| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0155/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/200 |
| Огноо | 2016-12-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Г |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/200
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
|
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу Улсын яллагч Г.Ганхөлөг Хохирогч Ж.У*******Иргэний нэхэмжлэгч Т.М**** Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж Шүүгдэгч Э.Б**** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б**** од холбогдох эрүүгийн 201622000467 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, М**** овогт Э********гийн Б*******, 1997 оны 01 дүгээр сарын 19-нд Хөвсгөл аймгийн М**** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн М**** сумын *************, ** тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЭ*********дугаартай Шүүгдэгч Э.Б**** 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М**** сумын нутаг дэвсгэрт байрлах Х*******Э*** х*** ХХК-ны цонхоор нэвтрэн орж иргэн Ж.У*******ийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 900.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Э.Б**** 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М**** сумын нутаг дэвсгэрт байрлах Х*******Э*** х*** ХХК-ны цонхоор нэвтрэн орж иргэн Ж.У*******ийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 900.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь Хохирогч Ж.У*******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 10-ны бүтэн сайн өдөр би ойрхон хөдөө гарсан байсан. Орой 22 цагийн орчимд манай хүний нөөцийн ажилтан Гарваа утсаар ярьж |
| 2 |
| “чиний өрөөний цонхоор хулгай орсон байна."Нөүтбүүкээ үлдээсэн байсан уу? аваад явсан юм уу” гэж ярьсан. Би “Нөүтбүүкээ үлдээсэн байсан” гэхэд “ширээн дээр нөүтбүүк чинь байхл/й байна” гэхээр нь би орой 24 цагийн орчимд хөдөөнөөс ирсэн. Ирэхэд миний албаны өрөөний цонхоор хулгай орж миний ширээн дээр ил орхисон байсан нөүтбүүкийг хулгайлан авч явсан байсан. Миний хэрэглэж байсан нөүтбүүк нь хар саарал өнгийн ЗАМЗШМС маркийн, анхны өртөг нь 1.400.000 төгрөгний үнэтэй, зөөврийн нөүтбүүк байсан. Хулгайчийг олж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэсэн боловч уг хохирлыг тухайн үед жижүүр хийж байсан М**** гэх хүн төлж барагдуулсан тул миний хувьд гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/ Гэрч Ш.Э********, Б.Б*******нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 16-19-р тал/ Иргэний нэхэмжпэгч Т.М**** гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний бие Хөвсгөл Э*** х** ХХК-д ажиллаж байх үед миний хариуцсан ээлжинд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хулгай орж Затзипд брендийн нөүтбүүк алдагдсан. Үүний улмаас ажлаасаа халагдаж, алдагдсан нөүтбүүкийн оронд 1 дэлгүүрээс 13 нөүтбүүк авч өгч хохиролгүй болгосон. Би 1.112.204 төгрөгөөр байгууллагыг хохиролгүй болгосон тул энэ хохирлоо төлүүлмээр байна. Энд авчирсан нөүтбүүкийн авахгүй. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 247 тоот: Хэргийн газрын үзлэгээр цонхны дотор талаас бэхжүүлсэн №6 дугаартай мөр нь 2010 оны 12 дугаар сарын 03-нд санд МКЮ04610003490 дугаартай бүртгэгдсэн Э********гийн Б*******ын баруун гарын эрхий хурууны өндгөн хэсгийн мөр мөн байна. Бусад хэргийн газраас бэхжүүлсэн мөрүүд нь санд байх мөр болон дардастай тохирохгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26-р тал/ Шүүгдэгч Э.Б**** ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Э*** х** ХХК- ний байранд очсон. Тэгээд тэр байрны ард талын цонхыг гараараа түлхэж онгойлгож ороод дотроос ажлын ширээн дээр байсан хар өнгийн нөүтбүүкийг аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан...Тэгээд гудамжинд явж байсан ахыг дуудаж хулгайлсан нөүтбүүкээ үзүүлэхэд тэр ах “хэдэн төгрөгөөр өгөх юм бэ” гэхэд “100.000 төгрөгөнд өглөө” гэсэн. Тэгэхэд тэр авахаар болоод надад бэлэн 100.000 төгрөг өгсөн. Тэгээд би нөүтбүүк зарсан мөнгөөрөө компьютер тоглож, хоол унд авч идээд, архи авч уусан. Үүнээс хойш би дахиж хулгай хийгээгүй, Иргэний нэхэмжпэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр тал/ Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 34-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б**** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000467 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. |
| 3 |
| Шүүгдэгч Э.Б**** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн 201622000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Б**** оос иргэний нэхэмжлэгч Т.М**** д 1.112.204 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Э.Б**** од оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыгжирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
Э.Баттоггоход оногдуулсан 2/хоёр/жил 1 /нэг/сарын хорих ялыгтэнсэж 1 /нэг/жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
Э.Б**** ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
|