Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/03705

 

 

 

0002 оны 12 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ0002/03705 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 00 айл /14171/, Цагдаагийн гудамж, 00 дугаар байр, 000 тоотод байрлах, Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МН товер 00 давхарт байрлах, Х ХХК /РД:0000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Royal green villa хотхон 000 дүгээр байр, 000 тоотод оршин суух, Б овогт Д.О /РД:ЧЛ00000000/ нарт холбогдох

130.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э,

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А,

Хариуцагч Д.О /онлайн/ ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн захирал С.Ж 0007.05.00-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний 40 айлын орон сууцны барилгад 1.800.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Х ХХК-ийн захирал С.Б-ээс авахаар тохирсон. Тус хөрөнгө оруулалтын ажил 0008.03 сард эхлээгүй байсан бөгөөд Х ХХК-ийн захирал С.Б- манай компанийн хөрөнгө оруулалт удахгүй шилжинэ 000 сая төгрөг өгөөч гэхээр нь 0008.03.28-ны өдөр Д.Н-т Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, 000 айл, Цагдаагийн гудамж, 00-р байр 00-н давхарын Ү-0 тоот хаягт байрлах, 33.6 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 000.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, Х ХХК-ийн захирал С.Б-ээс асуухад менежер Д.О-гийн данс руу хийчих гэсний дагуу түүний 0000000000 тоот данс руу 0008.03.28-ны өдөр шилжүүлсэн. Дээрх хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй тул 0008 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гэрээг өөрчлөн байгуулсан. Үүрэг гүйцэтгэх гэрээний дагуу Б ХХК-аас нийт 360.000.000 төгрөг шилжсэн. Гэрээнд заасан хугацаанд Х ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас талууд 0009 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр тооцоо нийлсэн ба нийт 130.000.000 төгрөгийн үлдэгдлийг Б ХХК-д төлөхөөр тохирсон гар бичмэл үйлдсэн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.О-г хариуцагчаар татсан үндэслэл нь энэ хүн үнэхээр мөнгийг аваад компанируугаа шилжүүлсэн үү эсвэл мөнгөнөөс тодорхой хэсгийг өөрөө хэрэглэсэн үү гэдэг нь тодорхойгүй байсан. Гол мөнгө аваад байгаа этгээд нь Х ХХК байгаа. Мөн хариуцагч нар нь 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрөөс хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эс зөвшөөрсөн эсэх тайлбараа иргүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас 130.000.000 төгрөгийг хуваан гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Б ХХК-тай гэрээ хийсэн асуудал огт байхгүй. Учир нь Х ХХК-ийн захирал С.Б- гэдэг хүний эхнэр нь тухайн компанид менежерээр ажиллаж байхдаа С.Б-ын өмнөөс гарын үсэг зурж, тамга тэмдэг ашигласан. Х ХХК-ийн зүгээс Д.О-д ямар нэгэн гэрээ байгуулах, компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж итгэмжлэл олгоогүй. Х ХХК-ийн захирал ийм гэрээ хийсэн гэдгийг мэдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн энэхүү гэрээтэй холбоотой зээлсэн, өгсөн гэх мөнгөнүүд бүгд Д.О гэдэг хүний данс руу орсон болохоос С.Б- болон Х ХХК-ийн дансанд орсон зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 0000 оны 8 дугаар сарын 00-ний өдөр гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгааны төлбөрт 316.000.000 төгрөг шилжүүлсэн ба 130.000.000 төгрөгийг төлөөгүй гэж бичсэн байдаг. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэгд 0007 оны 5 дугаар сарын 00-ны өдрийн 00 тоот гэрээнд Х ХХК-ийн тамга дарагдсан боловч захирлын гарын үсэг өөр байгаагаас гадна гэрээний ар тал Н.Ж, Д.О, н.Б гэсэн хүмүүсийн бичиг баримтын хуулбар байх ба Х ХХК-ийн гэрчилгээ, баримт байхгүй тул Х ХХК-ийг оролцсон гэх нотолгоо байхгүй. Мөн Х ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж Д.О-д итгэмжлэл өгөөгүй, зөвхөн Х ХХК-ийн захирлын зүгээс манай менежер Д.О-той ярчих гэж хэлсэн гэх н.Ж-ийн үг л байгаа. Хоёрт 0008 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 00 тоог гэрээ гэж байх ба өмнөх 0007 оны 00 тоот гэрээгээ хүчингүй болгоогүй байж дахиад 00 тоот гэрээ гээд хийчихсэн. Энэ хоёр дах гэрээгээр нэг дэх гэрээг шинэчилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн байх ба дахиад Х ХХК-ийн захирлын гарын үсэг өөрчлөгдсөнөөс гадна Х ХХК болон захирлын ямар нэгэн бичиг баримт байдаггүй. Мөн гэрээг нотариатаар ч батлуулаагүй байдаг. Иймд эхнэий болон хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус. Эхний нэхэмжлэл дээр зээлийн гэрээний шаардлага гэж 130.000.000 төгрөг нэхэмжилдэг, 000.000.000 төгрөгийг Н.Ж гэдэг хүн Д.О-гийн дансанд оруулсан. Тэр 000.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын баталгаа гэж шилжүүлсэн юм бол яагаад 130.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа вэ. Сүүлийн нэхэмжлэлээ хөрөнгө оруулалтын баталгаа гээд нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн. Мөн энэ хоёр хүний хооронд тооцоо нийлсэн гэх баримтаас 316.000.000 төгрөгөөс 186.000.000 төгрөг төлснөөс 130.000.000 төгрөгийн үлдэгдэл байна гэж бичсэн байна. Энэхүү гар бичмэлийг хэн бичсэн нь тодорхой бусаас гадна хэн хэн нийлээд энэ бичмэлийг үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэг болон санхүүгийн тэмдэг байхгүй байна. Мөн энэхүү баримтыг уншаад үзэхэд 316.000.000 төгрөгийн асуудал огт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага баталж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 0007 онд анх Н.Ж-тай танилцсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнүүд болон гар бичмэл нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны барилгажилт дээр хөрөнгө оруулалт хийсэн гэх энэ баримт Х ХХК-тай огт хамааралгүй. Зөвхөн бид хоёрын оруулж ирэх гэж байсан зүйл бүтээгүй учраас миний дансаар орж ирэх гэж байсан 316.000.000 төгрөг бүтээгүй 000.000.000 төгрөг миний данс руу орж ирээд үлдэгдэл мөнгийг Н.Ж авсан. Х ХХК-тай хийсэн гэрээнүүд болохоор яагаад хийгдсэн гэхээр Х ХХК-д миний үүрэг оролцоо байсан ба Х ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал хашаад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. Дараагаас нь миний гэр бүлийн асуудал үүссэн. Н.Ж намайг ажлын байрандаа дуудаад очиход тэр гар бичмэлийг бичээд бэлдчихсэн байсан. Чи надад 190.000.000 өгчихсөн байна, одоо 130.000.000 өгөх нь байна л гэж хэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ, барилга орон сууцны гэрээнүүд юунд ямар зорилгоор ашиглагдах гэж байсныг Н.Ж маш сайн мэдэх ба бид хоёр банкнаас зээл авах зорилгоор мөн тендерт оролцох зорилгоор бэлдсэн гэрээнүүд байсан. Би тэр үед цагдаа болон тагнуулын байгууллагаас шалгагдаад цаг үе хэцүү байсан үед Н.Ж бид хоёр нийлж хийсэн гар бичмэл. Энэ гар бичмэлийг харвал энэ мөнгөнөөс хэдийг нь төлсөн, хэдийг нь тэгсэн, ингэсэн гэсэн утга бүхий бичиг байгаа. Н.Ж бид хоёрын хувьд энэ 130.000.000 төгрөг битгий хэл зөндөө төлбөр тооцооны асуудал гарч ирнэ. Би яахав энэ 130.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөе гэв

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж, 0000.08.03-ны өдрийн итгэмжлэл, 0007.5.00-ны өдрийн ХОГ-1 хөрөнгө оруулалтын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 0008.6.07-ны өдрийн ХОГ-1 хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хавсралт, 0008.03.00-0008.04.00-ний өдрийн Хаан банкны хуулга, 0008.3.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.О-той хийх тооцоо, 0008.6.05-ны өдрийн 000/000 дугаар Х ХХК нь Б ХХК-д албан тоот, 008/34 албан бичиг, 0002.00.04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Б ХХК-ийн 130.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Х ХХК, Д.О нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

0007 оны 05 дугаар сарын 00-ны өдөр ХОГ-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээ Б ХХК, Х ХХК нарын хооронд байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А талын Үйлчилгээтэй 40 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт оруулах, үр шим өгөөжийг хүртэх, нэг жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөл бүхий 1.800.000.000 төгрөгийг мөнгөн хөрөнгө оруулахаар тохирч, гэрээний хавсралт 1-д үндсэн хөрөнгө оруулалтын эргүүлэн төлөх дүн, түүний үр шимийг тооцож, буцаан төлөх хуваарь баталсан бөгөөд энэ баримтын ард Д.О, С.Ж, Ж.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргажээ.

Мөн Б ХХК, Х ХХК нар 0008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ХОГ-1 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, БСШУЯ-наас зарласан Ерөнхий боловсролын сургууль, сургуулиас өмнөх боловсролын цэцэрлэгийн өргөтгөл, барилга байгууламжид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын сонгон шалтгаруулалтад тэнцсэн гүйцэтгэлийн ажлуудад А тал хөрөнгө оруулалт оруулах, хөрөнгө оруулагч тал тодорхой үр шим, өгөөжийг хүртэн, А тал нь хөрөнгө оруулагч талд үндсэн хөрөнгө оруулалтыг түүний үр шим болон өгөөжийн хамт буцаан төлөхөөр тохирсон байна.

Нэхэмжлэгч шүүхэд зээлийн үлдэгдэл төлбөр 130.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 130.000.000 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

Б ХХК, Х ХХК нарын хооронд хөрөнгө оруулалт гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 0008.06.07-ны өдөр байгуулсан ХОГ-1 хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн гэх төлбөрийг шаардаж байгаа бөгөөд 000.000.000 төгрөгийг Х ХХК-ийн менежер Д.О-гийн дансанд 0008.03.28-ны өдөр шилжүүлсэн, Х ХХК 0008 ны 4 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг компанийн орлогод хүлээн авсан гэжээ

Нэхэмжлэлийн шаарлагын хүрээнд байгуулагдаагүй байсан 0008.06.07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 0008.03.28-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй байхад хөрөнгө оруулалт гэж мөнгө шилжүүлсэн гэж шаардсан нь үндэслэлгүй байна.

Мөн зохигчдын хооронд зээлийн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн Д.О-той хийх тооцоо гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн 18-20 дугаар талд авагдсан Д.О-той хийх тооцоо гэх баримт нь канондсон баримт дээр үргэлжлүүлэн бичилт хийсэн, энэ баримтыг хэн үйлдсэн эсэх нь тодорхойгүй тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Х ХХК, Д.О нарт холбогдох 130.000.000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар Х ХХК нарт холбогдох 130.000.000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.СОЛОНГО