Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/00582

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

          Дугаар 183/ШШ2023/00582

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч **Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ***************************** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, **** овогт *********** ********* /РД:*************/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, *************************** хаягт байрлах, *************************,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***********,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********* /ШТЭҮД-****/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *********** нь анх *************************т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэж, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус хуралдаанд дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэх тухай шаардлагаас татгалзаж  байна гэв.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэрээр ******************** ХХК-иас 1 104 820 173 төгрөгийг гаргуулж, ******************** ХХК-д олгохоор, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *************************т даалгаж шийдвэрлэсэн. Тус газраас барьцаа хөрөнгө болох 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон төлбөр төлөгч ******************** ХХК-ийн бусад 83 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүдийг олж тогтоон, битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоон, үнэ хаялцуулах 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг хийж, дуудлага худалдаагаар 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө нийт 22 382 000 төгрөгөөр зарагдсаныг төлбөрт суутган шилжүүлсэн. Миний бие өөрийн оруулсан хөрөнгөөрөө ******************** ХХК-ийн 33 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд ******************** ББСБ ХХК-д төлж барагдуулсан барьцаа хөрөнгө болох 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон компанийн бусад 83 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүд дотор миний эзэмших 33 хувийн хувьцаагаар тодорхойлогдох хөрөнгө багтсан юм. Тус барьцааны гэрээнд тусгагдсан нэг ширхэг Самсунг Эдисон гэсэн ЭХО-ны аппарат 21 000 000 төгрөгөөр худалдагдсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр **** мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа ***********гийн ********наас лизингээр авсан, барьцааны гэрээнд тусгагдаагүй, Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг үйл ажиллагаа явуулж байгаа газраас нь үнэлгээ тогтоох ажиллагаа хийж, дуудлага худалдаанд оруулсан. *********** нь 2015 онд тус ЭХО аппаратыг зээлээр худалдан авах 132 000 000 төгрөгийн гэрээг **********тэй байгуулсан, ************** гэх хүнтэй хамтрахаас өмнө худалдаж авсан аппарат бөгөөд тус аппарат компанийн ямар ч үйл ажиллагаанд ордоггүй, үндсэн хөрөнгө дээр нь бүртгэлгүй тул компанийн хөрөнгөөс зааглагдсан хувийн хөрөнгө гэдэг нь тодорхой юм. Мөн тус газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ******************** дугаар 86 893 900 төгрөг гаргуулах шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *-***/***** дугаар албан бичгээр миний өмчлөлийн улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, *********************** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байдаг. ******************** ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн хувийн эд хөрөнгө нь ******************** ХХК-ийн эд хөрөнгөөс зааглагдсан хөрөнгө бөгөөд компанийн үйл ажиллагаанд холилдож орох ёстой эд хөрөнгө биш. Мөн *********** нь ганцаараа 100 хувийн хувьцаа эзэмшигч биш тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгө рүү халдах шаардлагатай гэж үзвэл 67 хувийн хувьцаа эзэмшигч **************ын хөрөнгө рүү халдах ёстой шүү дээ. **************ын эзэмшлийн ************************* ХХК-ийн орон сууцны барилгыг бид эмнэлэг болгон тохижуулсан, төлөх ёстой төлбөр бол тэр засварт зарцуулагдсан нийт үнийн дүн бөгөөд бидний дунд маргаан үүсэхэд 980 000 000 төгрөгийн хөрөнгийг хоёр талаасаа тооцоо хийгээд хүлээлцэж үлдээсэн. Тэрбум төгрөгөөр хийсэн бүх засвар үйлчилгээ, бүх хөрөнгө тус байранд үлдсэн, тэндээс юу ч аваагүй.Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь заалт нь хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тухай заалт огт биш бөгөөд миний компанид оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс зааглагдсан юм. Иймд ******************** ХХК-ийн хувьцаа эзэмшигч *********** миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, *********************** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг *************************т даалгаж өгнө үү. Данснуудын зарлагын хөдөлгөөнийг хаасныг нээлгэх тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******************** дугаар шийдвэрээр ******************** ХХК-иас 1 104 820 173 төгрөгийг гаргуулж, ******************** ХХК-д олгохоор, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт номер 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ******************** ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд   барьцаалсан барьцааны гэрээний 54-д заасан хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай *************** дугаар тогтоолоор хураасан. Барьцааны гэрээний хавсралтад брэнд заагаагүй ЭХО-ны аппарат гэж бичигдсэн байдаг бөгөөд Алокиа брэндийн ЭХО-ны аппаратыг худалдсан. Маргаж буй эхо аппаратын хувьд мэдэгдэл өгөөд, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас шалгахад төлбөр төлөгч компанид хөрөнгө байгаагүй. Төлбөр төлөгч ******************** ХХК-ийн 67 хувийн хувьцаа эзэмшигч ************** нь төлбөр авагч ************************* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ******************** ХХК-ийн мөн л хувьцаа эзэмшигч тул төлбөрийг харилцан тохиролцоод, түүнтэй холбоотой хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй болно гэсэн учир үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэдий хувийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэж байгаа боловч компанийн хөрөнгөөс зааглагдсан хөрөнгө байсан гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 болон 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *-***/***** дүгээр албан бичиг, ***********гийн Голомт банкны ***************, *************** тоот данснуудын хуулга, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн *-***/**** тоот мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******************** дугаар шийдвэр, мөн тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ******************** дугаар шийдвэр, ***********гийн Хаан банк дахь ************* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ************** дугаартай эд хөрөнгө барьцаалах тухай тогтоол, ACCUVIX A30, ARIETTA S60 маркийн аппаратуудын фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ********************* тоот гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ******************** дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ********************* дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэр, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №*********** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн*-***/**** тоот мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн *************** дугаартай эд хөрөнгө барьцаалах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн *-***/****, *-***/**** дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүд, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, мөн өдрийн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, **************** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №**/*** дугаартай итгэмжлэл, **************** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, мөн өдрийн **************** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ********************* тоот гүйцэтгэх хуудас, мөн тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *********************** дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ******************** дугаар шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *********** тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ************** тоот төлбөр төлөгчийн банк дахь харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн */**** дүгээр албан бичиг, ********************* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ***************** тоот гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******************** дугаар шийдвэр, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ********** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ************* дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *-***/**** тоот мэдэгдэл, мөн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *-***/**** тоот мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *-***/**** тоот мэдэгдэл,  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **/*** дугаар хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн **/** дугаар үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, мөн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Өнөөдөр сонины 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдааны нийтлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *-******** дугаар албан бичиг, ********** ХХК, ************ ХХК нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан №********** дугаар санхүүгийн түрээсийн гэрээ, ******** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн **/*** дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын архиваас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэртэй хэргийн материалаас ******************** ХХК, ******************** ББСБ ХХК-тай нарын хооронд байгуулагдсан  2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ***************** дугаартай барьцааны гэрээг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ***********/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, ***************ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн **/** дугаартай үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч *********** нь анх тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэж, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэх тухай шаардлагаа дэмжихгүй гэж тайлбарлан тус шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.  

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэрээр ******************** ХХК-иас 1 104 820 173 төгрөгийг гаргуулж, ******************** ХХК-д олгохоор, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *************************т даалгаж шийдвэрлэсэн. Тус газраас барьцаа хөрөнгө болох 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон төлбөр төлөгч ******************** ХХК-ийн бусад 83 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүдийг олж тогтоон, битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоон, үнэ хаялцуулах 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг хийж, дуудлага худалдаагаар 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө нийт 22 382 000 төгрөгөөр зарагдсаныг төлбөрт суутган шилжүүлсэн. Миний бие өөрийн оруулсан хөрөнгөөрөө ******************** ХХК-ийн 33 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд ******************** ББСБ ХХК-д төлж барагдуулсан барьцаа хөрөнгө болох 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон компанийн бусад 83 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүд дотор миний эзэмших 33 хувийн хувьцаагаар тодорхойлогдох хөрөнгө багтсан юм. Тус барьцааны гэрээнд тусгагдсан нэг ширхэг Самсунг Эдисон гэсэн ЭХО-ны аппарат 21 000 000 төгрөгөөр худалдагдсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр **** мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа ***********гийн ********наас лизингээр авсан, барьцааны гэрээнд тусгагдаагүй, Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг үйл ажиллагаа явуулж байгаа газраас нь үнэлгээ тогтоох ажиллагаа хийж, дуудлага худалдаанд оруулсан. *********** нь 2015 онд тус ЭХО аппаратыг зээлээр худалдан авах 132 000 000 төгрөгийн гэрээг **********тэй байгуулсан, ************** гэх хүнтэй хамтрахаас өмнө худалдаж авсан аппарат бөгөөд тус аппарат компанийн ямар ч үйл ажиллагаанд ордоггүй, үндсэн хөрөнгө дээр нь бүртгэлгүй тул компанийн хөрөнгөөс зааглагдсан хувийн хөрөнгө гэдэг нь тодорхой юм. Мөн тус газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ******************** дугаар 86 893 900 төгрөг гаргуулах шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *-***/***** дугаар албан бичгээр миний өмчлөлийн улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, *********************** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байдаг. ******************** ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн хувийн эд хөрөнгө нь ******************** ХХК-ийн эд хөрөнгөөс зааглагдсан хөрөнгө бөгөөд компанийн үйл ажиллагаанд холилдож орох ёстой эд хөрөнгө биш. Мөн *********** нь ганцаараа 100 хувийн хувьцаа эзэмшигч биш тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгө рүү халдах шаардлагатай гэж үзвэл 67 хувийн хувьцаа эзэмшигч **************ын хөрөнгө рүү халдах ёстой шүү дээ. **************ын эзэмшлийн ************************* ХХК-ийн орон сууцны барилгыг бид эмнэлэг болгон тохижуулсан, төлөх ёстой төлбөр бол тэр засварт зарцуулагдсан нийт үнийн дүн бөгөөд бидний дунд маргаан үүсэхэд 980 000 000 төгрөгийн хөрөнгийг хоёр талаасаа тооцоо хийгээд хүлээлцэж үлдээсэн. Тэрбум төгрөгөөр хийсэн бүх засвар үйлчилгээ, бүх хөрөнгө тус байранд үлдсэн, тэндээс юу ч аваагүй.Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь заалт нь хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тухай заалт огт биш бөгөөд миний компанид оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс зааглагдсан юм. Иймд ******************** ХХК-ийн хувьцаа эзэмшигч *********** миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, *********************** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг *************************т даалгаж өгнө үү. Данснуудын зарлагын хөдөлгөөнийг хаасныг нээлгэх тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******************** дугаар шийдвэрээр ******************** ХХК-иас 1 104 820 173 төгрөгийг гаргуулж, ******************** ХХК-д олгохоор, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт номер 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ******************** ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд   барьцаалсан барьцааны гэрээний 54-д заасан хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай *************** дугаар тогтоолоор хураасан. Барьцааны гэрээний хавсралтад брэнд заагаагүй ЭХО-ны аппарат гэж бичигдсэн байдаг бөгөөд Алокиа брэндийн ЭХО-ны аппаратыг худалдсан. Маргаж буй эхо аппаратын хувьд мэдэгдэл өгөөд, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас шалгахад төлбөр төлөгч компанид хөрөнгө байгаагүй. Төлбөр төлөгч ******************** ХХК-ийн 67 хувийн хувьцаа эзэмшигч ************** нь төлбөр авагч ************************* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ******************** ХХК-ийн мөн л хувьцаа эзэмшигч тул төлбөрийг харилцан тохиролцоод, түүнтэй холбоотой хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй болно гэсэн учир үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэдий хувийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэж байгаа боловч компанийн хөрөнгөөс зааглагдсан хөрөнгө байсан гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 болон 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасантай нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч ******************** ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ******************** ХХК болон *********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 218 636 400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******************** дугаар шийдвэрээр хариуцагч ******************** ХХК-иас 1 104 720 173 төгрөг гаргуулан ******************** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *************************т даалгаж шийдвэрлэсэн байна.  

 

5а. Уг шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ****** дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 862 дугаартай гүйцэтгэх хуудас олгож, ************************* дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

5б. Улмаар тус шийдвэрт заасны дагуу барьцааны гэрээнд заасан болон төлбөрт хураагдсан 88 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар нийт 8 нэр төрлийн хөрөнгийг 20 215 500 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

5в. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу ************************* нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар эд хөрөнгө бартцаалах тухай тогтоолоор маргаан бүхий, барьцааны гэрээнд тусгагдаагүй төлбөр төлөгч хуулийн этгээдийн 33 хувийн хувьцаа эзэмшигч болох ***********гийн өмчлөлийн, Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг барьцаалан хураан авч, *************** ХХК 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар дүгнэлтээр тус хөрөнгийг 170 000 000 төгрөгөөр үнэлсэн байна.  

 

6. Нэхэмжлэгч ************************* ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ******************** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 185 962 299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ******************** дугаар шийдвэрээр хариуцагчаас 86 893 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

6а. Уг шийдвэрт  шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ********************* тоот гүйцэтгэх хуудас олгож, ************************* дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *********** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

6б. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *-***/***** дүгээр албан бичгээр төлбөр төлөгч ******************** ХХК-ийн гүйцэтгэх захирал ***********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, *********************** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.  

 

7. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заажээ.

 

7а. Хуулийн дээрх заалтаас үзвэл, төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахын тулд шийдвэр гүйцэтгэх байгууллага эхлээд хуулийн урьдчилсан нөхцөл “үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмыг” баримтлах ёстой юм.

 

7б. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч “********************” ХХК-ийн эд хөрөнгө, эрх нь тус компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй хэрхэн холбоотой, зааглаж болох боломжгүй талаарх үйл баримтыг тогтоогоогүй атлаа ***********гийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, битүүмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан боловч төлбөр төлөгч компани хөрөнгөтэй эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүйн улмаас уг хэм хэмжээг хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.  

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч ***********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, *********************** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, түүний өмчлөлийн Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг барьцаалж, хураан авсан ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

10. Хариуцагч байгууллага Компанийн тухай хуулийн 9.5-д заасан нөхцөлийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг дахин явуулахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***********д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн */************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, *********************** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, түүний өмчлөлийн Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг барьцаалж, хураан авсан ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   **МӨНГӨНТУУЛ