Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2023/00197

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2023/00197

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............................нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ................... /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... хариуцагч ................................. эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч .................. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............................... би .................... мед нэгдсэн эмнэлэгт 2020 оны 8 дугаар сарын 11 -ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежер ажлын байранд үндсэн ажилтнаар ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох эрх бүхий байгууллагаас ажил мэргэжил мэргэжлийн талаас хэд хэдэн удаагийн шалгалтаар аливаа зөрчилгүй, ажиллаж ирсэн. 2022 оны 10 дугаар сарын эхнээс захирал ................. нь Орон тоо бөглөсөн, гай болсон, 2 жил зүгээр тэжээсэн, гэх зэргээр хэлэх, ажлын ачаалал шаардлагатай холбоотой, амралтын цагаар дуудан ажиллуулахдаа хувийн байгаа байдлыг маань үнэлж, буруу шаардлага тавьдаг болж 2022 оны 10 лугаар сарын 12-ны өдөр Эмнэлгийн үйл ажиллагааг магадлан итгэмжлүүлэхээр шинжээч нарт шалгуулан ажиллаеан. Үүний дараа маргааш нь ................... захирал ..............хийж байсан ажлыг булаан авч мөн л Орон тоо бөглөж гай болсон, чамайг 2 жил зүгээр тэжээлээ, гадны үл таних хүн өрөөнд орж ирээд, бас өөртэй нь ч уулзаад гарсан байтал, надтай холбон загнахдаа: -Та нарын уулзаж учирдаг газар биш, гэх зэргээр хэлж, уйлах үед чинй нус нулимсаа гаргадаг газар биш яв, гэж шалтаглаж, 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Захирал ..................... нь өглөө өрөөнд орж ирж бүх зүйлийг маань шалгана, одоо бүх хувийн зүйлээ аваад явахыг шаардсан үүнээс хойш би ажиллаагүй. ..................... би .................... шинэ тутам нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн суурь бичиг баримтууд боловсруулан, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын өмнө байгууллагыг төлөөлөн үнэлүүлж, шалгагдаж ирсэн. Өөрийн болоод бусад ажилтны хөдөлмөрийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний газраар- хөдөлмөрийн цагийг үнэлүүлж, түүнд тохирсон цалин хөлсийг хуулийн дагуу олгуулах хүсэлтэй.

................... нэгдсэн эмнэлэг нь бүх ажилтны хөдөлмөрийн цаг, гүйцэтгэлийг үнэлж чаддаггүй, ялгаварлан харьцаж цалин хөлс олгодог, ажилтныг хүссэн үедээ дараагийн ажилтан ирсэн бол үндэслэлгүй буруу халдаг, зэрэг хуульд нийцээгүй хөдөлмөрийн орчинд 50 гаруй хүн ажиллаж байгаа ба одоогоор миний оронд дараагийн ажилтныг ажилд авсан тул ............ би өөрийн ажил мэргэжилдээ эргүүлэх тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн аван, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч ..................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна, ажилгүй байсан хугацааны цалин нэмэжлээгүй гэв.

3.Хариуцагч Б....................шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... ..............н нэхэмжпэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх аль нэг байгууллагын ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн цагийн үнэлгээг тогтоолгож цалин хөлсийг нь олгуулдаг байгууллага биш. Мөн бусдын өмнөөс ийм шаардлага гаргах эрх ...................байхгүй. .................Х нь өөрийн албан ажилдаа хайнга хандаж олон алдаа дутагдал гаргасан тул түүнийг удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралд дуудахад Би өөр ажилд орсон гэдгээ илэрхийлээд ажилдаа ирээгүй тул ажлаас нь чөлөөлсөн байна. Нэгэнт өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан тул түүний нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй юм. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс ............... иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/-г шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч .................... ХХК-иас ............ ажилд авсан тухай 2020-08-11-ний өдрийн Б-34 тоот тушаал /хх-13/, ................... шинэчилсэн тушаалаар ажилд томилох тухай 2022-03-01-ний өдрийн А/07 дугаартай тушаал /хх-14/, Хөдөлмөрийн гэрээ /хх-15-18/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-19-24/, ............., ................... нарын хоорондоо бичсэн мэсэж /хх-25/, .................... байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаартай тушаал /хх-26/, Удирдлагын багийн хурлын тэмдэглэл /хх-27-30/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц............хариуцагч Б. ХХК-ийн ...... эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...Л.Б.........захирал намайг ажиллах нөхцөлгүй болгож 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаас хөөж явуулсан. Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна, ажилгүй байсан хугацааны цалин, олговор нэхэмжлээгүй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Б   мед эмнэлэг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...Б.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй, тасалсан, мэсэж бичихэд өөр ажилд орсон, очиж чадахгүй гэж хариу өгсөн учраас ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Б.Ц ажилд авсан тухай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/-34 тоот тушаал, Б.Ц шинэчилсэн тушаалаар ажилд томилох тухай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаартай тушаал, Б.Ц байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаартай тушаал /хх-26/, Удирдлагын багийн хурлын тэмдэглэл /хх-27-30/ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

................. эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Хүний нөөцийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эмнэлгийн хүний нөөцийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж ажиллаж бай мед ХХК-ийн....... мед эмнэлгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

6.Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123.2.5 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.5.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Б.Ц............... нь 2022 оны 10 дугаар сарын 14, 17, 18, 19-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; 158 дугаар зүйлийн 158.1.Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:158.1.1.энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; мөн хуулийн 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

8.2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулийн / шинэчилсэн найруулга/-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс Баян-Өндөр мед эмнэлэгт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо Орхон аймгийн ............... суманд тус тус байгуулагдаагүй байгаа тул шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж, Баян-Өндөр мед эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1.-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас халах шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, Б.Ц........... байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэжээ.

10.Нэхэмжлэгч Б.Ц........... шүүх хуралдаанд ...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр магадлан итгэмжлэлийн шинжээч нар манай байгууллагад ирж шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан. Тэрний дараа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр компанийн захирал ............. нь манай өрөөнд орж ирээд чиний хэрэг байхгүй, чамайг олон жил тэжээлээ гэж хэлэхээр нь би уйлсан, намайг уйлахад чиний уйлдаг газар биш яв гэж хэлсэн. Тухайн үед би ажлын стресс гэх мэт зүйл байсан байх гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захирал Байгалмаа орж ирээд яг тэр үгнүүдийг хэлээд магадлан итгэмжлэлийн шинжээч нарт үзүүлсэн материалыг бүгдийг нь ширээн дээр гаргаж тавиад бүх зүйлээ хурааж аваад яв гэхээр нь ном, бичсэн тэмдэглэл хоёроо аваад гарах гэтэл миний цүнхийг нэгжээд энийг гаргахгүй наад цаасаа үлдээ гээд хөөгдөөд гарсан.... Хүн зүгээр ажлаа хийж байгаад өөрийнхөө хэрэглэдэг аяга, хувцас хунараа аваад явна гэж байхгүй. Ажлын хүмүүс ч мөн мэдэж байгаа, би гэрчээр асуулгах байсан байна. Өөрөө ажлын байраа орхих асуудал огт байхгүй...мэдээж хөөгөөд гаргасан учраас ажилд авахгүй 2022 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд дараагийнхаа хүнийг ажилд авсан байсан гэсэн гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ажилдаа очоогүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

11.Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ажилдаа очоогүй, ажил тасалсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасныг баримтлан Б.Ц............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэстэй гэж үзлээ.

12.Нэхэмжлэгч нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй байхад ажилдаа очоогүй, тасалсан, энэ нь түүний үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.Ц.............ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Нэхэмжлэгч Б.Ц......... шүүх хуралдаанд гаргасан ...хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн Л.Б............ бид хоёрын хооронд бичсэн мэсэж нь миний бичсэн мэсэж мөн, маргаан байхгүй гэсэн тайлбарт үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гар утсанд ирсэн мэсэжинд буюу цахим баримтанд үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсныг дурьдах нь зүйтэй байна.

14.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц...........ын хариуцагч ...... мед ХХК-ийн ........... мед эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА