Хаан банкны гүйлгээ, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээ, Голомт банкны гүйлгээ, Богд банкны гүйлгээ гэх баримтыг,

 

хариуцагчаас ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны 2022 оны 5 сарын 25-ны өдрийн 26,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Нямсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 466006245, 407349417 дугаартай дансны хуулга, О.*******гийн 2022 оны 05 сарын 23, 05 сарын 25-нд гараар бичсэн бичвэр, Төрийн банкны 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2/3-32 тоот албан бичиг, Төрийн банкны О.*******гийн зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022 онд зээлсэн мөнгөний задаргаа, 2022 онд болон 2018-2021 онд зээлсэн эргэн төлөлт хийгдээгүй үлдэгдэл мөнгөний задаргаа, зээлсэн 2900,000 төгрөгийн задаргаа, зээлсэн 2600000 төгрөгийн задаргаа, богино хугацаанд хаасан зээлийн задаргаа, 3,000,000 төгрөгийн задаргаа гэх баримтууд, Д.Загдсүрэнтэй хийсэн зээлийн гэрээ, Аззаяатай хийсэн зээлийн гэрээ, ын 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Голомт банктай хийсэн ЗГ4025115852 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, гийн Худалдаа хөгжлийн банкны 466021199 дугаартай дансны хуулга, , ******* нарын харилцсан фэйсбүүк чатны зураг, , О.******* нарын 2018-2022 оны хооронд хийсэн мөнгөний шилжүүлгийн тооцоолол, О.*******д 2022 онд зээлсэн мөнгөний тооцоог тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн ******* тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ, Хаан банк ХХК-ийн Орхон салбараас хариуцагч ын Хаан банкны 5217026766 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хуулга, нэхэмжлэгч О.*******гийн Хаан банкны 5094189524 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хуулга, Голомт банк ХХК-ийн Орхон салбараас нэхэмжлэгч О.*******гийн 40150071009 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Орхон салбараас нэхэмжлэгч О.*******гийн 407339489 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хуулга, ын 407204090, 407212261, 407268378 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хуулгыг тус тус нотлох баримтаар бүрдүүлж, мөн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд харилцсан чат болон хариуцагчийн хөтөлдөг Эрдэнэт америк бараа гэсэн фэйж хуудсанд үзлэг хийж үзлэгийн явцыг гэрэл зураг болон тэмдэглэлээр баталгаажуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ад холбогдуулан тэдний хооронд 2022 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч О.*******гаас 48,074,501 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

1а.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1а.1. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие О.******* нь иргэн аас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба нийт цувуулан 282,978,500 төгрөг зээлсэн бөгөөд цувуулан буцааж төлөөд дуусгасан. Хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгасан боловч зээлийн барьцаанд авсан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн ******* тоот өөрийн орон сууцыг буцаан авахыг хүсэхэд зээлийн хүүнд тооцож авна, буцаан өгөхгүй гэсэн. Анх мөнгө зээлдэх үед ямар ч барьцаагүй байсан ба зээлсэн мөнгөө цувуулан өгч байгаатай холбоотой, сүүлдээ зээлийн хүү төлөх ёстой гэж өмгөөлөгч дүүгээ дагуулан ирж, намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад, нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би өөрийн орон сууцыг худалдаагүй учир дээрх хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд зээлийн барьцаанд байсан орон сууцыг буцаан авах хүсэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 тоот бүртгэлийн дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэж тайлбарласан.

 

1а.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ..би О.*******д 2012 оноос эхлэн мөнгө зээлж, 2022 онд 43 удаагийн гүйлгээгээр нийт 284,640,000 төгрөгийг зээлүүлснээс төлөөгүй үлдсэн 113 сая төгрөгийг тооцоо нийлсэн, О.*******гийн өмчлөлийн банкны барьцаанд байгаа байрыг зээлийн үлдэгдэл төлбөрийн 75,000,000 төгрөгт тооцож, банкны барьцаанд байгаа 26,000,000 төгрөгийг би хүнээс зээлж авч банкинд төлж нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан, ингээд үлдэх 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан, ... нэхэмжлэгчийг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, уг гэрээг хийхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн... гэж тайлбарлаж няцаасан.

 

 

1а.3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг 7 дугаар хороолол, 8-р байр, 38 тоот 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөг худалдахаар тохирч, төлбөрийг 2019-2022 оны хооронд ын Хаан банкны 5217026766 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 407204090 тоот данснаас О.*******гийн Хаан банкны 5094189524 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 407339489 тоот дансаар шилжүүлж, бүрэн төлсөн гэж тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээг нотариатчаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, О.*******гийн өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

 

1а.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны үнийг өмнө нь дансаар шилжүүлж бүрэн төлсөн гэж заасан байна.

 

1а.5. Хариуцагч ...2012 оноос эхлэн нэхэмжлэгч О.******* нь надаас хүүтэй мөнгө зээлж аваад буцааж өгдөг байсан, гэрээ хийхэд өмнөх онд зээлсэн мөнгөний үлдэгдэл 13,100,000 төгрөг, 2022 онд зээлсэн мөнгөний үлдэгдэл 74,000,000 төгрөг, байрны зээлийн үлдэгдэл төлбөр 26,000,000 төгрөг, нийт 113,100,000 төгрөг болж байрны худалдаж авсан үнэ 75,000,000 төгрөгийг хасч үлдэх 38,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан... гэж тайлбар гаргасан бөгөөд хэрэгт нотлох баримтар авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд харилцсан банкны дансны хуулгуудаар хариуцагч нь нэхэмжлэгч О.*******д 2018 оноос 2022 оны хооронд 321,836,500 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ад 287,514,600 төгрөгийг буцааж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

1а.6. Үүнээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч нь зохигчийн хооронд харьцсан чатанд хийсэн үзлэг-ээр дээрх шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь хүүтэй зээлж байсан гэдэг нь нотлогдож байгаа гэх боловч талуудын хооронд хэзээ, хэдэн төгрөгийг, ямар хугацаа, ямар хүүтэйгээр зээлсэн болох нь тодорхойгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний хүүг шаардах эрх үүсэхгүй байна.

 

1а.7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээгээр орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхдээ зээлийн барьцаа болгож шилжүүлснээс, худалдах хүсэл зорилго байгаагүй, хэлцлийг дүр үзүүлж хийсэн... гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл байна.

 

1а.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн байрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч уг орон сууцыг худалдсан үнэ болох 75,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлж аваагүй ба хариуцагч нь уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахын тулд орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр 26,000,000 төгрөгийг Төрийн банкинд төлсөн, нэхэмжлэгч нь талуудын хоорондын зээлийн харилцаанаас үүссэн төлбөрт тооцож уг орон сууцыг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул О.*******, нарын хооронд 2022 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан үл 1546 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

 

1а.9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйл болох нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 34,321,900 төгрөг, орон сууцны үлдэгдэл зээлийн төлбөрт хариуцагчийн төлсөн 26,000,000 төгрөг, уг орон сууцыг худалдан борлуулсны татварт хариуцагчийн төлсөн 750,000 төгрөг, нийт 61,071,900 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцааж өгөх, хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг 7 дугаар хороолол, 8-р байр, 38 тоот 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөх нь зүйтэй.

 

 

1б. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1б.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...О.*******д 2022 оны байдлаар 43 удаагийн үйлдлээр 284,640,000 төгрөгийг зээлж, буцааж 203,100,000 төгрөг авсан, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 87,100,000 төгрөгийн үлдэгдэл байсан болохыг түүний нөхөр О.Эрдэнэсайхантай хамт уулзахдаа тооцож гаргасан. Би О.*******, О.Эрдэнэсайхан нартай уулзахад надад 75,000,000 төгрөгт тооцоод ******* тоот орон сууцаа зарж 87,100,000 төгрөгийн зээлнээс хасч, үлдсэн 12,100,000 төгрөг дээр орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг төлчих гэсэн тул би 26,000,000 төгрөгийг хүмүүсээс болон банкнаас, хадгаламжнаас хүүтэй зээлж авсан, тэгээд нийт 38,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. О.******* нэхэмжлэл гаргахаас 4 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул хасч тооцож, О.*******гаас үндсэн зээлд 33,000,000 төгрөг бусад хүн, банкинд төлсөн хүүнд нийтдээ 14,324,501 төгрөг төлснийг нэмээд нийтдээ 47,324,501, мөн О.*******гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт би 750,000 төгрөг төлснийг нэмж, нийт 48,074,501 төгрөгийг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцнаас О.*******г албадан гаргаж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү... гэсэн.

 

1б.2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... би аас 2018 оноос 2022 оны хооронд 283,478,500 төгрөгийг авсан ба нь надаас 283,613,800 төгрөгийг авч, бидний хооронд бие биедээ ямар нэгэн өр төлбөргүй болсон. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар 16-нд 18,000,000 төгрөг авсны дараа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг дуудаж, бүх зээлээ төлж дуустал миний орон сууцыг барьцаалъя гээд 26,000,000 төгрөгийг төлж, орон сууцны барьцааг чөлөөлсөн нь үнэн, үүний дараа хэд хонож байхад сүүлд өгсөн мөнгө буюу орон сууц чөлөөлсөн мөнгөнд хүү тооцно гээд 6 сарын хугацаатай 4 хувиар сар бүр хүү төлж, төлбөрийг барагдуулна гэж гарын үсэг зуруулсан, дараа нь би 3 банкаар өгч авсан мөнгөө тооцож үзтэл түүнд 5,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан. Иймээс уг мөнгийг төлөөд орон сууцаа буцаан өг гэтэл өгөхгүй, би чамаас 75.000.000 төгрөгийг хүүнд тооцож авна гэх болсон, иймд 48,074,501 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, би орон сууцыг түүнд худалдаагүй учир албадан гаргах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн.

 

1б.3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч аас нэхэмжлэгч О.******* нь 2022 оны 05 сарын 25-нд 38,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн талаарх бичгийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ.

 

1б.4. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар 38,000,000 төгрөгийг хариуцагч аас нэхэмжлэгч О.*******д шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдохгүйй байх тул зээлийн төлбөрт 33,000,000 төгрөг нэхэмжлэх эрх үүсэхгүй байна.

 

1б.5. Харин нэхэмжлэгчийн өмнөөс түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалж олгогдсон зээлийн үлдэгдэл төлбөрт 26,000,000 төгрөг болон үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт 750,000 төгрөгийг тус тус хариуцагч төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

1б.6. Мөн хариуцагч нь дээрх 26,000,000 төгрөгийг төлөхийн тулд бусад хүн, банкинд төлсөн хүүнд нийтдээ 14,324,501 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн шаардлагын үндэслэл тодорхойгүй, мөн тэдний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү авах эрх үүсээгүй байна.

 

1б.7. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч нарын хооронд 2022 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

 

1б.8. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг шаардлагаас 26,750,000 төгрөг хангагдаж, үлдэх зээлийн үндсэн төлбөр 7,000,00 төгрөг, хүү 14,324,501 төгрөг, нийт 21,324,501 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.*******гаас 463,309 төгрөгийг гаргуулж хариуцагч ад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан О.*******, нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.*******гаас зээлийн үлдэгдэл 61,071,900 төгрөгийг гаргуулж хариуцагч ад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 21,324,501 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.*******гаас 442,950 төгрөгийг гаргуулж хариуцагч ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ