Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00029

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00029

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Өнөр хороолол******* тоот хаягт байрлах,******* регистрийн дугаартай, п ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө*******,******* давхарт байрлах,*******469929 регистрийн дугаартай, н.т ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохирол 947.740.869 төгрөг гаргуулах тухай үндсэн, 164.471.185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******,

Гэрч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч п ХХК нь н.т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохирол 947.740.869 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тоот түрээсийн гэрээг н.т ХХК-тай байгуулж, Улсын бүртгэлийн дүгээрт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Удэлгүүрийн 7 давхрын м.кв талбай бүхий фүүдкортын ажлын байрыг түрээслэн, хоосон талбайд бүхий л тохижилтыг хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түрээслүүлэгч компанийн үйл ажиллагаанаас үүдэн дээврийн хэсгээс гал гарч, бид хэвийн ажиллах боломжгүй болсон ба гал түймрийн улмаас бидэнд учирсан хохирлыг арилгах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлөөр хангаж өгөх талаар нөгөө талд удаа дараа мэдэгдсэн. Манай компани анх түрээсийн гэрээ байгуулахдаа түрээслүүлэгчээс хоосон талбайг хүлээн авч, 3 ди зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, зургийн дагуу тохижилтыг бүрэн гүйцэтгэхдээ нийт зардлыг өөрсдөө гаргаж тохижуулсан. Гэрээнд заасан******* жилийн хугацаанд өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болгосон объектыг зориулалтын дагуу ашиглан үр шимийг хүртэж, оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашиг олох зорилготой байсан боловч түрээсийн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөлөөр хангахгүй биднийг олон сараар хохироож, манай үйл ажиллагаа явуулж байсан талбайг хааж, биднээс зөвшөөрөл санал хүсэлт авалгүйгээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид талбайг түрээсэлсэн нь биднийг цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон учраас бид гэрээгээ цуцалж, хохирлоо нэхэмжилж байна. Түрээслэгч компани объектад гал түймэр гарснаас хойш ажиллаагүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх, бидэнд учруулсан хохирлоо төлөх талаар санаачлага гаргахгүй, гал түймрийн хэргийг Цагдаагийн байгууллагад шалгаж дуустал бидний асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн тул шүүхэд хандсан. Бид түрээсийн эд зүйлийг ашиглан үр шимийг хүртэхийн тулд гэрээ байгуулснаас хойш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу н.д ХХК-тай хөрөнгийн даатгалын, гэнэтийн ослын даатгалын, мэргэжлийн хариуцлагын даатгалын, байгууллагын хариуцлагын даатгалын гэрээг тус тус хийсэн. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гал гарснаас хойш 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл бид гэрээний үүргээ биелүүлж, хэвийн ажиллах нөхцлөөр хангахыг шаардаж, хүлээсэн. Хариуцагч тал бидэнд энэ барилга чинь У дэлгүүрийнх, эднийх засварын ажлыг хийх ёстой, шийтгэх тогтоолд У дэлгүүрээс хохирлыг гаргуулахаар шийдсэн гэж тайлбарлаж, маргаж байна. Бид галд өртсөн хохирол ерөөсөө шаардаагүй, гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Манай компани гэрээ байгуулахдаа удаан хугацаанд хамтран ажиллахаар харилцан итгэлцэж,******* жилийн хугацаатай, түрээслүүлэгчийн Удэлгүүрийн 7 дугаар давхрын м.кв талбайг сарын 41.000.000 төгрөгөөр тохирч, нэг м.кв-ыг 39.272 төгрөгөөр тооцож төлбөрийг 13 сар төлсөн боловч энэхүү маргаан бүхий асуудлаас болж бид үнэлгээ хийлгэхдээ түрээсийн талбайд тусгай эрхтэй этгээдээр хэмжилт хийлгэхэд бидэнд түрээсэлж байсан талбайн хэмжээ 1.006,3 м.кв болох нь тогтоогдсон. Иймд өнөөдрийг хүртэл түрээслүүлэгч компанийн гэрээний 1.3,*******.1.8,*******.1.10 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлэхгүй гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот******* жилийн хугацаатай түрээсийн гэрээг цуцлах, гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар гал түймрийн улмаас учирсан хохирол 48.477.200 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар олох байсан ашиг орлого*******53.099.706 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилчдын өмнө хүлээсэн үүрэг болон ажлын байрны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажилчдын цалинг олгосоор ирсэн тул 98.672.309 төгрөг, гэрээний дагуу талбайд салгаж үл болох бүтээн байгуулалт тохижилтын зардал, засварын ажлын хөлс 263.911.907 төгрөг, сантехникийн зардал 8.000.000 төгрөг, нийт 972.161.122 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбайн зөрүүнд илүү төлсөн 24.056.947 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 996.218.069 төгрөг нэхэмжилснээс гал түймрээс учирсан хохирлыг Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа эрүүгийн хэрэгт 68.545.900 төгрөгөөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК тогтоосны дагуу н.д ХХК манайд 20.000.000 төгрөг өгсөн тул үлдэх 48.477.200 төгрөгийг хасч, нийт 947.740.869 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах болсон тухайгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх боловч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Удэлгүүрт гал түймэр гарч бусдад 24.023.847.554 төгрөгийн хохирол учирсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2 дугаар зүйлд зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд энэ үйл явдал нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос үл хамаарч бий болсон. Гэвч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Харин шүүх энэхүү түрээсийн гэрээг цуцалсан нь талууд дахин түрээсийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй цаашид бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй. Олох байсан орлого*******53.099.706 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд олгосон 98.672.309 төгрөг, тохижилт болон сантехникийн зардал, засварын ажлын хөлс 271.911.907 төгрөг, м.кв-ын зөрүү 24.056.947 төгрөг, нийт 947.740.869 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэм буруутайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нөгөө талд хохирол учруулсан болох нь тогтоогдсон бол учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг гэм буруутай тал нь хариуцна гэж заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл Удэлгүүрийн барилгад дээр дурдсанчлан гал түймэр гарсны улмаас хариуцагч н.т ХХК болон бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, Удэлгүүрийн барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэж байхдаа гал алдаж бусдад 24.023.847.554 төгрөгийн хохирол учруулсан-ийн захирал, ажилтан нар яллагдагчаар татагдаж, шийдвэрлэгдсэн. Үүнээс үзэхэд Удэлгүүрт гал түймэр гарч, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай этгээд нь хариуцагч н.т ХХК биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. п ХХК, н.т ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд нийт 1044,3 м.кв талбайг сарын 41.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Үүн дээр талууд нийт талбай, ашигтай талбай гэх мэтээр тохиролцоогүй. Бид ашигтай талбайг тооцолгүй, 7 дугаар давхарыг бүхэлд нь нэхэмжлэгчид түрээсэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Талбайн хэмжээ буруу, зөрүүтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Гэрээнд нийт талбайгаар нь тооцсон байхад нэхэмжлэгч тал ашигтай талбайгаар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талын буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч тал хохирсон бол олох ёстой орлого тогтоогдоно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болж үүрэг зөрчигдсөн бол шаардах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл бидний өгсөн нотлох баримтаар гарсан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гал түймэр Их дэлгүүрийн дээврийн ажил хийж гүйцэтгэсэн компанийн ажилтан болох н.Бат-Оргил, захирал гэх хүмүүс хар цаас наах явцдаа гал алдсан гэж үзсэн. Энэхүү гал гарснаас шалтгаалан нийт 24.0 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд н.т ХХК-д 3.781.430.000 төгрөгийн хохирол учирч Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Энэхүү учирсан хохирлыг шийтгэх тогтоолын******* дахь хэсэгт зааснаар Удэлгүүр ХХК-иас гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Бид түрээсийн гэрээний үүргээ зөрчөөгүй тул хохирол төлөх боломжгүй гэж үзэж байна. Удэлгүүр ХХК өөрийн барилгын дулаалгын ажлыг хийхийн тулд н.т ХХК-ийн зүгээс энд оролцох боломж байхгүй, гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй тул олох ёстой байсан орлого болон бусад нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй байна. п ХХК нь Удэлгүүрийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулахаас гадна өөр 3 газар үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч байгууллагын татварын тайлангаас харахад нийт эдгээр салбаруудын ажилчиддаа олгосон цалин нь 98.672.309 төгрөг байсан бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж байна. Яг хэдэн ажилтан Удэлгүүрийн салбарт ажилладаг байсан, үнэхээр ажилгүй байсан эсэх, ажилчид нь нөгөө 3 салбар дээрээ ажиллаж цалингаа авсан эсэх нь тодорхой бус байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талбайн сайжруулалт, тохижилтод 271.911.907 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ХХК-ийн засан сайжруулалт хийхээс өмнөх зурагт үндэслэж манайхаас энэ мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд гал гарсны дараа бичлэг хийсэн гэх хүнийг гэрчээр асуухад нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний хохирол учраагүй, эрүүгийн журмаар галаас үүссэн хохирлыг п ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул дахин дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.т ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч п ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Удэлгүүрийн 7 дугаар давхрыг бүхэлд нь ашиглуулахаар харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгч буюу н.т ХХК нь Удэлгүүр барилгын 7 давхрын м.кв талбайг фүүдкорт, рестораны үйлчилгээний зориулалтаар түрээслэгч буюу п ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал******* жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3.1-т түрээсийн төлбөрийг нэг сарын 41.000.000 төгрөг байхаар, 3.2-т ашиглалтын зардалд цахилгаан, халуун, хүйтэн ус багтах бөгөөд тоолуурын заалтын дагуу төлөхөөр, гэрээний 3.3, 3.4-т түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлж байхаар тохиролцсон. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу Удэлгүүрт гал гарах хүртэл хугацааны түрээсийн болон ашиглалтын зардлын төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөөгүйн улмаас түрээсийн төлбөр 105.467.008 төгрөг, ашиглалтын зардал 4.180.449 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээслэгчийн зүгээс түрээсээр үйл ажиллагааг явуулах үедээ улс орныг хамарсан цар тахал гарсан талаар дурдан үйлчлүүлэгч муу, ашиг орлого бага байгаа тухай тайлбарлан бичгээр хүсэлт гаргаж түрээсийн хөнгөлөлт хүсч байсан бөгөөд уг хүсэлтүүдийг түрээслүүлэгчийн зүгээс хүлээн авч 3 сарын турш*******0 хувиар хөнгөлөлт үзүүлэх зэргээр харилцагчаа дэмжиж ажиллаж байсныг дурдах нь зүйтэй. Түрээсийн гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд ногдох алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг тооцоход алдангид ноогдох үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан*******0 хувийг тооцож нэхэмжилсэн болно. Иймд п ХХК-иас түрээсийн гэрээний үүргээс үүссэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 105.467.008 төгрөг, алданги*******2.733.504 төгрөг, ашиглалтын зардал 4.180.449 төгрөг, алданги 2.090.224 төгрөг, нийт 164.471.185 төгрөгийг хариуцагч п ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Түрээсийн төлбөрийг хөнгөлсөн гэдэг дээр маргахгүй. Тухайн цаг үед хөл хорио тогтоосонтой холбоотойгоор манай үйл ажиллагаа доголдсон. Хариуцагч тал ашиглалтын зардал 4.180.449 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Бүх нийтийн хөл хорионы үед зээл төлөлтийг хүртэл хойшлуулж байхад алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн талбайг хэмжүүлэхэд зөрүүтэй гарсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрүү талбайн төлбөрийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түрээсийн гэрээнд бичигдсэн талбайн хэмжээгээр ажиллаагүй хугацааны хоногийг оруулан тооцсон нь үндэслэлгүй. Бидний зөвшөөрч байгаа түрээс болон ашиглалтын зардлын хоногт Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосны хугацаа буюу******* хоногийн хугацааг хасч тооцсон болно гэв.

 

Нэхэмжлэгчээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НТ6/18/256 дугаар түрээсийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 269-ны өдрийн хөрөнгийн даатгалын гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр гэнэтийн ослын даатгалын гэрээ, 2019 оын 6 дугаар сарын 26-ны өдрийн6 дугаар мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны талбайн хэмжилтийн зураг, п ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн жагсаалт, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2019 оны******* дугаар сарын 01-ний өдрийн 02,03 дугаар, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 дүгээр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б10 дугаар, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б06 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр, 2020оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б10 дугаар, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр, 2019 оны******* дугаар сарын 01-ний өдрийн 02, 03 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнүүд, ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оын 02 дугаар сарын 01-ний өдрийн 21/03 дугаар албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 21/06 дугаар албан бичиг, компанийн дүрэм, түрээсийн талбайн зөрүүний тооцоолол, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40/13 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, У дэлгүүр ХК-ийн, дугаар гэрчилгээний хуулбар, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, түрээс болон ашиглалтын зардлын тооцоолол, ашиглалтын зардлын НӨАТ-ын тооцоолол, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар Улсын онцгой комиссын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн*******/7307 дугаар албан бичиг, Удэлгүүрийн 2019 ошны 01 сараас 2020 оны 6 сар хүртэлх нийт борлуулалт, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоол,

 

Хариуцагчаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 14/76 дугаар итгэмжлэл, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21/******* дугаар албан бичиг, 2021 оны******* дугаар сарын 27-ны өдрийн 21/16 дугаар албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/17 дугаар албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21/18 дугаар албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 21/19 дүгээр албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 20/17 дугаар албан бичиг, үнэлгээний дүгнэлт гаргасан тусгай зөвшөөрлийн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн талбай хүлээлцсэн акт, фото зургийн хамт, орлого нотолсон санхүүгийн тайлан, 2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар дуустал хүртэл хугацааны борлуулалтын орлогын мэдээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Удэлгүүрийн салбарын борлуулалтын орлогын мэдээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Удэлгүүрийн салбарын картаар хийсэн борлуулалтын орлогын мэдээ, н.т ХХК-ийн дансны хуулга, түрээсийн төлбөрийн алдангийн тооцоолол, төлбөрийн баримт, 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

 

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр 2021 оны******* дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар яллах дүгнэлт, дүгнэлтийн хавсралт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар-иас заавал мөрдөх 4,******* дугаар хавсралт, үйлчилгээний талбайн хэмжилтийн тайлан,-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, талбай тооцсон тэмдэглэл, талбайн байгуулалтын зураг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс п ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тайлан, зэргийг бүрдүүлж хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: п ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр н.т ХХК-тай түрээсийн гэрээг******* жилийн хугацаатай байгуулж, Удэлгүүрийн 7 давхрын м.кв талбай бүхий фүүдкортын ажлын байрыг түрээслэн, хоосон талбайд бүхий л тохижилтыг хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түрээслүүлэгч компанийн үйл ажиллагаанаас үүдэн дээврийн хэсгээс гал гарч, бид хэвийн ажиллах боломжгүй болсон ба гал түймрийн улмаас бидэнд учирсан хохирлыг арилгах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлөөр хангаж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээнд заасан******* жилийн хугацаанд өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болгосон объектыг зориулалтын дагуу ашиглан үр шимийг хүртэж, оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашиг олох зорилготой байсан боловч түрээслүүлэгч түрээсийн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөлөөр хангахгүй олон сараар хохироож, манай үйл ажиллагаа явуулж байсан талбайг хааж, биднээс зөвшөөрөл, санал авалгүйгээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид талбайг түрээсэлсэн нь биднийг цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон учраас гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо нэхэмжилж байгаа ба манайх галд өртсөн хохирол шаардаагүй. Анх Удэлгүүрийн 7 дугаар давхрын м.кв талбайг нэг м.кв-ыг 39.272 төгрөгөөр тооцож сарын 41.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирч, 13 сар төлсөн боловч энэхүү маргаанаас болж бид үнэлгээ хийлгэхдээ түрээсийн талбайд тусгай эрхтэй этгээдээр хэмжилт хийлгэхэд бидэнд түрээсэлж байсан талбайн хэмжээ 1.006,3 м.кв болох нь тогтоогдсон. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар олох байсан ашиг орлого*******53.099.706 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилчдын өмнө хүлээсэн үүрэг болон ажлын байрны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажилчдын цалинг олгосоор ирсэн тул цалин 98.672.309 төгрөг, гэрээний дагуу талбайд салгаж үл болох бүтээн байгуулалт тохижилтын зардал, засварын ажлын хөлс 263.911.907 төгрөг, сантехникийн зардал 8.000.000 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 24.056.947 төгрөг нийт 947.740.069 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан.

3.Хариуцагч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Удэлгүүрийн барилгад дээр дурдсанчлан гал түймэр гарсны улмаас хариуцагч н.т ХХК болон бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, Удэлгүүрийн барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэж байхдаа гал алдаж бусдад 24.023.847.554 төгрөгийн хохирол учруулсан-ийн захирал, ажилтан нар яллагдагчаар татагдаж, шийдвэрлэгдсэн тул Удэлгүүрт гал түймэр гарч, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай этгээд нь хариуцагч н.т ХХК биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дараахь үндэслэлээр тодорхойлсон: Талууд гэрээгээ******* жилийн хугацаатай байгуулж, түрээсийн төлбөрийг нэг сарын 41.000.000 төгрөг байхаар, ашиглалтын зардалд цахилгаан, халуун, хүйтэн ус багтах бөгөөд тоолуурын заалтын дагуу түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлж байхаар тохиролцсон. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу Удэлгүүрт гал гарах хүртэл хугацааны түрээсийн болон ашиглалтын зардлын төлбөрийг бүрэн төлөөгүйн улмаас түрээсийн төлбөр 105.467.008 төгрөг, ашиглалтын зардал 4.180.449 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж зааснаар алданги нэхэмжлэхэд алдангийн ноогдох үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан*******0 хувиар тооцож, п ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 105.467.008 төгрөг, алданги*******2.733.504 төгрөг, ашиглалтын зардал 4.180.449 төгрөг, алданги 2.090.224 төгрөг, нийт 164.471.185 төгрөгийг хариуцагч п ХХК-иас гаргуулна гэж шаардсан.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн: Хариуцагч тал ашиглалтын зардал 4.180.449 төгрөгийг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаагаа баримтаар нотлоогүй, гаргаж өгөөгүй. Бүх нийтийн хөл хорионы үед зээл төлөлтийг хүртэл хойшлуулж байхад алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн талбайг хэмжүүлэхэд зөрүүтэй гарсан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг түрээсийн гэрээнд бичигдсэн талбайн хэмжээгээр ажиллаагүй хугацааны хоногийг оруулан тооцсон нь үндэслэлгүй. Бидний зөвшөөрч байгаа түрээс болон ашиглалтын зардлын хоногт Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосны хугацаа буюу******* хоногийн хугацааг хасч тооцсон, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ТГ/18/256 дугаар түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч н.т ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Удэлгүүрийн 7 дугаар давхар, м.кв талбай бүхий фүүдкорт ажлын байрыг түрээслэгч п ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд буюу******* жилийн хугацаатай эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч п ХХК түрээсийн байрыг рестораны зориулалтаар ашиглах, түрээсийн төлбөрт сарын 41.000.000 төгрөг, ашиглалтын зардлыг тоолуурын заалтын дагуу сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр тус тус тохиролцжээ.

8.Дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч буюу н.т ХХК Удэлгүүрийн 7 дугаар давхар, м.кв талбай бүхий фүүдкорт ажлын байрыг түрээслэгч п ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч п ХХК түрээсийн талбайд бүхий л тохижилтыг хийж үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар үйл ажиллагаа явуулж байсан хугацааны төлбөрийг төлж байсан байна.

9.Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-т ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

10.Удэлгүүрийн барилгад 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэр бүхий этгээдүүдийн буруутай үйлдлээс гал түймэр гарч, 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдаж, эд хөрөнгө барилга байгууламжид хохирол учирч, нэхэмжлэгч п ХХК түрээсийн гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаагүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

11.Удэлгүүрт гал түймэр гарсантай холбоотойгоор хохирогч н.т ХХК, Номт хатан ХХК, Хай фай медиа групп ХХК, Ивентус ХХК, иргэн Ш.Майцэцэг нарын гомдлоор эрүүгийн хэрэг үүсч, улмаар шүүгдэгч,-д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 2022/ШЦТ/889 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

12.Нэхэмжлэгч нь гал түймэр гарсанд хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй боловч цаашид түрээсийн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөлөөр хангаж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, олон сараар хохироож, улмаар манай үйл ажиллагаа явуулж байсан талбайг хааж, биднээс зөвшөөрөл, санал авалгүйгээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид талбайг түрээсэлсэн нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон тул гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо нэхэмжилнэ, шаардлагаа дэмжиж байна гэж тайлбарлав.

13.Харин хариуцагч тухайн объектад гал гарсан нь манай буруугаас болоогүй, өмчлөгч нь Удэлгүүр гэж маргаж байх боловч уг гэрээний тухайд дамжуулан түрээсэлсэн, гэрээний аливаа зөрчилтэй холбоотой асуудлаар дамжуулан түрээслэгч хариуцахгүй байх талаар тохиролцоо байхгүй, түрээсийн гэрээ нь н.т ХХК, п ХХК-ийн хооронд байгуулагдсан, гэрээний дагуу талууд бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээхээр тохирсон байна.

14.Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан гэрээний*******.2.4-т түрээслүүлэгчийг түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг хангахыг түрээслэгч шаардах эрхтэй гэж заасан ба түрээслэгч гал гарснаас хойш үүргээ биелүүлэхийг шаардаж, 2021 оны 03 дугаар сарын 07 хүртэл хүлээсэн нь хэргийн баримт, зохигчдын тайлбараас тогтоогдож байх ба гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсанд талууд маргаагүй.

*******.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т ...Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно... гэж заасан ба п ХХК-иас хариуцагч н.т ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдээс үзвэл талууд хугацаанаас өмнө гэрээ цуцлах саналыг харилцан зөвшилцсөн буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хугацааг тогтоосон, гэрээ цуцлагдсан, түрээслүүлэгч буюу н.т ХХК-д түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

16.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний*******.1.8-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийг түрээсийн байрыг гэрээний нөхцөлийн дагуу саадгүй ашиглах боломжоор хангах үүрэгтэй байх ба хэдийгээр гал түймэр гарсанд хариуцагч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй боловч тухайн үйл явдал болсноос хойш /2020 оны 6 дугаар сарын 07/-ны өдрөөс өдийг хүртэл түрээсийн гэрээний зүйл болох Удэлгүүрийн 7 дугаар давхарт засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллах боломж нөхцлийг бүрдүүлээгүй, үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, хохирлоо нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

17.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй..., 227 дугаар зүйлийн 227.1-т ...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй... гэж заасан ба мөн хуулийн 227.3 дахь зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцдог. 

18.Нэхэмжлэгч п ХХК нь түрээсийн давхрыг рестораны зориулалтаар, өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй, иймд ХХК-ийн үнэлгээг үндэслэн салгаж үл болох тохижилтын зардалд 263.911.907 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

19.Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд талуудын хооронд гэрээ байгуулагдсны дараа буюу 2019 оны 11 дүгээр сараас КОВИД-19 цар тахал гарч, нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлын улмаас тогтмол ажиллахгүй, хүмүүс гадуур хооллохгүй байгаатай холбоотойгоор орлого муудсан, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, багасгах талаар түрээслүүлэгч буюу хариуцагчид мэдэгдэж, түрээсийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо үнэлгээний байгууллагын 2020 оны 6 дугаар сарын 07-ноос 2021 оны 03 дугаар сарын 10 хүртэл борлуулалтын орлогын прогнозын тооцооллыг үндэслэн*******53.099.706 төгрөг нэхэмжилж байгааг 40 хувиар бууруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

20.Учир нь н.т ХХК нь Удэлгүүрийн объектад гал түймэр гарахад мөн хохирсон, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД 19/-ын цар улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн зэргийг тус тус харгалзан үзэж /553.099.706х40%/=221.239.882, /553.099.706-221.239.882/=331.589.824 төгрөг, /331.859.824+263.911.907/=595.771.731 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

21.Харин сантехникийн зардал 8.000.000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, ажилчдад олгосон цалин 98.672.309 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байгаа боловч хэдэн ажилчны хэдэн төгрөгийг зардалд тооцон нэхэмжилж байгаа нь үнэлгээний баримтаас тодорхой харагдахгүй, Удэлгүүр дэх салбарын ажилчдад хамаарах цалин хөлс гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул сантехникийн зардал 8.000.000 төгрөг, ажилчдын цалин 98.672.309 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 22.Түүнчлэн талууд гэрээндээ 7 давхрын м.кв талбайг сарын 41.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байх ба анхнаасаа талбайн м.кв хэд байх талаар гэрээндээ харилцан тохироогүй байх тул талбайн зөрүүнд илүү төлсөн төлбөр 24.056.947 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.

23.Иймд хариуцагч н.т ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд*******95.771.731 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч п ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 351.969.138 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24.п ХХК нь үйл ажиллагаа явуулж байх хугацааны түрээсийн төлбөрөөс төлж байсан байх ба төлөөгүй үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, н.т ХХК түрээсийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас түрээсийн төлбөрт 105.467.008 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

25.Харин ашиглалтын зардалд 4.180.449 төгрөг нэхэмжилж байх боловч баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

26.Түүнчлэн нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг болон ашиглалтын зардлыг хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжилж байх боловч гэрээний үүрэг зөрчигдсөнөөс талууд гэрээгээ цуцалж, гэрээнээс татгалзаж буй энэ тохиолдолд гэрээний хариуцлага үгүй болж, харин учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй, иймд түрээсийн төлбөрийн алданги*******2.733.504 төгрөг, ашиглалтын зардлын алданги 2.090.224 төгрөг, нийт*******4.823.728 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч н.т ХХК-иас*******95.771.731 /таван зуун ерэн таван сая, долоон зуун далан нэгэн мянга, долоон зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч п ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 351.969.138 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, п ХХК-иас 105.467.008 /нэг зуун таван сая, дөрвөн зуун жаран долоон мянга найман / төгрөг гаргуулж, н.т ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас*******9.004.177 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн*******.281.856 төгрөг, хариуцагч н.т ХХК-иас төлсөн 980.306 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч н.т ХХК-иас 3.136.808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч п ХХК-д олгож, п ХХК-иас 685.285 төгрөг гаргуулж, н.т ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН