Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00640

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00640

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод оршин суух,*******,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод оршин суух,******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах,******* холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

 

Гэрч*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нар******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр, нараас 395.255.900 төгрөгийг гаргуулж,-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу төлбөр авагчийн хүсэлтээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан. Кинг тауэр хотхоны байрыг 659.612.000 төгрөг гэж үнэлснийг төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээчин хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн, жишиг үнийн, орлогын аргыг хослуулан хэрэглэдэг. Хөрөнгийн үнэлгээний төвөөс тухайн байрыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргыг түлхүү сонгож хэрэглэсэн гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгчид энэ байрыг 659.612.000 төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргадаг. Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрлах тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зэргээр орлого олох боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, хөлслүүлж орлогын эс үүсгэвэр болгох боломжтой бол үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг хэрэглэдэг. Гэтэл тухайн байрны үнэлгээг гаргахдаа орлогын аргыг хэрэглээгүй бөгөөд энэ аргыг хэрэглэснээр орон сууцны үнэ зөрүүтэй гардаг гэж үнэлгээ хийсэн гэрч мэдүүлдэг. Энэ нэг аргыг дутуу хэрэглэснээр маргаан бүхий объектын үнэ цэнэ, үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Дээрх байрыг одоогоос******* жилийн өмнө-тай захиалгын гэрээ байгуулан авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн энэ цаг үед 40.000.000 төгрөгийн зөрүүтэй үнэлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.Ариунбилэг, нараас 395.255.900 төгрөгийг гаргуулж,-д олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй учир үүргийн гүйцэтгэлд дурдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2 дахь хэсэгт зааснаар-ийг шинжээчээр томилж, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоот хаягт байршилтай, 206 м.кв талбайтай,******* өрөө орон сууцыг 659.612.000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээ тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.3 дахь хэсэгт үндэслэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны******* дугаар сарын 24-ний өдрийн 836 дугаар магадлал, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичиг,-ийн үнэлгээ, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ,

 

Хариуцагч талаас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн*******90 дүгээр гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр мэдэгдэл, дугааар эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 158/02 дугаар мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн, дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг,гийн үнийн санал гаргах тухай хүсэлт,ийн үнийн санал гаргах тухай хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаар тушаал, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тайлан хүлээлцсэн баримт, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 493 дугаар-ийн хөрөнгийн үнэлгээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4-138/20177, 4-138/20178 дугаар мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн томилсон тогтоолын дагуу үнэлгээчнээр ажилласан. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн, жишиг үнийн, орлогын аргыг хослуулан хэрэглэдэг.-иас тухайн байрыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргыг түлхүү сонгож хэрэглэсэн гэж хэлдэг ба нэхэмжлэгч нар уг орон сууцыг 659.612.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргадаг. Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрлах тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зэргээр орлого олох боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, хөлслүүлж орлогын эс үүсвэр болгох боломжтой бол үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг хэрэглэдэг. Гэтэл тухайн орон сууцны үнэлгээг гаргахдаа орлогын аргыг хэрэглээгүй бөгөөд энэ аргыг хэрэглэснээр орон сууцны үнэ зөрүүтэй гардаг гэж үнэлгээ хийсэн гэрч мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ аргыг дутуу хэрэглэснээр маргаан бүхий объектын үнэ цэнэ, үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байх тул орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул-ийг шинжээчээр томилсон. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилоход уг орон сууцыг 659.612.000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээг тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.3 дахь хэсэгт заасныг үндэслэж мэдэгдсэн, шинжээч хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж талбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Т.Ариунбилэг, нар-тай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 400.000.000 төгрөгийг, жилийн 4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод байрлах, 206 м.кв талбай бүхий******* өрөө үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан байна.

 

6., нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч, нараас 395.255.910 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод байрлах, 206 м.кв талбай бүхий******* өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны******* дугаар сарын 24-ний өдрийн 836 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэр, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 183/ГХ2022/00590 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлжээ.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Т.Ариунбилэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод байрлах, 206 м.кв талбай бүхий******* өрөө орон сууцыг битүүмжилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг хураасан байна.

 

9.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2-т заасантай нийцсэн ба тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 659.612.000 төгрөгөөр үнэлжээ.

 

10.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Зоригт хөрөнгийн үнэлгээ хийх 19120001 тоот тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн үнэлгээчин*******т эд хөрөнгийг үнэлэх, үнэлгээний тайланг бэлтгэх, гарын үсэг зурах, тэмдгээр баталгаажуулах бүрэн эрхийг олгож, тэрээр үнэлгээг гүйцэтгэж, улмаар үнэлгээний тайланд үнэлгээчний хамт гарын үсэг зурсан, тайланд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Зоригт гарын үсэг зурж, компанийн тамга дарж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэх газарт ирүүлсэн нь нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

 

*******.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно... гэж заажээ.

 

12.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК төлбөр төлөгчийн хөрөнгөд зах зээлийн болон өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний хандлага болон барилга байгууламжийн өртгийн аргаар үнэлж, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж,******* дүгээр байр,******* тоотод байрлах, 206 м.кв талбай бүхий******* өрөө орон сууцны зах зээлийн үнийг 659.612.000 төгрөгөөр тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

13.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх орон сууцыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зэргээр орлого олох боломжтой бөгөөд үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг хэрэглэдэг. Гэтэл үнэлгээчин тухайн байрны үнэлгээг гаргахдаа орлогын аргыг хэрэглээгүй ба энэ аргыг хэрэглэснээр орон сууцны үнэ зөрүүтэй гардаг гэж үнэлгээ хийсэн гэрч мэдүүлсэн, энэ аргыг дутуу хэрэглэснээр маргаан бүхий объектын үнэ цэнэ буурсан, үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэж тайлбарлаж байна.

 

14.Гэтэл үнэлгээг хийсэн үнэлгээчин******* шүүхэд мэдүүлэхдээ... Тухайн орон сууцны байршил, түрээсийн үнэ ялгаатай байдаг учир орлогын хандлагын арга нь орон сууцны зах зээлийн үнэлгээг тодорхойлоход тохиромжгүй, өөрөөр хэлбэл үнэ цэнийг үнэн зөв илэрхийлэхэд тохиромжгүй, зах зээлийн үнээс зөрүүтэй гардаг учир зах зээлийн болон өртгийн аргыг хэрэглэсэн, түүнчлэн Олон улсын стандартаар үнэлгээчин өртгийн, орлогын, зах зээлийн хандлагаас аль тохирохыг хэрэглэж, аль нэг хандлагыг сонгон авдаг. Орлогын хандлагын аргыг байнгын орлого олдог объектод түлхүү ашигладаг, энэ аргыг орон сууцан дээр ашиглавал ихэнхдээ хямд, орон сууцны үнэ буурч гардаг. Учир нь орон сууцны зах зээлийн үнэ зар дээр тавигдаж буй мэдээлэл дээр худалдан борлуулагддаг, борлуулах үнэ яг үнэн зөв илэрхийлэгдэж байгаа хандлагыг зах зээлийн хандлага гэдэг, орлогын хандлагыг хэрэглэсэн байлаа ч зах зээлийн хандлагаар сонгосон үнэлгээг сонгож авдаг, тиймээс үнэлгээ өөрчлөгдөхгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй, дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

14.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.7 дахь хэсэгт зааснаар******* холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1-т зааснаар нэхэмжлэгч, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН