Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2023/00103

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2023/00103

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1*******,*******,*******,*******,*******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 006 252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14 331 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Голомт банктай ЗГ/2205122557 дугаарт зээлийн гэрээ байгуулан 14,450,000.00 /Арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 48 /Дөчин найман сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/2205122557А дугаарт зээлийн гэрээ байгуулж,зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 10,000,000.00 /Арван сая/ төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 21,712,698.38 төгрөг болгон дахин зээл авсан болно.Мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ЗГ/2205122557-В дугаарт зээлийн гэрээ байгуулж зээлийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан болно. Зээлдэгч М.Баяраа нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа богөөд зээл төлөх хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ/2205122557 Үндсэн өр 16,271.909.56 төгрөг, үндсэн хүү 8,367,546.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 366,796.14 төгрөг, 25,006,252.52 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэхдээ тусгай академын захирал хүүнээс 2.000.000 төгрөгийг хасах шийдвэр гаргасан гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2017 оны 09 дүгээр сарын 27-нд Улаанбаатар дахь Голомт банкны зээлийн төвөөс 15 000 000 төгрөгийн цалингийн зээл авч амьдрах хашаа байшин авсан. Эргэн төлөлийн графикийн дагуу төлж байсан боловч дэлхий нийтэд ковид 19 цар ахал гарч хөл хорио хийгдэж хил хаагдсан нүүрс тээврийн ажил удаан хугацаагаар зогссон. Энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар түр хөдөлмөрийн чадвар алдаж ажлаасаа гарсан. 2022 оны 06 дугаар сард эргэн ажилдаа орсон боловч хятадад ковид хууль хатуу Цагаанхадны боомтоор орж, гарах шинжилгээ, очерт орох, тусгаарлалтанд орох зэрэг хүндрэл ихтэй үндсэн төлбөр 16 271 909 төгрөг, үндсэн хүү 8 367 546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 366 546 төгрөг, нийт 25 006 252 төгрөг нэхэмжлэл хүлээн авлаа. Миний бие одоогоор Цагаанханданд 2 сар тусгаарлагдаж 1 ч ачаанд ороогүй байна. Энэ нь ковидын шинжилгээ 14 хоног тутамд авах хойш тусгаарлагдаж байгаа машины жолооч нараас тогтмол эерэг шинжилгээ гарч тээвэр хойшлогдсоор байна. Зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүүгээс хасуулах хүсэлт гаргаж өгнө үү. гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо маш их хэмжээний хүү бодогдчихоод байгаа. Ажилтай хүн огт байхгүй, ганц тэтгэврээрээ амьдарч байсан боловч тэтгэврээ барьцаалаад зээл авчихсан. Одоо ямар ч орлогогүй болсон учраас зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болчихоод байна гэв.

6.Нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2205122557 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-5/, эргэн төлөлтийн хуваарь /хх-6/, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ ЗГ2205122557 А дугаартай /хх-7/, зээл эргэн төлөлтийн график /хх-8/, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ2205122557-В дугаартай зээлийн гэрээ /хх-9/, эргэн төлөлтийн график /хх-10/, хүү тооцооллын хүснэгт /хх-11-13/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас *******т олгосон итгэмжлэл /хх-18-20/, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай албан бичиг /хх-35/, 2101130102004650 дугаартай зээлийн дансны эргэн төлөлтийн хуваарь /хх37/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2205122557 дугаартай зээлийн гэрээ, /, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ ЗГ2205122557 А дугаартай гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ2205122557-В дугаартай зээлийн гэрээнүүдийг, үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25 006 252 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд: Зээлийн хүүнээс бууруулж өгнө үү. гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээнүүд, зээл буцаан төлөх хуваарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдэгдэл зэрэг баримтаар хариуцагч М.Баяраа нь 2017 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ2205122557 тоот зээлийн гэрээ байгуулан 14 450 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.20 хувийн хүүтэйгээр авсан, зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 16 271 909 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 367 546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 366 796 төгрөг, нийт 25 006 252 төгрөгийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

 

 

 

 

 

10.Иймд хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 18.822.478 төгрөг гаргуулж -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 183 774 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 981 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 252 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 18 822 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.183.774 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 981 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 252 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА