Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00216

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00216

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...................... оршин суух хаягтай, А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... тоотод оршин суух, Я.Э-д холбогдох 10 270 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ын нэхэмжлэгч А.Бурмаагаас 5 378 115 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 10 270 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн *******тай уурхайчин багийн 3-16-р байрны урд байрлах ******* дэлгүүрийг түрээслэн ажиллуулах гэрээ хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр түүнээс бөөний үнээр /20% хасаж бодолцсон/ нийт 7.700.000 төгрөгний бараа тоолж аваад 6.284 620 төгрөгийг данснаасаа шилжүүлж өгсөн. /баримт№6/

Хүлээн авсан барааны мөнгөнөөс /7.700.000/ шилжүүлсэн мөнгөө/6.284.620/ хасахад 7700000-6284620=1415380 төгрөг үлдсэн.Үлдсэн энэ мөнгөндөө болон дэлгүүрийн тоног төхөөрөмж, харилцагч компаниудад өр тавих эрсдэлд надаас 5.000.000/таван сая/ төгрөг барааны барьцаа гэж бэлнээр авсан. /Баримт нь түрээсийн гэрээнд гарын үсгийнх нь хамт байгаа/

Би Союз дэлгүүрийг 2021 оны 04 дүгээр сарын 11-нээс 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд ажиллуулахад ашиг орлого маш муу зөвхөн түрээсээ л олж байсан тул би 2021 оны 07 дугаар сард Энхжаргал эгчид түрээслэхээ болихоо мэдэгдсэн. Тэр зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 11-нд тоолж авсан. Би худалдагчтайгаа хамт 8.720.000 төгрөгний бараа тоолж өгсөн ба энэ нь бөөний үнэд шилжүүлэхэд /8.720.000-20%/ 6.976.000 төгрөг болсон. Орой нь дахин нягтлахад тоологдоогүй орхигдсон 3 бараа үлдсэн байсан.

Үүнд: 1.Gold chinggis архины хайрцаг 6ш*4000т=24.000 төгрөг, 2.МСS ундааны шил 28ш*100=2.800 төгрөг, 3. Морозник тураах тан 10ш*6.000=60.000 нийт 86800 төгрөг болсон.

Үүнийг тоолж өгсөн барааны мөнгөн дээр нэмэхэд /6.976.000+86800=7.062.800/ 7.062.800 төгрөг болсон. Энэ бол нийт хүлээлгэн өгсөн барааны мөнгөн дүн юм. Намайг ажиллуулж байхад мэргэжлийн хяналтын шалгалт ирж хугацаа нь дууссан амтлагч печень устгалд оруулсан нь 83.950 төг болсон. /баримт№1/ /энэ үед Энхжаргал эгчийн нөхөр Идэрмөнх гэдэг хүн хамт байсан, Золжаргал гэдэг байцаагч утас:95157578 устгасан/. Надад хүлээлгэж өгөөд удаагүй байсан тул хүлээн авсан бараан дотроос хугацаа нь дууссан олон бараа гарсныг би цаасан дээр бичиж түүнийгээ утсандаа зургийг нь авч бичгүүдээ Энхжаргал эгчид бараатай нь хамт 3 удаа өгсөн. /Баримт№2,3,4/ үүнд: баримт№1 устгасан амтлагч-83.950 төгрөг, Баримт№2 Энхжаргал эгчид өгсөн -96.840 төгрөг, Баримт№3 Энхжаргал эгчид өгсөн -60.72 төгрөг, Баримт№4 Энхжаргал эгчид өгсөн 93360 төгрөг нийт-334.870 төгрөгний бараа буцааж өгсөн. Эдгээрийг Энхжаргал эгч барааны мөнгөнөөсөө хасаж бодноо гээд аваад явсан. Энэ буцаасан барааны мөнгийг өгөөгүй үлдсэн барааны мөнгөнөөс хасахад /1.415.380-334.870=1.080.510/ төгрөг болов. 1.080.510 нь миний өгөөгүй үлдсэн нийт барааны үнэ юм.

Цаг оройтсон тул маргааш ирж тооцоогоо бодъё гээд явцгаасан. Маргааш нь очиход өнөөдөр бодохгүй чи харилцагч компаниудад хэр их өр тавьсаныг чинь би мэдэхгүй учраас хэсэг хугацаанд харна, мөн татвар дээр 7сая төгрөгний өр үүсгэсэн байна энэ чиний буруу чи одоо манай компанируу бараанууд шивүүл гээд компанийхаа Регестрийн дугаарыг өгсөн. Би татвар тайланг нь мэдэхгүй, эднийх ямар ямар компаниас НӨАТ авдаг яаж тайлангаа бас хэнээр гаргадаг гэх мэтийг би огт мэдэхгүй тул гайхаад явсан. Бас компаний регистерлүү нь НӨАТ зөндөө явуулсан. Би хотод ажилтай байсан тул 9-р сард очиж чадаагүй утасруу нь залгахад чи НӨАТ-өө зөндөө явуул л гэдэг байсан. Би хотоос ирээд 10 сард дэлгүүрт нь очиход хүү нь сууж байсан. Энхжаргал эгчрүү залгахад би эмнэлэгт хэвтэж байна, хөдөө хол явж байна гэх мэтээр олон хоног болсон ба сүүлдээ утсаа ч авахаа больсон.Хүүгээс нь ээж чинь яагаад утсаа авахгүй байгаа юм гэхэд би мэдэхгүй, утсаараа залгаад өгчих гэхэд үгүй гэнэ, 3-16-2 тоот байраа хөлслүүлээд хороолол гарсан тул би хорооллын гэрийг нь мэдэхгүй чи ээж аавынхаа байгаа хаягийг хэл гэхэд би мэдэхгүй надад хамаагүй гэж уурлана. Би хүүтэй нь маргалдаж цагдаа дээр хүртэл очиход Энхжаргал эгч ирээгүй. Энэ байдал одоо 2сар хагас үргэлжиллээ. Би бараа болон барьцааныхаа мөнгийг авч амьдралдаа өөрөө хэрэглэмээр байдаг энэ хүмүүс гэр бүлээрээ нийлж хүн луйвардаж байна гэж би үзэж байна.

Миний компаниудад өгөөгүй үлдээсэн өр:

1. Бат Ачит ХХК-д -467520 төгрөг, 2.Вimex ХХК-д -80850 төгрөг, 3. Этора архины компанид-163320 төгрөг, нийт 711690 төгрөг Барьцаа 5.000.000 /таван сая/ төгрөгнөөс

Барааны үлдэгдэл өгөөгүй мөнгө-1.080.510 төгрөг

Компаниудын өр -711.690 төг нийт 1.792.200 төгрөгийг хасахад 3.207.800 төгрөг үлдэнэ. Энэ бол барьцааны үлдэгдэл тооцоо болно.

Тоолж хүлээлгэн өгсөн нийт барааны үнэ-7.062.800 төгрөгрөг

Барьцааны мөнгөний үлдэгдэл-3.207.800 төгрөг болно. Би ******* гэдэг хүнээс

1. Тоолж өгсөн нийт барааны үнэ-7.062.800 төгрөг,

2. Барьцааны үлдэгдэл мөнгө-3.207.800 төгрөг энэ 2-ын нийлбэр болох 10.270.600 /арван сая хоёр зуун далан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Б нэхэмжлэлд шаардсанаар төлөх төлбөр байхгүй. Харин А.Баас харилцагч байгууллагуудад үүсгэсэн өр, дутуу төлсөн татвар, нөат, барааны үнийн зөрүү, буцаалт зэрэг нийт 5 378 115 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу барьцаанд өгсөн 5 000 000 төгрөгнөөс суутган тооцсон болно. гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Уурхайчин баг 3-16 байрны урд байрлах Союз 8 нэрийн хүнсний дэлгүүрийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, 7 700 000 төгрөгийн барааны хамт 2 жилийн хугацаатайА.Бд түрээслэсэн. Түрээсийн гэрээг бичгээр хийж, барьцаанд дансаар 5 500 000 төгрөг авсан юм. А.Б нь манай дэлгүүрийг хэсэг хугацаанд ажиллуулаад цаашид ажиллахгүй гэхээр нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бараагаа тоолж, хүлээж авсан. Түрээсийн хугацаанд харилцагч байгууллагад үүсгэсэн өр 1 554 440 төгрөг, дутуу төлсөн татвар, НӨАТ, барааны үнийн зөрүү, буцаалт-3 823 675 төгрөг, нийт 5 378 115 төгрөг авлага үүссэн тул түрээслэсэн хугацаанд үүсгэсэн өр төлбөрийг түрээслэгч А.Баас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. А.Б харилцагч байгууллагад үүсгэсэн өр 1 554 440 төгрөг, дутуу төлсөн татвар НӨАТ барааны үнийн зөрүү, буцаалт 3 823 675 төгрөг, нийт 5 378 115 төгрөгийн хохирол учраад байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасан Түрээслүүлэгч өөрч учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсэн заалт, Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа төлөх үүрэгтэй гэсэн заалтуудыг баримтлан түрээслэсэн хугацаанд үүсгэсэн 5 378 115 төгрөгийн төлбөрийг түрээслэгч А.Баас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ

4. Нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ /хх-ийн 4-6-р тал/, Союз дэлгүүрийн барааны бүртгэл /хх-ийн 7-18-р тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 19-р тал/, хугацаа дууссан барааны жагсаалт /хх-ийн 20-22-р тал/, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны 5093117899 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-р тал/, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртлэх 5093117899 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-р тал/, Б.Энхсувдаас А.Бд бэлэн мөнгө зээлүүлж, хүлээлгэж өгч байсан талаарх гар бичвэр, ******* иргэний үнэмлэхийн хуулбарын хамт /хх-ийн 25-р тал/, тоолоогүй үлдсэн бараа, НӨАТ, ААН-ийн дутуу төлбөр зэргийн жагсаалт /хх-ийн 26-р тал/, 93 360 төгрөгний хүнсний барааны гараар бичсэн жагсаалт /хх-ийн 27-р тал/, 2021 оы 10 дугаар сарын 19-ний өдрийн 950 дугаартай итгэмжлэл /хх-ийн 28-р тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2011 дугаартай итгэмжлэл /хх-ийн 38-р тал/, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46-р тал/, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 60-62-р тал/, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ эх хувиар / хх-ийн 64-66-р тал/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр А.Бийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай нэхэмжлэлийг буцаасан хэргээс сөрөг нэхэмжлэлийн задаргаа хх58-р тал, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай ******* ХХК-ийн тодорхойлолт хх59-р тал, 2021 оны 07 дугаар сарын Дулаа, ус, цахилгааны төлбөрийн нэхэмжлэх хх60-р тал, Эрдэнэт Эрдэм ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн БС/11/13 дугаар тодорхойлолт хх61-р тал, Этора ХХК-ийн тодорхойлолт хх62-р тал, МТАлбаны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын баримт хх78-р тал, С.Идэрмөнхийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга хх83-93-р тал/ баримтуудыг нотлох баримтаар судлав.

6.Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3197 дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн./хх-ийн 70-79-р тал

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагч *******аас барааны үнэ 7 062 800 төгрөг, барьцааны мөнгөний үлдэгдэл 3 207 800 төгрөг, нийт 10 270 600 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байгаа.

3.Хариуцагч ******* ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь А.Баас харилцагч байгууллагуудад үүсгэсэн өр, дутуу төлсөн татвар нөат, барааны үнийн зөрүү, буцаалт зэрэг нийт 5 378 115 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу барьцаанд өгсөн 5 сая төгрөгнөөс суутган тооцсон болно гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.

4.Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...Түрээсийн хугацаанд харилцагч байгууллагад үүсгэсэн өр 1 554 440 төгрөг, дутуу төлсөн татвар, НӨАТ, барааны үнийн зөрүү, буцаалт 3 823 675 төгрөг, нийт 5 378 115 төгрөг авлага үүссэн тул түрээслэсэн хугацаанд үүсгэсэн өр төлбөрийг түрээслэгч А.Баас гаргуулна гэж тодорхойлсон.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ зэрэг баримтаар нэхэмжлэгч АА.Б *******ын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16-р байрны урд байрлах ******* дэлгүүрийг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулахаар тохирч гэрээ байгуулан түрээсийн зүйлийг хүлээн авчээ.

6.Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

7.Гэрээний дагуу түрээслүүлэгч нэр бүхий эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлсэн, түрээслэгч хүлээн авсан талаар маргаагүй, түрээсэлсэн эд хөрөнгийг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн, ковид цар тахлын үе таарч, ашиг, орлого багатай байснаас нэхэмжлэгч 4 сар ажиллаад гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах саналыг түрээслэгч түрээслүүлэгчид тавьсныг түрээслэгч хүлээн зөвшөөрч, дэлгүүрийн барааг тоолж хүлээлгэн өгсөн байна.

8.Нэхэмжлэгч ...анх дэлгүүр түрээслэхдээ 7 700 000 төгрөгийн бараа тоолж аваад үүний үнэ 6 284 620 төгрөгийг хариуцагч *******д төлсөн гэж, хариуцагч ******* ...7 700 000 төгрөгийн барааны мөнгө гэж 6 284 620 төгрөгийг А.Баас аваагүй, харин барьцааны мөнгө гэж 5 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан гэж маргасан.

9.Нэхэмжлэгч А.Баас шүүхэд гаргасан Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээний /хх6 тал/ сүүлийн хуудсанд барьцааны мөнгө 5 000 000 төгрөг авав гээд ард нь ******* гарын үсэг зурсны дараа бэлэн хүлээлгэн өгсөн гэсний ард А.Бурмаагийн гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч А.Бурмаа дээрхи баримтыг үндэслэн *******д би бэлнээр 5 000 000 төгрөг, дансаар 5 000 000 төгрөг өгсөн.Мөн *******ын хэлсний дагуу барааны үнээс 1 284 620 төгрөгийг Хаан банкны 5809095852 тоот данс руу шилжүүлсэн.Ингээд би 2021 оны 04 дүгээр сарын 11-нд хүлээж авсан барааны үнэ 7 700 000 төгрөгөөс нийт 6 284 620 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар гаргаж, өөрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар ирүүлсэн.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...А.Баас барааны барьцааны мөнгө гэж Л.Энхжаргалын хаан банкны дансаар 5 000 000 төгрөг 1 удаа авсан.Харин барааны үнэ гэж 5 000 000 төгрөг аваагүй.Манайд байгаа түрээсийн гэрээнд бэлэн 5 000 000 төгрөг А.Бурмаагаас авсан тухай бичилт байхгүй, А.Бурмаа өөрт байсан гэрээндээ бэлэн хүлээлгэн өгсөн гэдэг үгийг нөхөж бичсэн байна.Мөн А.Б манайд барааны үнэ гэж 1 284 620 төгрөг шилжүүлээгүй.Ямар хүний данс руу 1 284 620 төгрөг шилжүүлсний мэдэхгүй.Гүйлгээ хийж шалгаж үзэхэд Хаан банкны 5809095852 дансны эзэмшигч Болормаа гэсэн нэр гарч байна лээ.Бид Болормаа гэж хүн танихгүй, А.Б ямар хүнд 1 284 620 төгрөгөө шилжүүлснийг бид мэдэхгүй гэсэн тайлбар гаргасан.

11.Хавтаст хэрэгт зохигч хэн аль нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээг ирүүлсэн ба нэхэмжлэгчээс гаргасан гэрээний /хх6 тал/ сүүлийн хуудсанд барьцааны мөнгө 5 000 000 төгрөг авав гээд ард нь ******* гарын үсэг зурсны дараа бэлэн хүлээлгэн өгсөн гэсний ард А.Бийн гарын үсэгтэй, хариуцагчаас гаргасан гэрээний /хх64-66х/ бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн, авсан гэсэн агуулга бүхий бичвэр байхгүй, шинжээч 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээний /хх6 тал/ сүүлийн хуудсанд бичигдсэн бэлэн хүлээлгэн өгсөн гэсэн бичвэр нь А.Бийн гэх бичгийн хэвийн загвартай тохирно гэсэн дүгнэлт ирүүлсэн./хх70-79х/

12. Нэхэмжлэгч хариуцагчид тоолж хүлээлгэн өгсөн нийт барааны үнэ 7 062 800 төгрөг, барьцааны мөнгөний үлдэгдэл 3 207 800 төгрөг 10 270 600 төгрөг гаргуулна гэж шаардаж байгаагаас шүүх үндсэн болон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг харилцан тооцож хариуцагч *******аас 2 168 568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 102 032 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 209 547 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Тооцооллыг тайлбарлавал: Нэхэмжлэгч А.Б хариуцагч *******аас дэлгүүр хүлээн авахдаа тоолж авсан барааны үнэ 7 700 000 төгрөгөөс 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******ын хэлсний дагуу Хаан банкны 5809095852 данс руу 1 284 620 төгрөг шилжүүлсэн, мөн бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн гэсэн тайлбар гаргаж баримтаар өөрийн хаан банкны дансны хуулгыг ирүүлснийг хариуцагч ...А.Бманайд барааны үнэ гэж 1 284 620 төгрөг шилжүүлээгүй. Ямар хүний данс руу 1 284 620 төгрөг шилжүүлсний мэдэхгүй.Гүйлгээ хийж шалгаж үзэхэд Хаан банкны 5809095852 дансны эзэмшигч Болормаа гэсэн нэр гарч байна лээ. Бид Болормаа гэж хүн танихгүй, А.Б ямар хүнд 1 284 620 төгрөгөө шилжүүлснийг бид мэдэхгүй гэж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч А.Бийн ...*******ын хүсэлтээр Хаан банкны 5809095852 данс руу 1 284 620 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар нотлогдоогүй, мөн *******д бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн гэсэн тайлбар мөн баримтаар тогтоогдоогүй.

14.Хэдийгээр А.Бд байсан түрээсийн гэрээнд ...бэлэн хүлээлгэн өгсөн гэсэн бичвэр байгаа, энэ эь А.Бийн бичгийн хэвтэй тохирно гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч хариуцагчийн шүүхэд гаргасан түрээсийн гэрээнд бэлэн 5 000 000 төгрөг өгсөн, авсан тухай бичвэр байхгүй, хариуцагч 5 000 000 төгрөг бэлэн аваагүй гэж маргаж байгаа, нэхэмжлэгчийн тайлбар өөр баримтаар нотлогдохгүй байх тул А.Бг *******д бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

14.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч ******* нэхэмжлэгч А.Баас өөрийн Хаан банкны 5094081927 дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барьцааны мөнгө гэж 5 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, А.Б, ******* нарын хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хариуцагч нь урьдчилан барьцаанд авсан 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Дээрхи 5 000 000 төгрөгөөс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаас хүлээн авсан барааны үнэ буюу Бат Ачит ХХК-ийн 467520 төгрөг, Вimex ХХК-ийн 80 850 төгрөг, Этора ХХК-ийн 163 320 төгрөгийг,

Үүн дээр нэхэмжлэгч А.Бг ******* дэлгүүрийг түрээслэж байх хугацаанд үүссэн өр болох баримтаар тогтоогдож байгаа ******* ХХК-нд *******ын төлсөн 420 000 төгрөг /2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай ******* ХХК-ийн тодорхойлолт хх59-р тал/, *******-ийн төлбөр 316 632 төгрөг / 2021 оны 07 дугаар сарын Дулаан, ус, цахилгааны төлбөрийн нэхэмжлэх хх60-р тал, Эрдэнэт Эрдэм ХХК-нд *******ын төлсөн 106 110 төгрөг /Эрдэнэт Эрдэм ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн БС/11/13 дугаар тодорхойлолт хх61-р тал/,

А.Бийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 1 277 000 төгрөг / 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай хэргийн хх83-93 талд авагдсан хаан банкны дансны хуулга/ , нийт 2 831 432 төгрөгийг хасч үлдэх 2 168 568 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгохоор харилцан тооцож шийдвэрлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 102 032 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 209 547 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас А.Б 630 600 төгрөгийн бараа дутаасан нь, 132 700 төгрөгийн барааг гэмтээсэн нь нотлогдоогүй, барааг өгч, авахдаа барааны үнийн 20 хувийг хэн аль нь зөвшөөрсний үндсэн дээр хасч тооцсон тул нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй, түүнчлэн Аж ахуйн нэгжийн татварын өрийг мөн нэхэмжлэгч хариуцах үндэсгүй гэж үзэж нийт 3 209 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 238 дугаар зүйлийн 238.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2 168 568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэгч А.Бийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 102 032 төгрөг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 209 547 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 280 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 101 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 49 647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б

д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА