Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2023/00077

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,                                                                                                                                                     

Нэхэмжлэгч П.К

Хариуцагч: Ш.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.О

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн баг, ажилчдын орон сууцны 28 тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай

Нэхэмжлэлд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б,                                               

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь “Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орцны 28 тоот орон сууцыг чөлөөлөхийг Ш.Б д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь 1969 онд үүсгэн байгуулагдаж, 20,000 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн, ууган сургуулиудын нэг юм. Тус коллеж нь орон нутаг буюу суманд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой бөгөөд томилолтоор ирсэн багш ажилтан нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг хангах шаардлагатай байдаг.

Анх байгуулагдахдаа оюутны хичээлийн байр, дотуур байр, багш ажилчдын байр, үйлчилгээний нэгдсэн байр, худаг, станц, цэвэрлэх байгууламж зэрэг цогцолборуудтай, нийт 60,580 м.кв газартай үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдсан юм.

Эзэмшил газрын гэрчилгээг 2020 онд хуульд нийцүүлэн дахин гаргуулж, Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А404 дугаар захирамжаар 6.06 га газрын албан ёсны эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ эзэмшлийн газар дээрх барилга байгууламжууд үйл ажиллагаа явагдаж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд коллежийн дотоод журам, багш ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа багш ажилчдын байранд амьдрах боломжийг хангаж, ажлаас чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан тохиолдолд багш ажилчдын байрыг чөлөөлж, дараагийн багш, ажилчид үргэлжлүүлэн ажиллаж амьдрах нөхцөлтэй юм. Гэвч 2008-2015 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан болон чөлөөлөгдсөн багш, ажилчид амьдарч байсан орон сууцаа хүлээлгэн өгөхгүй хүндрэл учруулж байна. Үүнээс болж шинээр ажилд орсон багш ажилчдыг орон сууцаар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан орон нутагт ажиллахаар ирсэн багш, ажилчид гэр бүлтэйгээ хэвийн амьдрах боломжгүй шалтгаанаар тогтвор суурьшилтай ажиллахгүй коллежид багш, ажилчдын орон тооны дутагдал үүссэн, чадвартай мэргэжилтэй боловсон бэлтгэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байна. Баянчандмань суманд орон сууц ховор, түрээсийн байр ч байхгүй болно.

Тус коллеж нь хичээлийн байр, уурын зуух, 500 хүүхдийн дотуур байр, 30 айлын багш ажилчдын орон сууц гэсэн комплекс барилга бөгөөд энэ бүх барилга хөрөнгүүдийг зориулалтын дагуу ашиглах, түүнд зарцуулагдах зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэн ажилладаг юм. Нийслэлээс алслагдсан сууринд байдаг тус сургуульд ажиллах боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдвэрлэж явах үүрэг Засгийн газар болон сургуулийн захиргаанд байгаа учраас багш ажилчдын орон сууцны барилгыг зориулалтын дагуу ашиглах шаардлагатай болно.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг асуудлыг хөнддөг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийн талаарх холбогдсон харилцааг зохицуулсан. Хуулийн 5 дугаар зүйлд төрийн өөрийн өмч гэсэн харилцааг зохицуулсан бөгөөд төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох эд хөрөнгөд төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө хамаарна гэсэн байна. П.К нь төрийн байгууллага бөгөөд төсвөөс санхүүждэг, сургууль, дотуур байр, багш ажилчдын орон сууц нь төрийн өмч, түүнийг эзэмшдэг бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ гэснээр тодорхойлогдоно. Мөн зүйлийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрх, үүрэгтэй гэж зааснаар өөрт олгогдсон багш ажилчдын орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй юм. Мөн хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана гэсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийг ...болон түрээсийн гэрээгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно” гэсэн бөгөөд коллеж нь дотоод журамдаа тусган багш ажилчидтай түрээсийн гэрээ байгуулан эзэмшүүлж ашиглуулж ирсэн. Хариуцагч Ш.Б тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түүнд байр чөлөөлөх боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл сайн дураараа чөлөөлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон нутгийн өмчийн харилцааг мөн хуулийн 9 дугээр бүлэгт зохицуулсан бөгөөд мөн бүлгийн 79 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрх эдлэнэ”, 80 дугаар зүйлд Орон нутгийн өмчийг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу зохицуулна гэснээр 25, 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар П.К  нь багш ажилчдын байрны эзэмшигч мөн тул шүүхэд нэхэмжлэл эрхтэй этгээд гэж үзнэ.

Мөн хуулийн 7.1-д “төрийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэсэн бөгөөд багш ажилчдын орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлтэй байгааг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Иргэний хуулийн 310, 311 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан болон албаны орон сууцыг эзэмшихтэй холбоотой албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон тул орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж зааснаар шаардаж байна” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хүндрэлтэй асуудал байсан. Ялангуяа тэтгэвэрт гарсан хүмүүсийг хэрэггүй болохоор нь гаргах гэлээ гэж маргадаг. 30 айлын 15 нь настай хүмүүс орохоор нь сургууль яах билээ гэх асуудал үүссэн. Ирсэн залуучууд нь орон байрны асуудлаас болоод буцсан. Энэ асуудлыг хариуцагчид ойлгуулахыг хүсч байна. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д гэрээ заавал байгуулаарай гэх ойлголт биш. Тухайн байр нь албаны орон сууц. Ш.Б нь тухайн коллежид ажиллаж байсан нь үнэн. Тушаал шийдвэртэй. Ажиллаж байх хугацаанд 28 тоот орон сууцанд амьдарсан. Одоо ажилладаггүй учраас албаны орон сууцаас чөлөөлүүлэх эрх нь байгаа. Хариуцагч талаас шударга эзэмшигч гэх асуудлыг ярьж байна. Хууль ёсоор эзэмшиж байгаа этгээдийг шууд эзэмшигч гэнэ. Ш.Б ажиллаж байх хугацаандаа шударга эзэмшигч байсан. Одоо ажлаас чөлөөлөгдсөн учраас тухайн орон сууцанд амьдрах эрхгүй. Нэгдүгээрт, орон нутгийн өмч. Хоёрдугаарт, эзэмшиж, ашиглах нь коллежийн эрхийн асуудал. Иргэний хуулийн 106 дугаар зүйл, 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу шаардах эрх нь Ш.Б д хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.Хариуцагч Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: 

Ш. Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн харьяат, ганцаараа амьдардаг. 1983 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгсөөд Төв аймгийн Эрдэнэсант сумын 10 жилд томилогдон ажиллаж байгаад нөхөр Т.Г Баянчандмань сумын 10 жилийн сургуульд мөн багшаар томилогдсон очсон тул 1985 онд тус суманд шилжин ажилласан. Баянчандмань сумын сургуульд 20 жил ажилласны дараа “Оч” гадаад хэл математикийн сургуулийг үүсгэн байгуулж, Монгол улсад анх удаа америк багш нарыг авчран хамт ажиллаж байсан.

2008 онд МСҮТ-ын захирал надад Англи хэлний багшаар ажиллаач орон сууцаар хангана гэж хүсэлт тавьсны дагуу зөвшөөрч тус сургуульд эхний жилүүдэд англи хэлний багшаар, дараа нь Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсны дараа мөн дахин урьж гадаад харилцааны ажилтнаар 2 жил ажилласан болно. Нэхэмжлэлд намайг 2014 онд тэтгэвэртээ гараад байрнаас гарна гэсэн хурал хийсэн тухай дурдсан нь худал ба энэ нь миний 2017 он бараг дуустал ажилласнаар няцаагдаж байна.

Миний бие энэ байранд анх орохдоо тyc сургуулийн захирлын урилгаар орж орон сууцаар хангуулсан бөгөөд уг орон сууцанд 14 жил амьдарч байна. Миний бие Монгол улсын өмч хувьчлалын хуулийн дагуу орон сууц болон бусад өмч хувьчилж аваагүй.

Баянчандмань сумын Политехникийн коллеж нь БНМАУ-ын үед 7 аймаг Улаанбаатар хотод байгуулагдсан Техник мэргэжлийн цогцолбор сургуулиудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар манай сумынхаас бусад сургуулийн цогцолбороос багш нарын орон сууцыг хувьчилсан тул бидний ахмад багш нар олон жил шударгаар амьдарсан орон сууцаа хувьчлан авахаар холбогдох байгуулагад хандаад байна.

НХХЯ-аас бидэнд ирүүлсэн албан бичигт ахмад багш нарыг байрнаас шууд хөөн гаргах тухай байгаагүй бөгөөд гэрээ хийж үргэлжлүүлэн амьдарч болно гэсэн байсныг шүүхэд өгсөн нотлох баримтад байна.

Баянчандмань сумын Политехникийн коллежийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ямар байгууллагын нэр дээр байгаа талаар баримт алга, үүнээс тус сургуулийн захирал орон сууцыг захиран зарцуулах эрх байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн зарим зүйл заалтыг баримтлан шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлжээ.

Гэвч маргаан бүхий орон сууц нь Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: "Хариуцагч Ш.Б тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түүнд байр чөлөөлөх боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл сайн дураараа чөлөөлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэжээ. Үүнээс дүгнэхэд:

Хариуцагч Ш.Б тай түрээсийн гэрээ байгуулах боломжгүй түрээсийн гэрээ”эр түрээслүүлэгч нь түрээслэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтанд эд хөрөнгийг төлбөртэй шилжүүлэх харилцааг зохицуулдаг. Харин хариуцагч Ш.Б нэхэмжлэгч Политехникийн коллежийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээ” байгуулаагүй, нэхэмжлэгчээс хөлс нэхэмжилж байгаагүй бөгөөд шүүхэд нотлох баримтаар гэрээг гаргаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 76 дугаар зүйл Орон нутгийн өмчийг өмчлөх эрх дуусгавар болох гэсэн заалтанд Орон нутгийн өмчийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж хуульчилсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж, мөн зүйлийн 3-т “Шууд ба шууд бус эзэмшигчид хоорондын харилцаанд энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж хуульчилснаас харахад орон нутгийн өмчийг шууд эзэмшигч болох Политехникийн коллеж нь шууд бус эзэмшигч болох иргэн Ш.Б аас орон сууц чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь тогтоогдож байна.

Орон сууцыг чөлөөлүүлэх эрх нь нэгдүгээрт, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон байх; хоёрдугаарт, маргаан бүхий орон сууцыг хууль бусаар хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эсвэл өмчлөгч бусдын өмчлөлд эд хөрөнгийн шилжүүлснээс бусад тохиолдолд хууль ёсны эзэмшигчээс орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрх үүсэхгүй байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хууль бус эзэмшилдээ олж авсан гэдгийг нотолсон тохиолдолд шаардах эрх үүсэх боломжтой. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл ямар хуулийн зохицуулалтаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодруулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Нэхэмжлэгч П.К нь орон нутгийн өмчийн газраас тухайн объектуудыг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байгаа.

Эзэмших асуудлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоёулаа эзэмшигч. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд шууд ба шууд бус эзэмшигчийн хувьд шууд эзэмшигч нь Политехникийн коллеж. Орон сууц чөлөөлөх асуудалд нэгдүгээрт, орон сууц түрээслэх гэрээ байх ёстой. Түрээсийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ хоёр нь өөр өөр үр дагаврыг бий болгодог. Түрээсийн гэрээ үйлдвэр үйлчилгээ явуулах зорилгоор аливаа нэг эд хөрөнгийг бусдын эзэмшилд түр хугацаагаар шилжүүлдэг. Орон сууц хөлслөх гэрээ нь амьдрах зориулалтаар ашиглагдана. Тэгэхээр Ш.Б тай байгуулсан гэрээ байх ёстой. Политехникийн коллежийн хөдөлмөрийн дотоод журам гэж хэрэгт ирээгүй. Ш.Б д ажилд орсноос хойно буюу 2014 онд хийгдсэн МСҮТ-ийн дотоод журам байдаг. Гэтэл Ш.Б 2005 онд ажилд ороод, орон сууцанд амьдрах нөхцөлийг хангасан эзэмшигч болсон. Ш.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Ахмадын тухай хуульд өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд тухайн орон нутгаас тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг орон сууцаар хангах асуудалд арга хэмжээ авах зохицуулалттай. Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Төв аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Хавтаст хэрэгт авагдсан Политехникийн коллежийн захирлын Хөдөлмөрийн яаманд явуулсан бичиг, Боловсрол шинжлэх ухааны яаманд явуулсан бичиг, тэрэнд ирүүлсэн хариу бичгүүдийг тухайн хүмүүсийн орон байрнаас гарга гэх асуудлын талаар зөвлөмж, тайлбар өгөөгүй. Тухайн хүмүүстэй тодорхой гэрээ байгуулан, зохих ёсны журмын дагуу үйл ажиллагаа явуулсан нь дээр гэсэн зөвлөмж өгсөн. Хууль бусаар тухайн орон сууцанд амьдарсан гэх асуудал хөндөгдөх ёстой. Гэрээ байгаад, гэрээний хугацаа дуусаад орон байрнаас чөлөөлсөн бол Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар аливаа этгээдээс гадна тухайн эд хөрөнгийг хамааруулж үзэхээр заасан. Өмчлөгч нь орон нутаг. Энэ асуудалд орон нутгийн өмчлөлийн газар тодорхой тайлбарыг бичгээр гаргаж ирэх байх гэж бодсон боловч хариу тайлбар ирээгүй. Нэгэнт орон нутгийн өмчийн эрх ашиг хөндөгдөх асуудалд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хариуцагчийн татгалзлыг дэмжих, эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих гэсэн хоёр үндэслэлтэйгээр орох ёстой. Тэрнээс биш нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эсхүл багасгах эрх, үүрэг байхгүй учраас хязгаарлагдмал байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Боловсрол шинжлэх ухааны яамны сайд тэтгэвэрт гарсан хүмүүсийг байлгах боловч дахин орон сууц барих асуудалд санал боловсруулан яаманд ирүүлнэ үү гэсэн. Яагаад гэвэл энэ нь төрийн өмч биш. Хэрэв төрийн өмч байсан бол Засгийн газар болон яамд нь тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 76 дугаар зүйлд орон нутгийн өмч дуусгавар болох гэсэн асуудал байдаг. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга өмчлөгч мөн бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн нэгэн адил эрх эдлэн шаардах эрх үүсэх ёстой. Өмчлөх эрх дуусгавар болох тухай асуудалд орон нутгийн өмчлөх эрх нь Иргэний хуульд, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр Иргэний хууль тухайн харилцаанд гол үндэслэх байр суурь болно гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын хувьд шаардах эрх байгаа эсэх асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой.

Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй байдлаар хууль тайлбарлан хэрэглэхийг хориглоно. Цаашилбал, хүний орон байрны халдашгүй байдалд халдах нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлээс эхлээд 93 дугаар зүйлд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төв аймгийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус коллежийн эзэмшлийн цогцолбор барилгыг Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын дагуу төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлж, шилжиж ирсэн барилга байгууламжийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хүлээн авсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн коллеж гэж явж байсан. Орон нутгийн өмчийн газарт тухайн хөрөнгө нь Политехникийн коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь өмчлөгч юм. Аймгийн өмчийн харилцааг зохицуулдаг нь Засаг дарга. Засаг даргын эрхийн хүрээнд орон нутгийн өмчийн газар тухайн харилцааг зохицуулна. Өмчийн хөрөнгийг удирдах эрхтэй этгээд нь Политехникийн коллежийн захирал юм. Өдөр тутмын эзэмших, ашиглах эрхийг хуульд зааснаар хөрөнгийн бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К хариуцдаг. Тухайн захирал нь төрөөс шилжиж ирсэн хөрөнгийг гэрээний дагуу удирдан зохицуулж,  нөхцөл байдлыг ашиглах, бусдад ашиглуулах үйл ажиллагааг хийнэ. Политехникийн коллежийн захирал нь ашиглах боломжгүй, илүүдэл хөрөнгө байна гэж үзвэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу төсөл өргөн мэдүүлсний дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн орон сууцыг хувьчилна. Одоогийн байдлаар шинэ байр баригдаагүй учир байрыг хувьчлах асуудал яригдахгүй” гэв.

6.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2), Политехникийн коллежийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-3), газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-5), эд хөрөнгийн тооллогын жагсаалт (хх-6), материалын эхний үлдэгдэл (хх-7), багш ажилчдын байрны бүртгэл (хх-8), 2014 оны 12 дугаар сарын 3-ний өдрийн 190 дугаартай албан бичиг (хх-9), 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай хөдөлмөрийн яаманд гаргасан хүсэлт хх-10, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/572 дугаартай хариу (хх-11), Политехникийн коллежийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал (хх-12), албан мэдэгдэл (хх-13), Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай албан бичиг (хх-49), Политехникийн коллежийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн б/12 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал (хх-53), Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаартай албан бичиг (хх-66), Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллежийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл (хх-95-96), Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журам (хх-97-104), өр төлбөртэй айлуудын тооцоо (хх-105), Ш.Б ийн байр, гэрэл, халаалтын тооцоо (хх-108), 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай (хх-116-117), 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл (хх-156-161), Төв аймгийн Баянчандмань сум дахь Политехник коллежоос М.М д олгосон итгэмжлэл (хх-14, 54, 126), өмгөөлөгч А.М  нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-46-47), Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/60 дугаар албан тоот (хх-151), Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.У т гаргасан “Амьдарч байгаа байраа хувьчлуулах тухай хүсэлт” (хх-152), Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1а/3973, 1а/3965, 1а/3969 дугаар албан тоот (хх-153-155), 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамт олны хурлын тэмдэглэл (хх-156-161),

7.Хариуцагч талаас: хариу тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад гаргасан  тайлбар (хх-42, 127-128), сөрөг нэхэмжлэл (хх-67), гомдол (хх-77), Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 384 дугаар шүүх хуралдааны тогтоол  (хх86-88), хариуцагч Ш.Б аас Б.С т олгосон итгэмжлэл (хх-39), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С ын өмгөөлөгчөөр С.Б ыг оролцуулах хүсэлт (хх-63),

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоол, Төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн нэгтгэл (хх-146-150), Төв аймгийн Орон нутгийн өмчийн газраас Б.Б д олгосон итгэмжлэл (хх-130).

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орц, 28 тоот орон сууцыг чөлөөлж, буцаан өгөхийг Ш.Б д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрх, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үүнд:

Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь 1969 онд үүсгэн байгуулагдаж, 20,000 орчим мэргэжилтэн ажилтан бэлтгэсэн ууган сургуулиудын нэг. Анх байгуулагдахдаа оюутны хичээлийн байр, дотуур байр, багш ажилчдын байр, үйлчилгээний нэгдсэн байр, худаг, станц, цэвэрлэх байгууламж зэрэг цогцолборуудтай, нийт 60,580 м.кв газартай үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдсан юм. Эзэмшил газрын гэрчилгээг 2020 онд хуульд нийцүүлэн дахин гаргуулж, Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А404 дугаар захирамжаар 6.06 га газрын албан ёсны эзэмшигчээр бүртгүүлсэн. Коллежийн дотоод журам, багш ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа багш ажилчдын байранд амьдрах боломжийг хангаж, ажлаас чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан тохиолдолд багш ажилчдын байрыг чөлөөлж, дараагийн багш, ажилчид үргэлжлүүлэн ажиллаж амьдрах нөхцөлтэй юм. Гэвч 2008-2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан болон чөлөөлөгдсөн багш, ажилчид амьдарч байсан орон сууцаа хүлээлгэн өгөхгүй хүндрэл учруулж байна.  

Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “…төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ гэж зааснаар эрх зүйн байдал нь тодорхойлогдоно. Мөн зүйлийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрх, үүрэгтэй гэж заасан тул өөрийн хөрөнгөд бүртгэлтэй албаны орон сууцыг зориулалтын дагуу ашиглахын тулд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т зааснаар Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орц, 28 тоот орон сууцыг чөлөөлж, буцаан өгөхийг Ш.Б д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

3.Хариуцагч Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

“Нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой.

Эзэмших асуудлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоёулаа эзэмшигч. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шууд эзэмшигч нь Политехникийн коллеж. Орон сууц чөлөөлөх асуудалд нэгдүгээрт, Ш.Б тай байгуулсан гэрээ байх ёстой. Политехникийн коллежийн хөдөлмөрийн дотоод журам гэж хэрэгт ирээгүй. Ш.Б г ажилд орсноос хойно буюу 2014 онд хийгдсэн МСҮТ-ийн дотоод журам байдаг. Гэтэл Ш.Б 2005 онд ажилд ороод орон сууцанд амьдрах нөхцөлийг хангасан эзэмшигч болсон. Ш.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Төв аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Гэрээ байгаад, гэрээний хугацаа дуусаад орон байрнаас чөлөөлсөн бол Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар аливаа этгээдээс гадна тухайн эд хөрөнгийг хамааруулж үзэхээр заасан. Өмчлөгч нь орон нутаг.

Ш.Б ийн хууль ёсны эзэмших эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар үүссэн. Орон сууцыг хууль ёсоор шинэ эзэмшигч нь Ш.Б тул Иргэний хуулийн 93.1-д зааснаар Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К шаардах эрхгүй. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй байдлаар хууль тайлбарлан хэрэглэх эрхгүй. Цаашилбал, хүний орон байрны халдашгүй байдалд халдах нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төв аймгийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Тус коллежийн эзэмшлийн цогцолбор барилгыг Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын дагуу төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлж, шилжиж ирсэн барилга байгууламжийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хүлээн авсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн коллеж гэж явж байсан. Орон нутгийн өмчийн харилцааны газарт тухайн хөрөнгө нь Политехникийн коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал нь өмчлөгч юм. Аймгийн өмчийн харилцааг зохицуулдаг нь Засаг дарга. Өдөр тутмын эзэмших, ашиглах эрхийг хуульд зааснаар хөрөнгийн бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К хариуцдаг. Өмчийн хөрөнгийг удирдах эрхтэй этгээд нь Политехникийн коллежийн захирал юм. Одоогийн байдлаар шинэ байр баригдаагүй учир байрыг хувьчлах асуудал яригдахгүй” гэв.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягтлан үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор үнэлсэн болно.

6.Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухайд:

Боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 12.3-т “Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус байна”, 141 дүгээр зүйлийн 141.2-т “П.К нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь мэргэжлийн болон техникийн боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага бөгөөд өмнө нь Баянчандмань суман дахь Хөдөө аж ахуйн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс политехникийн коллеж болж нэрээ өөрчилж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. (хх-3)

7.Хөдөлмөрийн харилцааны тухайд:

Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (хуучин нэрээр)-ийн англи хэлний багш Ш.Б г 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/20 дугаартай “Ажлаас чөлөөлөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай” тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, түүнд 32.5 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон (хх-12), дараа нь Ш.Б г тус төвийн гадаад харилцааны ажилтнаар ажиллуулж, өөрийнх нь  гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүний ажлыг хүлээлцэхийг захиргаа аж ахуйн албаны менежер, бусад эд хөрөнгийг картын дагуу хүлээн авахыг няравт хариуцуулсан (хх-53) талаар тушаалд үүрэг болгосон боловч Ш.Б ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ямар эд хөрөнгө хүлээлцсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

8.Эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн тухайд:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллеж нь маргаж буй орон сууцыг орон нутгийн өмчид бүртгэлтэй бөгөөд хуулиар эзэмших эрх олгогдсон учир хариуцагчаас албаны орон сууцыг буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б нь хариуцагч Ш.Б бол Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Төв аймгийн Баянчандмань суман дахь орон сууцны 2 дугаар орцны 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд шууд эзэмшигч бөгөөд шаардах эрх зөвхөн өмчлөгчид байна. Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллеж нь өмчлөгч бус эзэмшигч тул Иргэний хуулийн 93, 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй гэж маргаж байна. 

Төв аймгийн Баянчандмань дахь Багш, ажилчдын орон сууцны өмчлөгч нь:

-Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 10 дугара сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоол, түүний хавсралтад “Төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн нэгтгэл, А.Ц оор шилжүүлэх эд хөрөнгө: Баянчандмань, Хөдөө аж ахуйн коллеж, нийт хөрөнгийн дүн 81,761.5 мянган төгрөг, (хх-146, 148)

-Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаартай албан тоотод “Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн багш ажилчдын 30 айлын орон сууц нутгийн өмчид бүртгэлтэй, эзэмшигч, ашиглагч нь Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник мөн болно” гэж, (хх-66)

-зохигчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллежийн багш ажилчдын орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бөгөөд түүний өмчлөгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал юм. (хх-66)

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, мөн зүйлийн 101.6-д “өмчлөгч нь энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж, 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “төрийн байгууллага өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмших, ашиглах” эрхийг хуулиар олгожээ.

Боловсролын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэж зааснаар төрөөс барилга байгууламжаар хангах үүргээ биелүүлж, сургуулийн байр, хүүхдийн дотуур байр, багш ажилчдын орон сууцны барилга байгууламжийн бүрдлээр нь Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллежийн балансад бүртгүүлсэн болох нь Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн барилга байгууламжийн бүртгэл (хх-6), Материалын эхний үлдэгдэл /баланс/ (хх-7) баримтаар нотлогдож байна. (хх-6-7)

Иймд багш ажилчдын орон сууцны 28 тоот орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, техникийн боловсролыг чанартай олгох, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллежид Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д зааснаар өмчлөгчөөс шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хуульд зааснаар орон нутгийн өмчийн өмчлөгч нь эрхээ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийг өмчлөх эрхтэй гэж үзнэ.

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан Ш.Б нь одоог хүртэл орон сууцыг эзэмшиж байгаа учир Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч нь шууд эзэмшигч, хариуцагч нь шууд бус эзэмшигч гэх тайлбарын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

9. Шаардах эрхийн тухайд

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К нь тус коллежид шилжүүлсэн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захирах зарцуулах эрхийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролыг чанартай, хүртээмжтэй олгох зорилгоор чадвартай багш, ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулж, орон сууцаар хангахаар байгууллагын дотоод журамдаа зохицуулсан байна.

Албаны орон сууц эзэмших хугацаатай болон хугацаагүй эрх нь албан тушаалын болон хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болох, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход цуцлагдахаар Иргэний хуулийн 310, 311 дүгээр зүйлд зохицуулжээ.

Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д “Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлсүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй” гэж, мөн хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д албаны орон сууцны талаарх тодорхойлолтыг тусгасан байна.

“Албаны орон сууц” гэдэг нь албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж, хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг хэлнэ.

Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (хуучин нэрээр)-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3-т “Өндөр насны тэтгэвэрт байгаа багш, ажилчдыг шаардлагатай тохиолдолд иргэний хуулийн дагуу ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцож ажиллуулж болно”, 6.4-т “Урилгаар ирж ажиллаж буй ...бусад багш ажилтанд орон сууцаар хангах, бусад шаардагдах нийгмийн хамгааллын асуудлыг гэрээгээр зохицуулна” гэж зааснаар Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн балансад бүртгэлтэй багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орц, 28 тоот орон сууцыг Ш.Б д эзэмшүүлсэн, хариуцагч орон сууцанд одоо хүртэл амьдарч байгаа (хх-9), 2020 оныг хүртэл хугацаанд зохих журмын дагуу байрны төлбөрийн өр төлбөр үүсгээгүй (хх-105,108) төлж байсан нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 310, 311 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тус сургуулийн багш, ажилтан нь өндөр насны тэтгэвэрт гарах буюу ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд улирлын байдлаас шалтгаалан 3-8 сарын дотор хуулийн хүрээнд орон сууцыг сургуулийн захиргаанд хүлээлгэж өгөхөөр Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9.15-д заасан боловч хариуцагч одоог хүртэл 28 тоот орон сууцанд амьдарч байна.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг зохицуулалт тухайн хэлцэлд үйлчилнэ.

Иймд Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болохоор, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцохоор тус тус заасан. Нэхэмжлэгч коллеж нь Ш.Б г 2017 онд ажлаас чөлөөлөгдсөн буюу албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх нь дуусгавар болсноос хойш орон сууцыг чөлөөлөхийг 2020 оны 3 дугаар сар хүртэл бичгээр шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх боловч хариуцагч орон сууцны төлбөрийг төлж байсан байх учир албаны орон сууцыг хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин тус коллежийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар “30 айлын орон сууцанд байгаа ахмад багш нарын байрны гэрээг сунгах эсэх” асуудлыг хэлэлцэж, ахмад багш Ш.Б ... нарын орон сууцны гэрээг сунгах эсэхэд санал хурааж, 100 хувийн саналаар гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна. (хх-95-96)

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294-т зааснаар албаны орон сууцыг хөлслөх гэрээг цуцлах тухай нөгөө талдаа 3 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл өгнө, мөн зүйлийн 294.6-д орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч коллеж нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орон сууц чөлөөлөхийг хариуцагч Ш.Б д бичгээр мэдэгдэж, мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож  байна. (хх-50)

Мэдэгдэл өгснөөс хойш хариуцагч Ш.Б нь байрыг сайн дураар буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөөгүйгээс 2020 онд байрны талбайн хөлс 74,999 төгрөг, 2021 оны 1-12 сард байрны талбайн хөлс 234,000 төгрөг, 2022 оны 1-10 сарын байрны талбайн хөлс 288,300 төгрөг, халаалтын 150,150 төгрөг, цахилгааны 33,064 төгрөг, нийт 780,504 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэжээ. (хх-108)

Хариуцагчийн өмгөөлөгчийн “талуудын хооронд түрээсийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй, хэрэгт гэрээ авагдаагүй, гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй тул Ш.Б г Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д  зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж үзэж, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, нэхэмжлэгч коллеж шаардах эрхгүй” гэж тайлбарласан боловч тухайн үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т зааснаар хариуцагч Ш.Б аас Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орцны 28 тоот орон сууцыг буцаан өгөхийг шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т заасныг баримтлан Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К ийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орцны 28 тоот орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид буцаан өгөхийг хариуцагч Ш.Б д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь П.К улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН

   2023         01            04                                       151/ШШ2023/00077

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,                                                                                                                                                     

Нэхэмжлэгч: П.К ,