Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 208/МА2023/00019

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь ******* дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

 Хариуцагч ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,307,126,593.72 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 Сөрөг нэхэмжлэл: талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, Г.Золбаяр, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126,593.72 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №ББГ-2017/ЗГ/93 тоот Зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ББГ- 2017/31793-01 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ББГ-2017/31793-02 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ББГ-2017/ЗГ/93-03 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ -2017/3Г/93-04 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №ББГ-2017/31/93-05 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5 байгуулан нийт 2,952,000,000.00 төгрөгийг зээлж авсан.

  ХХК-ийн ******* ******* *******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг ******* төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126.593.72 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болно ...гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээ байгуулж, зээлдэгчид шилжүүлсэн байх нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хууль зүйн үндэслэл болдог. Хуульд заасан хэм хэмжээг давсан, зөрчсөн гэрээ хэлцэл нь шаардах эрхийг бий болгохгүй. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт, гэрээ зэргээс үзэхэд хуульд заасны дагуу гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагадаа зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү... зэргийг шаардсан байх боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэж үзэх боломжгүй. Уг шаардлагыг гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай ХХК нь 2007 оны 02 сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Дэлхий нийтэд Коронавирусын цар тахал гарч, манай улсад 2020 оноос бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож эхэлсэн. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр удаа дараа хөл хорио тогтоож бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж нөхцөлгүй болж, санхүүгийн байдал доголдож эхэлсэн. Үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд энэ нөхцөл байдал хүндээр тусаж, зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. ******* ******* ******* ХХК болон ХХК нарын байгуулсан Зээлийн гэрээний дагуу 2,952,000,000 төгрөг олгосон гэх бөгөөд үүнээс 2,626,005,410.96 төгрөгийг төлж барагдуулсан байхад нэхэмжлэгчээс дахин 1.307,126.593.72 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний заалт хүчин төгөлдөр бусад тооцуулах, ******* ******* ******* ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулах

Хууль зөрчсөн эсхүл хуулийн хүрээ хязгаараас хальсан, өөртөө хэт давуу байдал олгосон гэрээ хэлцэл, гэрээний заалт зэрэг нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д 3ээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцөлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан ба энэ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцлийн шинжийг агуулж байна.

Иймд зээлийг олгосон даруй шимтгэл 5,000,000 төгрөгийг буцаан суутган авсан байдаг. Зээлийг ******* олгоогүй атлаа зээлдэгчийн ашиглаагүй мөнгөн хөрөнгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хэт шударга бус байна.

Талууд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцлийн дагуу дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна. ******* ******* ******* ХХК-аас шимтгэлд авсан 5.000.000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарта:

 1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 ******* ******* ******* ХХК нь тус *******ны Үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 6-р зүйлийн 6.4-т зааснаар зээл олгох үйлчилгээний шимтгэлд үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл буюу хамгийн ихдээ 5,000.000 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх ам.долларын шимтгэлийг авахаар заасны дагуу тус шимтгэлийг авдаг. Тус шимтгэлийг зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа хяналт шапгалт, зэрэг үйл ажиллагаануудад зориулан ашигладаг. Гэрээ байгуулах үед гэрээний талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь ******* дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,237,036,078 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, 66,751,636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж, ХХК-д олгож, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг, ******* ******* *******, ******* , Багийн төвийн зүүн урд талд байрлалтай, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, 136.97 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, 384.99 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, мкв талбайтай, 2 давхар ажилчдын байр, зэрэгцээ байрлалтай тоннын таамжтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4 мкв талбайтай газар, Сэлэнгэ аймаг, ******* ******* *******, ******* т байрлалтай, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, үтрэм, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрууд болон К-700 трактор-2ш, загварын трактор-1ш, трактор-80 маркийн трактор-1ш, хор шүршигч-1 ком, СК-5 загварын комбайн-3ш, хүнд диск-1ш, 3.8 хавагч-3ш, 16-өргөн холбоо-2ш, 2.1 силк- 5ш, ЛД-10- 1ш, цэвэрлэгч-8- 1ш, ВС-25 -1ш, ачигч 100 -1ш, 3.6 үрлэгч -1ш зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,763,783 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 6,343,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас 94,950 төгрөг гаргуулж хариуцагч ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь:

1. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд шаардах эрх бий болох учиртай. Гэтэл шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлсэн байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаантай байхад ...талууд зээлийн гэрээ байгуулж. зээл авсан талаар маргаагүй гэж талуудын тайлбар, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шалгаж, үнэлээгүй байна.

Хэрэгт авагдсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4 гэх 2019 оны 5 сарын 9-ний өдрийн ББГ-2017/ЭГ/93-05 дугаартай 252,000,000 төгрөг зээлүүлсэн гэх гэрээнд ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан байдаг. нь өмнө нь тус компанийн захирлаар ажиллаж байсан хэдий ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл 2019 оны 5 сарын 1-ний өдөр Дамба овогтой Ариунболд гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж өөрчлөгдсөн.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх. гэрээ байгуулах. компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ байгуулагдах үед нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байжээ. ХХК-аас аар компанийг төлөөлүүлэх хүсэл зориг илэрхийлж байгаагүй, итгэмжлэл, аливаа ******* эрх олгож байгаагүй тул ******* эрхгүй этгээд дээрх гэрээг байгуулсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Дээрх хэлцэл нь үүнд хамаарах бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус учир эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, шаардах эрх бий болгохгүй.

Тус хэлцлээр олгосон гэх 252,000,000 төгрөгт сарын 1.5 хувийн хүүг тооцвол 3,780,000 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллоос үзэхэд 35 сарын хүү 132,300,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн хүү 132,300,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

 2. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан агуулгаас харвал хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү гэх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан тул хэтэрсэн хугацааны хүү гэх ойлголт нь хууль зүйн хувьд хариуцлага байхаар байна.

Иргэний хууль, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан агуулгаас харвал талууд энэхүү эрх зүйн хариуцлагын талаар гэрээнд тохиролцсон бол хариуцлага тооцож болохоор байгаа юм.

(Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн /1995 он/ 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүү гэх ойлголт байдаггүй, тохиролцоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийгээгүй атал нэхэмжлэгчийн хэмжээ, хязгааргүй бодсон хүүгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй.

 Нэхэмжлэгчийг зээлийг төлүүлэх хүсэл зориггүй, шүүхэд хандахгүй байсаар урт хугацаа авч, үндэслэлгүйгээр хүү тооцож, хүүгийн авлагаа ихэсгэх зорилготой байсан гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний 5 Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг ******* ******* *******ин дахь харилцах болон хадгаламжийн данснаас тус тус үл маргах журмаар суутгуулахыг зөвшөөрч байна, 8 Зээлдэгч зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ гэж заасны дагуу зээлийг суутган авах эрхтэй байсан. Энэ хугацаанд хариуцагчийн ******* ******* ******* дахь харилцах данс тогтмол мөнгөтэй байсан боловч нэг ч удаа суутгал хийгээгүй.

Зээлийн гэрээний 15 Зээлдүүлэгч зөрчил үүссэн талаарх мэдэгдлийг зээлдэгчид бичгээр гаргана, Зээлийн үйл ажиллагааны журмын 4.3-т зээлдэгчтэй уулзана, тэмдэглэл үйлдэнэ, хувийн хэрэгт хадгалана зэргээр заасан боловч мөн л мэдэгдэл өгч, уулзалт хийж байгаагүй. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, эс үйлдэхүй гарган их хэмжээний өр үүсгэн хүү боджээ. Тусгай зөвшөөрөл бүхий этгээд гэдэг давуу байдлаа ашиглан хуульд зааснаас давсан эрхийг өөртөө бий болгож, үндэслэлгүй авлагыг бий болгожээ. Нэхэмжлэгч зээлд 2,952,000,000 төгрөг олгосон гэдэг бөгөөд хариуцагч 2,626,005,410.96 төгрөг төлсөн байдаг. Гэтэл дахин 1,303,787,714 төгрөг нэхэмжилж буй нь ******* гэх нэрээр халхавчилсан шударга ёсонд нийцэхгүй үйлдэл юм.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан. Дэлхийн нийтийг хамарсан ковид 19 буюу коронавиурс цар тахал гарсны улмаас зээлдэгч зээлийг ашиглах боломжгүй нөхцөл байдлыг бий болсон байхад шүүх хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Иргэний хуулийн 41 д үгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 200.1-т Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа. хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ 201.1-т Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас харвал зохигчдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд хүүг тохиролцсон. Гэтэл үүнээс хойш хугацаанд байгуулагдсан гэх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 201 8 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Зээлийн нэмэлт өөрчлөлт-3 зэрэгт хүү тохиролцоогүй, тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байхад хүү гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч зээлээ авсан хугацаандаа зээлийг эргүүлэн төлөх хүртэл хугацаанд авсан хүүний, зээлээ эргүүлэн төлөх хугацаанд ашигласан төлбөр нь өөрөө хүү юм. Одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүүг тооцсон байдаг. Ковидын нөхцөл байдалтай байсан. Тухайн үед хүү тооцохгүй байх ёстой гэж тайлбарлаж байна. Ковидын нөхцөл байдлын улмаас Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон. Монгол улсын хэмжээнд ч гэсэн Ковидын тухай хуулийг хэрэгжүүлсэн. Бизнесийн зээл дээр хүүг зогсоох талаар зохицуулалт байхгүй. Зөвхөн Ипотекийн зээл дээр л хүсэлтийг харгалзан хүүг зогсоох зохицуулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын зээлийн талаар зохицуулалт байхгүй байсан тул хүү тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөвлөмжийн хувьд тухайн Ковидын нөхцөл байдлын улмаас зээлдэгч байгууллагад хүсэлт гаргаснаар албан бичиг өгснөөр нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх талаар зөвлөмжийг өгсөн. Харилцагч байгууллагын хувьд *******инд ямар нэгэн зээл нэмэгдүүлсэн хүү тооцуулахгүй гэсэн хүсэлтийг гаргаж байгаагүй. Банк энэ талаар шийдвэр гаргаж байгаагүй. Ковидын нөхцөл байдлыг ярьж байгаа ч гэсэн анх 2017 онд уг зээлийг олгохдоо зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөг зээл авъя. Эргэн төлөх хуваарийн дагуу аль аль талын хүсэлтийн дагуу судалгаа явуулсан. Үүний дагуу *******анд зээл олгосон. Хоёр тэрбумын зээлийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах боломжтой юм байна гэж үзээд зээлдэгч байгууллагаас хүсэлт гаргаж, манай байгууллага ч гэсэн хүлээн зөвшөөрөөд уг гэрээг байгуулсан. 2019 оны 9 дүгээр сард Монгол улсад Ковид гараагүй байсан. Тухайн үед газар тариалангийн үйл ажиллагаа нь эхэлсэн байсан. Энэ хугацаандаа яагаад зээлээ төлж дуусгаагүй вэ. Зээлээ хугацаанд нь төлөөгүй байж одоо Ковидын нөхцөл байдлын талаар яриад байгаа нь үндэслэлгүй юм. Давж заалдах гомдлын шаардлагыг харах юм бол 568.871.301 /таван зуун жаран найм сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун нэг/ төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байна. Хэрэгт авагдсан баримт, зээлийн дансны хуулгыг харвал үндсэн зээлд 705.000.000 /долоон зуун таван сая/ төгрөгийн үлдэгдэл байдаг. Хүлээн зөвшөөрөөд байгаа 568.871.301 /таван зуун жаран найм сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун нэг/ төгрөгийг яаж тооцоолоод гаргасан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 668.000.000 /зургаан зуун жаран найман сая/ төгрөгийг яагаад юуны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байгаа. Хэрэгт авагдсан баримтыг харвал үндсэн зээл 705.000.000 /долоон зуун таван сая/ төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Өөрсдийнх нь хэлж байгаа тайлбараар 2.600.000.000 /хоёр тэрбум зургаан зуун сая/ төгрөг төлсөн гэж ярьж байгаа нь яаж төлсөн юм, ямар картаар төлсөн талаарх задаргааг хэлэхгүй байна.

******* ******* ******* ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн үндсэн зээл 705.261.000 /долоон зуун таван сая хоёр зуун жаран нэгэн мянган/ төгрөг, зээлийн хүүд 534.557.477 /таван зуун гучин дөрвөн сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67.308.116 /жаран долоон сая гурван зуун найман мянга нэг зуун арван зургаан/ төгрөг нийт 1.307.126.593 /нэг тэрбум гурван зуун долоон сая нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн гурван/ төгрөгийг ******* ******* ******* ХХК нь нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж, данс руу нь шилжүүлэн ашиглаад авсан учраас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдоод явах ёстой. Гэрээний хугацаанд Ковид цар тахал нь 2019 оны 12 сараас эхэлсэн. Түүнээс өмнө гэрээний хугацаа явагдаж байгаа. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Зээлийн үндсэн үлдэгдэл байгаа учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож л байгаа. Зээлийн гэрээ байгуулаад тухайн зээлийг харилцагчийн данс руу шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Тиймээс нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үлдэгдэл байгаа тул эргэн төлөх ёстой. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-ний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг ******* хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ************** *******анд үйл ажиллагаа явуулдаг ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг, нийт 1,307,126,593.72 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн 3,338,879 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 1,303,787,714 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээл олгосны шимтгэл Зээлийн дүнгийн 1.0 хувь буюу зээлийн үнийн дүнгээс дээд тал нь 5,000,000 төгрөг нэг удаа авна гэж заасан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, шимтгэлд авсан 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 4. Хэрэгт авагдсан баримтаар Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 840,000,000 /найман зуун дөчин сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын /газар тариалангийн зориулалттай газар худалдан авах/ зориулалтаар авч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ХХК нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаснаар

- 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр 460,000,000 /дөрвөн зуун жаран сая/ төгрөгийг нэмж, нийт 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийг,

- 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-02 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2 гэрээгээр 1,190,000,000 /нэг тэрбум нэг зуун ерэн сая/ төгрөгийг нэмж, нийт 2,490,000,000 /хоёр тэрбум дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийг,

- 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-03 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3 гэрээгээр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэмж, нийт 2,690,000,000 /хоёр тэрбум зургаан зуун ерэн сая/ төгрөгийг,

- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-04 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4 гэрээгээр 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэмж, нийт 2,700,000,000 /хоёр тэрбум долоон зуун сая/ төгрөгийг,

- 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №ББГ-2017/ЗГ/93-05 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-5 гэрээгээр 09-ний өдөр 252,000,000 /хоёр зуун тавин хоёр сая/ төгрөгийн зээл нэмж, нийт 2,952,000,000 /хоёр тэрбум есөн зуун тавин хоёр сая/ төгрөгийн зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбарууд болон ХХК-ийн 3104000525 тоот зээлийн дансны хуулга, ******* ******* ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 5. Хариуцагч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоолоогүй нийт 2,952,000,000 төгрөгийн зээл олгосноос хариуцагч нь 2,626,005,410.96 төгрөгийг төлж барагдуулсан байхад дахин 1,307,126,593.72 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн дэлхий нийтэд Коронавирусын цар тахал гарч, манай улсад 2020 оноос бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоосноор бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж нөхцөлгүй болж, санхүүгийн байдал доголдож , зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон зэргийг харгалзахгүйгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өндрөөр тооцсон гэж маргажээ.

 6.  Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтүүд нь хуульд заасан журмын дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч ХХК нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 705,261,000.00 төгрөг, зээлийн хүү 534,557,477.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,308,116.64 төгрөг нийт 1,307,126,593.72 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүсдэг бөгөөд барьцаагаар хангагдах үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Талуудын хооронд 2017 оны 10 сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, барьцааны гэрээг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Түүнчлэн зохигчид нь барьцааны гэрээний талаар маргаагүй байх ба хариуцагч ХХК нь /зээлдэгч/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 7. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэл түүний шаардлага, хариуцагчийн нэхэмжлэлийн татгалзалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 8. Хариуцагч ХХК-ийн зээлийн гэрээгээр биелүүлэхэд хөндлөнгийн нөхцөл байдал буюу ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийг зориулалтын дагуу ******* ашиглаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон, энэ нь нийтэд илэрхий үйл явдал тул нотлох шаардлагагүй гэж татгалзлаа тайлбарладаг. Ковид-19 цар тахал гарснаар иргэн аж ахуйн нэгж байгууллага төдийгүй улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэл үүссэн. Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар Монгол *******наас хөрөнгө оруулалтын зээлийн хувьд зээлийн гэрээний хугацааг сунгах талаар арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээний хүү, болон нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх арга хэмжээ аваагүй тул хариуцагчийн татгалзал нь хуулийн үндэслэлгүй юм.

 9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №ББГ-2017/ЗГ/93 дугаартай зээлийн гэрээний 3.5 дугаар зүйлд зээлийн шимтгэл нь зээлийн дүнгийн 1.0 хувь буюу ЗҮХХШ-ийн ерөнхий нөхцөлийн дагуу дээд тал нь 5,000,000 /таван сая/ төгрөг нэг удаа авна. гэсэн заалт нь гэрээний нэг тал нөгөө талын эрх ашгийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс хийсэн зээл олгосны шимтгэл авахаар гэрээндээ талууд тохирсон нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин ******* ******* ******* ХХК нь хариуцагчид олгосон зээлээс зээлийн шимтгэлд 5,000,000 төгрөг авсан ба тус шимтгэлийн хэмжээг *******ны зүгээс бодитой тогтоогоогүй, шимтгэлийн хэмжээг ямар байдлаар, хэрхэн тооцож авсан талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж, хариуцагч ХХК-аас зээлийн шимтгэлд суутган авсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж, тухайн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******ны зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийг шүүхийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 10. Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 11. Хариуцагчийн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байхад шүүх дүгнэлт хийгээгүй, нэмэлт гэрээгээр талууд хүү тооцох, гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар талууд тохиролцоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр тооцон гаргуулсан гэх гомдлын хувьд:

******* ******* ******* ХХК-тай ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх ба дээрхи зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу ХХК нь зээлийн гэрээнд зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаснаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/93-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээг зээлдэгч ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Үүнээс хойш хариуцагч ХХК нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэн өөрчлөх талаар хүсэлт гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нийт 5 удаа зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулжээ.

 Ийнхүү зээлийн гэрээнийхээ зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулахдаа нэмэлт өөрчлөлт хэсгийн 2 дахь заалтад 2. Талууд зээлийн төлбөрийн

хуваарийг энэхүү нэмэлт гэрээний Б1 хавсралтаар батлав. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөс өөр зээлийн гэрээний бусад тодорхойлолт, нэр томьёо, нөхцөл болзол болон заалтууд нь өөрчлөгдөөгүй бөгөөд хүчин төгөлдөр болно. гэж заажээ.

Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт бүхий гэрээний 2 дахь заалтаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай гэрээгээр тогтоосон зээлийн гэрээний хүү /жилийн 18 хувийн хүүтэй/, зээлийн гэрээний хугацаа /24 сарын хугацаатай/, зээлийн гэрээний зориулалт зэрэг нь хэвээр үргэлжилж байгаа талаар тодорхой дурьджээ.

 Түүнчлэн нэмэлт гэрээний өөрчлөлт тус бүрд энэхүү заалтыг оруулсан байхаас гадна гэрээний нэмэлт тус бүрд зээлийн төлбөрийн хуваарийг шинэчлэн баталсан байх ба тус хавсралтад зээлийн хэмжээ, зээлийн хүү, зээл төлөх хугацааг тус тус зааж талууд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулжээ. / хх-ийн 6-24/

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан бөгөөд талууд гэрээгээр жилийн 18 хувийн хүү тооцохоор тохирсон нь хууль зөрчөөгүй, гэрээний талууд хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж зээлдэгч нь зээлээ авч захиран зарцуулсан байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ******* мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хүү төлөхгүй зөвхөн зээлээ буцааж төлнө гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Мөн талууд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нийт 5 удаа зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулахад ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирлаар гэрээнд гарын үсэг зурсан байх ба хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар 2018 оны 01 сарын 22-ны өдөр нь бүртгэгдэж, 2019 оны 05 сарын 01-ний өдөр А.Ариунболд бүртгэгдсэн байна. / хх-ийн 172/

 Энэхүү бүртгэлийг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч талуудын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх этгээдтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа боловч тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь хүлээн авч, улмаар тус гэрээний дагуу 2019 оны 09 сарын 21-ний өдөр гэрээний төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд ХХК-ийн хуулийн этгээдийн удирдлага буюу гүйцэтгэх захирал нь солигдсон үедээ гэрээ байгуулсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

 12. Нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцож гаргуулсан гэх гомдлын хувьд:

 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд зээлийн хүүг жилийн 18 хувь байхаар тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.6.хүү гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг, 21.1.Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан бөгөөд зээлийн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл зээлийн хүү нь зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөр болох үндсэн үүрэг юм.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр *******, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс зээлийн хүү төлүүлэх тухай гаргасан шаардлага нь үндэслэлтэй байна.

 Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ББГ-2017/ЗГ/93 дугаартай гэрээгээр тогтоосон зээлийн гэрээний хүү /жилийн 18 хувийн хүүтэй/, зээлийн гэрээний хугацаа /24 сарын хугацаатай/, байхаар гэрээний 6 дахь заалтаар зээлдэгч зээлээ зээлийн гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүний 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тохиролцжээ.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно., 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг ******* эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө., 21.3-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монгол*******, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина. гэж тус тус заасан.

 Нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлдэг.

Нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа тохиолдолд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоногт зээлийн хүү дээр нэмж нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь хариуцлагыг давхардуулсан ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү нь гэрээний үүрэг бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хариуцлага гэж ойлгоно.

 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд гэрээнд заасан хугацаанд хариуцагч ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчээс зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүтөлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 13. Зээлийн гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан зээл олгосны шимтгэл авахаар заасан нь хууль зөрчсөн гэх гомдлын хувьд:

Төв ******* /Монгол*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монгол******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, *******ны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор ******* байгуулах зөвшөөрөл

болон *******ны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, *******ны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих ******* эрхтэй байна.

 Монгол *******ны Ерөнхийлөгч нь 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам, дээрх журамд 2015.05.12-ны өдрийн А-85 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ыг тус тус шинэчлэн баталсан байх ба *******ууд үйл ажиллагаандаа хуулиас гадна эдгээр журмыг дагаж мөрддөг байна.

 Зээлийн хүү гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардал байдаг байна. Банк зээлийн бүтээгдэхүүний хувьд бодит өртгийг, харин хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд бодит үйлчилж буй хүүг тогтоож, өөрийн цахим хуудсанд байршуулах үйл ажиллагааг журамд заажээ.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ гэж заасан, үүнээс бусад нөхцөл-ийн тухайд Монгол******* хуульд заасан ******* эрхийн хүрээнд нөхөн зохицуулж журам гаргахдаа зээлийн шимтгэлийн талаар журамд зааснаас үзэхэд зээлийн хүүгээс гадна зээлийн шимтгэл байх эдийн засгийн үндэслэлийг тогтоож, *******ууд үйл ажиллагаандаа шимтгэл тогтоож ирсэн нь тогтоогджээ.

 Талууд тодорхой хэмжээгээр зээлийн шимтгэл авахаар тохиролцож, гэрээндээ тусгахыг хуулиар хориглоогүй бөгөөд ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно., 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг тус тус зөрчөөгүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК зээлийн шимтгэлийг зээлдүүлэгчээс авахаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалт нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 14. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь ******* дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1-т зааснаар хаоиуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 3,498,774 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ