Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/03797

 

 

 

2022 оны 12 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2000/00797 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Ноблесс таун, 00 дугаар байр, 000 тоотод оршин суух, Э.О /РД:ХЕ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж байрлах, Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох

Тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү, хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00000 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай магадлаар Э.О надаас 52.795.300төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492.100 төгрөг, нийт 53.287.427 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн 4 хороо, нүхтийн зам гудамж, 00/0 тоот, 146.6 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. НШШГГ-с миний эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оролцуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч надад мэдэгдээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй байна. НШШГГ хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн бол төлбөр төлөгч нар хоёр дахь дуудлага худалдаанаас өмнө төлбөрийн төлөх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл одоо бидний хөрөнгө зарагдаж, энэ талаар мэдээгүйдээ гомдолтой байна. Мөн миний барьцаа хөрөнгөд 2020 оны шинжээч томилон, үнэлгээ тогтоосон байдаг. Гэтэл үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхын үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Иймд дахин үнэлгээ хийлгэж шинжээч томилуулах хүсэлтийг маань хүлээн аваагүй байна. Иймд НШШГТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжэ нь хууль зөрчсөн гэж үзсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2022.02.07-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 02 сарын 23-ны өдөр бичгээр гаргаж өгч, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй учир хуульд заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж 2022 оны 03 сарын 16-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлүүлэн, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн болно. Иймээс дээрх 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 0/0 дугаартай албадан дуудлага явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдан оруулаад худалдан борлуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар талуудад дуудлага худалдааны мэдэгдэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг биечлэн гардуулж өгөөд байж байтал төлбөр авагч Капитрон банк ХХК-иас хүсэлт ирүүлж, хүсэлтдээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу 3 сараар буюу 90 хоногийн хугацаатай албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт ирүүлсэн... тухайн хүсэлтийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00/00 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч дуудлага худалдаа хойшилсон байхад нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг үүссэн тул шүүхийн гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т зааснаар түдгэлзүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн дурьдсан 55 дугаар зүйлийн 55.5-т заасны дагуу дахин үнэлгээ тогтоож өгөхгүй байна гэсэн. Энэ боломжгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагаас шалтгаалаагүй. Төлбөр төлөгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу шүүхээс захирамж гарч хойшлуулсан. Мөн үнэлгээг гаргасан анхны шинжээчийн үнэлгээ дээр маргаан үүсгээд 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр гэж үзсэн байхад, дахин шинжээч томилох боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэ ханшийн өөрчлөлтөөс анхны тогтоосон үнийн дүн 3/1 багагүй өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдсон. Талууд хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар дахин үнэлгээ хийлгэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022.03.01-ний өдрийн 0-00б/0000 тоот мэдэгдэл, 2022.02.28-ны өдрийн 0/0 тоот хоёрдахь албдан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.03.16-ны өдрийн өргөдлийн хариу, 2022.02.23-ны өдрийн 00/00 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2019.07.09-ний өдрийн дугаар 183/ГХ2019/00000 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019.07.08-ны өдрийн 183/ШЗ2019/00000 тоот Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай,Хан-Уул дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 183/ШШ2019/00000 шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 000дугаар магадлал, 2019.07.19-ний өдрийн дугаар 00000000 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019.07.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.10.02-ны өдрийн 00000000/00дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019.10.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.10.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.10.18-ны өдрийн 0/00000 албан бичиг, 2019.10.18-ны өдрийн 0/00000 албан бичиг, 2020.01.14-ний өдрийн 00000000/00эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.01.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.02.06-ны өдрийн 00000000/0эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.02.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.02.06-ны өдрийн 0/0000 үнийн санал ирүүлэх тухай, 2020.02.11-ний өдрийн 0/0000 Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг, 2020.02.11-ний өдрийн 000 албан бичиг, 2020.02.11-ний өдрийн 000 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2020.02.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 00/Штоот тайланг хүлээлцсэн баримт, 2020.02.11-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2020 оны Хөрөнгийн үнэлгээний тайлан №00/Ш, 2020.03.02-ны өдрийн 0/0000 мэдэгдэл, 2020.04.02-ны өдрийн 0/0000 мэдэгдэл,2020.03.31-ний өдрийн дугаар 0/0 анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 183/ШЗ2020/00000дугаар хүсэлт хянан шийдвэрлэх тухай, 2020.03.03-ны өдрийн 222 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 183/ШШ2020/00000 шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.07-ны 0000дугаар магадлал, 2021.09.14-ний өдрийн 001/ХТ2021/00000 тогтоол, 2021.12.09-ний өдрийн0/000/00000мэдэгдэл, 2022.12.07-ны өдрийн дугаар 00/00 анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.01.13-ны өдрийн 0-000/000мэдэгдэл, 2022.01.04-ний өдрийн 0/00 дугаар Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.02.28-ны өдрийн Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,2022.03.01-ний өдрийн 0/04б/00000 тоот мэдэгдэл, 2022.03.16-ны өдрийн ГЗ/000 албан тоот, 2022.03.16-ны өдрийн 00/00 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О хариуцагч Н.Ш.Ш.Г.Г холбогдуулан тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2019/00000 дугаар шүүхийн шийдвэрээр Э.О-гээс зээлийн гэрээний үүрэгт 51.576.846 төгрөг гаргуулан, Капитрон банк ХХК-нд олгож, Э.О-гийн зээлийн барьцааны гэрээнд заасан Ү-00000000000 тоот улсын бүртгэлтэй дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, нүхтийн зам гудамж, 00/0 тоот 146.6 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 183/ШШ2019/00000 магадлалаар Э.О-гээс 52.795.300төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492.100 төгрөг гаргуулах Капитрон банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Э.О шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.09-ний өдрийн 183/ГХ2019/00000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, эд хөрөнгөд шинжээч томилж, Мөнх-Оргил трейд ХХК Э.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжны 00/0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргасан, уг үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж Э.О Н.Ш.Ш.Г.Г холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.06.17-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай Э.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.08.07-ны өдрийн 0000дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021.09.14-ний өдрийн шүүх хуралдааны 001/ХТ2021/00000 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг дэх заалт, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Э.О-гийн Н.Ш.Ш.Г.Г холбогдох 2020.02.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхан болон хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулж, Э.Оюусүрэнд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2022.03.01-ний өдөр мэдэгдэж, тэрээр 2022.03.02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2022.03.16-ны өдрийн 00/000 албан тоотоор Э.О-гийн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн 2022.03.16-ны өдрийн албан тоотоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 00/0 тоот 146+6 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу 3 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67.1.Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж заасны дагуу төлбөр авагч Капитрон банк ХХК дуудлага худалдааг 3 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтээ ирүүлсний дагуу 2022.03.16-ны өдрийн 00/00 тогтоолоор Э.Од холбогдох 00000000 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 90 хоногийн хугацаатай хойшлуулж байсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 00/0 тоот 146+6 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээ тогтоосноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, түдгэлзүүлж байжээ.

Өөрөөр хлбэл төлбөр төлөгч Э.О 2020 оноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж байсан. Э.О үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа гэж дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтад хамаарахгүй, нэхэмжлэгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, хуульд заасан 6 сарын хугацааг хэтрүүлсэн.

Э.О-гийн нэхэмжлэлд ...төлбөр төлөгч хоёр дахь дуудлага худалдаанаас өмнө төлбөр төлөх боломжтой байсан гэж дурдсан... бөгөөд Капитрон банк ХХК-нд төлбөр төлөх үүргээ гүйцэтгэвэл маргаан бүхий эд хөрөнгийн битүүмжлэл, хураан авсан ажиллагаа дуусгавар болох юм.

Эдгээр үндэслэлээр Н.Ш.Ш.Г.Г холбогдох 2022.02.28-ны өдрийн 0/0 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай Э.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Н.Ш.Ш.Г.Г холбогдох дахин үнэлгээ тогтоолгох тухай Э.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ          Г.СОЛОНГО