Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00036

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00036

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

  Хариуцагч: 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

хариуцагчийн төлөөлөгч Б.Ч,

шинжээч Ц.Т

нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.Т хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Д ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 4 дүгээр байр * тоот, 47м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Баянгол дүүрэг, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Таас 70 347 9*0 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Тийн өмчлөлийн барьцаа хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны М-* тоот хаягт байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 132 399 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч талаас энэхүү үнэлгээтэй 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр танилцаад барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний компани нь энэхүү обьектийн ашигтай давуу талууд болон байршил, зах зээлээс олдог ашиг орлогын байдлыг тодруулан, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолон гаргахгүйгээр өөр бусад төрлийн ижил биш обьекттой харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь бодит байдлаас зөрүүтэй, харьцуулх боломжгүй обьектуудыг харьцуулсан гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгийг үнэлсэн Д ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч  хариу тайлбартаа:  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Э.Т /-аас 70.207.9*0 төгрөгийг гаргуулж Чнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 201* оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Э.Тт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М* тоотод байрлах эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн********** дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч 210.000.000 төгрөгөөр, төлбөр авагч Чны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж *6.400.000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ***** тоот шинжээч томилох тогтоолоор Д ХХК-ийг томилоход 132.399.000 төгрөгөөр үнэлснийг 2022.09.27-ны өдрийн ********* дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулсан. Хураагдсан хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 92.679.300 төгрөгөөр дуудан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн*********** дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн **.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Шинжээч тайлбартаа: 2022.09.19-ний өдрий ***** дугаар тогтоолоор манай Д ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М* тоотод байрлах эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй, 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоох шинжээчээр томилсны дагуу уг 2022.09.26-ны өдөр дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн. Уг орон сууц нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-р байр нь * давхар байр бөгөөд уг М-* тоот нь 6 дахь давхар болж мансарт хэлбэрээр баригдсан орон сууц бөгөөд уг байрны зах зээлийн үнийг зах зээлийн хандлагын аргаар тогтоож, 132 399 000 төгрөгөөр үнэлсэн болно гэв.

4. Нэхэмжлэгчээс 2022.09.27-ны өдрийн НШШГГ-ыг үнэлгээ тогтоосон мэдэгдлийг ирүүлсэн./хх-ийн */

*. Хариуцагчаас 201*.12.01-ний өдрийн ***** дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн102/ШШ201*/0**** дугаар шийдвэр, Э.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-* тоотод байрлах эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016.01.06-ны өдрийн ******** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, 2022.09.09-ний өдрийн ********* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, 2022.09.09-ний өдрийн Э.Таас хүргүүлсэн үнийн санал, 2022.09.19-ний өдрийн төлбөр авагч Чуны төлөөлөгч Н.Жамъяандоржийн хүргүүлсэн үнийн санал, 2022.09.19-ний өдрийн ***** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулсан баримт, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.09.26-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2022.09.27-ны өдрийн ********* үнэлгээний мэдэгдэл, 2022.09.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.10.17-ны өдрийн ******* Дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл, 2022.10.11-ны өдрийн **** дугаар анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, анхны дуудлага худалдаа явуулах зар, 2022.10.17, 10.18-ны өдрийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... үнэлгээний компани нь энэхүү обьектийн ашигтай давуу талууд болон байршил, зах зээлээс олдог ашиг орлогын байдлыг тодруулан, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолон гаргахгүйгээр өөр бусад төрлийн ижил биш обьекттой харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь бодит байдлаас зөрүүтэй, харьцуулх боломжгүй обьектуудыг харьцуулсан гэж үзэж байна. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч ...хуульд заасан журмын дагуу үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн **.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан байхад хугацаа хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж тайлбарлав.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн **.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нь 2022 оны 9 сарын 26-ны өдрийн үнэлгээний тайланг 2022.09.29-ний өдөр хүлээн авсан байх ба эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 10 сарын 07-ны өдөр гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

*. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Э.Т/-аас 70 207 9*0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чнд олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14/

Төлбөр төлөгч Э.Т төлбөрийн 70 207 9*0 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 201*.12.01-ний өдрийн**** дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-* тоотод байрлах эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.01.06-ны өдрийн ******** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022.09.09-ний өдрийн ********* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж_ уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, мөн өдөр төлбөр төлөгч Э.Т 210 000 000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн хэдий ч төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөгүй тул 2022 оны 09 сарын 19-ний өдрийн ***** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

6. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Д ХХК нь 2022 оны 09 сарын 26-ны өдрийн ***** тоот Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 132 399 000 төгрөгөөр үнэлжээ.

7. Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 11*.1, 11*.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-* тоотод байрлах эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *6 дугаар зүйлийн *6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ