Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00077

 

 

 

2023 01 06 142/ШШ2023/00077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............................. ....... Д.Г......... -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................................Х. *******.................-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Гэрч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил болох ******* овогтой ******* 2020 оны 06 дугаар сард надад хоёулаа нийлж ДДБТ /регистрийн дугаар: 3183785/ гэх нэртэй компани худалдаж авъя маш их ашигтай үнэ өртөг хямдхан үйлдвэр байна гэдэг саналыг тавьсан. Ингээд бид Орхон аймагт хамт очиж ДДБТ ХХК-ийн захирал ******* гэх хүнтэй уулзаж үйлдвэртэй очиж танилцаад уг компанийг нь тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөрөнгөнүүдийнх нь хамт нийт 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Төлбөрийг нь ******* бид хоёр тэнцүү 2 хувааж төлөхөөр болоод би өөрийн 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг энхэр *******ын Хаан банкин дахь 5685073563 дугаартай данснаас 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн данснаас нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 /тавин сая/ төгрөгийг ДДБТ ХХК-ийн захирал гэх *******ын эзэмшлийн Хаан банкин дахь 5092044976 дугаартай дансанд тус тус шилжүүлж төлбөрөө төлсөн. Харин ******* надад мөнгө байхгүй байна. Та надад зээлээч гэж гуйхаар нь би хүнээс 5%-ийн хүүтэй 150 000 000 сая төгрөгийг зээлж *******д өгсөн. Тэр мөнгийг ******* нь *******т өгсөн эсэхийг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд Ковид-19 цар тахал гайгүй болоод юмаа шилжүүлж авъя гэхэд эхлээд за гэж байснаа сүүлдээ *******, ******* нар нь миний утсыг авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би сандраад ДДБТ ХХК-ийг хэний нэр дээр байгааг шалгахад уг компани нь одоо *******ын нэр дээр шилжсэн байна. Хариуцагч ******* нь надаас 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг дансаар шилжүүлэн авсан атлаа ДДБТ ХХК-ийн 100%-ийн хувьцааг иргэн *******д шилжүүлэн өгсөн байх тул хариуцагч *******аас 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 /есэн зуун долоон мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.******* нь өөрийн компаниа бусдад зарах санаатай байх үед иргэн Г.******* нь худалдан авах санал гаргасан. Ингээд уулзахаар болж 2020.04 сард Г.*******тай анх уулзсан. Би өөрийн компанийг 300 000 000 төгрөгөөр зарах санал гаргасан. Үнийн саналыг сонсоод эргэж уулзъя гэсэн. Компанийг худалдан авах эсэх нь тодорхойгүй байсан учир би компанийхаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байж байтал Г.******* дахин уулзаад 150 000 000 төгрөг бэлэн байна, наймаагаа хийе гэсэн, би зөвшөөрөөгүй бөгөөд шууд мөнгө төгрөгөө өгөлцөж авна, зээлээр өгөхгүй гэсэн. Энэхүү үйл явдлын дараа удаагүй Г.******* нь 2022.06.05-ны өдөр ирж уулзаад мөнгө бэлэн болсон, одоо наймаагаа хийе гэсэн. Мөнгөө шилжүүлэхдээ Ш.******* нь миний данснаас өдөрт 100 000 000 төгрөг гарах боломжтой байна, өөр хүний данснаас үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгье гээд дагуулж ирсэн эмэгтэйн данснаасаа мөнгийг шилжүүлсэн. Мөн 100 000 000 төгрөгнөөс илүү өдөрт мөнгө гарахгүй юм байна гээд маргааш нь үлдэгдлийг шилжүүлсэн. Бид ажлаа шууд орхиод компанийнхаа үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш компанийн бичиг баримтыг шилжүүлэх гэтэл компанийн үйл ажиллагаанд хамааралтай тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж өгөөд, нэрээ шилжүүлэхээр талууд тохиролцсон байсан учир тусгай зөвшөөрлийн эрх 3 жилээр сунгагдсны дараа компанийг Г.*******ын нэр дээр 2022.01.14-ний өдөр шилжүүлэн өгсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч уг компанийг хамтран худалдан авч байгаа тухайгаа надад хэлээгүй, мөнгө шилжүүлсэн гэх эмэгтэй хүртэл би энэ компанийг худалдан авч байгаа гэж хэлээгүй ба Г.*******ын данснаас бүх мөнгө гарах боломжгүй байгаа учир уг эмэгтэйн данснаас гаргаж байгаа шүү гэж хэлж байсан. Энэ үед ч уг эмэгтэй бидний хажууд сонсоод зогсож байсан мөртлөө юу ч хэлээгүй. Бид наймаагаа хийгээд компанийхаа үйл ажиллагааг Г.*******д хүлээлгэн өгөхөд тухайн эмэгтэй хажууд, мөн нэхэмжлэгч ирсэн байсан. Биднийг буцахад нэхэмжлэгчид 100 м.куб ажлын зөвшөөрлийг хийж өгөөрэй, энэ хүмүүс энд үлдэж ажиллах юм аа гэж Г.******* хэлсэн учир гэх хүний нэр дээр 100 мкуб модны ажил хийх зөвшөөрлийг авч өгөөд буцсан. Үүнээс хойш тухайн хүмүүстэй огт харьцаагүй. Гэтэл 2021 оны намар нэхэмжлэгч надруу залгаад Г.******* миний мөнгийг өгөхгүй байна, чамруу шилжүүлсэн мөнгө минийх байсан, хэрвээ Г.******* мөнгийг өгөхгүй бол чамаас авна гэсэн. Ийм яриа болоход хүртэл компанийг хамтран худалдан авсан гэж хэлээгүй. Мөнгө өгөхгүй байна гэдгийг сонсоод Г.*******тай холбогдоход танд хамаагүй, бид хоёрын хооронд мөнгө өгч авах тооцооны маргаан үүссэн юм, би өөрөө учраа олно, тань руу яахаараа ярьдаг юм гээд гайхаад байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болохоор манай компанийг хамтарч худалдан авсан мэт бичжээ. Мөн надад шилжүүлсэн мөнгөө Г.*******д 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэжээ. Энэ бүгдийг би мэдэхгүй яриа байх тул Г.*******ыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Хаан банкны дансны хуулга /хх-4/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн талаарх лавлагаа /хх-6/, Х.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-9/, Х.*******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-13/, Итгэмжлэл /хх-14/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-15/, , Г.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, Хаан банкны дансны хуулга /хх-17/, итгэмжлэл /хх-21/, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-22/, Хаан банкны хуулга /хх-23, 35-120/, Г.*******ыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-126/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-136/, Хаан банкны дипозит дансны хуулга /хх-137-157/, Өлзийт тал далай ХХК-ийн мэдэгдэл /хх-158/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.*******аас 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...ДДБТ ХХК-ийн захирал ******* гэх хүнтэй уулзаж үйлдвэртэй очиж танилцаад уг компанийг нь тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөрөнгөнүүдийнх нь хамт нийт 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, төлбөрийг ******* бид хоёр тэнцүү хувааж төлсөн. Ингээд Ковид-19 цар тахал гайгүй болоод юмаа шилжүүлж авъя гэхэд эхлээд за гэж байснаа сүүлдээ *******, ******* нар нь миний утсыг авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд ДДБТ ХХК-ийг хэний нэр дээр байгааг шалгахад *******ын нэр дээр шилжсэн байсан. Хариуцагч ******* надаас 150 000 000 шилжүүлэн авсан атлаа ДДБТ ХХК-ийн 100%-ийн хувьцааг иргэн *******д шилжүүлэн өгсөн байх тул хариуцагч *******аас 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Би өөрийн компанийг 300 000 000 төгрөгөөр зарах санал гаргасан. Г.******* 2022.06.05-ны өдөр ирж уулзаад мөнгө бэлэн болсон, одоо наймаагаа хийе гээд мөнгөө шилжүүлэхдээ миний данснаас өдөрт 100 000 000 төгрөг гарах боломжтой, өөр хүний данснаас үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгье гээд дагуулж ирсэн эмэгтэйн данснаасаа мөнгийг шилжүүлсэн. Мөн 100 000 000 төгрөгнөөс илүү өдөрт мөнгө гарахгүй юм байна гээд маргааш нь үлдэгдлийг шилжүүлсэн... нэхэмжлэгч уг компанийг хамтран худалдан авч байгаа тухайгаа надад хэлээгүй, мөнгө шилжүүлсэн гэх эмэгтэй хүртэл би энэ компанийг худалдан авч байгаа гэж хэлээгүй. Г.*******ын данснаас бүх мөнгө гарах боломжгүй байгаа учир уг эмэгтэйн данснаас гаргаж байгаа шүү гэж хэлж байсан. Энэ үед ч уг эмэгтэй бидний хажууд сонсоод зогсож байсан мөртлөө юу ч хэлээгүй. Бид наймаагаа хийгээд компанийхаа үйл ажиллагааг Г.*******д хүлээлгэн өгөхөд тухайн эмэгтэй хажууд, мөн нэхэмжлэгч ирсэн байсан... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Г.*******ын: ... бид хоёр компанийг хамтарч авья гэсэн. тэр компанийг ажиллуулж байсан. 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөр компанийг худалдан авахаар болоод би 150,0 сая төгрөгийг, 150,0 сая төгрөгийг Х.*******т шилжүүлэн өгсөн. Х.******* бид хоёрыг худалдаж авч байгааг мэдсэн. 100 куб метр гоожин аваад ажиллаад, сарын дараа миний хийдэг ажил биш юм байна, чи ажиллуул миний хөрөнгө оруулсан мөнгийг ажил хийгээд гаргаад өгчих, би явлаа гээд явсан. Бичиг баримтаа шилжүүл гэж хэлэхэд намайг өөр дээрээ шилжүүлж аваад банкнаас мөнгө гаргаад өг гэсэн. Би өөр дээрээ компанийг шилжүүлж 100 сая төгрөг банкнаас авч өгсөн. компаний эрхээс татгалзсан юм байхгүй, бид хоёр итгэлцлээр явж ирсэн. Намайг зээлийг төлөөд явж байхад ******* болон намайг цагдаад өгсөн. Компаний хувьцаа миний нэр дээр байгаа. Анхнаасаа хамтарч бизнес хийе гэсэн байж залилж 2 хүнээс мөнгө авах гэж байгааг ойлгохгүй байна. Шүүхэд өгөх гэж байгаа бол намайг өг, намайг шүүхэд өгвөл сайн байна. Би өчнөөн мөнгө төгрөг өгсөн. өгөх ёстой 150,0 сая төгрөгийг би төлнө, бид нарын хооронд албан ёсны гэрээ байхгүй, өмнө нь 150,0 сая төгрөг байтугай мөнгөн дээр итгэлцлээр төлдөг байсан. хөрөнгө оруулсан мөнгийг би төлнө, одоо 26,0 сая төгрөг дутуу байгаа. Шүүх цагдаа гээд явсан болохоор төлж байсан төлбөрөө зогсоосон... гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ын: нь Г.*******ын саналаар хөрөө рам /компани/-г Г.*******тай хамтарч Х.*******аас худалдан авсан. бид хоёр Г.*******тай хамт Х.*******тай очиж уулзаад компанийг 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөг худалдан авахаар болж , Г.******* нар төлбөрийг тэнцүү хуваан 150 000 000 /нэг зуун тавин сая/, 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг Х.*******т шилжүүлэн өгсөн. ******* бидэнд ажилчидаа хүртэл ажиллуулахаар болсон. Тэгээд Г.******* бид ярилцаад рамыг ажиллуулахад шаардлагатай машин техникийг хотоос авсан. Ирэх оны гоожинг авах үед компанийг шилжүүлнэ гэж Х.******* ярьсан. Компанийн талаар Г.*******тай ярихаар цааргалаад байсан. Тэгээд хүн амьтнаас асууж, сураад байсан чинь Г.*******ын нэр дээр компанийг шилжүүлсэн байсныг мэдсэн. Тэгээд бид Цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө авахаар шүүхэд хандсан... гэсэн мэдүүлгүүд, банкны дансны хуулга, бусад баримтуудаар , Г.******* нар нь Х.*******аас ДДБТ ХХК-ийг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөнгийг тэнцүү хуваан төлсөн болох нь талуудын тайлбар, банкны дансны хуулгуудаар нотлогдож байна.

4. Хариуцагч Х.*******: ...би ыг худалдан авч байгааг мэдээгүй... гэдэг боловч энэ нь гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч нь ДДБТ ХХК-ийн хувьцаанд ногдох эрхийн 50 хувийг худалдан авахаар 150,0 сая төгрөгийг Х.*******т шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд, хариуцагч Х.******* компанийн эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж ДДБТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахаар хариуцагчид төлсөн 150,0 төгрөгөө буцааж авахаар шаардсаныг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Х.*******аас 907 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгохоор заав.

Жич: , Г.******* нарын хооронд үүссэн асуудал болон тэдний хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******аас 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 907 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас 907 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6900 дугаартай шүүгчийн захирамж нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА