Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 56

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч                                   Л.Энхтайван

            Шүүгдэгч                                           П.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мэргэд овгийн Пүрэвдоржийн Анхбаярт холбогдох 201718000041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 10-нд өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. 43 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2 , эх Гүндэгсүрэнгийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг 79 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналшүй, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 08 сарын 17-ны өдрийн 212 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ял шийтшүүлсэн,  Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2001 оны 12 сарын 06-ны өдрийн 313 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ял шийтшүүлсэн,  ял шийтгэлгүй. Мэргэд овогт Пүрэвдоржийн Анхбаярт /РД:МЮ75051096/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Анхбаяр нь хамтран амьдрагч Буяндэлгэрийн Батхишигийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч П.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Би архи уучихсан гэрт нь ирсэн чинь хаалга онгойлгож өгөхгүй байсан.Тэгээд нилээн удаан хаалгыг нь тогшиж байтал хаалгаа онгойлгосон. Тэгээд шууд зөрж гарах гээд байхаар нь гаргахгүй гээд ванны өрөөнд нь ноцолдож байгаад гэрлийн утсыг нь салгасан. Тэгээд хаалганд нүүрээ цохисон байсан. Би согтуудаа үгээр дайрснаа санадаггүй....гэх мэдүүлэг

2.Хохирогч Б.Батхишигийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2016 оны 08 дугаар сарын 24-нд архи уугаад ирсэн байсан. 2016 оны 08 дугаар сарын 26-нд миний утсыг булаацалдаж байгаад унагаагаад дээр нь гишгэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 14-нд архи уугаад байхаар нь би аргаа бараад хот явчихсан юм. Би бамбайтай учраас гэнэт гэнэт уурлаад улам цөсийг нь хөөргөчихдөг. Тэгээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд гомдолгүй гээд хэлчихсэн байсан. 2016 оны 12 дугаар сарын 25-нд архи амсаад ороод ирэхээр нь би уурлаад маргалдсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-нд архи уусан байхаар нь гэртээ оруулахгүй байсан. Тэгээд даарч байгаа байх гэж бодоод оруулсан чинь халуун цай нэхээд байхаар нь хөөж туугаад ноцолдож байгаад гараад явахад нь хаалганд би өөрөө оногдсон. Би цөсийг нь хөөргөөд байдаг...гэх мэдүүлэг

3.Хохирогч Б.Батхишигийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны  өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн.... Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрж өссөн. 05-13 насны 2 охинтой. Амгалан, Цогтбаатар гэдэг хоёр хүнтэй амьдарч байгаад салсан. Том охин Урангоо манай ээжтэй амьдардаг,  би бага охин Цэлмэгтэй хамт Сүхбаатар суманд амьдардаг. 2016 оны 06 сард Анхбаяр гэдэг хүнээр мужааны ажил хийлгэж байгаад танилцаад хамтран амьдрах болсон. 2016 оны 08 сараас Анхбаяр архи ууж, агсам тавьж эхэлсэн. Анхбаяр архи уухаараа үглэнэ, хардана, элдэвээр хэлнэ.

  ...2016 оны 08 сарын 24-нд шөнө Анхбаяр надтай хамт унтаж байгаа “чи охин руугаа харж унтлаа” гээд уурлаад агсам тавьж,  “намайг сэгсийчихээд“ гээд элдэв үгээр хэлээд миний хоолойг багалзуурдаж, гараараа миний толгой руу цохьсон. Энэ үед миний охин Цэлмэг унтаж байсан. Гэрт бид 3-аас өөр хүн байгаагүй. Манай ээж Баярсайхан энэ үед  хот руу явсан. Ээжийг хотоос ирэхээр нь энэ тухай хэлсэн.

Энэ явдал болсноос хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 08 сарын 26-ны өдөр намайг гэртээ охинтойгоо байж байхад Анхбаяр ганцаараа согтуу ирээд агсам тавиад “гичий” энэ тэр гээд элдэв үгээр хэлээд байхаар нь би гар утсан дээрээ бичлэг хийж байгаа шүү гэж хэлсэн чинь миний гар утасыг булааж аваад дэвсэж эвдсэн. Анхбаяр манай дүүгийн Верна маркийн авто машиныг загасанд авч явна гэж явчихаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь цагдаад хураалгасан байсан. Манай дүүгийн машины гэрчилгээг цагдаагаас авч өгөөрэй гэсэн чинь согтуу ирээд миний компьютерийг дэвсэлж хугалсан.

2016 оны 09 сарын 14-ний өдөр өглөө Анхбаярын ээжийнд ногоо хурааж байтал Анхбаяр согтуу ирсэн. Би Анхбаярыг унтуулах гээд хамт унтсан чинь унтаж  байгаад сэрээд надад агсам тавьж намайг заамдаж, миний толгой руу 1 удаа гараараа цохьсон. Би Анхбаярыг цохихоор нь айгаад хашгирсан чинь ээж нь гэртээ гүйж  орж ирээд бид хоёрын дундуур орохоор нь би гарч гүйсэн. Энэ үед Анхбаяр  намайг “ Чи аавтайгаа унтсан” гээд байсан. Манай аав Буяндэлгэр нь миний хойд аав байсан л даа Анхбаярын ээжийнх 79 тоот, манайх 75 тоот манай хоёрынх ойрхон нэг гудманд замын урд хойно өөд өөдөөсөө харсан айлууд байдаг юм. Анхбаяр олон удаа архи уудаг. Намайг цохиж зодохоор нь заримыг нь ээж, аавдаа хэлэлгүй өнгөрдөг. Аав маань 2016 оны 11 сард нас барсан.

2016 оны 12 сарын 25-ны Анхбаяр согтуу байхаар нь би “чи архи уугаад байна, би ээж рүүгээ явлаа“ гэсэн чинь намайг нүүр рүү алгадаж, хөлөөрөө дэвссэн. Энэ үед миний баруун нүд хөхөрсөн байсан, би цагдаад хэлээгүй, эмчид үзүүлээгүй. Орой нь манай ээж гэрт ирээд юу болсон талаар асуусан, Анхбаяр гараад явсан байсан.

Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 10-нд хоёр хүүхдийн хамт ээжийндээ байж байтал 19 цаг орчим Анхбаяр согтуу орж ирэхээр нь би зөрөөд гарах гэтэл намайг “яагаад явах гээд байгаа юм бэ” гээд угаалгын өрөөний гэрлийг хагалж, хөшгийг нь унагаагаад намайг буланд шахаад явуулахгүй гээд байсан. Анхбаяр манай ээжийн гэрт гэрэл, сангийн ажил хийж, юмнуудыг засаж өгсөн, тэгээд миний засаж өгсөн юмны ажлын хөлсийг өг” гээд нэхээд миний хөл рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед манай том охин Урангоо гэрийнхээ хаалгаар шагайхад “цаашаа бай  Еврей, тэнэг солиотой галзуу өвчтэй байхаа хаалгаа хаагаач” гээд хаалга хаах гээд байсан. Энэ үйл явдал ээжийн гэрийн тамбарт болсон бөгөөд би гэрийн дотор хаалгыг хаагаад гэртээ орсон. Хаалга онгойлгохоор нь би Анхбаярыг түлхээд гаргасан чинь миний толгой руу гараараа 1-2 удаа цохьсон. Анхбаярыг түлхэж гаргаад хаалгаа түгжээд ээждээ утсаар хэлсэн. Энэ үед манай ээж Дарханд явж байсан. Тэндээс цагдаад дуудлага өгсөн. Анхбаярыг явсны дараа үзэхэд миний баруун өвдөг хөхөрсөн байсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

4.Гэрч Б.Нарантуяагийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн…Анхбаяр нь мөн баг хороонд ээж Гүндэгмаагийн хамт амьдардаг. Ээж нь өндөр насны тэтгэвэрт гараад удаж байна. Хашаандаа ногоо тарьдаг хөдөлмөрч хүн бий. П.Анхбаярыг  нь олон жилийн өмнөөс таньж мэдэх болсон. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байсныг мэдэхгүй, олон жил хөрш амьдарч байна. Б.Батхишиг, П.Анхбаярын арын гудамжинд ойрхон амьдардаг айл бий. Б.Батхишиг одоо амьдарч байгаа 5 дугаар баг 4-р хэсэг 75 тоотод 4-5 жил амьдарч байгаа. П.Анхбаяртай 1 жилийн өмнөөс танилцаж хамтран амьдарч байгаа. Заримдаа болохоор ээжийнхээ гэрт Анхбаяр Батхишигтэй очиж амьдардаг. Батхишиг нөхрөөсөө салсан гэж дуулсан болохоос мэдэхгүй. Батхишиг, Анхбаяр нар нь 1 охины хамт амьдардаг. Батхишиг эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй. П.Анхбаяр нь айлын байшин барих, мужааны ажил хөдөлмөрт сайн. Модоор ширээ сандал ч хийдэг...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

5.Гэрч Ж.Дулмаагийн 2017 оны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн”....хэн нэгэнд зодуулсан ямар нэгэн байдлаар гэмтсэн удаа манай өрхийн эмнэлэгт ирж үзүүлж байгаагүй. Хэрвээ ирсэн бол би энэ эмэгтэйг илүү таних ёстой. Яагаад гэхээр 5 дугаар баг хороолол хүн цөөнтэй, жижигхэн газар, Батхишиг нь намайг ажиллах хугацаанд эмчийн тусламж, үйлчилгээ огт авч байгаагүй ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

6.Гэрч Г.Мөнхчимэгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн”... Намайг нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд Гүндэгсүрэн гуайн хүү Анхбаярын 5 дугаар багийн 79 тоотод, Батхишиг нь Цогтбаатарын Цэлмэг гэдэг охины хамт 4-р хэсгийн 75 тоотод хамт амьдардаг талаар хүн амын бүртгэлд байсан. Анхбаярыг хүмүүс Анхуулаа гэдэг баг дээр хэд хэдэн удаа багийн цагдаад асуугдаад ирж байсан, архи уучихсан явж байдаг. Архи уучихсан үедээ агсам согтуу тавиад яваад байдаггүй. Гүндэгсүрэн гуай Улаанбаатар хотод амьдардаг. Зун гэртээ ирсэн харагддаг. Анхбаярыг Батхишиг гэдэг хүнтэй амьдарч байгаа талаар хэсгийн ахлагч Оюунцэцэг гэдэг хүнээс мэдсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/

7.Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №20 тоот:

1.Батхишигийн биед хөмсөг, хүзүүнд, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

8.Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

      9.Шүүгдэгч П.Анхбаярын 2017 оны 04 дугаар сарын 03-нд сэжигтнээр өгсөн.....2016 оны 06 дугаар сард Батхишигтэй хамт амьдарч нэг гэртээ орсон. Манай ээжийнх ойрхон болохоор ирж очоод байсан. 2016.08.24-ний өдөр би архи уугаад тасарчихсан байсан, нилээн орой Батхишигийнд очсон. Өглөө боссон чинь Батхишиг намайг харааж зүхээд байсан. Шөнө наашаа цаашаа харж унтлаа” гээд маргаан болсон, намайг зайл гээд хөөж туугаад, утсаар ээж рүүгээ залгаад “бичлэг хийж байгаа” гээд байхаар нь би утсаар яриулахгүй санаатай ноцолдож байгаад утас нь унаж, дээр нь гишгэж утас эвдэрсэн. Тэр өдөр би Батхишигийг цохиж зодоогүй.

2016 оны 08 дугаар сард байх Батхишигийн унаад байдаг Верна гэдэг машиныг би унаж яваад үзлэгт ороогүй гээд цагдаад баригдаж бичиг баримтаа хураалгасан. Батхишиг “машины бичиг баримт авч өг” гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би хэзээг нь сайн санахгүй байна, машины бичиг баримт хураалгахаас өмнө ч билүү намайг архи уугаад ирсэн гээд миний хувцас хунарыг аваад зайл гээд шидээд өөрөө гарлаа гээд байхаар нь би гаргахгүй гээд Батхишиг бид хоёр зууралдаж байгаад HP маркийн мөнгөлөг өнгөтэй компьютерийг эвдсэн.

2016 оны 12 сарын 25-ны өдөр би архи уугаад Батхишигийн ээжийнд нь очсон. Батхишиг намайг хөөгөөд байхаар нь би гарах гэтэл Батхишиг миний араас аяга таваг хатаадаг юм уу нэг юмаар толгой руу цохьсон. Би гүйж гарах гээд хаалга татсан тэдний хаалгаа дотогшоо онгойдог юм. Тэгээд хаалга онгойход Батхишиг араас ирээд хаалга мөргөсөн. Тэр үед Батхишигийн баруун нүд нь хөхөхрсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр би вакум цонхны үйлдвэрт ажиллаж байхдаа согтуу ирээд Батхишигийн эжийнд согтуу очсон. Тэр үед Батхишигийн ээж хот явсан гээд 2 хүүхэдтэйгээ ээжийндээ байсан. Хаалгаа онгойлгохгүй би нилээн удаан хааалгыг нь тогшсон. Батхишиг намайг архи уусан байна зайл гээд өөрөө гарна гээд байхаар нь би гаргахгүй гээд коридорт нь ноцолдоод 00-ын өрөөний гэрлийг нь салгасан. Тэгээд намайг хөөгөөд гаргасан. Батхишигийн охин Урангоо хаалгаа онгойлгоод байхаар нь би “цаашаа зайл” гэж хэлсэн. Энэ маргаан коридорт болсон. Би тэр өдөр Батхишигийг цохиж зодоогүй гэрээс нь хөөгдөөд гарсан. Батхишиг бамбай булчирхайтай ааш зан нь их өөрчлөгдөж байгаа, гэртээ ээжтэйгээ ч гэсэн орилж хашгираад байдаг юм. Түргэн ааштай гэнэт савлаад орилоод эхэлдэг юм ...гэх мэдүүлэг.         

/хавтаст хэргийн 73 дугаар хуудас/.

10.Шүүгдэгч П.Анхбаярын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  яллагдагчаар өгсөн....2016 онд Батхишигтэй танилцаж 06 сараас хамт амьдрах болсон. Батхишигийнх манай ээжийнхтэй ойрхон болохоор бид хоёр гэртээ ирж очоод байсан. Би 2016 оны 08 сарын 24-нд архи уугаад согтчихсон байсан, орой нь Батхишигийнд очсон. Өглөө намайг босоход Батхишиг над руу орилоод харааж зүхээд байсан. Шөнө нь би Батхишигийг хүүхэд рүүгээ харж унтлаа гээд хэрүүл хийсэн байсан. Тэгээд би юм хэлэлгүй гараад явсан. Дараа нь хэд хоногийн дараа архи уучихаад ирсэн чинь Батхишиг намайг зайл гэж хөөж туугаад ээж рүүгээ залгаад би бичлэг хийж байгаа шүү бичлэгээ ээж, гэрийнхэндээ үзүүлнэ гээд байхаар нь би утсаар яриулахгүй гээд ноцолдож байгаад гар утас нь унаж дээр нь гишгээд утас нь эвдэрсэн. Тэр оройдоо би уучлал гуйгаад бид хоёр эвлэрсэн. Тэр өдөр би Батхишигийг цохиж зодоогүй.

2016 оны 08 сард гэж санаж байна. Би Батхишигийн Верна гэдэг машиныг унаж хөдөө Охиндий гэдэг газар Чанцал эмээгийндээ очоод буцаж яваад машины үзлэгт ороогүй гээд Шаамарын цагдаад баригдаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураалгасан. Тэгээд Батхишигт би хэлсэн чинь ээж нь машинаа үзлэгт ороогүй байгаа гэж хэлсэн. Дараа нь намайг машины бичиг баримт авч өг гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би хэзээ нь гэдгийг сайн санахгүй байна. Батхишиг намайг архи уулаа гээд миний хувцас хунарыг тарааж шидээд зайл гэж хөөгөөд өөрөө гарлаа гээд байхаар нь би гаргахгүй гээд Батхишиг бид хоёр ноцолдож байгаад HP маркийн мөнгөлөг өнгөтэй компьютерийг эвдсэн. Би сар гаруйн дараа машины бичиг баримтыг авч өгсөн. 2016.12.25-ны өдөр би архи уугаад Батхишигийн ээжийнд нь очсон чинь Батхишиг намайг хөөгөөд байхаар нь би гарах гэтэл Батхишиг авга таваг хатаадаг юмаар миний араас толгой руу цохьсон. Манай ээж Батхишигт шинэ өмд авч өгсөн чинь миний араас шидээд байсан. Би зугатаж гарах гээд хаалга татсан хаалга онгойход Батхишиг араас ирээд хаалга мөргөсөн. Тэр үед Батхишигийн баруун нүд хөхөрсөн байсан. 2017 оны 1 сарын сүүлээр би вакум цонхны үйлдвэрт ажиллаж байхдаа ажлаасаа согтуу ирээд Батхишигйин ээжийнд очсон. Тэр үед Батхишигийн ээж нь хот явсан гээд 2 хүүхэдтэйгээ ээжийндээ байсан. Хаалга цохиод онгойлгохгүй би нилээн удаан хаалга тогшсон. Батхишиг намайг чи архи уусан байна зайл гэж хөөгөөд өөрөө гэрээсээ гарна гээд байхаар нь би гаргахгүй гээд коридорт нь бид хоёр ноцолдоод 00-ын өрөөний гэрлийн утсыг салгасан чинь Батхишиг намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Бид хоёрыг коридорт ноцолдож байхад Батхишигийн том охин Урангоо хаалгаа онгойлгоод байхаар нь би цаашаа зайл гэж хэлсэн. Батхишиг 2 охиноо хаалгаа тат гээд байсан. Энэ өдөр Батхишигийг цохиж зодоогүй. Гэрээс хөөгдөөд гарсан Батхишиг бамбай булчирхайтай болохоор зан ааш нь их өөрчлөгдөж уурлаад байдаг юм. Заримдаа өөрийнхөө ээжтэйгээ ч гэсэн орилж хашгираад байдаг юм. Түргэн ааштай гэнэт уурлаад савлаад эхэлдэг ...гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 76 дугаар хуудас/.

11.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/.

12.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол. /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/

13.Сэлэнгэ аймаг Шаамар сумын үнэ тогтоох комиссийн акт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

14.Автомашины үнэлгээ /хавтаст хэргйин 36-37 дугаар хуудас/

      15.Шүүгдэгч П.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 36-46 дугаар хуудас/

16Шүүгдэгч П.Анхбаярын урьд захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас/ зэрэг болно.

  

Шүүх хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудад үндэслэн

дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Мэргэд овогт Пүрэвдоржийн Анхбаярыг  хамтран амьдрагч Буяндэлгэрийн Батхишигийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120  дүгээр зүйлийн 120.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан “Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол” үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

     Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Анхбаярыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Учир нь: Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Анхбаяр, хохирогч Б.Батхишиг нар нь 2016 оны 6 дугаар сард танилцаж улмаар хамтран амьдарч эхэлсэн ба Анхбаяр нь согтуугаар 8 дугаар сарын 24, 26, 9 дүгээр сарын 14, 12 дугаар сарын 25, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хэрүүл хийж зодох, бас хэрцгий авирлах зэргээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” байдлууд тогтоогдож байна.

      Энэ талаар хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт, 6 дугаар хуупсанд авагдсан гэрч Ч.Баярсайханы мэдүүлэг, 16 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Батхишигт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдлын бүртгэл, хавтаст хэргийн 56-58 дугаар хуудсанд авагдсан цагдаагийн байгууллагад Анхбаярыг удаа дараа захиргааны журмаар албадан саатуулсан бүртгэлүүд, Анхбаяр, Батхишиг нарт “дунд” үнэлгээ  тавьсан аюулын зэргийн үнэлгээний маягт, хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Анхбаяр нь Батхишигийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан” үндэслэлээр гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 461 дугаартай прокурорын тогтоол зэрэг хуулийн шаардлага хангасан, нотолгооны эх сурвалж болгох үндэслэл бүхий нотлох баримтуудыг үндэслэн шүүх дээрхи дүгнэлт хийв.

           Иймээс шүүгдэгч П.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дүгээр зүйлийн  120.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Батхишигээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь эрүүгийн хуульд шинээр бүртгэгдэж 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж хэрэгжсэн хууль, гэтэл Анхбаярын хувьд гэмт хэргийг хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 10-нд үйлдсэн, өөрөөр хэлбэл энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн тул хамгийн хөнгөн ялтай хуулийг баримталж хариуцлага тооцуулахыг хүсч байна гэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх”-ээр тодорхойлжээ. Иймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн дээрхи шинээр мөрдөгдөж байгаа хуулинд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэж байна.  

    Хохирогч Б.Батхишиг нь гэмт хэргийн улмаас эвдэлж хэмхэрсэн гар утас, “HP” маркийн мөнгөлөг өнгийн компьютер зэргийг мөнгөөр төлүүлж авсан учир нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгааг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

            Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

            Битүүмжилсэн тээврийн хэрэгслийг чөлөөлж жинхэнэ эзэмшигч Ө.Бат-Өлзийд буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.5 сая төгрөгийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С.Галаас гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэхээр тогтов.  Учир нь тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч ашиглахдаа бусдын эд хөрөнгө хулгайлж байгаа талаараа хэлэлгүйгээр, тээврийн хэрэгслийг зөвхөн хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо биелүүлэхэд хөтлөгдсөн байдлаар ашигласан нь шүүгдэгчийн өөрийнх нь болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Мэргэд  овгийн Пүрэвдоржийн Анхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 120 дүгээр зүйлийн 120.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дүгээр зүйлийн 120.1-д зааснаар шүүгдэгч П.Анхбаярыг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар “Баривчлах” ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар П.Анхбаярын эдлэх 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлбэл зохихыг дурьдсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5.П.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай гэж таслан шийдвэрлэснийг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

             

 

ДАРГАЛАГЧ                       Б.НАЦАГДОРЖ