Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2023/00052

 

2023 05 25 207/МА2023/00052

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М Сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М Сургууль, Э ТӨҮГ-т холбогдох,

Ш сургуулийн харъяа Э дээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22.648.222 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э, Л.Э /цахим/, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Б- нь Мих сургуулийн Э сургуульд 2005 оноос 2017 оныг хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/.... дугаартай Мих сургуулийн Э сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэгээд 2019 оны 08-дугаар сарын 22-ны өдрийн Б/.... дугаартай Мих сургуулийн Э сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Мөн тус сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүйгээр захирлын тушаалаар ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... дугаартай Д.Б-ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тус сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Сургуулийн захиргаа надад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох гэж байгаа талаар огт мэдэгдээгүй ба энэхүү тушаалыг гарсан даруй надад танилцуулахгүйгээр нуусан байсан. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... дугаартай тушаалтай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцсан. Ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэх хуулийн заалтыг үндэслэсэн байх ба бидний дунд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар ямар нэгэн тохиролцоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул урьд ажиллаж байсан М  их сургууль- Э их сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- нь М их сургуулийн Э сургуульд 2005 оноос 2017 оныг хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/.... дугаартай Мих сургуулийн Э сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэгээд 2019 оны 08-дугаар сарын 22-ны өдрийн Б/.... дугаартай Мих сургуулийн Э сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Мөн тус сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаартай ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүйгээр захирлын тушаалаар ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... дугаартай Д.Б-ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тус сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Сургуулийн захиргаа надад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох гэж байгаа талаар огт мэдэгдээгүй ба энэхүү тушаалыг гарсан даруй надад танилцуулахгүйгээр нуусан байсан. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... дугаартай тушаалтай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцсан. Ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэх хуулийн заалтыг үндэслэсэн байх ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар ямар нэгэн тохиролцоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байсан. Энэ талаар ажилтан Б-тай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Энэ асуудлаар мөн ямар нэгэн хурал болоогүй, энэ асуудлаар хурал болсон байлаа гэхэд Б- оролцоогүй. Ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай тушаалыг захирлын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байгаа. Ийнхүү тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн ажилтантай ярилцаж тохиролцоогүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар харилцан тохиролцсон мэтээр худал няцааж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж улмаар Мих сургуулийн эдийн засгийн сургуулийн санхүү эдийн засгийн танхимын эдийн засгийн онолын ахлах багшаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Одоо энэ сургууль нь МЗасгийн газрын шийдвэрийн дагуу Э ТӨҮГ-ын харъяа Эсургуульд нэгтгэгдсэн байгаа учраас Э ТӨҮГ-т холбогдуулж тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Э ТӨҮГ-ын Эдээд Эдийн засгийн онолын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг дараах байдлаар тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хурал болж байгаа учраас тооцооллыг гаргах нөхцөл байдал бүрдсэн. Тодруулбал яагаад ингэж байгаа гэхээр шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн нь хариуцагч байгаа нь ойлгомжгүй ийм нөхцөл байдал байсан учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байгаа. Энэ ажиллагааны явцад ажилтны хэрэгт авагдсан Б-ын нийгмийн даатгалын лавлагаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаас харгалзан үзээд 2022 оны 04 дүгээр сар, 05 дугаар сар, 06 дугаар саруудыг харгалзан сүүлийн 3 сарын цалингийн дунджийг гаргаж байгаа. Энэ дунджийг нийт нийлбэрээр бодоод ажлын нийт 22 хоногоор тооцоход 2,516,469 төгрөг гэж дундаж цалинг бодож гаргасан. Үүнээс ажлын нэг өдрийн цалин нь 114,384 төгрөг байхаар тооцоолол гарч байгаа. Энэ нэг өдрийн цалинг нийт ажилгүй байх хугацааны цалин болох 198 хоногоор тооцож 22,648,222 төгрөг өнөөдрийн байдлаар гарч байна. Үүнтэй холбогдуулж хууль зүйн үндэслэлээ тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т цалин хөлс юунаас бүрдэх тухай заасан байгаа. Тодруулах юм бол энэ хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх заалт нь ажилтан Б-ын хувьд дараах цалин хөлсөнд ямар ойлголт хамаарах юм бэ гэхээр цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байгаа учраас түүний сүүлийн 3 сарын цалингийн дунджийг дээрх цалин хөлс гэдэг ойлголтонд хамаарах учраас ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас авч чадаагүй ажилтны авах ёстой цалин урамшуулал байна гэж тооцож гаргасан байгаа. 2 дугаарт ажил олгогчийн гаргаад байгаа үндсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт зааснаар ажилтны эрх чөлөөнд халдаж, түүний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа шийдвэр байгаа. Энэ тохиолдолд бодит байдалд нийцэхээс гадна, ажилтны эрх чөлөө хууль ёсны эрх чөлөөг хөндсөн байдлаар гарах ёстой. Гэтэл Мих сургуулийн Э сургуулийн үүнийг бодит байдлаас зөрүүтэй, талууд тохирсон мэтээр гаргаад, улмаар тохиролцоогүй мөртлөө ажилтныг ажлаас чөлөөлж, дээрх хохирол хор уршгийг амсахад хүргэсэн. Тийм учраас энэ асуудал нь хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа асуудал байгаа. 2 дугаарт гаргасан тушаалаа танилцуулахгүйгээр орхиж байгаа асуудал нь ямар учиртайг мэдэхгүй, ойлгохгүй байна. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ёстой ажиллагааг биелүүлээгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3., 80.1.4., 80.1.5 дахь заалтуудыг мөн зөрчиж эхэлсэн. Нэгэнт бодит зүйлд үндэслээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй ийм шийдвэр гаргасан байгаа учраас үүнийг бид хууль бус гэж үзэж байгаа. Нэгэнт хууль бус шийдвэр гарсан учраас шийдвэрийг хүчингүй болгуулахаас илүү ажлын байранд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нөхцөл байдалд хүрсэн. Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоос гадна түүний заавал даатгуулах ёстой эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх эрх нь ажил олгогчид байгаа. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д хуульчилсан байгаа учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос заавал даатгуулах даатгалыг суутган авч төлж улмаар шүүхээр баталгаажуулах ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэмж хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт ажил олгогчийн ажилтныг хууль бусаар халсан гэх эрх зүйн үр дагаврыг хуульчилсан байгаа. Ингэж хуульчлахдаа Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байгаа. Одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч ажилтныг ажилд авах хүртэлх хугацаагаар цалин хөлсийг тооцож улмаар шийдвэрт энэ талаар тусгахаар заасан байгаа. Э ТӨҮГ нь хүлээн зөвшөөрөхгүй, ихэнхдээ маргаж дээд шүүх хүртэл явдаг. Тэгэхээр энэ хугацаанд ажилтанд дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах байсныг хууль тогтоомжоор зохицуулж улмаар шүүхийн шийдвэрт ажилд эгүүлэн тогтоолгох хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр хуульчилсан байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт заасныг дурдаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнийг заавал нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр гаргах ёстой биш шүүх ажилтны эрх зүйн үр дагавар, ажил олгогчид хариуцуулж байгаа үүрэг хариуцлага давхар яригдаж байгаа. Ингээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч М их сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Б-ын О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг М--ийн Э сургуульд 2022 оны 07 дугаар сарын 20-ны одор ирүүлсэн богоод гус сургуулиас М--ийн Э сургуулийг төлөөлж Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Уыг томилсон болно. Д.Б- нь тус сургуульд 2005-2017 он хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад 2017-2019 онуудад Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар ажиллаж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/.... тоот тушаалаар Эдийн засгийн онолын багшаар эргэн ажилласан. 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн оюутны элсэлтээс хамаарч Дгш. ажилчдын дунд орон тооны цомхотгол өнөөг хүртэл явагдаж байна. Иймд бид Д Б- багштай 2019-2020, 2020-2021. 2021-2022 оны хичээлийн жилүүдэд нэг жилийн хугацаатай захирлын тушаал гарган ажиллаж ирсэн. 2019-2020, 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилүүдийн хавар тухайн багшийг жилийн хугацаатай ажиллуулж байгаа гэдгийг, тухай бүрд нь захирлын тушаалыг танилцуулж байсан. Тухайн багшийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... тушаалд үндэслэн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг 48 хоногоор бодож олгосон. Тиймээс Д.Б-ын 7,8 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн болно. Мөн нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл боломжийг бүрэн олгож ажилласан болно. 2022-2023 оны хичээлийн жилд эдийн засгийн онолын багш нарын цаг хүрэлцэхгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... тоот тушаалыг дахин сунгах боломжгүй болж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно Дээрх хугацаанд Д.Б- багштай хэлэлцэн тохиролцож жил бүр ажиллах хугацааг тушаалаар сунган ажиллуулж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэсэн, Тиймээс Д.Б-ын 2022 оны 07 дугаарын сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Мих сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлсэн учраа би ямар нэгэн сөрөг тайлбар хэлэхгүй. Б.Л төлөөлөгчийн хэлсэн тайлбартай холбогдуулж тайлбар хэлье гэж бодож байна. Засгийн газрын 293 дугаартай тогтоол гараад энэ тогтоолын дагуу сургуулиуд дээр үл ойлголцол төрөл бүрийн асуудлууд үүсэж байсан. Яах аргагүй засгийн газрын тогтоолыг биелүүлэх ёстой учраас засгийн газрын шийдвэр гарсантай уялдаад төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагаар авах арга хэмжээний тухай гээд засгийн газрын тогтоол бол хүчин төгөлдөр байгаа. Үүний дагуу сургуулийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлууд үе шаттай хэрэгжсэн байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолын 4 дүгээр зүйлд Мих сургуулийн О аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд зогсоосугай гэсэн засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолыг төрийн өмчийн сургуулийн хувьд Мих сургууль хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж удирдах зөвлөл хуралдсан, удирдах зөвлөл хуралдаад Засгийн газрын тогтоолын дараа 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Мих сургуулийн удирдах зөвлөл хуралдаж 5 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Мих сургуулийн Э салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоосонтой холбогдуулан М их сургуулийн бүтцээс хассугай гэсэн баримт бичгүүд гарсан. Эдгээр тогтоолуудаар өнөөдрийн байдлаар М их сургуулийн О салбарын эрх зүйн байдлыг төв сургууль хариуцах ямар ч боломжгүй байна. Тушаал гарах үед Мих сургуулийн харъяанд байсан гэдгийг ойлгож байна. Гэвч эрх үүрэг залгамжлах харилцаа маань тухайн шилжиж байгаа хуулийн этгээдэд очдог учраас зайлшгүй Мих сургуулийн өнөөдрийн байдлаар хариуцах асуудал биш гэж харж байна гэжээ.

Хариуцагч Э ТӨҮГ-ын харъяа Э дээд сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Б-ын тус шүүхэд 2022 оны 07 дугаар 06-ны өдөр гаргасан Мих сургууль-Э сургуулийн Санхүү, эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мих сургууль Э сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... тоот тушаалаар Д.Б-ыг тус сургуульд Санхүү эдийн засгийн тэнхимд Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд 2021-2022 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар ажиллах хугацааг сунгасан байна. Мих сургууль Э сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэл болгон Д.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Э ТӨҮГ/ хувьд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийн хувьд Э ТӨҮГ хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Э ТӨҮГ нь Б-ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгах шийдвэр гаргаагүй. Мих сургуулийн Э сургуульд холбогдуулж Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоогоод Шинжлэн ухаан технологийн их сургуулийн харъяа Эдээд сургууль болгож нэгтгэсэн. Дээрх тогтоолын 4 дэх заалтад Мих сургуулийн О аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоогоод Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эсургуульд нэгтгэ гэж заасан байгаа. Мөн тогтоолын 5.2-т өөрчлөн зохион байгуулсан боловсролын байгууллагын зохион байгуулалт, орон тоо, өмч эд хөрөнгийг балансаас баланс руу шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийн Э ТӨҮГ-ын ерөнхий захирал Бадамсүрэнд энэ хэсэг нь холбогдож байгаа. Хуулийн этгээд хооронд нэгтгэсэн бол тухай хуулийн этгээдийн эрх залгамж Э ТӨҮГ-т ирнэ. Тэгэхээр Мих сургуулийн Э сургууль нь Мих сургуулийнхаа салбар сургууль байгаа. Энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн үйл ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс зогсоосон байхад тэрнээс өмнө буюу 06 дугаар сарын 15-ны өдөр болсон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг Э хариуцах үндэслэлгүй байна. Энэ талаар Мих сургуулийн Э сургууль нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар гэсэн зохицлуулалтууд хамаарч байгаа. 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байгаа. Тэгэхээр Мих сургуулийн Э сургууль нь М их сургуулийн харъяанд байх хугацааны асуудлыг төв сургууль хариуцна. Өнөөдрийн байдлаар М их сургууль дампуураагүй, татан буугдаагүй байгаа. Нэгтгэхээс өмнө болсон асуудлыг эрх үүрэг залгамжилж Э ТӨҮГ-т ирэхгүй. Нэгтгэнэ гэж яриад байгаа нэгтгэнэ гэдэг нь хуулийн этгээд хооронд нэгтгэсэн бол боломжтой. Хуулийн этгээдийн эрхгүй төрийн өмчийн сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод төрийн өмчийн сургууль руу аваад ирж байгаа. Тэрнээс өмнө болсон асуудлыг төв сургууль нь хариуцна гэж үзэж байна. Мөн Мих сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нармандахаас ирүүлсэн тайлбарт Мих сургуулийн захирал эрх үүргээ салбар сургуульдаа шилжүүлсэн гэсэн Мих сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын А110 тушаалаар шилжүүлсэн байгаа /хх 30 дугаар тал/. А/.... дугаар тушаалын 3 дахь заалтанд мөн зааж өгсөн байгаа. Салбар сургуулийн гаргаж байгаа тушаал шийдвэр шилжүүлсэн эрх үүргийн хэмжээний хүрээнд гарч буй эсэх хяналт шинжилгээ хийж танилцуулж байхыг захиргаа дотоод хяналтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ундрамд үүрэг болгосугай гэсэн байгаа. Тэгэхээр Эт Мих сургуулийн салбарыг нэгтгээд байгаа асуудлыг шүүгчийг Засгийн газрын 293 дугаар тушаалаас анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн этгээд хоорондоо нэтггээд байгаа асуудал огт биш төрийн өмчийн сургуулийг төрийн өмчийн нэг салбар луу шилжүүлсэн асуудал яригдана. Тиймээс дээрх үндэслэлүүдээр Э ТӨҮГ хариуцагч болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөгүй байгаа учраас Э ТӨҮГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан Б38 тоот тушаал нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байгаа. Тухайн 2021-2022 оны хичээлийн жилийн ачааллыг ямар багшид ямар цагийн ачаалал байх вэ гэж цагийн ачааллаа оюутны тоотойгоо тооцоолоод кредит болон норм цагийг тооцоолоод энэ хүн ажилтай байна уу, ажилгүй байна уу гэдгийг тооцоод явдаг. Санхүү эдийн засагтай холбоотой бүтэц орон тооны асуудал манай сургуульд маш их явж байгаа. Үүнийг Б- багш өөрөө мэдэж байгаа байх. Тухайн үед хэдэн багш ажиллах боломжтой байгааг харж байгаад тухайн шийдвэрээ гаргадаг. Боловсролын байгууллагын энэ онцлог нь тухайн сургуулийн жилд хоёр удаа 0 дугаартай тушаал гардаг байгаа. Тухайн оны эхэнд буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр гардаг байгаа. Б- багшид цагийн ачаалал байгаа юм уу, байхгүй юм уу гэдэг асуудал, дараа жил ажиллах болон ажиллахгүйн тухай асуудлыг хавар ярилцаад шийддэг. Цагийн ачаалал болон орон тоог 06 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр хүн нэг бүрээр нь танилцуулаад тэрний дагуу захиргааны зөвлөлийн шийдвэр гарсан байгаа. Тушаалыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б- өөрөө сургууль дээр ирээд надтай уулзаад авсан. Тэр үед одоо цагийн ачаалал байхгүй, намрын элсэлт ямар байхаас цагийн асуудал гарах юм бол хуучнаараа намартаа тушаалаа гаргаад явна, одоогийн байдлаар тушаал ингэж гарч байгаа шүү гэж хэлсэн. Жил жилийн тушаал ингэж л гардаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор манай сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод Эдээд сургууль гэж бүтцийн нэгжид шилжсэн. Үүнтэй холбоотой Загсийн газрын тогтоол гараад 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ямар ч хүнийг ажилд авахгүй, ажлаас гарч болно гэсэн ерөнхий чиглэлтэй байсан. Үүнтэй холбоотой тухайн хүнд ажиллах цаг гарсан байсан ч буцаагаад авах боломжгүй байсан. Үүнтэй холбоотой материалыг бүрдүүлэх хүндрэлтэй байсан гэх зэрэг шалтгаанаас болж энэ ажиллагаа явагдсан. Ер нь тушаал шийдвэр бол эрх шилжсэн үеэсээ гарч байсан. Мэдээж жилийн эцэст 12 дугаар сарын 20-нд Мих сургуулийн захиргааны зөвлөлд салбар болоод байгуулагдан бүтцийн дарга нар үр дүнгийн гэрээгээ тооцуулаад ажлаа дүгнүүлдэг. Чиглэл чиглэлээрээ ямар ямар ажил үүрэг гүйцэтгэсэн юм гэдэг тайлангаа тавиад ийм ийм асуудал байгаа, ямар нэгэн бүтцийн өөрчлөлтэй холбоотой ажилтан авах, ажилтан халах гэсэн тохиолдолд төв Мих сургуулийн захиргаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Амартунгалаг гэх хүнээс заавар зөвлөгөө аваад явдаг. Тийм учраас огт өөрт нь танилцуулаагүй нууж явж байгаад бичиг хэргийн ажилтнаас тушаал авсан гэдэг нь үндэслэлгүй, миний гараас өөрөө гардаж авсан учраас нэхэмжлэлийн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн цалингийн нөхөн олговрыг тооцож ярьж байна. Нэг өдөрт гарах цалингаар нь гэж тооцож гаргасан байна. Үүнийг ажлын цагаар биш ажлын хоногоор тооцож гаргасан байна гэж бодож байна. Тэгэхээр 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшх хугацааг тооцож бодож байгаа юу гэдгийг тодруулмаар байна. Мөн 2023-2024 оны Б-ыг эдийн засгийн онолын багшаар ажилд авах эрх надад байхгүй гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ................... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ыг Ш сургуулийн харъяа Эдээд сургуулийн эдийн засгийн онолын ахлах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14.652.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 996 222 төгрөг, хариуцагч Мих сургуульд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Б-ын цалинтай тэнцэх олговор 14.652.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э ТӨҮГ-т даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э ТӨҮГ-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 231.210 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ................... дугаартай шийдвэрийг хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ................... дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч Э ТӨҮГ-ыг хариуцагч гэж тодорхойлж, хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. М--ийн Э сургуулийн үйл ажиллагааг Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолоор зогсоож, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдээд сургуульд нэгтгэсэн. Дээрх тогтоолын 4 дэх заалтад М--ийн О аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоож, Ш-ийн харьяа Эдээд сургуульд нэптэсүгэй" гэж заасан ба тогтоолын 5.2-т өөрчлөн зохион байгуулсан боловсролын сургалтын байгууллагын орон тоо, өмч, эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах гэж тус тус даалгасан байна. Э" ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч МЗасгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаартай тогтоолыг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж маргаагүй. Гагцхүү дээрх тогтоол гарахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Мих сургуулийн-Э сургуулийн захирлын Б/..... дугаартай Д.Б-ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаал гарсан байх тул Э хариуцагч болох үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын талаар зохицуулсан ба хуулийн 29.2-т "Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ, 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна' гэж заасан тул М--ийн Э сургууль хуулийн этгээдийн эрхгүй тул М- энэхүү асуудлыг хариуцна. Мөн хэрэгт цугларсан баримтууд болох М--ийн хуулийн этгээдийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаас үзэхэд энэ сургууль татан буугдаагүй, дампуураагүй үйл ажиллагаагаа явуулж байна. Салбар сургуулийн өмнө хариуцлага хүлээх этгээд бол төв сургууль буюу Мих сургууль гэж шүүхэд тайлбар гаргаж, хууль зүйн үндэслэлийг тайлбарласаар байтал шүүх анхаарч үзээгүй. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Засгийн газрын тогтоол гарахаас өмнөх М--ийн бүрэлдэхүүн сургуультай холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд Э" ТӨҮГ хариуцлагыг хүлээх буруу жишиг тогтох боломжтой болж байна. М--ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/.... дугаартай "эрх, үүрэг шилжүүлэх тухай тушаалаар /х.х-ийн 30 дугаар хуудас/ М--ийн Э сургуулийн захирал Т.Э, З сургуулийн захирал П.О нарт М--ийн захирал, төсвийн шууд захирагчийн бүрэн эрхэд хамаарах дор дурдсан эрх үүргүүдийг шилжүүлсэн бөгөөд багш, ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах гэж заасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч М--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөл ямар хугацаатай байдаг талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид асуулт тавьж асуусан, үүнээс үзэхэд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт хугацаа заагаагүй бол 3 жилээс илүүгүй байна гэж заасан. Иймд М--ийн эрх шилжүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/.... дугаартай тушаалын үйлчлэл дуусгавар болсон байхад салбар сургууль тушаал гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Үүнээс учрах эрсдэл, хариуцлагыг төв сургууль буюу М- хүлээх учиртай. М--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хариу тайлбарт /х.х-ийн 109-113 дугаар хуудас/ М--ийн захирлын 110 дугаартай тушаалаар эрх, үүргээ шилжүүлсэн тул салбар сургуулийн багш, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны асуудлыг М- хариуцахгүй гэсэн боловч шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх эрх, үүрэг шилжүүлсэн тушаалыг үйлчлэх хугацаа дууссан мэтээр зөрүүтэй тайлбарласаар байтал шүүх энэ асуудалд мөн дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт Д.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэсэн М их сургуулийн Э сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралд Т.У оролцсон эсэх нь тодорхойгүй, Т.У тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна гэж хийсвэр дүгнэлтийг хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх талууд харилцан тохиролцсон" гэсэн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Мих сургууль-Э сургуулийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай албан бичгээр /х.х-ийн 13 дугаар хуудас/ М--ийн Э сургуулийг төлөөлөх бүрэн эрхийг Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ут олгосон атал шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шагны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Д.Б-ын нэхэмжлэлтэй, Мих сургуулъ, Э ТӨҮГ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасантай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Э ТӨҮГ нь хариуцагч биш гэх гомдлын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Д.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мих сургууль-Э сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар Мзасгийн газрын тогтоол гарч тус тогтолын 4 дэх хэсэгт Мих сургуулийн О аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоож, Ш сургуулийн харьяа Эдээд сургуульд нэгтгэсэн байдаг. Э ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Эдээд сургууль нь Э ТӨҮГ-н бүтцэд орж батлагдсан. Хариуцагч нарын хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсанаар МЗасгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаар тогтоол гарсан гараагүй, үндэслэлтэй үндэслэлгүй талаар огт маргаагүй. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Э ТӨҮГ болоод Мих сургуулийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хавтас хэргийн 114 дүгээр талд авагдсан Мих сургуулийн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Мих сургуулийн Э салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоосонтой холбогдуулан М--ийн салбар сургуулийн бүтцээс хассан. Хавтас хэргийн 115-116 талд авагдсан М--ийн салбар Э сургуулийн тамга, тэмдэг хүлээлцсэн акт, 117-120 талд авагдсан Мзасгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 239 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн О аймагт ажилласан тэмдэглэл зэргээс үзэхэд М--ийн салбар Э сургуулийн сүүлийн бүтэц орон тоо, харилцах дансны хуулга, тамга тэмдгийг Эдээд сургуульд хүлээлгэн өгсөн байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд Э ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар эрх залгамжлагч этгээд буюу хариуцагч этгээд гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Хоёр. М--ийн эрх шилжүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/.... дугаар тушаалын үйлчлэл дуусгавар болсон тухайд: 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... тоот Д.Б-ыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг Мих сургуулийн Э сургуулийн захирал Т.Э гарын үсэг зурж, тус тушаалыг гаргасан. Иргэний хэргийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь тус тушаалыг гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд өөрийн тушаал үндэслэлтэй эсэх талаар маргасан. Гэтэл давж заалдах гомдолдоо өөрөө тушаал гаргах эрхгүй боловч тушаал гаргасан, цаашлаад энэ тушаалынхаа хариуцлагыг хүлээхгүй мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Б/..... тоот тушаалын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, хуульд заасан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Д.Б-ын хуульд заасан хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийнхээ дагуу өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид М--ийн эрх шилжүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/.... дугаар тушаалын үйлчлэл дуусгавар болсон тухай, итгэмжлэлийн хугацаа дуусаж байгаа талаар огт маргаагүй юм. Гэтэл огт маргаагүй асуудлаар шүүх энэ асуудлаар дүгнэлт гаргаагүй гэж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна. Гурав. М--ийн Э сургуулийг төлөөлөх бүрэн эрхийг Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ут олгосон атал шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хавтас хэргийн 13 дугаар талд авагдсан Мих сургууль-Э сургуулийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар итгэмжлэлээр Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.У нь зөвхөн нэхэмжлэл хүлээн авах эрх үүргийг шилжүүлэн авсан байдаг. М--ийн Э сургуулийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захирал Т.Э оролцож байсан. Т.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч этгээд биш тул давж заалдах гомдолд дурьдсанаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх шаардлагагүй юм. Иймд хариуцагчийн итгзмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймээс О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.15-ны өдрийн ................... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Жич: Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож нэмж тайлбар гаргах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч М Сургууль, Э ТӨҮГ-т холбогдуулан Ш сургуулийн харъяа Эдээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22.648.222 төгрөг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ыг Ш сургуулийн харъяа Эдээд сургуулийн эдийн засгийн онолын ахлах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14.652.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 996 222 төгрөг, хариуцагч Мих сургуульд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Б-ын цалинтай тэнцэх олговор 14.652.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Д.Б- нь Мих сургуулийн харъяа Э сургуульд 2005 оноос 2017 оныг хүртэл Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад, 2017 оноос тус сургуулийн Дотоод хяналт шалгалтын үнэлгээний ажилтнаар, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Мих сургуулийн Э сургуулийн захирлын захирлын Б/.... дугаар тушаалаар тус сургуулийн Санхүү эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаар ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/... дугаар ажиллах хугацааг сунгах тухай тушаалаар тус тус хугацааг сунгаж ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/..... дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч Б/..... дугаар тушаалд ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1., 110 дугаар зүйлийн 110.3. дахь хэсэг захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Д.Б-ыг Санхүү эдийн засгийн тэнхимийн эдийн засгийн онолын багшийн ажлаас чөлөөлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Б-ыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Эдээд сургуулийн Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14.652.000 төгрөгийг хариуцагч Э ТӨҮГ-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.996.222 төгрөг, хариуцагч Мих сургуульд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн Эдээд сургууль нь Э ТӨҮГ-ын бүтцэд хамаарч байгаа нь Э ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар нотлогдож байх тул Э ТӨҮГ-ыг хариуцагч гэж үзэж, Мих сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э нар шүүхэд ...М--ийн Э сургуулийг төлөөлөх бүрэн эрхийг Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ут олгосон атал шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ... гэх агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргажээ.

Мих сургууль-Э сургуулийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар итгэмжлэлээр Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ут зөвхөн нэхэмжлэл хүлээн авах эрх, үүргийг олгосон ба М--ийн Э сургуулийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад захирал Т.Э оролцжээ. Э ТӨҮГ нь хариуцагчаар татагдсанаас хойш Т.Уыг хариуцагчийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилж оролцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Т.У нь хэргийн оролцогч биш байх тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ................... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Э ТӨҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 301.410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б