Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2023/00035

 

2023 04 17 207/МА2023/00035

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Я.Э-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Э-д холбогдох,

Барааны үнэ 10.270.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5.378.115 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

...Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Я.Э-тай Ун багийн 3-16-р байрны урд байрлах С дэлгүүрийг түрээслэн ажиллуулах гэрээ хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр түүнээс бөөний үнээр /20% хасаж бодолцсон/ нийт 7.700.000 төгрөгний бараа тоолж аваад 6.284 620 төгрөгийг данснаасаа шилжүүлж өгсөн. /баримт№6/ Хүлээн авсан барааны мөнгөнөөс /7.700.000/ шилжүүлсэн мөнгөө/6.284.620/ хасахад 7700000-6284620=1415380 төгрөг үлдсэн.Үлдсэн энэ мөнгөндөө болон дэлгүүрийн тоног төхөөрөмж, харилцагч компаниудад өр тавих эрсдэлд надаас 5.000.000/таван сая/ төгрөг барааны барьцаа гэж бэлнээр авсан. /Баримт нь түрээсийн гэрээнд гарын үсгийнх нь хамт байгаа/ Би С дэлгүүрийг 2021 оны 04 дүгээр сарын 11-нээс 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд ажиллуулахад ашиг орлого маш муу зөвхөн түрээсээ л олж байсан тул би 2021 оны 07 дугаар сард Э эгчид түрээслэхээ болихоо мэдэгдсэн. Тэр зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 11-нд тоолж авсан. Би худалдагчтайгаа хамт 8.720.000 төгрөгний бараа тоолж өгсөн ба энэ нь бөөний үнэд шилжүүлэхэд /8.720.000-20%/ 6.976.000 төгрөг болсон. Орой нь дахин нягтлахад тоологдоогүй орхигдсон 3 бараа үлдсэн байсан. Үүнд: 1.Gold chinggis архины хайрцаг 6ш*4000т=24.000 төгрөг, 2.МСS ундааны шил 28ш*100=2.800 төгрөг, 3. Морозник тураах тан 10ш*6.000=60.000 нийт 86800 төгрөг болсон. Үүнийг тоолж өгсөн барааны мөнгөн дээр нэмэхэд /6.976.000+86800=7.062.800/ 7.062.800 төгрөг болсон. Энэ бол нийт хүлээлгэн өгсөн барааны мөнгөн дүн юм. Намайг ажиллуулж байхад мэргэжлийн хяналтын шалгалт ирж хугацаа нь дууссан амтлагч печень устгалд оруулсан нь 83.950 төг болсон. /баримт№1/ /энэ үед Э эгчийн нөхөр Идэрмөнх гэдэг хүн хамт байсан, З гэдэг байцаагч утас:95157578 устгасан/. Надад хүлээлгэж өгөөд удаагүй байсан тул хүлээн авсан бараан дотроос хугацаа нь дууссан олон бараа гарсныг би цаасан дээр бичиж түүнийгээ утсандаа зургийг нь авч бичгүүдээ Э эгчид бараатай нь хамт 3 удаа өгсөн. /Баримт№2,3,4/ үүнд: баримт№1 устгасан амтлагч-83.950 төгрөг, Баримт№2 Э эгчид өгсөн -96.840 төгрөг, Баримт№3 Э эгчид өгсөн -60.72 төгрөг, Баримт№4 Э эгчид өгсөн 93360 төгрөг нийт-334.870 төгрөгний бараа буцааж өгсөн. Эдгээрийг Э эгч барааны мөнгөнөөсөө хасаж бодноо гээд аваад явсан. Энэ буцаасан барааны мөнгийг өгөөгүй үлдсэн барааны мөнгөнөөс хасахад /1.415.380-334.870=1.080.510/ төгрөг болов. 1.080.510 нь миний өгөөгүй үлдсэн нийт барааны үнэ юм. Цаг оройтсон тул маргааш ирж тооцоогоо бодъё гээд явцгаасан. Маргааш нь очиход өнөөдөр бодохгүй чи харилцагч компаниудад хэр их өр тавьсаныг чинь би мэдэхгүй учраас хэсэг хугацаанд харна, мөн татвар дээр 7сая төгрөгний өр үүсгэсэн байна энэ чиний буруу чи одоо манай компанируу бараанууд шивүүл гээд компанийхаа Регестрийн дугаарыг өгсөн. Би татвар тайланг нь мэдэхгүй, эднийх ямар ямар компаниас НӨАТ авдаг яаж тайлангаа бас хэнээр гаргадаг гэх мэтийг би огт мэдэхгүй тул гайхаад явсан. Бас компаний регистерлүү нь НӨАТ зөндөө явуулсан. Би хотод ажилтай байсан тул 9-р сард очиж чадаагүй утасруу нь залгахад чи НӨАТ-өө зөндөө явуул л гэдэг байсан. Би хотоос ирээд 10 сард дэлгүүрт нь очиход хүү нь сууж байсан. Э эгчрүү залгахад би эмнэлэгт хэвтэж байна, хөдөө хол явж байна гэх мэтээр олон хоног болсон ба сүүлдээ утсаа ч авахаа больсон.Хүүгээс нь ээж чинь яагаад утсаа авахгүй байгаа юм гэхэд би мэдэхгүй, утсаараа залгаад өгчих гэхэд үгүй гэнэ, 3-16-2 тоот байраа хөлслүүлээд хороолол гарсан тул би хорооллын гэрийг нь мэдэхгүй чи ээж аавынхаа байгаа хаягийг хэл гэхэд би мэдэхгүй надад хамаагүй гэж уурлана. Би хүүтэй нь маргалдаж цагдаа дээр хүртэл очиход Э эгч ирээгүй. Энэ байдал одоо 2сар хагас үргэлжиллээ. Би бараа болон барьцааныхаа мөнгийг авч амьдралдаа өөрөө хэрэглэмээр байдаг энэ хүмүүс гэр бүлээрээ нийлж хүн луйвардаж байна гэж би үзэж байна. Миний компаниудад өгөөгүй үлдээсэн өр: 1. Б ХХК-д -467520 төгрөг, 2.В ХХК-д -80850 төгрөг, 3. Эархины компанид-163320 төгрөг, нийт 711690 төгрөг Барьцаа 5.000.000 /таван сая/ төгрөгнөөс Барааны үлдэгдэл өгөөгүй мөнгө-1.080.510 төгрөг Компаниудын өр -711.690 төг нийт 1.792.200 төгрөгийг хасахад 3.207.800 төгрөг үлдэнэ. Энэ бол барьцааны үлдэгдэл тооцоо болно. Тоолж хүлээлгэн өгсөн нийт барааны үнэ-7.062.800 төгрөг, Барьцааны мөнгөний үлдэгдэл-3.207.800 төгрөг болно. Би Я.Э- гэдэг хүнээс тоолж өгсөн нийт барааны үнэ-7.062.800 төгрөг, 2. Барьцааны үлдэгдэл мөнгө-3.207.800 төгрөг энэ 2-ын нийлбэр болох 10.270.600 /арван сая хоёр зуун далан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Я.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

....Б-д нэхэмжлэлд шаардсанаар төлөх төлбөр байхгүй. Харин А.Бгаас харилцагч байгууллагуудад үүсгэсэн өр, дутуу төлсөн татвар, нөат, барааны үнийн зөрүү, буцаалт зэрэг нийт 5 378 115 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу барьцаанд өгсөн 5 000 000 төгрөгнөөс суутган тооцсон болно гэжээ.

Хариуцагч Я.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...У баг 3-16 байрны урд байрлах С 8 нэрийн хүнсний дэлгүүрийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, 7.700.000 төгрөгийн барааны хамт 2 жилийн хугацаатай А.Бд түрээслэсэн. Түрээсийн гэрээг бичгээр хийж, барьцаанд дансаар 5.500.000 төгрөг авсан юм. А.Б нь манай дэлгүүрийг хэсэг хугацаанд ажиллуулаад цаашид ажиллахгүй гэхээр нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бараагаа тоолж, хүлээж авсан. Түрээсийн хугацаанд харилцагч байгууллагад үүсгэсэн өр 1.554.440 төгрөг, дутуу төлсөн татвар, НӨАТ, барааны үнийн зөрүү, буцаалт-3.823.675 төгрөг, нийт 5.378.115 төгрөг авлага үүссэн тул түрээслэсэн хугацаанд үүсгэсэн өр төлбөрийг түрээслэгч А.Бгаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. А.Б харилцагч байгууллагад үүсгэсэн өр 1.554.440 төгрөг, дутуу төлсөн татвар НӨАТ барааны үнийн зөрүү, буцаалт 3.823.675 төгрөг, нийт 5.378.115 төгрөгийн хохирол учраад байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасан Түрээслүүлэгч өөрч учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсэн заалт, Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа төлөх үүрэгтэй гэсэн заалтуудыг баримтлан түрээслэсэн хугацаанд үүсгэсэн 5.378.115 төгрөгийн төлбөрийг түрээслэгч А.Б-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 238 дугаар зүйлийн 238.1.-д заасныг баримтлан хариуцагч Я.Э-аас 2.168.568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэгч А.Бгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.102.032 төгрөг, хариуцагч Я.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.209.547 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх үндсэлэх хэсэгтэй болон шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлдээ дурдсан МХГ байгууллагын шалгалтаар хугацаа нь дууссан амтлагч печень устгалд оруулсан 83950 төгрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт 1, мөн баримт 2,3,4 т өгсөн 3 удаа хариуцагч Эд өгсөн 96840 төгрөг +60720 төгрөг +93369 нийт 334870 төгрөгийн бараа буцааж өгсөн талаар хэрхэн шийдвэрлэсэнийг тусгасангүй. Тухайн үед нэхэмжлэгч А.Б С дэлгүүрийг түрээслэн авч түрээсийн гэрээ байгуулах явцад гараар гэрээний төгсгөл хэсэгт үндсэн түрээс 1.000.000 төгрөг ковидын үед 800000 төгрөгөөр тохиролцов. Хүлээлгэн өгсөн бараа бөөний үнээр 7700000 төгрөг болов. Барааны бариьцааны мөнгө 5000000 төгрөг авав гарын үсэг бэлэн хүлээлгэн өгсөн гарын үсэг зурснаар уг гэрээ хэрэгжиж эхэлсэн байдаг. Түрээсийн гэрээ байгүулах явцад хари/цагч Э миний гэрээ яах вэ өөрийнхөө гэрээн дээр сайн бичээд ав гэж хэлж байсны дагүу барааны барьцааны мөнгөний талаар зөвхөн нэг гэрээн дээр гарын үсэгүүд зүралцсан байдаг. Энэ талаар шинжээчийн дүгнэлт байгаа бөгөөд нэхэмжпэгч өөрийн бичвэр гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэтэл хариуцагчийн зүгээс хүсэлт гарган шинжээч томилуулсан бэлэн хүлээлгэн өгсөн гэх бичвэр А.Бгийнх гэж дүгнэлт гаргасан болохоос биш нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зүрсан гарын үсгийг дүүрайлгаж бичсэн байна гэж дүгнэлт гаргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх мөн л харгалзан үзсэнгүй. 3. Мөн бараа хүлээлцэх үеэр барааны мөнгө шилжүүлэх явцад 1284620 төгрөгийг нэхэмжлэгчээр Х банкны .......................... тоот дансанд хариүцагч Э барааны мөнгө байгаа юм гээд шилжүүлүүлсэн. Анх энэ тапаар маргадаггүй байсан атлаа хүралын явцад мэдүүлэхдээ өөрийнх нь данс биш болохоор Б гэгч хүн ийг танихгүй шилжүүл гэж хэлээгуй гэх байдлаар миний үйлчлүүлэгчийг гүтгэсэн болно. 4. Түрээслэх хүгацаанд ашиглалтын зардал төлбөрүүд гарч байсан ба тэдгээр төлбөрүүдийг 100 хувь зөвхөн дэлгүүрийн хэсгийг түрээслэгч А.Бгаас нэхэмжилсэн байдаг. Гэтэл тухайн байшинд паб хоолны газар гээд үйл ажиллагаа явуулдаг өөр түрээслэгч нар байсан. Тэдгээрийн өмнөөс м2 -аар хувь тооцолгүйгээр бүх төлбөрийг нэхэмжлэгч төлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хүүлийн дагүу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэх шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч А.Б шүүхэд ...Би С дэлгүүрийг 3 сарын хугацаатай түрээслүүлэхэд ашиг орлого муу байсан тул Я.Э-д түрээслэхээ больсон тухай мэдэгдсэн. Би худалдагчтайгаа хамт 8.720.000 төгрөгийн бараа тоолж өгсөн ба энэ нь бөөний үнээр- 6.976.000 төгрөг болсон. ...Тоолж хүлээлгэж өгсөн барааны үлдэгдэл 7.062.800 төгрөг, барьцааны мөнгөний үлдэгдэл-3.207.800 төгрөг нийт 10.270.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Я.Э- нь ...А.Бд төлөх төлбөр байхгүй гэх тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...А.Бгаас харилцагч байгууллагуудад үүсгэсэн өр-1.554.440 төгрөг, НӨАТ-ын барааны үнийн зөрүү, буцаалт-3.823.675 төгрөг, нийт-5.378.115 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

3.Шүүх Я.Э-аас 2.168.568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэгч А.Бгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.102.032 төгрөг, хариуцагч Я.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.209.547 төгрөг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч А.Б нь2021 оны 4 сарын 11-ний өдрөөс эхлэн 8 сарын 11-ний өдрийн хүртэл хугацаанд хариуцагч Я.Э-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр С дэлгүүрийг түрээслэхдээ 7.700.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан, дараа нь 6.976.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буцааж өгсөн, түрээсийн хугацаанд 5.000.000 төгрөг барьцаа болгосон талаар талууд маргаагүй, харин тухайн үед хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг үнийг төлсөн эсэх, түрээсийн хугацаанд үүсгэсэн зардал, тооцооны төлөлт, түрээсийн үлдэгдэл төлбөрийн талаар маргасан байна.

5.Нэхэмжлэгч А.Б нь дэлгүүрийг түрээслэх үедээ барааны үнэ-5.000.000 төгрөгийг бэлнээр, хариуцагчийн даалгаснаар 1.284.620 төгрөгийг бусдад бэлэн бусаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, Х банк ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдохгүй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

6.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 5.1.8 Түрээслүүлэгч нь түрээслэгчид хүлээлгэн өгсөн үеийн үнэ, түрээслэгчээс түрээслүүлэгчид буцаан өгөх үеийн үнийн хооронд зөрүү гарсан бол түрээслэгч нөхөн төлнө гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч хүлээн авсан хүнсний барааны үнийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцоогүй байна.

7.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Б нь ...3-16 дугаар байрны урд байрлалтай С хүнсний барааны дэлгүүрийг түрээслэж байхдаа Б ХХК-д-467.520 төгрөг, В ХХК-д-80.850 төгрөг, Э ХХК-д 163.320 төгрөг, Б ХХК-д-420.000 төгрөг, Э ОНӨХК-д-316.632 төгрөг, Э ХХК-д-106.110 төгрөг нийт 1.554.440 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн боловч төлж барагдуулаагүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэл-1.277.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул шүүх хариуцагч Я.Э-ыг нийт-2.168.568 төгрөгийг нэхэмжлэгч А.Бд төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв байна.

8.Мөн нэхэмжлэгч А.Б түрээсийн хугацаанд тухайн дэлгүүрт зарагдаж байсан хүнсний бараанаас устгалд оруулсан барааны үнэ-83.950 төгрөгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ оруулж тооцоогүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх үндэслэл байхгүй юм.

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үнэдэслэлээ бүрэн нотолж чадаагүй байна.

10.Иймд анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцож нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхггүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

11.Иймд нэхэмжлэгч А.Бгийн өмгөөлөгч М.Э-ын шүүхэд гаргасан ...Анхан шатны шүүх А.Бгийн Я.Э-д 334.870 төгрөгийн бараа буцааж өгсөн талаар хэрхэн шийдвэрлэснийг тусгасангүй. ...мөн шинжээчийн дүгнэлтийг харгалзаж үзээгүй, Х банкны .......................... тоот дансанд Я.Э- мөнгө хийлгэсэн бөгөөд өмнө нь энэ талаар маргадаггүй байснаа шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгчийг гүтгэж байна. ...Түрээслэх хугацаанд ашиглалтын төлбөрүүд гарч байсан бөгөөд тэдгээр төлбөрүүдийг зөвхөн дэлгүүрийн түрээслэгч А.Бгаас гаргуулж байсан нь хууль зүйн үндэслэлгүй... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч А.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 179.270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй....

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О.

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#