Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00088

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр         Дугаар 183/ШШ2023/00088    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр бизнес төв, 00 давхарт байрлах, О ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 26, Их хуралдай бизнес төв, 0000 тоот хаягт байрлах, Ж.О ХХК /РД:0000000/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.081.982.394,9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, Т.М-О, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь эрдэс баялаг ашигт малтмалын салбарт Оын үйл ажиллагаа болох ухаж ачих, тээвэрлэх, уурхайн инженерчлэл, авто замын барилга, байгаль орчны техникийн нөхөн сэргээлт зэрэг ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2013 оны 10 дугаар үүсгэн байгуулагдсан. Манай компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жавхлан орд ХХК-тай тус компанийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангат Уул-1 нэртэй газарт хэрэгжүүлж байгаа Баян-Ундарга нүүрсний уурхайн төслийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх №000/00 тоот гэрээг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, улмаар хөрс хуулалтын гэрээт ажлыг эхлүүлэн 2019 оны 8 дугаар сард дуустал ажилласан. Гэрээт ажлын хүрээнд бид нийт 1.285.000 м.куб уулын ажлыг мэргэжлийн болон чанарын түвшинд хийж гүйцэтгэсэн ба хариуцагчийн зүгээс гэрээний дагуу гүйцэтгэлээр төлбөл зохих нийт 10.053.727.548,65 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар 2.420.106.184,24 төгрөг төлөгдөөгүй ба гэрээний 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу тооцсон алданги болох 661.876.210,66 төгрөг, нийт 3.081.982.394,9 төгрөгийг манайд төлөх үүрэгтэй. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн төлбөр нь 1.691.244.071,38 төгрөг, алданги 661.876.210,66 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалан гэрээний үүрэг 728,862,113 төгрөг, нийт 3.081.982.394,9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Бат үйлс ХХК-ийн өр төлбөрийг барагдуулахаар гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд түүний төлбөрийг Ж.О ХХК төлж барагдуулахаа илэрхийлж, тооцоо нийлж, албан тоот хүргүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв

2. Хариуцагч Ж.О ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.О ХХК нь О ХХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангат Уул-1 нэртэй газарт хэрэгжүүүл байгаа Баян-Ундрага нүүрсний уурхайн төслийн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №000/00 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу О ХХК-аар нийт 8.000.000 мкв бүхий хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, 1 мкв-ын үнэ 6336 байраах харилцан тохирсон. О ХХК нь 2019 оны 8 дугаар сарыг дуустал 1.285.000 мкв бүхий уулын ажлыг хийж гүйцэтгэсэн ба манай компани гэрээний үүргийн дагуу 2019 онд 7.364.720.677,27 төгрөг, 2021 онд 268.900.687,14 төгрөг, нийт 7.633.621.364,41 төгрөгийг төлсөн. О ХХК болон Бат-Үйлс ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдөр №АГ 00/00 тоот Оын үйлчилгээ гэрээ байгуулсан ба тус гэрээнд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Зангат-Уул чулуун нүүрсний уурхайд Оын ажил үйлчилгээ үзүүлэхээр тохирсон. О ХХК нь Бат-Үйлс ХХК-д нийт 6.869.872.083,52 төгрөг төлөх ёстой ба сул зогсолтын төлбөр 617.730.000 төгрөг, төлбөр төлөөгүйгээс үүссэн алданги 738.344.885,86 төгрөг буюу нийт баталжаагүй 1.381.468.385,86 төгрөгийн Бат-Үйлс ХХК-ийн өр төлбөрийг Ж.О ХХК нь О ХХК-д 40.000 тонн нүүрс өгөх замаар төлөх буюу нүүрс борлуулж төлөх байдлаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хамтран ажиллах шилжилтийн хугацааны гурвалсан гэрээ байгуулсан. Бат-Үйлс ХХК нь О ХХК-тай 2018 онд Оын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үедээ лиценз эзэмшдэггүй, О ХХК мөн уул уурхай ашигт малтмал Оын ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байсан тул Бат-Үйлс ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан №АГ 00/00 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Үүнтэй холбоотойгоор Бат-Үйлс ХХК, О ХХК, Ж.О ХХК нарын хооронд хийгдсэн гурвалсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул О ХХК нь гурвалсан гэрээний үлдэгдэл 2.172.634.479,40 төгрөгийг Жавхлан орд ХХК-аас шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч тал гэрээний хүрээнд хийгдсэн ажлын дагуу манай компанийн шилжүүлсэн төлбөр мөнгийг Бат-Үйлс ХХК-ийн өрөнд суутган тооцож байсан төдийгүй 2019 оны байдлаар манай компани О ХХК-д 247.471.704,84 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байтал гурвалсан гэрээний үлдэгдэл төлбөр 2.172.634.479,40 төгрөгийг нэмж нийтдээ 2.420.106.184,24 төгрөгийг нэхэмжилж байна нь илт хуулт бус үйлдэл юм. О ХХК нь Бат-Үйлс ХХК-ийн гэрээний төлбөр дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй үед сул зогсолтын төлбөр 617.730.000 төгрөг, алданги 738.344.885,86 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. О ХХК нь Бат-Үйлс ХХК-ийн гэрээний төлбөр дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй үед сул зогсолтын төлбөр 617.730.000 төгрөг, алданги 738.344.885,86 төгрөгийг нэмж үндсэн төлбөр дээр 1.356.074.885,86 төгрөгийг нэмж тооцсон төдийгүй. О ХХК нь Ж.О ХХК-тай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №000/00 тоот гэрээний төлбөрийн алданги 661.876.210,66 төгрөгийн талаар тооцоо тулгаагүй, албан ёсоор мэдэгдэж баталгаажуулаагүй тул гэрээний дагуу төлбөр төлөөгүй хугацааны алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.02.24-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2019.02.25-ны өдрийн Баян-Ундарга нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, 2019.06.11-ний өдрийн 00/000тоот мэдэгдэл хүргүүлэх тухай, 2019.11.05-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2019.11.05-ны өдрийн нэхэмжлэх,2019.12.24-ний өдрийн мэдэгдэг хүргүүлэх тухай, 2021.05.18-ны өдрийн төлбөр барагдуулах хуваарь танилцуулах тухай, баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: 2022.03.10-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2018.02.17-ны О үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019.02.01-ний өдрийн 00/000 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай, 2018.11.19-ний өдрийн Хамтран ажиллах шилжилтиын хугацааны гурвалсан гэрээ, 2019.03.21-ний өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай, 2019.06.03-ны өдрийн 00/000 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай, 2019.4.03-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх №0000/а/00 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, 2019.12.24-ний өдрийн 0/000 тоот мэдэгдэлийн хариу хүргүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00000 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2022.06.17-ны өдрийн итгэмжлэл, 2019.1-нээс 7 сарын хөрс хуулалтын тооцоо, 2019.03.01-2019.03.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.03.27-ны өдрийн 000/0000 тоот нэхэмжлэх, 2019.04.01-нээс 2019.04.30-ны өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 000/0000 тоот нэхэмжлэх, 2019.05.01-нээс 2019.05.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 000/0000 тоот нэхэмжлэх, 2019.06.01-нээс 2019.06.30-ны өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 000/0000 тоот нэхэмжлэх, 2019.07.01-нээс 2019.07.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 000/000 тоот нэхэмжлэх, 019.08.01-нээс 2019.08.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021.10.12-ны өдрийн шилжүүлгийн мэдэгдэл, Капитрон банкны 2019.07.24-ний өдрийн төлбөрийн баримт, Ж.О ХХК-ийн кассын зарлагын 52 дугаар ордер, Ж.О ХХК-ийн 2022.08.15-ны өдрийн 00/0000албан тоот, 2022.09.09-ний өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019.08.01-ний өдрөөс 2019.08.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2018.01.01-ний өдрөөс 2019.07.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.09.01-ний өдрөөс 2019.10.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, Ж.О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.12.01-ний өдрийн 00/000, 00/000албан тоотууд, 2022.12.02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч О ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 1-7 сарын хөрс хуулалт, Оын тооцоо, 2019.09.01-нээс 2019.10.31-нийг дуустал тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.11.01-нээс 2019.11.04-ний өдрийг дуустал тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулсан, хариуцагчийн хүсэлтээр Б.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК хариуцагч Ж.О ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.081.982.394,9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.О ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 508.138.636 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Ундарга нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ил хөрс хуулалтын 8.000.000 м.куб хөрс хуулалтын ажлыг 2019.02.25-ний өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл хийхээр тохирцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлөх төлбөрөөс 508.138.636 төгрөгийн үлдэгдэлтэй, бусад төлбөр нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хамтран ажиллах шилжилтийн хугацааны гурвалсан гэрээний Бат-Үйлс ХХК-ийн төлөх төлбөр, хоёр байгууллагын тооцоо нийлсэн актууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-т зааснаар болон 13.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж маргаж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна, 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэжээ.

Зохигч 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21/01-05 дугаартай тооцоо нийлсэн актаар хоёр компанийн хооронд 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаан дахь өр төлбөрийг тооцоо нийлж, нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн шалгаж үзэхэд Ж.О ХХК 2.689.006.871,38 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан тулган баталгаажуулав гэж О ХХК, Ж.О ХХК-ийн нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Хариуцагч Ж.О ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021.05.18-ны өдрийн 02/108 албан тоотоор ...бид компанийн үйл ажиллагаа хэвийн болмогц борлуулалтын орлоготой уялдуулан дараах хуваарийн дагуу төлбөрийг барагдуулахаар байгааг үүгээр хүргүүлж байна. Үлдэгдэл 2.689.006.871,38 төгрөгийг 2021 оны 6 сараас 2021 оны 12 дугаар сард төлөх хуваарь гарган О ХХК-нд хүргүүлсэн байна.

Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцоо нийлсэн баримт хууль зөрчсөн гэх боловч энэ нь талуудын тооцоо нийлсэн акт, хариуцагч компанийн захирлын албан тоот зэрэг баримтуудаар үгүйсгэгджээ.

Өөрөөр хэлбэл Ж.О ХХК-ийн гүйцэтгэх захирал нягтлан бодогчийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хуваарь гарган О ХХК-нд хүргүүлж байжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн төлбөр нь 1.691.244.071,38 төгрөг, алданги 661.876.210,66 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалан гэрээний үүрэг 728,862,113 төгрөг, нийт 3.081.982.394,9 төгрөг нэхэмжилсэн бөгөөд О ХХК, Ж.О ХХК, Бат Үйлс ХХК нарын хооронд 2018.11.19-ний өдөр хамтран ажиллах шилжилтийн хугацааны гурвалсан гэрээ байгуулагдаж, энэ гэрээний 1.1-д Ж.О ХХК-ийн эзэмшил бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баян Ундрага лицензийн талбайд Бат үйлс ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 2 сарын 7-ны өдөр байгуулагдсан АГ-00/00 тоот Оын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бат Үйлс ХХК-нд үүссэн өр төлбөрийг Ж.О ХХК-ийн оролцоотойгоор нүүрс борлуулж барагдуулна, 2.1-д Энэхүү гэрээний хугацаа Бат үйлс ХХК болон О ХХК-тай хийсэн 2018 оны 2 сарын 7-ны өдрийн АГ-00/00 тоот Оын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үүссэн төлбөрийг бүрэн барагдуулснаар дуусгавар болно гэжээ.

Хариуцагч энэ гурвалсан гэрээний үүргийг манай байгууллага хариуцахгүй гэх боловч О ХХК-нд хүргүүлж байсан албан тоот, тооцоо нийлсэн акт зэргээр энэ гэрээний үнийг дүнг давхар оруулсан, мөн хариуцагч Ж.О ХХК-ийн нягтлан бодогч Б.Байгалмаагийн шүүхэд ...гурвалсан гэрээний үнийг тусдаа үйлдэж байгаад сүүлд ажил зогсохын өмнө нилүүлээд бодсон. Өөр компанийн өрийг манай компани шилүүлж авсан гэх мэдүүлэг зэргээр Бат үйлс ХХК-ийн өр төлбөрийг Ж.О ХХК төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар эдгээр баримтаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч 2021 онд 268.900.387 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэхдээ 2019.02.25-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн гэх боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зохицуулсан бөгөөд Ж.О ХХК аль үүргийн гүйцэтгэлийн төлбөр шилжүүлсэн талаар дурдаагүй тул О ХХК нь гурвалсан гэрээний төлбөрт суутгасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч О ХХК 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн төлбөр нь 1.691.244.071,38 төгрөг, алданги 661.876.210,66 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 15.2-т ... гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Нийт алдангийн хэмжээ нь нийт төлөхх төлбөрөөс 15 хувиас илүүгүй байна гэж заасан ба Ж.О ХХК-ийн энэ гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 1.691.244.071,38 төгрөгийн 15 хувиас илүүгүй байхаар талууд тохиролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 1.691.244.071,38 төгрөгийн 15 хувь 253.806.610 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч Ж.О ХХК-иас 2.673.912.794,24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 408.069.600,66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ж.О ХХК О ХХК, Бат үйлс ХХК нарын хооронд байгуулсан АГ 00/00 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, мөн талуудын тооцоо нийлсэн акт нь хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргасан боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч Ж.О ХХК-аас 2.673.912.792,24 төгрөгийг гаргуулж, О ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 408.069.600,66 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.567.861,97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.О ХХК-иас 13.527.514 төгрөг гаргуулж, О ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ       Г.СОЛОНГО