Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2023/00121

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2023/00121

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* Баярсайханы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* дугаар хороо,*******, хаягт оршин суух, овогт ид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Хариуцагч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би*******020 оны 09 дүгээр сарын*******8-ны өдөр Ц.той гэрээ байгуулж, дүүргийн 7 дугаар хороонд байрлах, Pheonix Center үйлчилгээний төвийн гадна тохижилт, гадна барилгын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд*******0,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Ц. нь гэрээний заасан хугацаанд ажил хүлээлгэж өгөөгүй. Гэрээнд нэмэлт хугацаа тогтоож,*******0,000,000 төгрөг нэмж өгч,*******022 оны 05 дугаар сарын*******2-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй тохиролцсон. Гэтэл ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан тул Ц.той уулзаж, гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Ц. нь ажлын хөлсөнд авсан 40,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Иймд Ц.оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн үйл ажиллагаа явуулдаг төвийнхөө гадна болон дотор талын заслыг хийлгэх талаар тохиролцох үед хариуцагч нь өөрийгөө Налайх дүүргийн -ийн багш ажилтай гэж танилцуулсан. Дотор болон гадна талын гэрээг тус тусад нь хийж өгье гээд гэрээ байгуулсан боловч ажлаа бүрэн гүйцэд чанарын шаардлага хангахуйцаар хийхгүйгээр ажлаа орхиод явсан. Нийт 40,000,000 төгрөг өгсөн боловч мөнгөө авснаас хойш ажлаа эхлүүлээгүй. Утас руу нь холбогдох гэхээр заримдаа холбогддоггүй, гэрээ цуцлах мэдэгдлийг шуудангаар өгсөн. Хийсэн ажил нь нуралт үүсгэсэн тул буцааж хуулж хаясан. Барилгын дотор заслын ажилтай холбогдуулан Эрүүгийн журмаар шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан шалгагдаж байгаа. Энэ хүний буруутай үйлдлээс болж хохирол амссан, ямар нэг нь хүү, алданги нэхэмжлээгүй, зөвхөн өгсөн мөнгөө буцааж авахаар шаардлага гаргаж байна. Би уг хүнд нь итгэж гэрээг байгуулсан боловч ажлаа хийж гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******тай дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний төвийн гадна талбайн тохижилт, зогсоолын талбайг өргөтгөх, шинэчлэх ажлыг 40,000,000 төгрөгөөр дотор заслын ажлыг 128,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээ байгуулсан. Ажлын зураг ерөнхий төлөвлөгөөг үзэж танилцаад эхний ээлжид гадна тохижилтын ажлыг хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө хийж дуусгахаар захиалагч талтай тохирсон. Миний зүгээс*******020 оны 09 дүгээр сарын*******8-ны өдрөөс өөрийн хөрөнгө, ажиллах хүч, техникийг гарган буулгах, нураах, хог хаягдлыг зайлуулах, замын далангийн материалыг татах авах зэрэг ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Т.******* надад*******020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захиалагч талаас гадна тохижилтын ажлын хөлс*******0,000,000 төгрөгийг дансаар*******0,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 533.8 м талбайг асфальт бетоноор хучихад*******0,000,000 төгрөгөөр хийж*******020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгаж, хүлээлгэж өгсөн. Үлдсэн*******0,000,000 төгрөгөөр гэрээний хавсралт 1-д заасан хийгдээгүй ажлуудыг хийхээр төлөвлөж байсан. Гэтэл төлөвлөж буй ажлуудад шаардагдах материал фасадын будаг, авто зогсоолын автомашин хаалт, гэрэлтүүлгийн шон, хаяг байршуулахад хэрэглэгдэх төмөр, туузан гэрэл, зэрэг материал тоног төхөөрөмжийг цаг тухайд нь ирүүлээгүй хоног хугацаа алдсаар хүйтний улиралтай золгосон. Мөн ковид-19 цах тахлын хөл хорионы дэглэм ажил зогсооход хүрсэн.*******020 оны 09 дүгээр сарын*******8-ны өдрөөс үйлчилгээний төвийн дотор засал, буулгах, нураах, ажлууд хэвийн явагдаж байсан. Буулгалтын ажлыг дууссаны дараа үндсэн заслын ажил явагдах байтал захиалагч талаас шаардах бараа материалыг цаг тухайд нь авч өгөөгүйгээс ажил зогсоход хүрсэн. Миний бие ажлыг хэвийн явуулахын тулд гадна талбайн ажлаас үлдсэн*******0,000,000 төгрөгийг ажилчдын хоол хүнс, бараа материал, тээврийн зардалд оруулсан байдаг. Т.*******тай*******021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний бие дахин гэрээ байгуулж, барилгын дотор заслын ажилд зарцуулж,*******0,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэвч Т.******* нь гэрээнд заасан ажлын хөлс төлөөгүй, элдэв шалтаг, шалтгаан тоочин өгөөгүй болно. Мөн шаардлагатай материал авч өгөхгүйгээр хоног хугацаа алдсан. Иймээс миний бие уг ажлыг үргэлжлүүлэн хийхээс татгалзаж, өөрийн биеэр*******021 оны 05 дугаар сарын*******6-ны өдөр Т.*******д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 04 хуудас)

3.2 Т.*******, Ц. нарын*******021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан №06/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт (хх-ийн 04-07 хуудас)

3.3 Т.*******аас Ц.ид хүргүүлсэн мэдэгдэл (хх-ийн 10 хуудас)

3.4 Нэхэмжлэгч Т.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 11 хуудас)

3.5 Нэхэмжлэгч Т.*******ы өмгөөлөгч той байгуулсан*******022 оны 10 дугаар сарын*******0-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 09 хуудас)

3.6 Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн үнийн санал (хх-ийн 41-42 хуудас)

3.6 Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрэл зургууд (хх-ийн 43-52 хуудас)

 

Хариуцагчаас гаргасан баримтууд

 

4. Хариуцагчийн хариу тайлбар (хх-ийн*******1-23 хуудас)

4.1 Дансны хуулга (хх-ийн 30-32 хуудас)

4.2 Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргаж өгсөн бүдүүвч зураг, гэрэл зургууд (хх-ийн 53-85 хуудас)

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан*******021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хариуцагч Ц.оос шаарджээ.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ .. Хариуцагч Б.той*******021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн гадна ажлыг хийлгүүлэхээр 40,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн боловч гэрээний үүргээ зөрчиж, ажлыг чанар муутай хийсэн, дутуу хийгээд хаяад явсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна... гэж,

4.Хариуцагч Б. татгалзлын үндэслэлээ ..Би уг гэрээг хийсэн нь үнэн. Уг барилгын гадна тохижилтын ажлыг захиалагчийн бараа материалаар гүйцэтгэх байсан бөгөөд төлөвлөж буй ажлуудад шаардагдах материал фасадын будаг, авто зогсоолын автомашин хаалт, гэрэлтүүлгийн шон, хаяг байршуулахад хэрэглэгдэх төмөр, туузан гэрэл, зэрэг материал тоног төхөөрөмжийг цаг тухайд нь ирүүлээгүй болж ажил зогсоход хүргэсэн. Бид зарим ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие ажлыг хэвийн явуулахын тулд гадна талбайн ажлаас үлдсэн*******0,000,000 төгрөгийг ажилчдын хоол хүнс, бараа материалд зарцуулсан тул төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б. нар нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Phoenix center барилгын гадна талын тохижилт, сэргээн засварлах, засварын ажлыг*******021 оны 04 дүгээр сарын*******2-ны өдрөөс*******021 оны 05 дугаар сарын*******2-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж, захиалагчид актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь 40,000,000 төгрөгийн 50 хувь болох*******0,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн,*******0,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.(хх-ийн 04-07 хуудаст авагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.2,*******.1, 3.2 дахь заалт)

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.

8.Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний дагуу захиалагч төлбөр нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хүлээх үүрэг, үр дагавар, ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүн зэрэг нь маргааны зүйл болж байна.

9.Захиалагч тал ...ажлын үр дүнг гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй.... гэж, үүрэг гүйцэтгэгч нь .... Захиалагч нь ажлын бараа материалыг хугацаа алдаж ирүүлснээс шалтгаалан ажлыг өвлийн улиралд ажлыг хийж гүйцэтгэснээс шалтгаалж доголдол гарсан, ковидоос шалтгаалан ажлын зарим хэсгийг гүйцэтгээгүй,*******0,000,000 төгрөгийг ажилчдын цалин хөлс зэрэгт зарцуулсан хэмээн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

10.Ажил гүйцэтгэгч хариуцагч Б. нь гэрээгээр тохиролцсны дагуу ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тул Захиалагч Т.*******аас түүнд гэрээг цуцлах болсон тухайгаа түүнд мэдэгдэл хүргүүлжээ. (хх-ийн 10 хуудас)

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6,*******5, 38 дугаар зүйлд зааснаар шүүхийн өмнө нотлох баримт цуглуулж өгөх замаар зохигч нэхэмжлэлийн шаардлагаа, татгалзал, зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, байр сууриа нотлох үүргийг хүлээх бөгөөд тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, шүүхээс мэтгэлцээний байр сууриа хэргийн оролцогч өөрөө нотлох зарчимтай.

12.Нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Б.ид 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч түүнийг хүлээн авсан болох нь талуудын хоорондын гарын үсэг зурсан гэрээгээр нотлогдох бөгөөд энэ талаар маргаагүй, харин хариуцагч Б. нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Гэрээний 4.1-д Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гүйцэтгэж дуусмагц Захиалагчид мэдэгдэн хүргэж өгнө, 4.2-т Захиалагч нь гэрээний зүйлийг шалган актаар хүлээн авна. Уг акт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэдэг тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй буюу ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

13.Талууд гэрээний хавсралт /хх-ийн 07 хуудас/-аар 17 төрлийн ажил хийхээр тохирсон, зарим ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн шүүх хуралдаанд тайлбар гаргах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт баримтаар өгсөн фото зургаар гэрээний дагуу зарим ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй юм.

14.Иргэний хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах шаардлага гаргасан, гэрээнээс татгалзаж байгаа хариуцагч Б.ид мэдэгдэл хүргүүлсэн (хх-ийн 10 хуудас), ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн*******25,*******26 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн гэрээг цуцлах, шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн, хувь хэмжээ, түүний үнэлгээ болсон боловч зохигчийн хэн аль нь ажлын үр дүн, хийсэн ажлын чанар, доголдлын талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, шүүх санаачлагаараа шинжээч томилохгүй тул хариуцагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэгчийн доголдолтой, чанаргүй ажил хийсэн гэх тайлбарт шүүхээс дүгнэлт боломжгүй, гагцхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд үүргээ гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт өгч, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас өөрийн нэр дээрх депозит дансны хуулгыг гарган өгч, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40,000,000 төгрөг нэхэмжлэгчийн данснаас орж ирээгүй хэмээн тайлбарлаж байгаа боловч зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг хүлээн авч гарын үсэг зурсан, уг гарын үсэг дээр маргаагүй тул гэрээг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажлын хөлсийг төлөх үүргээ захиалагч Т.******* биелүүлсэн, үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б. нь гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, нэхэмжлэгч Иргэний хуулийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь үндэслэлтэй байх тул гэрээг цуцалж, хариуцагч Б.оос гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч д шүүх хуралдааны тов мэдэгдэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч Т.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасны дагуу хэргийг өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн*******25.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч Ц.оос гүйцэтгэлийн төлбөрт 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА