Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/00135

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/00135

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гэм хорын хохиролд 2 430 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ш,

хариуцагчийн төлөөлөгч О.О,

иргэдийн төлөөлөгч Б.Н, Г.Д,

нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Д хариуцагч Л.Бт холбогдуулан насанд хүрээгүй хохирогч Д.Тгийн эрүүл мэндэд зарцуулсан зардал болон асаргаа сувилгааны зардалд гарсан гэм хорын хохиролд 2 430 968 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орчим А.Ш миний бие хохирогч болох нэхэмжлэгчийн охин Д.Ттэй хамт зам гарч явсан бөгөөд гэнэт уйлахад нь эргэж харахад машин мөргөсөн байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулахад аарцгийн яс цуурсан байна гэсэн. Маргааш нь шүүх эмнэлэгт очиход зураг авахуулаад ир гэсэн бөгөөд дахин зураг авахуулахад сүүжний яс цуурсан байна гэсэн. Түүнээс хойш хариуцагч Л.Б нь өнөөдрийг хүртэл бидэнтэй холбогдоогүй байдаг. Ээж нь болох нэхэмжлэгч А.Д хөдөө байсан учраас ирж чадаагүй, сүүлд нь хариуцагч Л.Бтэй утсаар холбогдон ярилцаад нэлээд зөрчилдсөн байсан. Хүүхдийг үзсэн эмч нь гэмтэл авсан хүүхдийг 1 сар хэвтрийн дэглэм барь гэсэн учраас ээж нь ажлаасаа гараад хүүхдээ асрах шаардлагатай болж, хүүхдээ асарсан. Тухайн осол гарсан өдөр хариуцагч Л.Б дагаж явж үзүүлсэн нь үнэн. Барагшуун авсан болон томографи хийлгэсэн төлбөрийг төлсөн. Харин ээж нь 1 сар хүүхдээ асарсан бөгөөд энэ хугацааны цалинд 2 000 000 төгрөг, цал Тиймээс учирсан гэм хортой холбогдуулан гарсан зардлыг нэхэмжилж байна гэв.

  2. Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь Л.Б өнөөдөр зам тээврийн осолтой холбоотой зөрчил болон гэмт хэрэгт түүний гэм буруу тогтоогдоогүй байгаа тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэрээр гэм хорын хохирлыг хариуцахгүй юм. Хариуцагч Л.Б нь тухайн осол болсон газраас хүүхдийг эмнэлэг авч явж үзүүлээд бүх арга хэмжээг авсан юм билээ. Эвдэрсэн утасны асуудлын талаар яригддаг нь одоогоор мөнгө байхгүй байна, эсхүл засуулаад өгье, маргааш өгье гэж хэлээд талуудын хооронд үл ойлголцол үүсээд яваад байгаа юм билээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд төлөөлүүлэгчийнхээ өмнөөс эвлэрэх талаар шийдвэр гаргах боломжгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч Л.Б нь зам тээврийн осол гаргаж, жаахан хүүхэд дайрсан буруутай байна. Ээж нь цалингүй асарсан байна. Хариуцагч гэм буруутай байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.05.28-ны өдөрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2022.05.28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.05.28-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022.06.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022.07.22-ны өдрийн *** дугаар тогтоол, 2022.06.03-ны өдрийн **** дугаар шинжээчийн дүгнэлт, СК ХХК-ийн 2022.05.31-ний өдрийн ******* дугаар цалингийн тодорхойлолт, M эмнэлгийн үзлэгийн хуудас, 2022.06.30, 2022.06.03, 2022.06.23, 2022.05.31, 2022.05.28-ны өдрийн И-баримтын хуулбарууд, ӨЭМТ-ийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Оу сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, 2022.06.06-ны өдрийн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 3-21, 36-39/

 

5. Хариуцагчаас Тээврийн прокурорын газрын прокурорын 2022.07.22-ны өдрийн *** дугаар тогтоол зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 34/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орчим А.Ш миний бие хохирогч болох нэхэмжлэгчийн охин Д.Ттэй хамт зам гарч явсан бөгөөд гэнэт уйлахад нь эргэж харахад машин мөргөсөн байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулахад аарцгийн яс цуурсан байна гэсэн. Маргааш нь шүүх эмнэлэгт очиход зураг авахуулаад ир гэсэн бөгөөд дахин зураг авахуулахад сүүжний яс цуурсан байна гэсэн. Түүнээс хойш хариуцагч Л.Б нь өнөөдрийг хүртэл бидэнтэй холбогдоогүй байдаг. ...Хүүхдийг үзсэн эмч нь гэмтэл авсан хүүхдийг 1 сар хэвтрийн дэглэм барь гэсэн учраас ээж нь ажлаасаа гараад хүүхдээ асрах шаардлагатай болсон. Эмэгтэй хүүхэд цаашдаа энэ гэмтлээс болоод ямар ч асуудал үүсэхийг мэдэхгүй байна, гомдолтой байна. гэв.

 

3. Хариуцагч татгалзлалын үндэслэлээ 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн **** УБМ дугаартай Toyota prius 30 маркийн машинтай явж байхад явган зорчигчийн гарцгүй хэсгээр замын эсрэг урсгалын түгжирсэн машинууд дундаас 1 хүүхэд гэнэт гүйж гарч ирээд миний машинд шүргүүлсэн. Тухайн үед миний зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авч, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж, үзлэг хийсэн. Хүүхдийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэн, гэмтлийн хүлээн авах бүх төрлийн үзлэг оношлогоо хийлгэсэн бөгөөд хувийн эмнэлэгт төлбөртэй томограф хийлгэж тухай үед эмчийн бичиж өгсөн тайвшруулах эм болон дархлаа дэмжих эм зэргийг авч өгсөн. Тухайн үед асран хамгаалагч гэх эгч нь гомдол саналгүй гэж хэлээд хэргийн газар ирсэн байцаагч нь торгууль тавиагүй мөн жолооны эрхийн онооноос ч хасаагүй явж болно гээд бичиг баримтыг минь өгсөн. ...Тээврийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна гэж хэргийг хаасан. Хуулийн байгууллагаар ослыг шалгаж, тухайн ослыг явган зорчигчийн буруутай үйлдлээс болсныг тогтоосон учраас А.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч А.Д нь 2010 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн охин Дгийн Тгийн эх нь болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

Хариуцагч Л.Б нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 13 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны урд замд Тоёота приус маркийн*****УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ 12 настай, эмэгтэй Д.Тг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн **** дугаар дүгнэлтэд ...1. Д.Тд ахар сүүлний хугарал, сүүж ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ... гэжээ.

 

6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Л.Бийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, насанд хүрээгүй хохирогч Д.Тгийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирсан, түүнийг эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардал болон бусад зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

7. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн ...Тээврийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна гэж хэргийг хаасан бөгөөд Л.Бийг осол гарахад гэм буруутай гэж тогтоосон шийдвэр хаана ч байхгүй. Харин эрх бүхий байгууллагын ослыг шалгаж, тухайн ослыг явган зорчигчийн буруутай үйлдлээс болсныг тогтоосон тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

9. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч Л.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн хэдий ч нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ насанд хүрээгүй Д.Тг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

10. Иймд хохирогч Д.Тгийн Супернова эмнэлэгт үзлэг, үйлчигээнд төлсөн 130 000 төгрөг, эм худалдаж авсан 5 168 төгрөг, асран хамгаалагч А.Д нь 1 сар хүүхдээ асарсан хугацааны асаргааны зардлыг СК ХХК-ийн цалингийн тодорхойлолтоор тооцож, 2 000 000 төгрөгийг, нийт 2 135 168 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин шүүх хуралдааны явцад хариуцагч Л.Бээс барагшуун авч өгсөн ба толгойны томограф хийлгэхэд 120 000 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул энэ хэсгийг давхардуулан нэхэмжилснийг хангах үндэслэлгүй бөгөөд ШТС-ын 2022.06.20-ны өдрийн бензины 40 000 төгрөгийн баримтаар юу шаардсан нь тодорхойгүй тул хангахгүй орхив.

11. Иргэдийн төлөөлөгч нарын Хариуцагч гэм буруутай байна . гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, *** дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бээс гэм хорын хохиролд 2 135 168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож, илүү нэхэмжилсэн 295 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Дгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 49 113 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ГОНЧИГСУМЛАА

 

Д.МӨНХЦЭЦЭГ