Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч А.Энхтуяа

 Хохирогч А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа

Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1992 оны 12 дугаар сарын 20- нд төрсөн, **** настай, ****эгтэй, ******боловсролтой, ******мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг ****дугаар хэсэг ***** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******н ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.*******ийг удаа дараа зодож эрх чөлөөнд нь халдан хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн гэртээ эхнэртээ гар хүрсэн, мөн 01 сарын 06 нд Улаанбаатар хотод гар хүрч байсан. Миний буруу, хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг Хохирогч А.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....2018 оны 01 дүгээр сарын 03 нд *******тай маргалдсан. Урд өдөр нь гэртээ ирээгүй болохоор маргалдах шалтгаан болсон. Дахиж ийм зүйл болохгүй гэсэн...” гэх мэдүүлэг

Хохирогч А.*******ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй байна. Гаргах санал хүсэлт байхгүй байна. Б.*******д цохиулж зодуулсаны улмаас миний 1 шүд хугарсан, 1 шүд хөдөлгөөнд орсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгсөн баримт байхгүй байна. Б.******* надаас уучлалт гуйсан. Б.******* нь хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байсан. Б.******* нь миний шүдийг хийлгэж бүрэн бүтэн болгож өгнө гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд салах тухай өргөдөл хүсэлт өгсөн. Энэ хэрэг шийдэгдэх юм бол Б.*******гаас салж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/

Гэрч Б.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хийсэн мөнгөө А.*******т өгөхөөсөө өгөхгүй нь их, гэр бүлдээ авсан цалин мөнгөө зарцуулдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур дэмий тэнэж үрдэг гэж А.******* нь надад хэлж ярьж байсан. Б.*******, А.******* нарын ахуй амьдрал хэцүү, манайхаас хүртэл ирж хоолны мах гуйж байсан. Б.*******, А.******* нар байнгы хэрүүл маргаантай байдаг. Саяхан А.******* надад хэлснээр гэрээс нь гуйж байгаад авч яваад Улаанбаатар хотод очоод зодчихсон гэж хэлсэн. А.*******ийг ер нь Б.******* архи уусан үедээ байнга зоддог байсан. Б.*******д зодуулж, цохиулах болгондоо манайд ирдэг байсан. Манайд ирээд Б.*******тай хэрэлдээд, маргалдаад намайг зодчихлоо, ажил төрөл хийлгэхгүй, хардаад хэцүү байна. Б.*******гаас салмаар байна гэж хүртэл ярьж байсан. Б.*******д зодуулсан, цохиулсан үедээ нүүр царай нь хөхөрч, биеийн энд тэндээ хөхөрсөн, няцарсан, маажуулсан сорви, гэмтэлтэй ирдэг. Б.*******гаас салах гээд чадахгүй байгаа юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

Гэрч Т.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...А.*******, Б.******* нарын хувийн амьдралын талаар би мэднэ. А.******* нь 10-н жилийн найзуудтайгаа гарч орох гэхээр нөхөр Б.******* нь гэрээсээ гарахгүй, гарах юм бол араас нь дагаж, найзуудтайгаа байхад нь ирж зодож хэрүүл, маргаан гаргаж хэл амаар доромжлоод байдаг. Б.******* нь өөрөө тогтсон ажил төрөл хийдэггүй, найзуудтайгаа гадуур дэмий тэнэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур хонодог, 2 хүүхдээ тоодоггүй. А.******* нь хүүхдүүдээ эгчийндээ аваачиж орхидог байсан. А.******* нь над дээр 2-3 удаа манай гэрт нөхөртөө зодуулж шөнө оройн цагаар ирж байсан. А.******* нь надаас ямар нэгэн зүйл нууж хаадаггүй, нөхөртөө зодуулсан, ингэсэн тэгсэн гэсэн бүх л зүйлээ ярьж хэлдэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

Гэрч А.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.*******, Б.******* нар нь анх 2009 онд гэр бүл болоод манайд тусдаа гартлаа амьдардаг байсан юм. А.*******, Б.******* нар нь дундаасаа 2 хүүхэдтэй 2011 онд тусдаа гарцгаасан. А.*******, Б.******* нар ээжийн хашаанд гэр гэр бариад амьдарч байсан юм. Гэрийнх нь хамаг тавилга эд хогшил эвдэрсэн, бараг бүтэн тавилга гэх зүйл үлдээгүй. Одоо тогтсон гэр орон байхгүй. Манай эгчийн байшинг харж амьдардаг юм. А.*******, Б.******* нар 2-уулаа ажил төрөл хийдэггүй. А.*******ийг ажил төрөл хийдэг байхад нь Б.******* нь ажил төрөл хийлгэхгүй, ардаас нь хардаж ажил дээр очиж байдаг байсан юм байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

Гэрч Ч.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.*******, Б.******* нар нь байнга хэрүүл, маргаантай байдаг. Архинаас болдог юм уу, юунаас болдог эсэх талаар нь мэдэхгүй байна. Би Б.*******д хэлэхдээ “...битгий эмэгтэй хүн зодож бай, зодож байж янз бүрийн хэрэг төвөгт орчихвоо” гэж зөндөө л хэлж захидаг. А.*******, Б.******* нарын аль алинд нь байдаг болоод маргаан гарч, хэрүүл болдог байх гэж бодож байна. А.*******, Б.******* нар насанд хүрчихсэн, 2 хүүхдийн аав ээж болцгоосон хүмүүсийг чинь асарч анхаараад яваад байх боломжгүй болохоор хэрэлдэж маргалдсан үед нь хэлж ярьдаг. А.*******, Б.******* нар салах гэж хуулийн байгууллагад хандаж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн цагдаагийн байгууллагад А.*******, Б.******* нар хэрэлдэж маргалдаж Б.******* захирааны арга хэмжээ авагдаж байсан. А.*******, Б.******* нар зодолдоод л маргалдаад хэрүүл, маргаан гараад л байдаг цаг хугацаа он, сарыг нь мэдэхгүй байна. Яг А.*******ийг тэр өдөр зодуулсан гээд хэлчих он, сарыг мэдэхгүй, санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/

 Гэрч А.Нямаагийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд А.*******, Б.******* нар юунаас болоод маргалдаж, муудалцдаг байлдаг эсэх талаар нь мэдэхгүй байна. Ер нь сураг сонсохоор байнга л хэрүүл маргаантай, А.*******, Б.*******д цохиулж, зодуулдаг байсан гэж сонссон. Маргаан нь юунаа гэдгийг мэдэхгүй байна. Намайг төв орж ирэхээр А.*******ийн найз нөхөд л ярьдаг “...А.******* Б.*******д зодуулсан байна лээ, бие хаа нь хөхөрч няцарсан байна лээ” гэх мэт зүйл ярьдаг. Ингээд би Б.*******тай уулзаж ярих гэхээр надтай зөрөөд гараад яваад өгдөг. Намайг Б.*******, А.******* нарын гэрт очиход Б.******* нь гэрээсээ гараад явчихдаг юм. Заримдаа Б.*******д миний дүүг цохисон байна, зодсон байна ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хэлэхээр тоодоггүй, үл тоосон байдал гаргаад өнгөрдөг ...” гэх мэдүүлэг /хх-ийн18 дугаар тал/

Гэрч Б.ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.*******, Б.******* бид нар шинэ он гарах гэж байгаа болохоор бүгд л инээд хөөртэй, баяртай хоорондоо ярилцаж байсан. А.*******, Б.******* нар хоорондоо маргалдсан муудалцсан, өнгө аястай зүйл хэлж ярьж , тийм үг үйлдэл гаргаагүй. А.*******ийг Б.******* өмнө нь цохиж зоддог байсан эсэх талаар гэр бүлийнх нь асуудлыг мэдэхгүй байна. Б.******* надад лав эхнэр А.*******тэй маргалдлаа, муудалцлаа, цохиж зодсон гэж лав хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Р.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.*******, А.******* нар нь Шүдэнзний ард айлын байшинд л амьдардаг гэж сонссон. Би тусдаа амьдардаг болохоор нарийн хувийн амьдрал ямархуу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэр оронгоор нь орж, гарч байгаагүй. Б.*******, А.******* нар нь хоорондоо эвтэй гэр бүл шиг харагддаг, гэр бүлийн дотоод асуудал нь ямархуу хоорондоо хэрүүл маргаан хэр гардаг байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Би хааяа Б.*******, А.******* нартай уулздаг. Тэр болгон тааралдаж амьдрал ахуй, хувийн амьдралын талаар асууж сонирходоггүй. Б.******* нь хүмүүжилтэй,томоотой, миний мэдэхийн хэрэг төвөгт холбогдлоо, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэт зүйл сонсогдож байгаагүй. А.*******ийн хувийн зан байдлын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэр бүл болсон л хойно жижиг сажиг маргаан гардаг байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч Б.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.******* нь эхнэр А.*******ийг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар мэдэхгүй. Би сая 2018 оны 01 дүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болохыг нь мэдсэн. Тухайн үед надад гаргасан өргөдөлд зодсон, цохисон асуудал байгаагүй. А.*******ийн эгчийн гэрт түр оршин сууж байгаад Б.******* нь архидан согтуурч танхайраад гэрийн эд зүйлсийг эвдэлсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №48 дугаартай: “1.А.*******ийн биед тархи, доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/ Ш

инжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №57 дугаартай: “1.А.*******ийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстад зулгаралт, үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №А-70 дугаартай: “1.А.*******ийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстад зулгаралт, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал, буйланд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 32 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-48 дугаар тал/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /ххийн 59-61 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/

Мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 69 дүгээр тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 70 дугаар тал/

Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 71 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-80 дугаар тал/

Зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 83-86 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч Б.******* нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.*******ийг удаа дараа зодож эрх чөлөөнд нь халдан хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /ххийн 05-09/, гэрч Б.*******ийн /хх-ийн 12/, Т.*******ийн /хх-ийн 13-14/, А.*******ийн /хх-ийн 15, Ч.*******гийн /хх-ийн 16-17/ мэдүүлгүүд болон шинжээчийн 48, 57, нэмэлт А-70 тоот дүгнэлтүүд /хх-ийн 28, 37, 40/, Б.*******гийн зөрчил гаргаж байсан талаарх лавлагаанууд, Б.*******д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлүүлж байсан талаарх баримтууд /хх-ийн 72-96/ зэрэг болно.

Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.*******ийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр нотлогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

 Иймээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч А.*******ээс “шүүгдэгч надаас уучлал гуйсан цаашдын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг 01 жилийн хугацаанд авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгав.

Хохирогч А.*******ийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зйүлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******н *******г мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******д ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийвдэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, д мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүгдэгч Б.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ