Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2023/00128

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2023/00128

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Нью Сенчьюри плаза-00 тоотод байрлах Чингис хаан банк ХХК /РД: 2698072/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Мангирт 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Шижир болор ХХК /РД: 4248163/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,307,126,593.72 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 09 сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаар ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан гэрээний заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Чингис хаан банк ХХК-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь Шижир болор ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126,593.72 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Шижир болор ХХК нь Чингис хаан банк ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №ББГ-2017/ЗГ/93 тоот Зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ББГ- 2017/31793-01 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ББГ-2017/31793-02 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ББГ-2017/ЗГ/93-03 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ -2017/3Г/93-04 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №ББГ-2017/31/93-05 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5 байгуулан нийт 2,952,000,000.00 төгрөгийг зээлж авсан.

******* ХХК-ийн Чингис хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.

******* ХХК нь зээлийн гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126.593.72 төгрогийн төлбөр төлөх үүрэгтэй болно.

Иймд ******* ХХК-аас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126,593.72 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 26 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгч ******* ХХК нь Чингис хаан банк ХХК-2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөрр №ББГ-2017/ЗГ/93 тоог Зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ББГ- 2017/31793-01 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ББГ-2017/31793-02 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ББГ-2017/ЗГ/93-03 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ -2017/3Г/93-04 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №ББГ-2017/31/93-05 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5 гэрээний дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557.477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.308,116.64 төгрөг, нийт 1.307,126,593.72 төгрөгийг төлүүлэх,

2. ******* ХХК нь 1.307.126.593.72 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингис хаан банктай байгуулсан ББГ-2017/БГ/93/01 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан Үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, 2 давхар ажилчдын байр, 2017 оны 10-р сарын 05-ны өдөр Чингис хаан банктай байгуулсан ББГ-2017/БГ/93/02 тоог Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан газар тариалангийи тоног төхөөрөмж, машин, механизмууд, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингис хаан банктай байгуулсан ББГ-2018/БГ/93/03 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан Агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үтрэмийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингис хаан ХХК нь Шижир болор ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 жилийн 18 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 840,000,000 төгрөгийг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 480,000,000 төгрөгийг Шижир болор ХХК-ийн нэр дээр тус банкны дансанд шилжүүлсэн байдаг. 2018 оны 02 дугар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг гаргуулж нэмж 460,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2-ын дагуу 1,190,000,000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 3-ын дагуу 200,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 4-ийн дагуу 10,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 5-ын дагуу 252,000,000 төгрөг зээлж нийтдээ Чингис хаан банк нь Шижир болор ХХК-д 2,952,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон зээлийн гэрээний дагуу уг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан үр тарианы зориулалттай газар, 2 давхар ажилчдын байр мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан газар тариалангийн тоног төхөөрөмж механизмуудыг тус тус барьцаалсан байдаг. Шижир болор ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон хэдий ч авсан зээлээ төлөх үүргийг гүйцэтгэхгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. Өнөөдрийг хүртэлх байдлаар Шижир болор ХХК нь Чингис хаан банканд үндсэн зээл 705,261,000 төгрөг, зээлийн хүүд 531,775,077 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65,751,636 төгрөг нийт 1,303,787,714 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү төлөх байдлын талаар хуулийн үндэслэлээ тайлбарлая. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Тус хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй эсвэл зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдэгч нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх, төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлд зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Шижир болор ХХК нь Чингис хаан банканд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Шижир болор ХХК-аас үндсэн зээлд 505,261,000 төгрөг, зээлийн хүүд 531,775,077 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 66,751,636 нийт 1,303,787,714 төгрөгийг гаргуулж Чингис хаан банканд олгуулж өгнө үү. Тус төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Шижир болор ХХК-ийн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Чингис хаан банк" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр (нэхэмжлэлд бичигдсэн огноогоор) их хэмжээний мөнгөн хөрөнгийг Шижир болор ХХК-иас шаардаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банз, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгө хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймээс зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээ байгуулж, зээлдэгчид шилжүүлсэн байх нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хууль зүйн үндэслэл болдог. Хуульд заасан хэм хэмжээг давсан, зөрчсөн гэрээ хэлцэл нь шаардах эрхийг бий болгохгүй. Гэгэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт, гэрээ зэргээс үзэхэд хуульд заасны дагуу гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагадаа зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү... зэргийг шаардсан байх боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэж үзэх боломжгүй. Уг шаардлагыг гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай ******* ХХК нь 2007 оны 2 сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Дэлхий нийтэд Коронавирусын цар тахал гарч, манай улсад 2020 оноос бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож эхэлсэн. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр удаа дараа хөл хорио тогтоож бизнесийн хэвийн үйл ажкплагаа явуулах ямар ч боломж нөхцөлгүй болж, санхүүгийн байдал доголдож эхэлсэн. Үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд энэ нөхцөл байдал хүндээр тусаж, зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан Зээлийн гэрээний дагуу 2,952,000,000 төгрөг олгосон гэх бөгөөд үүнээс 2,626,005,410.96 төгрөгийг төлж барагдуулсан байхад нэхэмжлэгчээс дахин 1.307,126.593.72 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцооллын хувьд алдаатай хэт өндөр, үндэслэлгүй нэхэмжлэл байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 5.1-т хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Тиймээс энэ харилцааны хувьд 1995 оны зээлийн үйл ажиллагааны хуулийг хэрэглэнэ. Энэ хуулийн 21.1-т зээлийг ашигласан хугацаанд, гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн хүү байна. 25.2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ 24.3-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тусгана гэж заасан байна. Үүнээс харахад зээлийн хүү гэж тусдаа ойлголт хэтэрсэн хугацааны хүү гэж бас нэг тусдаа ойлголт хуульд маш тодорхой зааж өгсөн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь зээлийн хүү жилийн 18 хувь байна. 22.5 хувь гэж заасан боловч хэтэрсэн хугацааны хүү ямар байх талаар гэрээнд тусгаагүй. Иймээс гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох үндэслэл хууль болон гэрээнд заасны дагуу байхгүй байна. Гэрээний талууд үүргийг харилцан адил хүлээх ёстой. Зээлдэгч бол зээлээ төлөх үүрэгтэй нөгөө талаас зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. Энэ нь шүүхэд ямар нэг байдлаар хандахгүй маш урт хугацаа аваад гэрээний хугацаа дууссанаас хойш 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зээлдэгч зээлийн төлбөрийг Чингис хаан банк дахь харилцах данс болон хадгаламжийн данснаас үл маргах журмаар шууд татуулахыг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 8-д зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн болон батлан даагч үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан байна. Гэтэл Шижир болор ХХК нь өөрөө Чингис хаан банканд 2 данс эзэмшдэг энэ дансны хуулгыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. 2101000007 гэдэг дансыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Орлого зарлага байнга хийж явсан. Энэ дансны хуулгыг харахаар данс бол байнгын мөнгөтэй, үлдэгдэлтэй байдаг. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 21-нд зээлийн хугацаа дуусаад зээлийн хүүгээ тооцоод үлдэгдэл үүсгэсэн хэдий ч ямар нэг байдлаар данснаас гарсан ч гэдэг юм уу авсан үйл баримт байдаггүй. Гэрээндээ шууд суутгаж авна гэж заасан байдаг. Тиймээс Чингис хаан банз өөрөө ямар нэг байдлаар зээлийг төлүүлэх хүсэл байгаагүй юм байна. Урт хугацаа аваад хүү бодоод байх сонирхолтой байсан юм байна гэж харж байна. Зээлийн гэрээний 15 дугаар зүйлд зээлдүүлэгч зөрчил үүссэн талаарх мэдээллийг зээлдэгчид бичгээр гаргана. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн үүргийн 4.3-т хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах ажиллагааг журамлан өгсөн байдаг. Зээлдэгчтэй уулзана, тэмдэглэл үйлдэнэ. Хувийн хэрэгт хадгална гээд заасан байгаа юм. Гэтэл манай тохиолдолд тэмдэглэл, уулзалт гэсэн ажиллагаа хийгдээгүй 3 жилийн хугацаанд чив чимээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс энэ бол зориуд хугацаа авч хүү тооцсон гэж үзэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн тухай хуулийн 23.1-т зээлийг ашигласан хугацаанд хүү тооцох ёстой гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл хариуцагчийн өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал буюу ковидын нөхцөл байдал мөн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлуудад хүүг тооцож 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүү тооцож нэхэмжилсэн байгаа юм. 2020 онд Монгол улсад ковид гарч эхлээд хөл хорио тогтоож эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу дэглэм барьж бүгд гэр гэртээ байсан. Энэ бол нийтэд илэрхий үйл баримт. Энэ хугацаанд хүү тооцсон нь хуульд нийцэхгүй. Ямар ч ашиглах боломж байгаагүй. Хариуцагч компани нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Газар тариалан нь байгаль цаг ууртай шууд холбоотой. Зөвхөн хүний үйл ажиллагаанаас гадна байгалийн нөлөөллөөр явагддаг. 2020 онд улс орон даяар ган зудтай байсан. Үүнийг надаар хэлүүлэхгүй бүгд мэдэж байгаа байх. 2519 га талбай ганд нэрвэгдээд гэх мэт Сэлэнгэ аймгийн Тамгын газраас мэдээлсэн байсан. Тариалсан улаан буудай бүрэн гүйцэт ургацаа хурааж авч чадаагүй. 2021 онд 500 га талбайд улаан буудай тариалсан боловч ургацаа алдсан. Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны албан бичиг хэрэгт авагдсан байгаа юм. Эдгээр нөхцөл байдлуудтай холбоотой манай компани зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 4 гэдэг дугаартай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 252,000,000 төгрөг олгосон сүүлийн гэрээ гэж яриад байгаа энэ гэрээг харахад Чингис хаан банкыг төлөөлөөд Дондогдорж, Ганзориг, Ганболд нөгөө талаас Шижир болор ХХК-ийг төлөөлөөд хувьцаа эзэмшигч ******* гэж хүн гарын үсэг зурсан гэрээ байна. Хуулийн этгээдийн лавлагааг хэрэгт гаргаж өгсөн байгаа юм. Үүнээс харахад компанийн гүйцэтгэх удирдлага удаа дараа өөрчлөгдөж байсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* гэж хүн гүйцэтгэх захирлаар бүртгэгдчихсэн байгаа юм. Компанийн тухай хуулийн 83.8-т гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийж гэрээ байгуулна. Компанийг төлөөлөх гэрээ компанийн итгэмжлэлтэйгээр үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* гэж хүн очоод зээлийн гэрээ байгуулчихсан. ******* гэж хүн үүрэг гүйцэтгэгчээр байсан гэхдээ энэ гэрээг байгуулах хүсэл зоригийг Шижир болор компанийн зүгээс илэрхийлээгүй итгэмжлэл олгоогүй байсан. Иргэний хуулийн 56.1-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд энэ хэлцэл хамаарна. Энэ хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус. Энэ хэлцлээр 252,000,000 төгрөг олгосон байгаа юм. Сарын 1,5 хувийн хүүг бодохоор 1 сард 3,780,000 төгрөг. Тооцооллыг харахад 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргаж өдий хүртэл 35,000,000 төгрөг бодсон. Энэ хүүг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн гэж бодож байна. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэ гэрээнд 14 ширхэг хөдлөх хөрөнгийн барьцаалсан байгаа юм. Гэрээний 3.1-т барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангагдах гэрээ бол Чингис хаан банк болон зээлдэгч Гэк өүшин пикчирс ХХК нарын хооронд байгуулсан гэрээ байгаа юм. Тиймээс Чингис хаан банк нь Шижир болор ХХК 2-ын хооронд байгуулсан гэрээтэй хамаарахгүй өөр компанийн гэрээ юм шиг байгаа юм. Нэхэмжлэгч зээлд 2,952,000,000 төгрөг олгосон байдаг. Хариуцагчийн зүгээс 2,626,005,410.94 төгрөг төлчихсөн. 1,700,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байж боломгүй нэхэмжлэлийн шаардлага юм. Хариуцагчийн зүгээс 568,871,000,301.37 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэв.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний заалт хүчин төгөлдөр бусад тооцуулах, Чингис хаан банк ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөрр №ББГ-2017/ЗГ/93 тоог Зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ББГ- 2017/31793-01 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ББГ-2017/31793-02 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ББГ-2017/ЗГ/93-03 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ -2017/3Г/93-04 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №ББГ-2017/31/93-05 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5 дугаар зээлийн гэрээг нэг галаас Чингис хаан банк ХХК, нөгөө талаас ******* ХХК нар байгуулсан.

1. Иргэний хуулийн 189 дүгээр эүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Иймээс иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд гэрээ хэлцэл байгуулах бөгөөд энэ нь хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг. Харин хууль зөрчсөн эсхүл хуулийн хүрээ хязгаараас хальсан, өөртөө хэт давуу байдал олгосон гэрээ хэлцэл, гэрээний заалт зэрэг нь хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд тус тус заасан байдаг.

Талуудын байгуулсан гэх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д 3ээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцпийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь:

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийн талаар зээлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Чингис хаан банк ХХК нь гэрээ байгуулахдаа өөрийн стандарт гэрээндээ хэт шударга бус, өөрөөс гараагүй зардлыг зардал гаргасан мэтээр шаардаж авч болохоор дээрх байдлаар гэрээнд тусгасан.

Мөн Чингис хаан банк ХХК нь зээлийг олгосон даруй шимтгэл 5,000,000 төгрөгийг буцаан суутган авсан байдаг. Гэтэл зээлийг бүрэн олгоогүй атлаа зээлдэгчийн ашиглаагүй мөнгөн хөрөнгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хэт шударга бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл болох талаар

Хууль зүйн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай(гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан хуулиар) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1- т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан тул зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдээс өөрийн хүүнээс ажиллагааны зардлаа тооцох нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл шимтгэл нэрийдлээр давхар мөнгө гаргуулж буй нь хууль ёс, шударга ёсонд үл нийцнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдуүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүуг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Иймээс зээлийн гэрээг байгуулсан бол зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдүүлэгч мөнгөн төлбөрийг шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүсдэг. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэл мөнгөн төлбөр шилжүүлсэн байх явдал юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцэл, мөн хуулийн 202 дугаар зүйлд гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хууль тогтоогч хуульчилсан боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэлд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй тохиолдолд эрх зүйн зүйлчлэл нь үргэлжлэх, талуудын хоорондын үүргийн гүйцэтгэлийн хүрээ хязгаарыг тодорхойгүй болгосоор байдаг. Иймээс тухайн гэрээний оролцогч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэл болохыг тогтоолгож эрх зүйн үйлчлэлийг арилгаж үр дагаварыг шаарддаг.

Иймээс Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаар ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна.

2. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн бол түүнийг шүүх тогтоож эрх зүйн үр дагаварыг арилгах учиртай. Иймээс дээрх гэрээний заалт хүчин төгөлдөр бус бол шимтгэл нэрийдлээр суутгаж авсан гэх 5.000.000 төгрөгийг Чингис хаан банк ХХК нь ******* ХХК-д буцаан өгөх учиртай.

Иймээс 1. Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 09 сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаар ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан гэрээний заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

2. Чингис хаан банк ХХК-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг доорх үндэслэлээр няцаасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь сөрөг нэхэмжлэлдээ Талуудын байгуулсан гэх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна" 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцлийн шинжийг агуулж байна гэжээ

Чингис хаан банк ХХК нь ******* ХХК-тай 2017 оны 09 сарын 21-ний өдөр №ББГ-2017/ЗГ/93 тоот Зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ББГ- 2017/31793-01 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ББГ-2017/31793-02 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ББГ-2017/ЗГ/93-03 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ -2017/3Г/93-04 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №ББГ-2017/31/93-05 тоот зээлийн гэрээнүүдийг байгуулсан.

Чингис хаан банк ХХК нь тус банкны Үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 6-р зүйлийн 6.4-т зааснаар зээл олгох үйлчилгээний шимтгэлд үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл буюу хамгийн ихдээ 5,000.000 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх ам.долларын шимтгэлийг авахаар заасны дагуу тус шимтгэлийг авдаг.

Чингис хаан банк ХХК нь тус шимтгэлийг зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа хяналт шапгалт, зэрэг үйл ажиллагаануудад зориулан ашигладаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1,-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар тус банк нь ******* ХХК-д гэрээний агуулга болон шимтгэлийн талаар тайлбарлан хоёр талын хүсэл зоригын дагуу гэрээний бүх зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 202-р зүйлийн 202.2.-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гэжээ. Чингис хаан банк ХХК-ийн хувьд иргэнтэй биш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар гэрээ байгуулан зээл олгосон байдаг.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс Чингис хаан банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000173496 дугаартай гэрчилгээний хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн № ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № ББГ-2017/ЗГ/93-01 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № ББГ-2017/ЗГ/93-02 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр № ББГ-2017/ЗГ/93-03 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № ББГ-2017/ЗГ/93-04 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн № ББГ-2017/ЗГ/93-05 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № ББГ-2017/БГ/93/01, № ББГ-2017/БГ/93/02, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн № ББГ-2018/БГ/93/03 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, Шижир болор ХХК-ийн 3104000525 тоот зээлийн дансны хуулга, Чингис хаан банк ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол, Шижир болор ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005596064, 000596063 дугаартай гэрчилгээний хуулбарууд, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000325389, 000325360, 000325359, 000325358, 000325357, 000325356 дугаартай гэрчилгээний хуулбарууд, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №261, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №332, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 331, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №335, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 333, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 334, дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбарууд, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаартай захирамжийн хуулбар, хариуцагчаас Шижир болор ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000229635 дугаартай гэрчилгээний хуулбар, Шижир болор ХХК-ийн дүрэм зэрэг баримтууд шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Улсын онцгой комиссын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 145 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тогтоолууд, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай албан даалгаврууд, Чингис хаан банк ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 35/124 дүгээр албан бичиг, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/139 дугаартай албан бичиг, Шижир болор ХХК-ийн харилцагчийн дансны хуулгууд, Шижир болор ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Чингис хаан банкны зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам, Чингис хаан банкны үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр баримт бүрдүүлээгүй байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь хариуцагч Шижир болор ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126,593.72 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад 3,338,879 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 531,775,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,751,636 төгрөг, нийт 1,303,787,714 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Шижир болор ХХК нь Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 09 сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаар ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан гэрээний заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Чингис хаан банк ХХК-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Шижир болор ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоолоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дэлхий нийтэд Коронавирусын цар тахал гарч, манай улсад 2020 оноос бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож эхэлсэн. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр удаа дараа хөл хорио тогтоож бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж нөхцөлгүй болж, санхүүгийн байдал доголдож эхэлсэн. Үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд энэ нөхцөл байдал хүндээр тусаж, зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон, зээлийн гэрээний дагуу 2,952,000,000 төгрөг олгоссоноос 2,626,005,410.96 төгрөгийг төлж барагдуулсан байхад дахин 1,307,126.593.72 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус банкны Үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 6-р зүйлийн 6.4-т заасны дагуу зээл олгох үйлчилгээний шимтгэлд үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл буюу хамгийн ихдээ 5,000.000 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх ам.долларын шимтгэлийг авсан. Тус шимтгэлийг зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа хяналт шапгалт, зэрэг үйл ажиллагаануудад зориулан ашигласан гэж тус тус маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зээлдэгч Шижир болор ХХК нь Чингис хаан банк ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 840,000,000 /найман зуун дөчин сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалт /газар тариалангийн зориулалттай газар худалдан авах/ зориулалтаар,

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 460,000,000 /дөрвөн зуун жаран сая/ төгрөгийг нэмж, нийт 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,190,000,000 /нэг тэрбум нэг зуун ерэн сая/ төгрөгийг нэмж, нийт 2,490,000,000 /хоёр тэрбум дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийг,

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэмж, 2,690,000,000 /хоёр тэрбум зургаан зуун ерэн сая/ төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэмж, нийт 2,700,000,000 /хоёр тэрбум долоон зуун сая/ төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 252,000,000 /хоёр зуун тавин хоёр сая/ төгрөгийг нэмж, нийт 2,952,000,000 /хоёр тэрбум есөн зуун тавин хоёр сая/ төгрөгийг зээлсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр №ББГ-2017/ЗГ/93 тоот зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-02 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-03 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-04 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №ББГ-2017/ЗГ/93-05 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5, Шижир болор ХХК-ийн 3104000525 тоот зээлийн дансны хуулга, Чингис хаан банк ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-16, 25-28 дугаар тал/

Уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3-р баг, Багийн төвийн зүүн урд талд байрлалтай, газар эзэмших эрхийн 000325359 дугаар гэрчилгээтэй, 157.75 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325360 дугаар гэрчилгээтэй, 136.97 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325357 дугаар гэрчилгээтэй, 195.25 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325356 дугаар гэрчилгээтэй, 274.51 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325358 дугаар гэрчилгээтэй, 384.99 на үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, 140 мкв талбайтай, 2 давхар ажилчдын байр, зэрэгцээ байрлалтай 500 тоннын багтаамжтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4500 мкв талбайтай газар, Сэлэнгэ аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3-р багт байрлалтай, газар эзэмших эрхийн 000596064 дугаар гэрчилгээтэй, 260 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 000596063 дугаар гэрчилгээтэй, 268 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1,19 га талбайтай, газар эзэмших эрхийн 000325389 дугаар гэрчилгээтэй, үтрэм, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрууд болон К-700 трактор-2ш, ҮТО-1604 загварын трактор-1ш, трактор-80 маркийн трактор-1ш, хор шүршигч-1 ком, СК-5 загварын комбайн-3ш, хүнд диск-1ш, 3.8 хавагч-3ш, 16-өргөн холбоо-2ш, 2.1 силк- 5ш, ЛД-10- 1ш, цэвэрлэгч-8- 1ш, ВС-25 -1ш, ачигч 100 -1ш, 3.6 үрлэгч -1ш зэрэг хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалуулахаар талууд тохиролцжээ. /хх-ийн 29-55 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтүүд нь хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулж, зээл авсан талаар маргаагүй, харин үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн тооцоолол болон ковид-19 өвчний хөл хорионы улмаас зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж маргасан.

 

Шижир болор ХХК нь үндсэн зээл 2,246,739,000 төгрөг, зээлийн хүү 379,266,410.96 төгрөг, нийт 2,626,005,410.96 төгрөг төлж барагдуулсан бөгөөд ... дэлхий нийтэд коронавирусын цар тахал гарч, манай улдсад 2020 оноос удаа дараагийн хөл хорио тогтоож , бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, санхүүгийн байдал доголдож, үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд энэ нөхцөл байдал хүндээр тусаж, зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн... гэх хариуцагчийн тайлбар нь Улсын онцгой комиссын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 145 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тогтоолууд, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай албан даалгаврууд, Чингис хаан банк ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 35/124 дүгээр албан бичиг, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/139 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 28, 118-126/

 

Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч Шижир болор ХХК-ийн зээл нь дээр дурдсан хуульд заасан ипотекийн зээлд хамаарахгүй боловч ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нийтэд ил бодит нөхцөл байдал тул нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Шижир болор ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 705,261,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 531,775,078 төгрөг, нийт 1,237,036,078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 66,751,636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Шижир болор ХХК нь Чингис хаан банк ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ББГ-2017/БГ/93/01, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ББГ-2017/БГ/93/02, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №ББГ-2018/БГ/93/03 тус тус дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд байгуулсан болох нь уг гэрээнүүдийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь хариуцагч Шижир болор ХХК-ийн хөрөнгүүд байх бөгөөд барьцааны гэрээнүүдийн 1 дүгээр зүйлд барьцаалуулагч нь өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлоор барьцаалагчид барьцаалуулж, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй, мөн тус гэрээний 3.5 дугаар зүйлд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус тус тохиролцсон байх тул үүргийн гүйцэтгэлийг уг хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК, хариуцагч Шижир болор ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний 3.5 дугаар зүйлд зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 /таван сая/ төгрөг нэг удаа авна. гэж зохицуулсан заалт нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх зорилгоор урьдчилан тогтоосон шинжтэй Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан гэрээний стандарт нөхцөл байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд шимтгэл тооцох харилцааг зохицуулсан, мөн Чингис хаан банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралт болох Үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийн 6.4 дүгээр хэсэгт зээл олгох үйлчилгээний шимтгэл 1.00% /мах 5,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх ам.дол/ гэж тогтоосон, уг журмыг тус банк нь зээлийн үйл ажиллагаандаа мөрдөж, зээлийн гэрээний стандарт нөхцөл болгосон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 09 сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаар ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан гэрээний заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин тус шимтгэлийн хэмжээг банкны зүгээс бодитой тогтоосон, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл Чингис хаан банк ХХК нь уг 1 хувийн шимтгэлээ юунд зарцуулснаа нотлох ёстой юм.

Чингис хаан банк ХХК нь тус шимтгэлийг зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа хяналт шапгалт, зэрэг үйл ажиллагаануудад зориулан ашигладаг. гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч тайлбарыг нотлох нотлох баримт ирүүлээгүй тул Шижир болор ХХК-ийн 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,763,783 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шижир болор ХХК-иас 6,343,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-иас 94,950 төгрөг гаргуулж хариуцагч Шижир болор ХХК-д тус тус олгохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шижир болор ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,237,036,078 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, 66,751,636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж, Шижир болор ХХК-д олгож, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний 3-р зүйлийн 3,5 дахь хэсэгт заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3-р баг, Багийн төвийн зүүн урд талд байрлалтай, газар эзэмших эрхийн 000325359 дугаар гэрчилгээтэй, 157.75 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325360 дугаар гэрчилгээтэй, 136.97 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325357 дугаар гэрчилгээтэй, 195.25 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325356 дугаар гэрчилгээтэй, 274.51 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325358 дугаар гэрчилгээтэй, 384.99 на үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, 140 мкв талбайтай, 2 давхар ажилчдын байр, зэрэгцээ байрлалтай 500 тоннын багтаамжтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4500 мкв талбайтай газар, Сэлэнгэ аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3-р багт байрлалтай, газар эзэмших эрхийн 000596064 дугаар гэрчилгээтэй, 260 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 000596063 дугаар гэрчилгээтэй, 268 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 000325389 дугаар гэрчилгээтэй, үтрэм, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрууд болон К-700 трактор-2ш, ҮТО-1604 загварын трактор-1ш, трактор-80 маркийн трактор-1ш, хор шүршигч-1 ком, СК-5 загварын комбайн-3ш, хүнд диск-1ш, 3.8 хавагч-3ш, 16-өргөн холбоо-2ш, 2.1 силк- 5ш, ЛД-10- 1ш, цэвэрлэгч-8- 1ш, ВС-25 -1ш, ачигч 100 -1ш, 3.6 үрлэгч -1ш зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,763,783 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шижир болор ХХК-иас 6,343,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-иас 94,950 төгрөг гаргуулж хариуцагч Шижир болор ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.