Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00025

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00025

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох

миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, иргэдийн төлөөлөгч О.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр олон нийтэд тарааж, Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлгийн 13.14-р зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж******* дахь Цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан юм. Гэтэл Орхон аймгийн Прокурорын газраас Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч, миний бие 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцаад, нэгэнт эрүүгийн хэрэг биш гэсэн шийдвэр гарсан тул нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. нь сүүлийн 3 жилийн хугацаанд удаа дараа миний болон манай удирдлагын багийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, доромжилж тохуурхсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нь Нацагийн Энхболд миний нэр дээр хаягласан илт худал мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр миний нэр төрд халдсан болно. гийн тараасан мэдээлэлд иргэн Нацагийн Энхболд гэж миний нэрийг заасан бөгөөд бид хоёрын хооронд удирдах, удирдуулах ёсны харилцаанаас өөр, иргэн хоорондын харилцаа байх ёсгүй. Мөн түүний бичсэн Онцгой руу утасдсан, өрөө ариутгана, корона тараах, дарамтлах, шүүхийн нэхэмжлэлээс хорсох, миний корона туссан, корона туссанаа нуусан, эмчилгээний тусламж авсан, хятад вакцин хийлгэсэн гэх мэт ямар ч үндэслэлгүй, нотлогдоогүй худал мэдээллүүдийг бичсэн байсан бөгөөд тухайн бичсэн зүйл дотор бодитой, үнэн мэдээлэл байхгүй. гийн фэйсвүүк хуудасны дагагч нар нь - ын ажилтнууд бөгөөд манай үйлдвэрийн газрын ажилтнуудад намайг маш муу хүн, мэдлэггүй, чадваргүй, хүн чанаргүй гэж ойлгуулахаар сүүлийн 2,5 жил гүйтгэж, нэр төр, алдар хүндэд халдаж байгаа үйлдлийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. гийн дээрх үйлдэл нь ухамсартайгаар, санаатай хийсэн үйлдэл юм. гийн бичиж, хананд нааж, фэйсвүүк хуудсаар тарааж, олон нийтэд мэдээлсэн зүйл дотор дараах утга санаа байсан бөгөөд тайлбарыг хаалтанд ар талд нь орууллаа

1.Онцгой руу утасдсан, /Худал гүтгэлэг/

2.Өрөөг нь ариутгана, /Худал гүтгэлэг/

3.Короно тараах нь гэнэ үү, хэн нь тараасан бол доо. /Намайг тараасан гэсэн утгаар оруулсан, би корона тараасан болж олон нийтэд ойлгогдсон./

4.Багахан шиг дарамтлаарай. /Намайг хүн дарамталдаг, аймшигтай хүн гэж олон нийтэд ойлгуулсан/

5.Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс минь хорсож байгаа биз дээ. /Атаа жөтөө, уур хорсолтой хүнээр намайг сурталчилсан./

6.Тэвчээрт хязгаар бий шүү. /Би түүний тэвчээрийг барагдтал дарамталдаг, адгийн хүн гэдгийг харуулсан./

7.Иргэн гэж том гарчиг тавьсан. /Би тэй удирдах удирдуулах, дарга ажилтны харьцаатай гэж би ойлгодог. Нотлох баримтаар нотлоно./

8.Та өөрөө хэзээ, хаанаас короно авч өвдсөн бэ? /миний корона вирусын халдвараар өвдсөн талаар энэ хүн яагаад олон нийтэд тараагаад байгаа юм. Хувь хүний нууц хамгаалагдах ёсгүй юу. Үзэл бодол нэрийн доор миний хувийн нууц, өвчлөлтийг олон нийтэд мэдээлж болно гэсэн үг үү./

9.Та нар шиг короно тусаад нуугаад, эмчилгээний тусламж авцгааж гүйгээгүй шүү /Би короннагаар өвдөөд нуусан юм уу, нуусан гэдгийг яаж батлаж байгаа юм. Би тусламж авч болохгүй юу, гэхдээ би тусламж аваагүй, гүтгэлэг, нэр төрд халдсан үйлдэл, баримтаар нотлох ёстой./

10.Хятад вакциныг чинь хийлгүүлсэн ажилтнууд яагаад короно тусаад байгааг мэдээл??? /Би Хятад вакциныг ажилтнуудад хийсэн юм уу. Хятад вакциныг хүчээр хийдэг том албан тушаалтан юм байна л даа би. Ингэж олон нийтэд ойлгуулсан./

11. Манай гэр, зусланг очоод шалгавал яасын, надаас асуучихаж чадахгүй, ийш тийш утасдаж хэл ам хийж явахаар!!! /Би утсаар хэнтэй ч яриагүй гэтэл олон нийтэд намайг арчаагүй аймхай, утасдаад асууж чаддаггүй хүн гэдгийг харуулахыг зорьсон./

12.Намайг өвдчихөөсэй, үхчихээсэй гэж хүсч явна уу??? /Хүнийг өвдөөсэй, үхээсэй гэж хүсч явдаг адгийн хүн гэж олон нийтэд ойлгуулахыг хичээсэн./

13.Өөр шиг чинь хүмүүсийн дарамтаас болж манай гэр бүлд муу зүйл тохиолдвол хэн хамгийн түрүүнд хардагдах бол!!! /гийн гэр бүлд муу юм тохиолдох гээд би түүнийг нь хийх гээд байгаа юм шиг сэтгэгдлийг олон нийтэд тараасан./

14. Та нарын хувийн компанид ажиллаагүй тул намайг янз бүрийн дарамтад бүү оруул. Зүгээр л тайван байлгаж үз!!!!!!!!!!!!!!!! /Ямар дарамт үзүүлсэн нь тодорхойгүй, Хүн дарамталдаг аймшигтай хүн гэж олон нийтэд ойлгуулахыг зорьсон./

Энэ бүхэн миний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан үйлдэл гэж би ойлгож байна.

гийн 2020 онд фэйсвүүк хуудсандаа тарааж байсан мэдээлэлд дүгнэлт хийхэд: Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагын /гийн нар/ маруухан бодлого, дутуу мэдлэг, хүний үнэргүй зан, давруу аашийн балгаар жирийн ажилтан, энгийн иргэн хэрхэн хэлмэгдэж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж болдогийг нүдээр харж, биеэр мэдэрсэн... гэж,... эхлээд тэдний хувь хүний ур чадвар, мэдлэгийг голж байсан бол, сүүлдээ ядаж хүн чанартай, жаахан ч болов шударга байгаасай гэж хүсэн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн, тэрнээсээ болж зуугдан, сүүлдээ эсэргүүцсээр улс төрийн сонголт хийх зам руу орсон доо. Одоо миний мэдэхийн улам л олон ажилтнууд нэгдэж эсэргүүцэх шинжтэй болж байна.. гэж сүүлийн 2 жилд системтэйгээр, өөрийгөө хэлмэгдсэн хүн болгож, олон ажилтныг миний эсрэг хандуулах, нэр төр, алдар хүндийг гутаах худал мэдээллийг тарааж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага буюу О.Отгонбаяр, , нарын баримталж байгаа бодлого буруу, хууль зөрчсөн, тэдний мэдлэг шаардлага хангахгүй, боловсролгүй гэдгийг ямар байгууллага, хэн тогтоосон юм бэ. Удаа дараа олон нийтэд системтэйгээр дээрх агуулгатай мэдээлэл тарааж байгаа нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үйлдлийг санамсаргүй, үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл гэдэгт эргэлзэж байна. Түүний бичсэн зүйл дотор Тэвчээрт хязгаар бий шүү гэсэн заналхийлсэн өнгө аястай өгүүлбэр байгаа. гээс миний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа үйлдэл нь анхных биш, үзэл бодлоо нэг удаа илэрхийлсэн үйлдэл биш бөгөөд сүүлийн 2 жил гаран хугацаанд олон нийтэд, ялангуяа -ын ажилтнуудад Захиргаа, хүний нөөцийн удирдлага мэдлэггүй, чадваргүй, дарамталдаг, чөлөө өгдөггүй хавчин боодог, хүн чанаргүй гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлэх нэрээр худал мэдээллийг тарааж байна. Баримтаар нотлоогүй мэдээлэл бүр нэр төрд халдсан үйлдэл гэж ойлгогддог. Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалт хийж, дүгнэлт, зөвлөмж ирүүлсэн. /Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага буюу О.Отгонбаяр, , нар г дарамталдаг, хавчин гадуурхдаг үйлдэл тогтоогдоогүй./ Хүнийг худал гүтгэх, гутаан доромжлох, бусдын нэр хүндэд дураараа халдах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс тэс ондоо ойлголт гэж би дүгнэдэг. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд,*ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ын нэхэмжлэлтэй нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, илтэд худал мэдээлэл тараасан гэдгийг шүүхээр тогтоолгох, үүнийгээ няцаалгах-ыг шаардсан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие иргэн ын нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээлэл тараасан гэх хэрэг үйлдээгүй учир түүний шүүхэд хандаж, шаардлага гаргаж байгааг би зөвшөөрөхгүй бөгөөд хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул иргэн ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс ын иргэний үнэмлэхний хуулбар /1хх-6/, нэртэй фэйсвүүк хуудсанд бичигдсэн мэсэж /1хх-7-23/, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/55 дугаартай зөвлөмж /1хх-24-29/, нэртэй фэйсвүүк хуудсанд бичигдсэн мэсэж /1хх-200-249/, 6417 дугаартай цэргийн гавъяаны одон тэмдэгийн үнэмлэх, 6339 дугаартай Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгийн үнэмлэх /2хх-35/, 23467 дугаартай цэргийн хүндэт тэмдэгтийн үнэмлэх /2хх-36/, 1069 дугаартай үйлдвэрийн Тэргүүний ажилтны үнэмлэх /хх-37/, 0026519 дугаартай дипломын хуулбар /2хх-38/, 113535 дугаартай дипломын хуулбар /2хх-39/, 333/2007-МНИИПУ дугаартай сертифкатын хуулбар /2хх-40/, 569 дугаартай дипломын хуулбар /2хх-41/, D 201508347 дугаартай баклаварын дипломын хуулбар /2хх-42/, -ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1809 дугаартай тушаалын хуулбар /2хх-43/, ажлын байрны тодорхойлолт /2хх-44-47/, нэртэй фэйсвүүк хуудсанд бичигдсэн мэсэж /2хх-52-62/-г баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч гээс -ын хүний нөөц захиргааны хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 113/408 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх-174/, -ын Ёс зүйн хороонд гаргасан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл, түүний хавсралтууд /1хх175-178/, нэртэй фэйсвүүк хуудсанд бичигдсэн мэсэж /1хх179-180/, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн 15 дугаартай үнэмлэх /1хх181/, 908 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-184/, 11036 дугаартай дипломын хуулбар /1хх-185/, Ур.Фу-ийн менежментийн магистрийн дипломын хуулбар /1хх-186/, D 200604112 дугаартай дипломын хуулбар /1хх-187/, , хүний нөөц бодлогын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113/96 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх-188/, ажлын байрны тодорхойлолт /хх-189-192/, хөдөлмөрийн гэрээ /1хх-194-195/, маргааш, өнөөдөр, өчигдөр гэсэн сэтгүүл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгч ын хүсэлтээр Орхон аймгийн Цагдаагийн газраас холбогдох хэрэг бүртгэлтийн хэргээс гийн мэдүүлэг, ын мэдүүлэг, 60 дугаар хуудаст байгаа 9 заалт бүхий 210 тоот өрөөний үүдэнд наасан бичиг,

6. Шүүх хариуцагч гийн хүсэлтээр Орхон аймгийн Прокурорын газраас 212500332 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай хэргээс Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай тогтоол, гийн нэхэмжлэлтэй -т холбогдох иргэний хэргээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1156 дугаартай шийдвэр, -аас ын 2019, 2020, 2021, 2022 цалингийн хуудас, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/55 дугаартай зөвлөмж зэрэг баримтыг бүрдүүлсэн.

7. Нэхэмжлэгч ын хүсэлтээр гэрч хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан.

8.Иргэдийн төлөөлөгч ...Би нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэж байна. Яагаад гэвэл ажил олгогч нь ажилчин ангийн талаас өөрийгөө оронд нь тавьж бодох ёстой гэж боддог. Дарга нь өөрийн ажлыг даалгаж хийдэг бол ажилчин үүнийг гүйцэтгэдэг.Иймд ажилчинг ямагт ойлгож харьцах ёстой гэж боддог.Хэн хэнд нь буруу байгаа юмуу даа гэсэн дүгнэлт гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...хариуцагч нь миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр олон нийтэд тарааж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд,*ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...Миний бие иргэн ын нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээлэл тараасан гэх хэрэг үйлдээгүй. Би өрөөнийхөө үүдэнд цаасан ...иргэн гэж гарчиглаж бичиг бичиж наасан нь үнэн.Гэхдээ миний бичсэн зүйлд ын нэр төр, алдар хүндэд халдсан, гутаасан мэдээ байхгүй учир түүний шүүхэд хандаж, шаардлага гаргаж байгааг би зөвшөөрөхгүй бөгөөд хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрч Д..Намбаржумаагийн мэдүүлэг, Иргэн Нацагийн Энхболдоо гэсэн гарчигтай бичиг зэрэг баримтаар хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өөрийнхөө өрөөний үүдэнд иргэн гэсэн гарчигтай ...Эрдэнэт үйлдвэрт хэн анх короно тусч тараасан бэ? Тэр хүмүүсээ эхлээд олчихоод ажилтнууддаа мэдээлнэ үү.!!! Та өөрөө хэзээ, хаанаас короно авч өвдсөн бэ??? Та нар шиг чинь короно тусаад нуугаад эмчилгээний тусламж авцгааж гүйгээгүй шүү!!! Хятад вакциныг чинь хийлгүүлсэн ажилтнууд яагаад короно тусаад байгааг мэдээл??? 3 дахь тунг чинь хийлгүүлсэн хүн халуурсан гээд өөрийгөө тусгаарлаад, хүүхдүүдээ эрсдэлд оруулахгүй амьд мэнд байж л байна. Ээлжийн амралтаас орохдоо эрүүл саруул байсан шүү!!! Манай гэр, зусланг очиж шалгачихвал яасын, надаас асуучихаж чадахгүй ийш тийш утасдаж хэл ам хийж явахаар!!! Намайг өвдчихөөсэй, үхчихээсэй гэж хүсч явна уу??? Өөр шиг чинь хүмүүсийн дарамтнаас болж манай гэр бүлд муу зүйл тохиолдвол хэн хамгийн түрүүнд харагдах бол!! Та нарын хувийн компанид ажиллаагүй тул намайг янз бүрийн дарамтад бүү оруул, зүгээр л тайван байлгаж үз!!! гэсэн бичгийг наасан үйл баримт тогтоогдсон.

5.Хариуцагч дээрхи мэдээлэл бүхий цаасыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өөрийнхөө өрөөний үүдэнд наасан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нэр, тэр, алдар, хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасныг Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

6.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан.

7. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өөрийн өрөөний үүдэнд иргэн гэсэн гарчигтай ...Эрдэнэт үйлдвэрт хэн анх короно тусч тараасан бэ? Тэр хүмүүсээ эхлээд олчихоод ажилтнууддаа мэдээлнэ үү.!!! Та өөрөө хэзээ, хаанаас короно авч өвдсөн бэ??? Та нар шиг чинь короно тусаад нуугаад эмчилгээний тусламж авцгааж гүйгээгүй шүү!!! Хятад вакциныг чинь хийлгүүлсэн ажилтнууд яагаад короно тусаад байгааг мэдээл??? 3 дахь тунг чинь хийлгүүлсэн хүн халуурсан гээд өөрийгөө тусгаарлаад, хүүхдүүдээ эрсдэлд оруулахгүй амьд мэнд байж л байна. Ээлжийн амралтаас орохдоо эрүүл саруул байсан шүү!!! Манай гэр, зусланг очиж шалгачихвал яасын, надаас асуучихаж чадахгүй ийш тийш утасдаж хэл ам хийж явахаар!!! Намайг өвдчихөөсэй, үхчихээсэй гэж хүсч явна уу??? Өөр шиг чинь хүмүүсийн дарамтнаас болж манай гэр бүлд муу зүйл тохиолдвол хэн хамгийн түрүүнд харагдах бол!! Та нарын хувийн компанид ажиллаагүй тул намайг янз бүрийн дарамтад бүү оруул, зүгээр л тайван байлгаж үз!!! гэсэн бичгийг бичиж наасан байна.

8.Дээрхи бичигт бичигдсэн мэдээлэл нь асуулт, шаардлагын агуулгатай байх ба уг мэдээлэл нь нэхэмжлэгч ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулаагүй, уг мэдээллийн улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

9.Нэхэмжлэгч .... өөрийн нэртэй фэйсвүүк хуудсанд дээрхи мэдээллийг байршуулж, түгээх хэлбэрээр олон нийтэд тарааж, улмаар хүмүүст намайг мэдлэг чадваргүй, муу хүн мэт ойлголтыг өгч миний нэр төрийг гутааж байна гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаанд нэртэй фэйсвүүк хуудсанд үзлэг хийхэд дээрхи мэдээлэл байгаагүй ба, хавтаст хэргийн 8-23х, 200-249х, 2 дугаар хавтаст хэргийн 52-62 хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэлээ.

10.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Арван зургадугаар зүйлийн 4-т Монгол Улсын иргэн ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах... эрхтэй, мөн зүйлийн 10-т Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...хориглоно, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. гэж тус тус заасан байна. 

11. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь ажил олгогч, ажилтан буюу хөдөлмөрийн гэрээний талууд байх ба ажил олгогчийн зүгээс үүргээ биелүүлж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөхөөр боловсруулан танилцуулахад ажилтан ажил олгогчтой гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүйгээс ажил олгогч түүнд ажил үүрэг хариуцуулаагүй 2 жил гаруй болсон, удирдлагын буюу ын зүгээс тэй ярилцахгүй, харьцахгүй байснаас дээрхи бичгийг бичиж наасан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй буюу тухайн тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

12.Иргэдийн төлөөлөгчийн Би нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэж байна. Яагаад гэвэл ажил олгогч нь ажилчин ангийн талаас өөрийгөө оронд нь тавьж бодох ёстой гэж боддог. Дарга нь өөрийн ажлыг даалгаж хийдэг бол ажилчин үүнийг гүйцэтгэдэг. Иймд ажилчинг ямагт ойлгож харьцах ёстой гэж боддог гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

13.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын хариуцагч холбогдуулан гаргасан миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ