Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/00395

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/00395

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

Хариуцагч:*******,*******,-т холбогдох

, дээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22 648 222 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: ,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч , Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан , дээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22 648 222 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дугаартай Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэгээд 2019 оны 08-дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Мөн тус сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүйгээр захирлын тушаалаар ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тус сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Сургуулийн захиргаа надад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох гэж байгаа талаар огт мэдэгдээгүй ба энэхүү тушаалыг гарсан даруй надад танилцуулахгүйгээр нуусан байсан. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай тушаалтай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцсан. Ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэх хуулийн заалтыг үндэслэсэн байх ба бидний дунд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар ямар нэгэн тохиролцоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул урьд ажиллаж байсан Монгол улсын их сургууль- Эрдэнэт их сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгөхийг хүсье гэжээ.

2. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.... нь онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дугаартай Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэгээд 2019 оны 08-дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Мөн тус сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүйгээр захирлын тушаалаар ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тус сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Сургуулийн захиргаа надад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох гэж байгаа талаар огт мэдэгдээгүй ба энэхүү тушаалыг гарсан даруй надад танилцуулахгүйгээр нуусан байсан. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай тушаалтай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцсан. Ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэх хуулийн заалтыг үндэслэсэн байх ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар ямар нэгэн тохиролцоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Энэ талаар ажилтан ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Энэ асуудлаар мөн ямар нэгэн хурал болоогүй, энэ асуудлаар хурал болсон байлаа гэхэд оролцоогүй. Ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай тушаалыг захирлын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байгаа. Ийнхүү тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн ажилтантай ярилцаж тохиролцоогүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар харилцан тохиролцсон мэтээр худал няцааж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж улмаар Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн санхүү эдийн засгийн танхимын эдийн засгийн онолын ахлах багшаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Одоо энэ сургууль нь Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын харъяа Эрдэнэт цогцолбор сургуульд нэгтгэгдсэн байгаа учраас Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулж тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт цогцолбор дээд Эдийн засгийн онолын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг дараах байдлаар тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хурал болж байгаа учраас тооцооллыг гаргах нөхцөл байдал бүрдсэн. Тодруулбал яагаад ингэж байгаа гэхээр шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн нь хариуцагч байгаа нь ойлгомжгүй ийм нөхцөл байдал байсан учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байгаа. Энэ ажиллагааны явцад ажилтны хэрэгт авагдсан ын нийгмийн даатгалын лавлагаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаас харгалзан үзээд 2022 оны 04 дүгээр сар, 05 дугаар сар, 06 дугаар саруудыг харгалзан сүүлийн 3 сарын цалингийн дунджийг гаргаж байгаа. Энэ дунджийг нийт нийлбэрээр бодоод ажлын нийт 22 хоногоор тооцоход 2,516,469 төгрөг гэж дундаж цалинг бодож гаргасан. Үүнээс ажлын нэг өдрийн цалин нь 114,384 төгрөг байхаар тооцоолол гарч байгаа. Энэ нэг өдрийн цалинг нийт ажилгүй байх хугацааны цалин болох 198 хоногоор тооцож 22,648,222 төгрөг өнөөдрийн байдлаар гарч байна. Үүнтэй холбогдуулж хууль зүйн үндэслэлээ тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т цалин хөлс юунаас бүрдэх тухай заасан байгаа. Тодруулах юм бол энэ хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх заалт нь ажилтан ын хувьд дараах цалин хөлсөнд ямар ойлголт хамаарах юм бэ гэхээр цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байгаа учраас түүний сүүлийн 3 сарын цалингийн дунджийг дээрх цалин хөлс гэдэг ойлголтонд хамаарах учраас ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас авч чадаагүй ажилтны авах ёстой цалин урамшуулал байна гэж тооцож гаргасан байгаа. 2 дугаарт ажил олгогчийн гаргаад байгаа үндсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт зааснаар ажилтны эрх чөлөөнд халдаж, түүний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа шийдвэр байгаа. Энэ тохиолдолд бодит байдалд нийцэхээс гадна, ажилтны эрх чөлөө хууль ёсны эрх чөлөөг хөндсөн байдлаар гарах ёстой. Гэтэл Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн үүнийг бодит байдлаас зөрүүтэй, талууд тохирсон мэтээр гаргаад, улмаар тохиролцоогүй мөртлөө ажилтныг ажлаас чөлөөлж, дээрх хохирол хор уршгийг амсахад хүргэсэн. Тийм учраас энэ асуудал нь хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа асуудал байгаа. 2 дугаарт гаргасан тушаалаа танилцуулахгүйгээр орхиж байгаа асуудал нь ямар учиртайг мэдэхгүй, ойлгохгүй байна. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ёстой ажиллагааг биелүүлээгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3., 80.1.4., 80.1.5 дахь заалтуудыг мөн зөрчиж эхэлсэн. Нэгэнт бодит зүйлд үндэслээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй ийм шийдвэр гаргасан байгаа учраас үүнийг бид хууль бус гэж үзэж байгаа. Нэгэнт хууль бус шийдвэр гарсан учраас шийдвэрийг хүчингүй болгуулахаас илүү ажлын байранд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нөхцөл байдалд хүрсэн. Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоос гадна түүний заавал даатгуулах ёстой эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх эрх нь ажил олгогчид байгаа. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д хуульчилсан байгаа учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос заавал даатгуулах даатгалыг суутган авч төлж улмаар шүүхээр баталгаажуулах ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэмж хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт ажил олгогчийн ажилтныг хууль бусаар халсан гэх эрх зүйн үр дагаврыг хуульчилсан байгаа. Ингэж хуульчлахдаа Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байгаа. Одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч ажилтныг ажилд авах хүртэлх хугацаагаар цалин хөлсийг тооцож улмаар шийдвэрт энэ талаар тусгахаар заасан байгаа. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь хүлээн зөвшөөрөхгүй, ихэнхдээ маргаж дээд шүүх хүртэл явдаг. Тэгэхээр энэ хугацаанд ажилтанд дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах байсныг хууль тогтоомжоор зохицуулж улмаар шүүхийн шийдвэрт ажилд эгүүлэн тогтоолгох хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр хуульчилсан байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт заасныг дурдаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнийг заавал нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр гаргах ёстой биш шүүх ажилтны эрх зүйн үр дагавар, ажил олгогчид хариуцуулж байгаа үүрэг хариуцлага давхар яригдаж байгаа. Ингээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

3.Хариуцагч Монгол улсын их сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ын Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг МУИС-ийн Эрдэнэт сургуульд 2022 оны 07 дугаар сарын 20-ны одор ирүүлсэн богоод гус сургуулиас МУИС-ийн Эрдэнэт сургуулийг төлөөлж Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ууганбаярыг томилсон болно. нь тус сургуульд 2005-2017 он хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад 2017-2019 онуудад Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар ажиллаж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Эдийн засгийн онолын багшаар эргэн ажилласан. 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн оюутны элсэлтээс хамаарч Дгш. ажилчдын дунд орон тооны цомхотгол өнөөг хүртэл явагдаж байна. Иймд бид Д багштай 2019-2020, 2020-2021. 2021-2022 оны хичээлийн жилүүдэд нэг жилийн хугацаатай захирлын тушаал гарган ажиллаж ирсэн. 2019-2020, 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилүүдийн хавар тухайн багшийг жилийн хугацаатай ажиллуулж байгаа гэдгийг, тухай бүрд нь захирлын тушаалыг танилцуулж байсан. Тухайн багшийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 тушаалд үндэслэн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг 48 хоногоор бодож олгосон. Тиймээс ын 7,8 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн болно. Мөн нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл боломжийг бүрэн олгож ажилласан болно. 2022-2023 оны хичээлийн жилд эдийн засгийн онолын багш нарын цаг хүрэлцэхгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалыг дахин сунгах боломжгүй болж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно Дээрх хугацаанд багштай хэлэлцэн тохиролцож жил бүр ажиллах хугацааг тушаалаар сунган ажиллуулж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэсэн, Тиймээс ын 2022 оны 07 дугаарын сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч Монгол улсын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлсэн учраа би ямар нэгэн сөрөг тайлбар хэлэхгүй. төлөөлөгчийн хэлсэн тайлбартай холбогдуулж тайлбар хэлье гэж бодож байна. Засгийн газрын 293 дугаартай тогтоол гараад энэ тогтоолын дагуу сургуулиуд дээр үл ойлголцол төрөл бүрийн асуудлууд үүсэж байсан. Яах аргагүй засгийн газрын тогтоолыг биелүүлэх ёстой учраас засгийн газрын шийдвэр гарсантай уялдаад төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагаар авах арга хэмжээний тухай гээд засгийн газрын тогтоол бол хүчин төгөлдөр байгаа. Үүний дагуу сургуулийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлууд үе шаттай хэрэгжсэн байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолын 4 дүгээр зүйлд Монгол улсын их сургуулийн******* дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд зогсоосугай гэсэн засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолыг төрийн өмчийн сургуулийн хувьд Монгол улсын их сургууль хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж удирдах зөвлөл хуралдсан, удирдах зөвлөл хуралдаад Засгийн газрын тогтоолын дараа 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын их сургуулийн удирдах зөвлөл хуралдаж 5 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Монгол улсын их сургуулийн Эрдэнэт салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоосонтой холбогдуулан Монгол улсын их сургуулийн бүтцээс хассугай гэсэн баримт бичгүүд гарсан. Эдгээр тогтоолуудаар өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургуулийн Орхон салбарын эрх зүйн байдлыг төв сургууль хариуцах ямар ч боломжгүй байна. Тушаал гарах үед Монгол улсын их сургуулийн харъяанд байсан гэдгийг ойлгож байна. Гэвч эрх үүрэг залгамжлах харилцаа маань тухайн шилжиж байгаа хуулийн этгээдэд очдог учраас зайлшгүй Монгол улсын их сургуулийн өнөөдрийн байдлаар хариуцах асуудал биш гэж харж байна гэв.

5. Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ын тус шүүхэд 2022 оны 07 дугаар 06-ны өдөр гаргасан Монгол улсын их сургууль-Эрдэнэт сургуулийн Санхүү, эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын их сургууль Эрдэнэт сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ыг тус сургуульд Санхүү эдийн засгийн тэнхимд Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд 2021-2022 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар ажиллах хугацааг сунгасан байна. Монгол улсын их сургууль Эрдэнэт сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэл болгон ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/ хувьд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. гэжээ.

6. Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийн хувьд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгах шийдвэр гаргаагүй. Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуульд холбогдуулж Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоогоод Шинжлэн ухаан дээд сургууль болгож нэгтгэсэн. Дээрх тогтоолын 4 дэх заалтад Монгол улсын их сургуулийн******* дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоогоод технологийн их сургуулийн Эрдэнэт цогцолбор сургуульд нэгтгэ гэж заасан байгаа. Мөн тогтоолын 5.2-т өөрчлөн зохион байгуулсан боловсролын байгууллагын зохион байгуулалт, орон тоо, өмч эд хөрөнгийг балансаас баланс руу шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал энэ хэсэг нь холбогдож байгаа. Хуулийн этгээд хооронд нэгтгэсэн бол тухай хуулийн этгээдийн эрх залгамж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ирнэ. Тэгэхээр Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургууль нь Монгол улсын их сургуулийнхаа салбар сургууль байгаа. Энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн үйл ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс зогсоосон байхад тэрнээс өмнө буюу 06 дугаар сарын 15-ны өдөр болсон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг Эрдэнэт үйлдвэр хариуцах үндэслэлгүй байна. Энэ талаар Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургууль нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар гэсэн зохицлуулалтууд хамаарч байгаа. 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байгаа. Тэгэхээр Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургууль нь Монгол улсын их сургуулийн харъяанд байх хугацааны асуудлыг төв сургууль хариуцна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургууль дампуураагүй, татан буугдаагүй байгаа. Нэгтгэхээс өмнө болсон асуудлыг эрх үүрэг залгамжилж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ирэхгүй. Нэгтгэнэ гэж яриад байгаа нэгтгэнэ гэдэг нь хуулийн этгээд хооронд нэгтгэсэн бол боломжтой. Хуулийн этгээдийн эрхгүй төрийн өмчийн сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод төрийн өмчийн сургууль руу аваад ирж байгаа. Тэрнээс өмнө болсон асуудлыг төв сургууль нь хариуцна гэж үзэж байна. Мөн Монгол улсын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нармандахаас ирүүлсэн тайлбарт Монгол улсын их сургуулийн захирал эрх үүргээ салбар сургуульдаа шилжүүлсэн гэсэн Монгол улсын их сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын А110 тушаалаар шилжүүлсэн байгаа /хх 30 дугаар тал/. А/110 дугаар тушаалын 3 дахь заалтанд мөн зааж өгсөн байгаа. Салбар сургуулийн гаргаж байгаа тушаал шийдвэр шилжүүлсэн эрх үүргийн хэмжээний хүрээнд гарч буй эсэх хяналт шинжилгээ хийж танилцуулж байхыг захиргаа дотоод хяналтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ундрамд үүрэг болгосугай гэсэн байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрт Монгол улсын их сургуулийн салбарыг нэгтгээд байгаа асуудлыг шүүгчийг Засгийн газрын 293 дугаар тушаалаас анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн этгээд хоорондоо нэтггээд байгаа асуудал огт биш төрийн өмчийн сургуулийг төрийн өмчийн нэг салбар луу шилжүүлсэн асуудал яригдана. Тиймээс дээрх үндэслэлүүдээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагч болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөгүй байгаа учраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7.Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан Б38 тоот тушаал нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байгаа. Тухайн 2021-2022 оны хичээлийн жилийн ачааллыг ямар багшид ямар цагийн ачаалал байх вэ гэж цагийн ачааллаа оюутны тоотойгоо тооцоолоод кредит болон норм цагийг тооцоолоод энэ хүн ажилтай байна уу, ажилгүй байна уу гэдгийг тооцоод явдаг. Санхүү эдийн засагтай холбоотой бүтэц орон тооны асуудал манай сургуульд маш их явж байгаа. Үүнийг багш өөрөө мэдэж байгаа байх. Тухайн үед хэдэн багш ажиллах боломжтой байгааг харж байгаад тухайн шийдвэрээ гаргадаг. Боловсролын байгууллагын энэ онцлог нь тухайн сургуулийн жилд хоёр удаа 0 дугаартай тушаал гардаг байгаа. Тухайн оны эхэнд буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр гардаг байгаа. багшид цагийн ачаалал байгаа юм уу, байхгүй юм уу гэдэг асуудал, дараа жил ажиллах болон ажиллахгүйн тухай асуудлыг хавар ярилцаад шийддэг. Цагийн ачаалал болон орон тоог 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр хүн нэг бүрээр нь танилцуулаад тэрний дагуу захиргааны зөвлөлийн шийдвэр гарсан байгаа. Тушаалыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрөө сургууль дээр ирээд надтай уулзаад авсан. Тэр үед одоо цагийн ачаалал байхгүй, намрын элсэлт ямар байхаас цагийн асуудал гарах юм бол хуучнаараа намартаа тушаалаа гаргаад явна, одоогийн байдлаар тушаал ингэж гарч байгаа шүү гэж хэлсэн. Жил жилийн тушаал ингэж л гардаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор манай сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод Эрдэнэт цогцолбор дээд сургууль гэж бүтцийн нэгжид шилжсэн. Үүнтэй холбоотой Загсийн газрын тогтоол гараад 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ямар ч хүнийг ажилд авахгүй, ажлаас гарч болно гэсэн ерөнхий чиглэлтэй байсан. Үүнтэй холбоотой тухайн хүнд ажиллах цаг гарсан байсан ч буцаагаад авах боломжгүй байсан. Үүнтэй холбоотой материалыг бүрдүүлэх хүндрэлтэй байсан гэх зэрэг шалтгаанаас болж энэ ажиллагаа явагдсан. Ер нь тушаал шийдвэр бол эрх шилжсэн үеэсээ гарч байсан. Мэдээж жилийн эцэст 12 дугаар сарын 20-нд Монгол улсын их сургуулийн захиргааны зөвлөлд салбар болоод байгуулагдан бүтцийн дарга нар үр дүнгийн гэрээгээ тооцуулаад ажлаа дүгнүүлдэг. Чиглэл чиглэлээрээ ямар ямар ажил үүрэг гүйцэтгэсэн юм гэдэг тайлангаа тавиад ийм ийм асуудал байгаа, ямар нэгэн бүтцийн өөрчлөлтэй холбоотой ажилтан авах, ажилтан халах гэсэн тохиолдолд төв Монгол улсын их сургуулийн захиргаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Амартунгалаг гэх хүнээс заавар зөвлөгөө аваад явдаг. Тийм учраас огт өөрт нь танилцуулаагүй нууж явж байгаад бичиг хэргийн ажилтнаас тушаал авсан гэдэг нь үндэслэлгүй, миний гараас өөрөө гардаж авсан учраас нэхэмжлэлийн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн цалингийн нөхөн олговрыг тооцож ярьж байна. Нэг өдөрт гарах цалингаар нь гэж тооцож гаргасан байна. Үүнийг ажлын цагаар биш ажлын хоногоор тооцож гаргасан байна гэж бодож байна. Тэгэхээр 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшх хугацааг тооцож бодож байгаа юу гэдгийг тодруулмаар байна. Мөн 2023-2024 оны ыг эдийн засгийн онолын багшаар ажилд авах эрх надад байхүй гэв.

8.Нэхэмжлэгчээс ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дугаартай ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-4/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай ын хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар /хх-5/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай ын ажиллах хугацааг сунгах тухай тушаалын хуулбар /хх-6/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай ын ажиллах хугацааг сунгах тухай тушаалын хуулбар /хх-7/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар /хх-8/, Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 тогтоолын хуулбар /хх-36-38/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи баримт /хх-130/, ажилгүйдлын тэтгэмж олгох хуудас /хх-131-134/-г шүүхэд гаргаж өгсөн.

9.Хариуцагч Монгол Улсын их сургуулиас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/89 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-20-24/, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай ын хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай ын ажиллах хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай ын ажиллах хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дугаартай ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, Монгол улсын их сургуулийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/290 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Монгол улсын их сургуулийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/110 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-25-31/, Монгол улсын Их сургуулийн удирдах зөвлөлийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хуулбар /хх-114/, МИУС-ийн салбар Эрдэнэт сургуулийн тамга, тэмдэг хүлээлцсэн акт /хх-115-116/, Монгол улсын засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн*******т ажилласан тэмдэглэл /хх-117-120/, Монгол улсын их сургуулийн удирдах зөвлөлийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /хх-166-167/, Монгол улсын их сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/31 дугаартай МУИС-ийн Хөдөлмөрийн журмыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хх-202/, Монгол улсын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /хх-203-219/,

10.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол улсын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /хх-203-219/, Монгол улсын Их сургуулийн дүрэм, төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа /хх-87-92/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Монгол улсын засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолоор шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуульд МУИС-ын Эрдэнэт сургуулийг нэгтгэж авсан эсэх талаарх лавлагаа /хх-85-86/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр /хх-162/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-163-164/, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/77 дугаартай албан бичиг /хх-168/, Эрдэнэс монгол ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /хх-190-191/, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-221-223/, Монгол улсын их сургуулийн удирдах зөвлөлийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хх-224/-г зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэстэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул , дээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22 648 222 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ....Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргаагүй. ... Өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургууль дампуураагүй, татан буугдаагүй байгаа. Нэгтгэхээс өмнө болсон асуудлыг эрх үүрэг залгамжилж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ирэхгүй. Нэгтгэнэ гэдэг нь хуулийн этгээд хооронд нэгтгэсэн бол боломжтой. Хуулийн этгээдийн эрхгүй төрийн өмчийн сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод төрийн өмчийн сургууль руу аваад ирж байгаа. Нэгтгэхээс өмнө болсон асуудлыг төв сургууль нь хариуцна гэж үзэж байна... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагч биш учраас хариуцах үндэслэлгүй. гэжээ.

4.Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр эдийн засгийн онолын багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа талаар багшийг цаашид гэрээг сунгах боломжгүй талаар ярилцаж шийдвэрлэсэн. Тэнхимийн эрхлэгч Т.Ууганбаяр тай харилцан тохиролцсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэжээ.

5.Хариуцагч Монгол улсын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ....өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургуулийн Орхон салбарын эрх зүйн байдлыг төв сургууль хариуцах ямар ч боломжгүй. Тушаал гарах үед Монгол улсын их сургуулийн харъяанд байсан гэдгийг ойлгож байна. Гэвч эрх үүрэг залгамжлах харилцаа маань тухайн шилжиж байгаа хуулийн этгээдэд очдог учраас Монгол улсын их сургуулийн хариуцах асуудал биш гэж харж байна гэжээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/89 дүгээр хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 07-ны Б/29 дүгээр тушаал, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/32, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны Б/31, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаал зэрэг баримтуудаар нь Монгол улсын их сургуулийн харъяа Эрдэнэт сургуульд 2005 оноос 2017 оныг хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн захирлын захирлын Б/32 дугаартай тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна.

7.Ажил олгогч Б/11 тоот тушаалд ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1., 110 дугаар зүйлийн 110.3. дахь хэсэг....захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ыг Санхүү эдийн засгийн тэнхимийн эдийн засгийн онолын багшийн ажлаас чөлөөлж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:78.1.1.талууд харилцан тохиролцсон; гэж заасан.

8.Ажил олгогч дээрхи талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэсэн хуулийн заалтыг баримтлан ажилтны ажлаас чөлөөлсөн байх боловч ажилтан тай харилцан тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй, энэ талаархи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр эдийн засгийн онолын багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа талаар багшийг цаашид гэрээг сунгах боломжгүй талаар ярилцаж шийдвэрлэсэн.Тэнхимийн эрхлэгч Т.Ууганбаяр тай харилцан тохиролцсон гэсэн тайлбар гаргасан боловч уг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэх захиргааны зөвлөлийн хуралд Т.Ууганбаяр оролцсон эсэх нь тодорхойгүй, Т.Ууганбаяр тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна. Түүнчлэн дээрхи 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл нь ажил олгогч болон ажилтныг харилцан тохиролцсон болохыг нотлох баримт биш юм./Уг баримтыг үзлэг хийж бэхжүүлсэн/

10.Ийнхүү хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-д заасан буюу талууд харилцан тохиролцсоноор тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээ нотолж чадаагүй тул ажил олгогчийн Б/11 дүгээр тушаал үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгч ыг дээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14 652 000 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 996 222 төгрөг, хариуцагч Монгол улсын их сургуульд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Нэхэмжлэлийн шаардлагаас 7 996 222 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тайлбарлавал: Нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт /хх53х/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд үндэслэл түүний бүтэн ажилласан 2022 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин болох 4 773 000 төгрөгийг 3 хувааж 1 сарын цалин 1 591 000 төгрөгийг ажлын 21,5 хоногт хувааж 74 000 төгрөг, үүнийг ажилгүй байсан 198 хоногт үржүүлж 14 652 000 төгрөгөөр тогтоосон болно.

12.Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Монгол улсын их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тайлбарлавал:Монгол улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолоор / 4 дүгээр заалт / Монгол улсын их сургуулийн******* дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоож , дээд сургуульд нэгтгэсэн, дээрхи тогтоолын дагуу МУИСургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолоор МУИСургуулийн Эрдэнэт салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоосонтой холбогдуулан МУИСургуулийн салбар сургуулийн бүтцээс хассан, одоо Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын бүтцэд хамаарч байгаа нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар нотлогдож байх тул Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг хариуцагч гэж үзэж, Монгол улсын их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 231 210 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ыг , дээд сургуулийн эдийн засгийн онолын ахлах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14 652 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 996 222 төгрөг, хариуцагч Монгол улсын их сургуульд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. ын цалинтай тэнцэх олговор 14 652 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгасугай.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 231 210 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА